diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml index e13c80ba05..cdac194a93 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml @@ -1,1711 +1,1723 @@ Кен Том X.Org-н X11 серверт зориулж шинэчилсэн Марк Фонвил Шагдарын Нацагдорж Орчуулсан X Цонхот систем Ерөнхий агуулга FreeBSD хэрэглэгчдэд зориулж график горимоор хангахын тулд X11-г ашигладаг. X11 бол Х Цонхот системийн чөлөөтэй түгээгддэг хувилбар бөгөөд &xorg; ба &xfree86;-д (болон энд дурдагдаагүй бусад програм хангамжийн багцуудад) хийгдсэн байдаг. &os;-н &os; 5.2.1-RELEASE хувилбарыг оролцуулаад түүнээс өмнөх хувилбаруудад анхдагч суудаг цонхот системийн сервер нь &xfree86; төслөөс гаргасан &xfree86; байдаг. Харин &os; 5.3-RELEASE хувилбараас эхлээд анхдагч суудаг X11 сервер нь X.Org сангаас гаргасан &xorg; болж өөрчлөгдсөн бөгөөд түүний лиценз нь &os;-ийн лицензтэй ижил төсөөтэй билээ. Мөн &os;-д зориулсан худалдаж авч болохоор Х серверүүд байдаг. Энэ бүлэгт Х11-г хэрхэн суулгаж тохируулах талаар &xorg;-н &xorg.version; хувилбарын хүрээнд ярих болно. &xfree86; (өөрөөр хэлбэл &xfree86; нь анхдагч Х11 сервер байх үеийн &os;-н хуучин хувилбарууд) эсвэл &xorg;-н өмнөх хувилбаруудыг суулгаж тохируулах тухай мэдээллийг &os;-н хуучин гарын авлагуудаас хэсэгт олж уншиж болно. X11-н дэмждэг дэлгэцтэй холбоотой төхөөрөмжийн талаар &xorg; вэб хуудаснаас хараарай. Энэ бүлгийг уншиж дууссаны дараа та дараах зүйлсийг мэдэх болно: X Цонхот системийн төрөл бүрийн бүрдлүүд болон тэд хэрхэн хоорондоо хамтарч ажилладаг тухай. X11-г хэрхэн суулгаж тохируулах. Төрөл бүрийн цонхот орчныг хэрэглэх. &truetype; төрлийн үсгийн маягийг X11 дээр хэрхэн хэрэглэх. Өөрийнхөө системийг график горимд хэрхэн нэвтрэлт хийлгэх тухай (XDM). Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй: Гуравдагчдын бүтээсэн програмыг хэрхэн суулгах тухай мэддэг байх хэрэгтэй (). X-г таньж мэдэх µsoft.windows; болон &macos; зэрэг график горимыг урьд нь хэрэглэдэг байсан зарим хүмүүс анх удаагаа X-г хэрэглэх үед нэгэн төрлийн цочролд автаж магадгүй юм. Х-н төрөл бүрийн бүрдлүүд хоорондоо хэрхэн хамтарч ажилладаг талаар бүрэн мэдэх шаардлагагүй ч гэсэн түүний тухай үндсэн ойлголт авсан үед X-н хүчин чадлыг зөв ашиглаж болох юм. Яагаад X гэж? X нь &unix;-д зориулж бүтээсэн цонхот системийн анхдагч нь биш ч хамгийн их түгсэн нь мөн билээ. X-н анхны хөгжүүлэгчид нь Х-г бичихээсээ өмнө өөр цонхот систем дээр ажиллацгааж байсан юм. Тэр системийг нь W (Window гэсэн үг) гэж нэрлэдэг байжээ. X нь ердөө л Ром үсгийн дараагийн үсэг байв. X нь заримдаа X, X Window System буюу Х цонхот систем, X11 гэх мэтчилэн янз бүрээр нэрлэгддэг. Магадгүй Х11-г X Цонх гэж нэрлэсэн хүмүүс их байгааг анзаарч магадгүй юм. Дэлгэрэнгүй мэдээлэл &man.X.7; дээр буй. X үйлчлүүлэгч/сервер загвар X нь анхнаасаа сүлжээтэй ажиллана гэж