diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml index 2fb3edccfe..3a6c2e00b2 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/geom/chapter.sgml @@ -1,656 +1,656 @@ Том Рөүдс Бичсэн Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан GEOM: Модульчлагдсан Диск Хувиргах Тогтолцоо Ерөнхий агуулга GEOM GEOM Дискний Тогтолцоо GEOM Энэ бүлэг нь &os; дээр GEOM тогтолцооны хүрээнд дискийг хэрхэн хэрэглэх талаар хамарсан. Энэ нь тохиргоонд зориулж тогтолцоог ашигладаг гол RAID хянагч хэрэгслүүдийг багтаадаг. Энэ бүлэг нь I/O, доор нь байгаа дэд систем, эсвэл кодыг GEOM хэрхэн зохицуулж эсвэл хянадаг талаар гүнзгий хэлэлцэхгүй. Энэхүү мэдээлэл нь &man.geom.4; гарын авлагын хуудас болон төрөл бүрийн SEE ALSO баримтуудын тусламжтай хангагддаг. Бас энэ бүлэг нь RAID тохиргоонуудын дэлгэрэнгүй заавар биш юм. Зөвхөн GEOM-дэмжигдсэн RAID ангиллуудын талаар хэлэлцэх болно. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Ямар төрлийн RAID дэмжлэг GEOM-ийн хүрээнд байдаг талаар. Хэрхэн үндсэн хэрэгслүүдийг ашиглаж тохиргоо хийх, ажиллагааг хангах, болон төрөл бүрийн RAID түвшнүүдийг удирдах талаар. Хэрхэн толин тусгал болон судал үүсгэх, шифрлэх, алсаас GEOM-ийн хүрээнд диск төхөөрөмжүүдийг холбох талаар. GEOM тогтолцоонд хавсаргасан дискнүүдийн алдааг хэрхэн олж засварлах талаар. Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай: &os; диск төхөөрөмжүүдийг хэрхэн үздэг талаар ойлгох (). Шинэ &os; цөм хэрхэн тохируулж суулгах талаар мэдэх (). GEOM-ийн Танилцуулга GEOM нь Мастер Ачаалалтын Бичлэгүүд (MBR), BSD хаягууд, гэх мэт — ангиллуудад тухайн ангиллын дэмжигчид (providers) эсвэл /dev дахь тусгай файлуудын тусламжтайгаар хандах хандалт ба хяналтыг уг ангилалд зөвшөөрдөг. GEOM нь төрөл бүрийн програм хангамжийн RAID тохиргоонуудыг ашиглаж үйлдлийн систем болон үйлдлийн системийн хэрэгслүүдэд саадгүйгээр хандах боломж олгодог. Том Рөүдс Бичсэн Мюррей Стөүкли Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан RAID0 - Судал үүсгэх GEOM Судал үүсгэх Судал үүсгэх нь хэд хэдэн дискнүүдийг нэг эзлэхүүн болгодог арга юм. Олон тохиолдолд энэ нь тоног төхөөрөмжийн хянагчуудыг ашиглан хийгддэг. GEOM дэд систем нь диск судал үүсгэх гэж бас нэрлэгддэг RAID0-д зориулсан програмыг хангаж өгдөг. RAID0 системд, дараалсан дискнүүдэд байгаа өгөгдлүүд нь багц болж хуваагддаг. Систем дээр нэг диск рүү 256k-ийг бичихийг хүлээснээс 64k-ийг 4 өөр диск рүү зэрэг бичих дээд зэргийн I/O буюу оруулах гаргах ажиллагааг RAID0 систем нь санал болгодог. Энэ ажиллагааг олон дискний хянагчуудыг ашиглан нэмэгдүүлж болдог. Багцалсан олон дискнүүдээс I/O хүсэлтүүд нь зэрэгцэж унших болон бичигддэг учраас RAID0 дискний хуваагдал нь бүгд ижил хэмжээтэй байх ёстой. Диск судал үүсгэж байгаа зураг Хэлбэржүүлэгдээгүй ATA дискнүүдийн судал үүсгэх geom_stripe модулийг ачаална: &prompt.root; kldload geom_stripe Тохирох холболтын цэг байгааг шалгаарай. Хэрэв энэ эзлэхүүн