тооцож зохиогдсон бөгөөд үйлчлүүлэгч-сервер загвар хэрэглэдэг. X загварт X сервер нь хулгана, гар, дэлгэцтэй ажилладаг. Энэ үед серверийн үүрэг бол дэлгэцийг удирдах, гар ба хулгана болон бусад оролт эсвэл гаралтын төхөөрөмжүүдээс (жишээ нь tablet нь оролтын төхөөрөмж маягаар ашиглагдаж видео проектор нь гаралтын төхөөрөмж байж болох юм) мэдээллийг хүлээж аван зохицуулах үйлдлүүдийг хариуцаж ажиллаж байдаг. X програм болгон (XTerm эсвэл &netscape; гэх мэт) уг серверийн үйлчлүүлэгч нь юм. Үйлчлүүлэгч нь сервер уруу жишээлбэл энэ байрлалд цонх зурна уу гэх мэтийн хүсэлт илгээж болдог байхад серверээс үйлчлүүлэгч рүү жишээлбэл Хэрэглэгч OK товч дээр дарсан шүү гэх мэтийн мэдэгдэл буцааж илгээж байдаг. Гэртээ юм уу эсвэл жижигхэн албан байгууллагын орчинд X сервер болон X үйлчлүүлэгч нь нэг компьютер дээр ажиллаж байдаг. Гэхдээ X серверийг багахан чадалтай компьютер дээр ажиллуулаад харин Х програмуудыг арай хүчтэй компьютер (үйлчлүүлэгч) дээр ажиллуулбал хамгийн тохирсон албаны хэрэглээ байж болох билээ. Ийм нөхцөлд Х сервер болон үйлчлүүлэгчийн хоорондох холболт сүлжээгээр хийгдэнэ. Ийм хэрэглээ нь Х-г өөрөөр хэрэглэнэ гэж бодож байсан зарим хүмүүсийг гайхшруулж магадгүй юм. Тийм хүмүүс X серверийг маш хүчтэй мундаг эд байх ёстой ба бага чадалтай нь X үйлчлүүлэгчийн үүрэг гүйцэтгэж ширээн дээр байх ёстой гэж бодсон байдаг. Х сервер нь дэлгэц болон гар залгагдсан компьютер нь бөгөөд Х үйлчлүүлэгч нь дэлгэц дээр цонх дүрсэлдэг програмууд шүү гэдгийг санах нь тун чухал. Сервер болон үйлчлүүлэгч хоёрыг нэг төрлийн компьютер юм уу эсвэл нэг төрлийн үйлдлийн систем дээр ажиллах ёстой гэсэн ямар ч албадсан заавар байдаггүй. Х серверийг µsoft.windows; эсвэл Apple-н &macos; дээр ажиллуулж болдог бөгөөд иймэрхүү үйлдлийг гүйцэтгэж байдаг маш олон үнэгүй юм уу худалдааны програмууд байдаг. Цонх зохицуулагч X-н загварын зарчим нь &unix;-н хэрэгсэл болохоос бодлого биш гэсэн зарчимтай тун ижил байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Х нь үйлдлүүд хэрхэн биелэгдэх ёстой талаар ямар ч бичлэг хийдэггүй. Харин түүний оронд хэрэглэгчдэд зориулсан хэрэгслүүдээр хангагдсан байдаг бөгөөд тэдгээрийг яаж хэрэглэх нь хэрэглэгчийн үүрэг юм. Энэ зарчмын дагуу Х нь цонхнуудыг хэрхэн харагдах, хулгана хэрхэн хөдлөх, ямар товч хэрэглэж цонхнуудын хооронд дамжих (µsoft.windows; дээрх Alt Tab товчлуурын хослол шиг), цонх болгоны дээрх гарчгийн самбар яаж харагдах, цонх болгонд хаах товч байх ёстой юу үгүй гэх зэргийн бүртгэл болон заавруудыг агуулж байдаггүй. Харин түүний оронд иймэрхүү хариуцлагыг X нь Цонх зохицуулагч гэж нэрлэгдэх програм руу дамжуулдаг. Х-д зориулсан маш олон тооны цонх зохицуулагчид байдаг нь: AfterStep, Blackbox, ctwm, Enlightenment, fvwm, Sawfish, twm, Window Maker зэрэг бөгөөд өөр олныг дурдаж болно. Эдгээр цонх зохицуулагч