нь root хуваалт болох ёстой бол түр зуур өөр /mnt гэх мэт холболтын цэгийг ашиглаарай: &prompt.root; mkdir /mnt Судал үүсгэх дискнүүдэд зориулсан төхөөрөмжийн нэрийг тодорхойлоод шинэ судал төхөөрөмж үүсгэ. Жишээ нь хоёр ашиглагдаагүй, хуваалт хийгдээгүй /dev/ad2 болон /dev/ad3 гэсэн ATA дискнүүдэд судал үүсгэхийн тулд: &prompt.root; gstripe label -v st0 /dev/ad2 /dev/ad3 Хуваалтын хүснэгт гэгддэг стандарт хаягийг шинэ эзлэхүүн дээр бичээд анхдагч ачаалагдах кодыг суулгаарай: &prompt.root; bsdlabel -wB /dev/stripe/st0 Энэ процесс хоёр төхөөрөмжийг st0 төхөөрөмжийн хамт /dev/stripe санд үүсгэх ёстой. Тэдгээр нь st0a болон st0c юм. Ингэсний дараа файлын системийг st0a төхөөрөмж дээр newfs хэрэгслийн тусламжтайгаар үүсгэж болно: &prompt.root; newfs -U /dev/stripe/st0a Олон тоонууд дэлгэц дээр урсан өнгөрөх бөгөөд хэдхэн хормын дараа процесс төгсөнө. Ингээд эзлэхүүн үүсэж холболт хийгдэхэд бэлэн болно. Гараар үүсгэсэн дискний судлаа холбохын тулд: &prompt.root; mount /dev/stripe/st0a /mnt Энэ судал үүсгэсэн файлын системдээ ачаалах үед автоматаар холболт хийхийн тулд эзлэхүүний мэдээллийг /etc/fstab файлд хийгээрэй: &prompt.root; echo "/dev/stripe/st0a /mnt ufs rw 2 2" \ >> /etc/fstab /boot/loader.conf файлд мөр нэмж geom_stripe модулийг систем эхлэхэд автоматаар ачаалагдахаар болгох ёстой: &prompt.root; echo 'geom_stripe_load="YES"' >> /boot/loader.conf RAID1 - Толин тусгал үүсгэх GEOM Диск Толин тусгал үүсгэх Толин тусгал үүсгэх нь олон корпорациуд болон гэрийн хэрэглэгчдийн ашигладаг өгөгдлийг тасалдалгүйгээр нөөцлөх технологи юм. Толин тусгал байх үед энэ нь diskB нь diskA-г хувилж байгаа гэсэн үг. Эсвэл магадгүй diskC+D нь diskA+B-г хувилж байгаа байж болно. Дискний тохиргооноос хамааралгүй чухал ойлголт бол нэг диск дээрх мэдээлэл болон хуваалт нь хувилагдах явдал юм. Сүүлд нь, хадгалсан өгөгдөл нь үйлчилгээ болон хандалтын тасалдалгүйгээр, амархан сэргээгдэж, нөөцлөгдөж бараг өгөгдлийн төмөр авдарт хадгалсан юм шиг байх болно. Эхлээд системд ижил хэмжээтэй хоёр диск байгааг шалгаарай, энэ дасгалд уг дискнүүдэд шууд хандах (&man.da.4;) SCSI дисктэй гэж үзэж байгаа болно. &os; үйлдлийн системийг нэг дэх диск дээр хоёр хуваалттайгаар суулгаарай. Нэг нь RAM-ийн хэмжээг хоёр дахин авсан swap хуваалт байх ёстой бөгөөд үлдэж байгаа зай нь root (/) файлын системд зориулагдана. Бусад холболтын цэгүүдэд зориулсан тусдаа хуваалтуудтай байж болох бөгөөд гэхдээ энэ нь &man.bsdlabel.8; болон &man.fdisk.8; тохиргоонуудыг гараар өөрчилдгөөс болж төвөгтэй байдлыг 10 дахин ихэсгэдэг. Дахин ачаалаад системийг бүрэн эхэлтэл хүлээгээрэй. Энэ үйлдэл дууссаны дараа root хэрэглэгчээр нэвтэрнэ. /dev/mirror/gm төхөөрөмж үүсгээд /dev/da1 файлтай холбоорой: &prompt.root; gmirror label -vnb round-robin gm0 /dev/da1 Систем дараах хариуг өгнө: Metadata value stored on /dev/da1. Done. GEOM-ийг эхлүүлэхэд /boot/kernel/geom_mirror.ko цөмийн модулийг ачаална: &prompt.root; gmirror load Энэ тушаал нь gm0 төхөөрөмжийн цэгийг /dev/mirror санд үүсгэх ёстой. Ерөнхий fdisk-ийн хаяг болон ачаалах кодыг шинэ gm0 төхөөрөмжид суулгаарай: &prompt.root; fdisk -vBI /dev/mirror/gm0 Одоо ерөнхий bsdlabel мэдээллийг суулгаарай: &prompt.root; bsdlabel -wB /dev/mirror/gm0s1 Хэрэв олон зүсмэлүүд болон хуваалтууд байвал түрүүчийн хоёр тушаалын тугуудыг өөрчлөх шаардлагатай. Тэд нөгөө дискний зүсмэл болон хуваалтын хэмжээтэй тохирох ёстой. Анхдагч UFS файлын системийг gm0s1a төхөөрөмжийн цэг дээр байгуулахдаа &man.newfs.8; хэрэгслийг ашиглана: &prompt.root; newfs -U /dev/mirror/gm0s1a Ингэснээр систем зарим мэдээлэл болон тоонуудыг үзүүлэх болно. Энэ нь сайн гэсэн үг. Дэлгэц дээр алдаа байгаа эсэхийг шалгаад төхөөрөмжийг /mnt холболтын цэгт холбож өгөөрэй: &prompt.root; mount /dev/mirror/gm0s1a /mnt Одоо ачаалах дискний бүх өгөгдлийг энэ шинэ файлын систем уруугаа шилжүүлээрэй. Энэ жишээ нь &man.dump.8; болон &man.restore.8; тушаалуудыг ашиглаж байгаа; гэхдээ &man.dd.1; бас энэ тохиолдолд ажиллах боломжтой. &prompt.root; dump -L -0 -f- / |(cd /mnt && restore -r -v -f-) Үүнийг файлын систем бүрийн хувьд хийх шаардлагатай. Дээр дурдсан тушаалыг ажиллуулахдаа тохирох файлын системийг зөв газар нь байрлуулна. Одоо хувилагдсан /mnt/etc/fstab файлыг засаад swap файлтай мөрийг устгаж эсвэл тайлбар болгоорой. fstab дахь swap файлын оруулгыг тайлбар болгосноор танд өөр замаар swap зайг дахин нээх шаардлагатай болно. Дэлгэрэнгүй мэдээллийн талаар -д хандана уу. . Нөгөө файлын системийн мэдээллийг шинэ диск ашиглахаар өөрчилж дараах жишээн дээрх шиг сольно: # Device Mountpoint FStype Options Dump Pass# #/dev/da0s2b none swap sw 0 0 /dev/mirror/gm0s1a / ufs rw 1 1 geom_mirror.ko модулийг ачаалагдах үед ажиллуулахын тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; echo 'geom_mirror_load="YES"' >> /mnt/boot/loader.conf &prompt.root; echo 'geom_mirror_load="YES"' >> /boot/loader.conf Системийг дахин эхлүүлнэ: &prompt.root; shutdown -r now Ачаалах дэлгэц дээр ганц хэрэглэгчийн горим уруу хандахын тулд дөрөв (4) сонголтыг сонгоно. Консол дээр систем gm0s1a-ээс ачаалсан эсэхийг шалгаарай. Үүнийг &man.df.1; тушаалын үр дүнг харан хийж болно. Хэрэв бүгд зүгээр болбол систем gm0s1a төхөөрөмжөөс ачаалагдана. Эндээс анхдагч дискийг цэвэрлэж толин тусгал уруу доор дурдсан тушаалуудыг ашиглан нэмж болно: &prompt.root; dd if=/dev/zero of=/dev/da0 bs=512 count=79 &prompt.root; gmirror configure -a gm0 &prompt.root; gmirror insert gm0 /dev/da0 туг нь &man.gmirror.8;-г автомат синхрончлолыг ашиглах ёстойг хэлж байна; өөрөөр хэлбэл дискэнд бичих бичилтүүдийг автоматаар толин тусгалаар хуулна гэсэн үг юм. Гарын авлагын хуудас дискнүүдийг хэрхэн дахин бүтээх болон солих талаар тайлбарлах бөгөөд gm0-ийн оронд data-г хэрэглэсэн байгаа. Толин тусгал бүтээгдсэний дараа түүнийн төлвийг доор дурдсан тушаал ашиглан шалгаж болно: &prompt.root; gmirror status Алдааг олж засварлах нь Систем ачаалахгүй байх Хэрэв систем дараах тушаал хүлээх мөр хүртэл ачаалсан бол: ffs_mountroot: can't find rootvp Root mount failed: 6 mountroot> Унтраах болон дахин эхлүүлэх товчийг дарж машиныг дахин эхлүүл. Ачаалах үеийн цэснээс (6) сонголтыг сонго. Ингэхэд системийг &man.loader.8; тушаал хүлээх мөрд аваачна. Цөмийн модулийг гараар ачаал: OK? load geom_mirror OK? boot Хэрэв энэ нь ажилласан бол модул ямар нэг шалтгаанаар буруу ачаалагдсан байна. Дараах мөрийг: options GEOM_MIRROR цөмийн тохиргооны файлд байрлуулж дахин бүтээж суулгаарай. Ингэх нь энэ асуудлыг арилгах ёстой. GEOM Хаалга Сүлжээний Төхөөрөмжүүд GEOM нь хаалга хэрэгслүүдийг ашиглан дискнүүд, CD-ROM-ууд, файлууд гэх мэт төхөөрөмжүүдийг алсаас ашиглахыг дэмждэг. Энэ нь NFS-тэй адил юм. Экспортын файл эхэлж үүсгэх шаардлагатай. Энэ файл нь экспорт хийгдсэн эх үүсвэрүүдэд хэнийг хандахыг зөвшөөрсөн болон ямар түвшний хандалтыг тэд өгч байгааг тусгадаг. Жишээ нь эхний SCSI диск дээр 4 дэх зүсмэлийг экспорт хийхийн тулд дараах /etc/gg.exports нь хангалттай: 192.168.1.0/24 RW /dev/da0s4d Энэ нь дотоод сүлжээний бүх хостууд da0s4d хуваалт дээрх файлын системд хандах хандалтыг зөвшөөрнө. Энэ төхөөрөмжийг экспорт хийхдээ тухайн үед холболт хийгдээгүй эсэхийг шалгаад &man.ggated.8; сервер дэмонг ажиллуулаарай: &prompt.root; ggated Хэрэглэх машинаас уг экспортлогдсон төхөөрөмжид холболт хийхдээ дараах тушаалыг өгнө үү: &prompt.root; ggatec create -o rw 192.168.1.1 /dev/da0s4d ggate0 &prompt.root; mount /dev/ggate0 /mnt Эндээс эхлэн төхөөрөмжид /mnt холболтын цэгийг ашиглан хандаж болно. Хэрэв төхөөрөмж тухайн үед сервер машин эсвэл сүлжээн дэх өөр бусад машин дээр холболт хийгдсэн байсан бол энэ нь амжилтгүй болохыг сануулъя. Төхөөрөмж дахин шаардлагагүй болоход бусад дискний төхөөрөмжүүдийн нэгэн адил &man.umount.8; тушаалын тусламжтайгаар салгаж болно. Дискний төхөөрөмжүүдийг хаяглах нь GEOM Дискний хаяг/шошгонууд Системийг эхлүүлэх явцад &os; цөм төхөөрөмжүүдийг олж төхөөрөмжийн цэгүүдийг үүсгэдэг. Төхөөрөмжүүдийг илрүүлэх энэ арга нь зарим нэг асуудлуудтай байдаг, жишээ нь шинэ дискний төхөөрөмж USB-ээр нэмэгдсэн бол яах вэ? Флэш төхөөрөмжид da0 гэсэн төхөөрөмжийн нэр өгөгдөж хуучин байсан da0 нь da1 болж өөрчлөгдөх болов уу. Энэ нь хэрэв файлын системүүд /etc/fstab-д жагсаагдсан бол тэдгээрийг холбоход асуудал гаргах бөгөөд бүр системийг ачаалахгүй байдалд хүргэж болох юм. Энэ асуудлын нэг шийдэл нь SCSI карт руу нэмэгдсэн шинэ төхөөрөмжид төхөөрөмжийн ашиглагдаагүй дугаарууд өгөгдөхөөр болгож SCSI төхөөрөмжүүдийг гинжин цуваа болгох явдал юм. Гэхдээ анхдагч SCSI дискийг сольж болзошгүй USB төхөөрөмжүүдийн хувьд яах вэ? Яагаад гэвэл USB төхөөрөмжүүд нь ихэвчлэн SCSI картнуудаас өмнө шалгагддаг. Үүний нэг шийдэл нь эдгээр төхөөрөмжүүдийг системийг ачаалсны дараа залгах явдал юм. Өөр нэг арга нь зөвхөн ганц ATA хөтөч ашиглаж SCSI