болгон тус тусдаа өөрсдийн өөрийн гэсэн төрөл бүрийн харуулах загвартай байдаг ба зарим нь өөртөө virtual desktops буюу хийсвэр компьютерийн дэлгэцийг дэмждэг бөгөөд тэд нарын зарим нь тийм хийсвэр дэлгэцэндээ сэлгэх товчлуурууд агуулж байхад зарим нь Start буюу Эхлэх товч юм уу түүнтэй ижил төхөөрөмж агуулж байдаг. Мөн зарим нь themeable буюу дэлгэцийн дурын өөрчлөлт хийж харагдах загваруудын бүрдлийг агуулан сэлгэж хэрэглэх зэргээр хэрэглэгдэж байдаг билээ. Эдгээр цонх зохицуулагчид болон мөн бусад зохицуулагчдыг портын цуглуулга доторх x11-wm төрөлд олж болно. Мөн түүнчлэн KDE болон GNOME дэлгэцийн орчнууд нь өөрсдийн гэсэн цонх зохицуулагчтай байдаг ба тэр нь дэлгэцийн орчиндоо агуулагдчихсан ажиллаж байдаг. Цонх зохицуулагч бүр өөр өөрсдийн тохируулах аргатай байдаг. Зарим нь тохируулгын файлыг гараараа бичих ёстой гэдэг байхад зарим нь ихэнх тохируулгын үйлдлүүдийг GUI буюу график орчны хэрэгслээр хийдэг; мэдэж байгаагаар, нэг цонх зохицуулагч (Sawfish) Lisp програмын хэллэгээр бичигдсэн тохиргооны файлтай байдаг. Сонгогдож идэвхжүүлэх бодлого Цонх зохицуулагчийн бас нэг үүрэг бол сонгогдож идэвхжих бодлого билээ. Цонх болгон ямар нэгэн байдлаар сонгогдсоноо илэрхийлж идэвхжин гарнаас оруулсан мэдээллийг хүлээж авах бөгөөд идэвхтэй болсноо нүдэнд харуулагдахаар дүрсэлж харуулах хэрэгтэй байдаг. Түгээмэл болсон, сонгогдож идэвхжих бодлогыг идэвхжүүлэхийн-тулд-дарах гэж нэрлэдэг. Энэ загварыг µsoft.windows; хэрэглэдэг бөгөөд хулгана дарах үед заагдсан цонх нь идэвхитэй болно. X ямар нэгэн сонгож идэвхжүүлэх бодлогыг дэмждэггүй. Харин түүний оронд цонх зохицуулагч гуай тухайн үед ямар цонх идэвхжих вэ гэдгийг хянаж байдаг. Цонх зохицуулагч бүр өөр өөрсдийн сонгож идэвхжүүлэх арга хэрэглэдэг. Тэд бараг бүгдээрээ дарж идэвхжүүлэх бодлого баримталж байхад тун цөөхөн нь өөр зарчим баримталсан байдаг. Хамгийн түгээмэл сонгож идэвхжүүлэх бодлогууд бол: хулганыг дагаж идэвхжүүл Хулганы заагч байгаа цонхыг сонгогдсон гэж авч үздэг. Цонхыг хамгийн өмнө нь байлгах шаардлагагүй бөгөөд нэмж товч даралгүй хулганы байрлалыг өөрчилснөөр цонхыг идэвхжүүлж болно. унтамхай-идэвхжүүлэлт Энэ бодлого бол хулгана-дагаж-идэвхжүүл бодлогын өргөжүүлсэн арга юм.хулгана-дагаж-идэвхжүүл бодлого дээр хэрэв хулгана эх цонхон дээр (эсвэл арын дэвсгэр) очвол ямар ч цонх идэвхтэй болдоггүй. Харин унтамхай-идэвхжүүлэлт дээр хэрэв хулгана өөрийнхөө цонхноос гараад өөр цонх уруу орсон үед тэр цонх идэвхтэй болдог. идэвхжүүлэхийн-тулд-дарах Хулганы товч дарахад л тухайн цонх идэвхжинэ. Уг цонх тэгээд дэлгэгдэх бөгөөд бүх цонхны өмнө харуулагддаг. Ингээд дарагдсан бүх товчнуудын өгөгдлүүд энэ цонх уруу илгээгдэж байдаг. Маш олон цонх зохицуулагчид өөр бодлого дэмжих эсвэл жаахан өөрчилсөн бодлого хэрэглэдэг. Тухайн цонх зохицуулагчийн бичиг баримтаас нь