төхөөрөмжүүдийг /etc/fstab файлд хэзээ ч жагсаахгүй байх тийм шийдэл байж болох юм. Илүү сайн шийдэл байдаг. glabel хэрэгсэл ашиглан администратор эсвэл хэрэглэгч өөрсдийн дискний төхөөрөмжүүдийг хаяглаж эдгээр хаяг/шошгонуудыг /etc/fstab файлд ашиглаж болох юм. glabel нь өгөгдсөн үзүүлэгчийн сүүлийн секторт хаяг/шошгыг хадгалдаг болохоор хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр байх болно. Энэ хаяг/шошгыг төхөөрөмж маягаар ашигласнаар ямар төхөөрөмжийн цэгээр дамжин хандаж байгаагаас үл хамааран файлын систем нь үргэлж холбогдох юм. Хаяг/шошгыг байнгын болгохыг энд дурдсангүй. glabel хэрэгсэл нь түр зуурын болон байнгын хаяг/шошгыг үүсгэхэд ашиглагдаж болно. Зөвхөн байнгын хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр үлдэх болно. Хаяг/шошгонуудын ялгаануудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг &man.glabel.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Хаяг/шошгоны төрлүүд болон жишээнүүд Ерөнхий ба файлын системийн гэсэн хоёр төрлийн хаяг/шошго байдаг. Хаяг/шошгонуудын ялгаа нь байнгын хаяг/шошготой холбоотой автомат илрүүлэлт бөгөөд энэ төрлийн хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр үлддэг явдал юм. Эдгээр хаяг/шошгонуудад тэдгээрийн файлын системийн төрөл дээр суурилсан нэр бүхий тусгай сан /dev сан дотор өгөгддөг. Жишээ нь UFS2 файлын системийн - хаяг/шошгонууд /dev/ufs2 санд + хаяг/шошгонууд /dev/ufs санд үүсгэгддэг. Ерөнхий хаяг/шошго нь дараагийн удаа ачаалахад арилдаг. Эдгээр хаяг/шошгонууд нь /dev/label санд үүсгэгдэх бөгөөд туршилтад сайн тохирсон байдаг. Байнгын хаяг/шошгонуудыг файлын систем дээр tunefs эсвэл newfs хэрэгслүүд ашиглан байрлуулж болно. Өгөгдлийг устгалгүйгээр UFS2 файлын системийн хувьд байнгын хаяг/шошго үүсгэхийн тулд доор дурдсан тушаалуудыг ажиллуулна: &prompt.root; tunefs -L home /dev/da3 Хэрэв файлын систем дүүрэн бол энэ нь өгөгдлийн эвдрэлд хүргэж болох юм; гэхдээ хэрэв файлын систем дүүрэн бол гол зорилго нь хуучирсан файлуудыг устгаж хаяг/шошгонуудыг нэмэхгүй байх явдал юм. - Хаяг/шошго одоо /dev/ufs2 санд + Хаяг/шошго одоо /dev/ufs санд үүссэн байх ёстой бөгөөд түүнийг /etc/fstab файлд нэмж болох юм: - /dev/ufs2/home /home ufs rw 2 2 + /dev/ufs/home /home ufs rw 2 2 tunefs-г ажиллуулахдаа файлын системийг холбох ёсгүй. Одоо файлын системийг ердийнхөөрөө холбож болно: &prompt.root; mount /home Эндээс эхлэн ачаалах явцад /boot/loader.conf файлын тусламжтайгаар geom_label.ko цөмийн модуль дуудагдсан байхад эсвэл GEOM_LABEL цөмийн тохируулга байхад төхөөрөмжийн цэг системд ямар нэгэн буруу нөлөөлөлгүйгээр өөрчлөгдөж болох юм. Файлын систем нь newfs тушаалд өгөгдсөн тугны тусламжтайгаар анхдагч хаяг/шошготой үүсгэгдэж бас болно. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.newfs.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Доор дурдсан тушаалыг хаяг/шошгыг устгахдаа ашиглаж болно: &prompt.root; glabel destroy home GEOM-ийн тусламжтай UFS тэмдэглэл GEOM Journaling &os; 7.0 хувилбар гарснаар удаан хүсэн хүлээсэн UFS тэмдэглэлийн боломж бүрдсэн билээ. Энэхүү шийдэл нь өөрөө GEOM дэд системийн тусламжтайгаар хийгдсэн бөгөөд &man.gjournal.8; хэрэгслийн тусламжтай хялбар тохируулж болдог. Journaling буюу тэмдэглэл гэж юу вэ? Тэмдэглэх чадвар нь файлын системийн шилжүүлгүүдийн бүртгэлийг хадгалдаг, өөрөөр хэлбэл мета өгөгдөл болон файлын бичилтүүд дискэнд зөвөөр хийгдэхээс өмнө дискний бүрэн гүйцэд бичих үйлдлийг бүтээдэг өөрчлөлтүүдийн бүртгэлийг хадгалдаг. Файлын системийн бүрэн бус байдлаас хамгаалахын тулд файлын системийн шилжүүлгүүдийг дахин гүйцэтгэхийн тулд энэхүү шилжүүлгүүдийн бүртгэлийг дараа нь дахин ажиллуулж болдог. Энэхүү арга нь файлын системийн бүрэн бус байдал болон өгөгдлийн алдагдлын эсрэг хамгаалах өөр нэг арга зам юм. Мета өгөгдлийн шинэчлэлүүд болон файлын системийн дүрс болох Хормын хувилбаруудыг хянаж мөрдүүлж байдаг Зөөлөн Шинэчлэлүүдээс ялгаатай нь бүртгэлийн файл нь төгсгөлийн секторт хадгалагддаг бөгөөд зарим тохиолдолд өөр диск дээр тэр чигээрээ хадгалагдаж болдог. Өөр бусад файлын системийн тэмдэглэлийн шийдлүүдээс ялгаатай нь gjournal арга нь блок дээр тулгуурласан бөгөөд файлын системийн хэсэг болж хийгдээгүй, зөвхөн GEOM өргөтгөлийн хүрээнд хийгдсэн. gjournal-д зориулсан дэмжлэгийг идэвхжүүлэхийн тулд &os; цөм нь 7.X системүүд дээр анхдагчаар байдаг доор дурдсан тохируулгатай байх ёстой: options UFS_GJOURNAL da4 нь шинэ SCSI диск гэж тооцвол чөлөөтэй файлын систем дээр тэмдэглэл үүсгэхийн тулд одоо доор дурдсан алхмуудыг ашиглан хийж болно: &prompt.root; gjournal label /dev/da4 &prompt.root; gjournal load Энэ үед /dev/da4 төхөөрөмжийн цэг болон /dev/da4.journal төхөөрөмжийн цэг үүссэн байх ёстой. Одоо энэ төхөөрөмж дээр файлын системийг үүсгэж болно: &prompt.root; newfs -O 2 -J /dev/da4.journal Өмнө ажиллуулсан тушаал UFS2 файлын системийг тэмдэгдэл идэвхжсэнээр үүсгэх болно. Төхөөрөмжийг хүссэн цэгтээ доор дурдсан тушаалаар mount хийнэ: &prompt.root; mount /dev/da4.journal /mnt Хэд хэдэн зүсмэлүүдийн тухайд тэмдэглэл нь зүсмэл бүр дээр үүсгэгдэх болно. Жишээ нь хэрэв ad4s1 болон ad4s2 нь хоёулаа зүсмэл бол gjournal нь ad4s1.journal болон ad4s2.journal үүсгэх болно. Хэрэв тушаалыг хоёр ажиллуулбал үр дүн нь тэмдэглэлүүд байх болно. Зарим тохиолдолд тэмдэглэлийг өөр диск дээр байлгах шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд тэмдэглэл хангагч эсвэл хадгалалтын төхөөрөмж нь тэмдэглэлийг идэвхжүүлэхийн тулд уг төхөөрөмжийнхөө дараа жагсаагдах ёстой. tunefs тушаал ашиглан тухайн байгаа файлын систем дээр тэмдэглэлийг идэвхжүүлж болдог; гэхдээ файлын системийг өөрчлөхөөсөө өмнө нөөц үргэлж хийж байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд gjournal нь яг тэмдэглэлийг үүсгэж чадаагүй бол амжилтгүй болох бөгөөд гэхдээ энэ нь tunefs-ийг буруугаар ашигласнаас болоод үүссэн өгөгдлийн алдагдлаас хамгаалж чадахгүй юм.