нэмэгдэл мэдээлэл аваарай. Widgets буюу багажнууд X-н хэрэгсэл болохоос бодлого биш зарчмыг өргөтгөн програм болгоныг төлөөлсөн багаж дэлгэц дээр харуулагддаг. Багажнууд гэдэг нь дарагдах, эсвэл ямар нэгэн аргаар өөрчлөгдөж байдаг дэлгэц дээрх зүйлс бөгөөд товч, чагталдаг цонх, бөөрөнхий сонгодог товч, тэмдэгт зурагнууд, жагсаалтууд зэрэг юм. µsoft.windows; харин тэдгээрийг controls буюу хянагчид гэж нэрлэсэн байдаг. µsoft.windows; болон Apple-н &macos; хоёр багажны маш тогтсон загвартай билээ. Програм хөгжүүлэгчид нь өөрсдийн програмуудаа нийтлэг харуулагдах загвараар аль болох хийх зарчмыг баримталж байдаг. X-ийн хувьд бол тодорхой нэг график загвар, аль эсвэл багажнуудын олонлогийг заавал баримтлах нь тийм ч ухаалаг бус санаа юм. Тийм болохоор Х програмуудыг хоорондоо адилхан харагдах нийтлэг загвартай байдаг гэж бодох хэрэггүй. MIT-с гаргасан Athena эсвэл &motif; ( µsoft.windows; дээрх багажнуудын олонлог түүн дээр хийгдсэн, товойлгосон ирмэгүүд болон гурван саарал сүүдэртэй), OpenLook, болон бусад маш олон, түгээмэл дэлгэрсэн багажны цуглуулгууд байдаг. Өнөөгийн ихэнх шинэ Х програмууд нь KDE-н хэрэглэдэг Qt, аль эсвэл GNOME-н хэрэглэдэг GTK+ зэрэг орчин үеийн багажнуудын олонлог хэрэглэдэг. Энэ нь &unix;-н харагдах дэлгэцийн маягийн хувьд зарим нэг давхцалд хүргэх бөгөөд ингэснээр мэдээж юмсыг шинэ хэрэглэгчдийн хувьд илүү хялбар болгох юм. X11-г суулгах нь &xorg; бол &os;-н анхдагч X11 гүйцэтгэл юм. &xorg; нь X.Org сангаас гаргасан Х цонхот системийн Х сервер. &xorg; нь &xfree86 4.4RC2 болон X11R6.6 хоёрын эх бичлэг дээр үндэслэгдсэн билээ. &os;-н портын цуглуулга дотор байгаа &xorg;-н хувилбар нь &xorg.version; гэж буй. Портын цуглуулгаас &xorg;-г суулгахын тулд: &prompt.root; cd /usr/ports/x11/xorg &prompt.root; make install clean &xorg;-г бүхлээр нь хөрвүүлэхийн тулд хамгийн багадаа 4 ГБ хэмжээ сул байлгах хэрэгтэйг анхаараарай. X11-г багц хэлбэрээр мөн суулгаж болно. Хоёрт хэлбэрийн файлыг нь &man.pkg.add.1; хэрэгслээр Х11-г суулгаж болдог. Алсад байгаа серверээс нөхөж суулгадаг боломжийг &man.pkg.add.1; хэрэглэх үед багцнаас хувилбарынх нь дугаарыг устгах хэрэгтэй. Тэгээд &man.pkg.add.1; нь автоматаар сүүлийн хувилбарыг нь нөхөж суулгадаг. &xorg;-н хамгийн сүүлийн хэлбэрийг нь автоматаар нөхөж суулгахын тулд ердөө л дараах тушаалыг өгнө: &prompt.root; pkg_add -r xorg Дээрх жишээгээр бол X11-г сервер, үйлчлүүлэгч, үсгийн маяг зэрэгтэй нь бүхлээр нь суулгана. Х11-н багц болон портууд нь тусдаа мөн суугдаж болдог. Энэ бүлгийн үлдсэн хэсэгт Х11-г суулгаж тохируулан хэрхэн эвтэйхэн компьютерийн дэлгэц бэлдэх талаар өгүүлэх болно. Кристофер Шамвэй Хамтран бичсэн X11-н тохируулга &xorg; X11 Тохируулж эхлэхээс өмнө Х11-г тохируулахаасаа өмнө суулгасан системийн дараах мэдээллүүд шаардлагатай: Дэлгэцийн тодорхойлолтууд Видео адаптерийн схемийн мэдээлэл Видео адаптерийн санах ойн хэмжээ Хэвтээ зуралтын давтамж Босоо зуралтын давтамж Х11-д хэрэгтэй дэлгэцийн тодорхойлолтод зуралтын хэмжээ болон зуралтын давтамж нар орно. Эдгээр тодорхойлолтыг тухайн дэлгэцийг үйлдвэрлэсэн газрын вэб хуудас юм уу эсвэл уг дэлгэцтэй хамт ирсэн бичиг баримт дотроос харж болно. Тэр дотроос мэдэх шаардлагатай хоёр тоо бол хэвтээ болон босоо чиглэлийн зуралтын давтамж юм. Видео адаптерийн схемийг Х11 мэдсэнээр уг график дүрслэгчтэй ямар драйвер буюу таниулагч програм ашиглан харилцан ажиллах боломжтойг мэдэж авдаг. Ихэнх схемүүд автоматаар танигддаг боловч хэрэв автомат танилт амжилтгүй болох тохиолдолд схемийн мэдээллийг мэдсэн байх нь хэрэгтэй билээ. График дүрслэгч дээрх санах ойн хэмжээг мэдсэнээр зуралтын нягтшил болон өнгөний баялгийг тодорхойлоход хэрэгтэй. Үүнийг мэдэх нь тун чухал бөгөөд системийнхээ ажиллаж чадах хязгаарыг нь тодорхойлдог юм. X11-н тохиргоо 7.3 хувилбараас эхлэн &xorg; нь ямар нэгэн тохиргооны файлгүйгээр тушаал хүлээх мөрөн дээр доор дурдсаныг бичин ихэвчлэн ажиллах боломжтой байдаг: &prompt.user; startx Хэрэв энэ нь ажиллахгүй, эсвэл анхдагч тохиргоог хүлээн - авах боломжгүй бол X11-ийг гараар тохируулах шаардлагатай. - X11-г тохируулах нь олон үе шаттай явц билээ. Хамгийн эхний + авах боломжгүй бол X11-ийг гараар тохируулах шаардлагатай. + + + GNOME, + KDE эсвэл + XFce зэрэг ширээний орчнууд нь + хэрэглэгчид нягтрал зэрэг дэлгэцийн өгөгдлүүдийг хялбарханаар тохируулах + боломж бүхий хэрэгслүүдтэй. Хэрэв анхдагч тохиргоог хүлээн авах + боломжгүй бөгөөд та ширээний орчин суулгахаар шийдсэн бол + ширээний орчны суулгалтыг үргэлжлүүлж тохирох дэлгэц тохируулах + хэрэгслийг ашиглаарай. + + + X11-г тохируулах нь олон үе шаттай явц билээ. Хамгийн эхний алхам бол анхдагч тохируулгын файлыг бэлдэх билээ. Супер хэрэглэгчийн эрхээр ердөө л дараах тушаалыг өгнө: &prompt.root; Xorg -configure Ингэснээр /root сан дотор xorg.conf.new гэсэн нэртэй Х11 ийн тохиргооны үндсэн файл үүсгэгддэг (та &man.su.1; тушаалаар юм уу эсвэл анхнаасаа супер хэрэглэгчийн эрхээр орсон байсан ч супер хэрэглэгчийн $HOME буюу эх сан дотор үүсгэх болно). Х11 гуай тухайн систем дээр байгаа график төхөөрөмжийг таних оролдлого хийж таниулах програмын мэдээллийг уг тохируулга руу бичдэг. Дараагийн алхам бол уг тохируулга файлыг ашиглаад график төхөөрөмжтэй &xorg; ажиллаж чадаж байгааг турших юм. Үүний тулд дараах тушаалыг оруулах хэрэгтэй: &prompt.root; Xorg -config xorg.conf.new Хэрэв хар саарал дэвсгэр дээр Х хэлбэртэй хулганы заагч харагдаж байвал амжилттай боллоо гэсэн үг. Туршилтаас гарахын тулд Ctrl Alt Backspace товчлуурын хослолыг дарна. Хэрэв хулгана ажиллахгүй байвал өмнөх туршилтыг дахин хийхээсээ өмнө хулганаа тохируулах шаардлагатай. &os;-г суулгах бүлэгт буй хэсгээс харна уу. X11-г сайжруулах Дараа нь xorg.conf.new файлыг өөрийнхөө хүсэлд тохируулан сайжруулах хэрэгтэй. Уг файлыг &man.emacs.1; эсвэл &man.ee.1; зэрэг засварлагчаар нээнэ. Эхлээд дэлгэцийн зурах давтамжийг оруулж өгөх хэрэгтэй. Ийм зурах давтамж нь хэвтээ болон босоо чиглэлийн зурах давтамж гэж байдаг. Давтамжийн тоон утгуудыг xorg.conf.new файл дотор "Monitor" гэсэн хэсэгт оруулж өгөөрэй: Section "Monitor" Identifier "Monitor0" VendorName "Monitor Vendor" ModelName "Monitor Model" HorizSync 30-107 VertRefresh 48-120 EndSection HorizSync болон VertRefresh гэсэн хэсэг нь хоосон утгатай байж магадгүй. Хэрэв тийм бол тэдгээрт тохирсон утгуудыг нь оруулж өгөх ёстой. HorizSync-д хэвтээ зуралт, VertRefresh-д босоо зуралтын утгыг өгнө. Дээрх жишээн дээр дэлгэцийн тохирох утгуудыг нь оруулж байна. X нь DPMS (Тэжээл хэмнэх) чадвартай дэлгэцийг дэмждэг. &man.xset.1; програм цаг дуусах нөхцлийг шалгаад дэлгэцийг standby, suspend, эсвэл off буюу нөөц, түр салгах, эсвэл унтраах зэрэг горимд шилжүүлдэг. Хэрэв та дэлгэцэндээ DPMS шинж чанарыг хэрэгжүүлнэ гэж бодож байвал дараах мөрийг monitor хэсэгт нэмэх хэрэгтэй: Option "DPMS" xorg.conf Та xorg.conf.new файлыг засварлагч дээр нээсэн хэвээр байгаа болохоор дэлгэцийн зуралтын хэмжээ болон өнгөний нягтыг оруулж өгч болно. Эдгээр утгыг "Screen" хэсэгт оруулдаг: Section "Screen" Identifier "Screen0" Device "Card0" Monitor "Monitor0" DefaultDepth 24 SubSection "Display" Viewport 0 0 Depth 24 Modes "1024x768" EndSubSection EndSection DefaultDepth-д өгсөн утга нь анхдагч хэрэглэх өнгөний нягт юм. Хэрэв анхдагч утгыг нь ачаалах үед дарж өөрчлөж хэрэглэнэ гэвэл &man.Xorg.1;-г ажиллуулах тушаалд гэсэн сонголтыг хүссэн утгатай хамт оруулан хэрэглэж болно. Modes гэсэн түлхүүр үг нь заасан өнгөтэй үеийн дэлгэцийн зурах хэмжээг зааж байдаг. Тухайн график дүрслэгчийн үйлдвэрлэгчээс зааж өгсөн стандарт VESA горимууд л зөвшөөрөгдсөн гэдгийг анхаарна уу. Дээрх жишээн дээр дэлгэцийн анхдагч өнгөний нягт нь нэг цэгийг хорин дөрвөн битээр илэрхийлнэ гэж заасан байгаа бөгөөд ийм нягтшилтай үедээ өргөөшөө 1024, өндрөөшөө 768 цэгээр зурж харуул хэмээн зааж өгөв. Эцэст нь тохируулгын файлаа хадгалаад өмнө заасны дагуу дахин турших хэрэгтэй. Хүндрэл гарсан үед танд хэрэгтэй нэг хэрэгсэл бол Х11-ийн log буюу бүртгэл тэмдэглэлийн файл юм. Энэ файлд Х11-д залгагдсан төхөөрөмжийн тухай мэдээллүүд оршиж байдаг. &xorg;-н бүртгэл тэмдэглэлийн нэрний загвар нь /var/log/Xorg.0.log хэлбэртэй байдаг. Энэ файлын жинхэнэ нэр нь Xorg.0.log-оос Xorg.8.log-н хооронд өөрчлөгдөж байдаг. Хэрэв бүх зүйл сайн болж өнгөрсөн бол тохируулгын файлаа &man.Xorg.1;-д олдох газарт байрлуулах хэрэгтэй. Үүнийг голдуу /etc/X11/xorg.conf эсвэл /usr/local/etc/X11/xorg.conf гэсэн байрлалд хуулдаг. &prompt.root; cp xorg.conf.new /etc/X11/xorg.conf X11-г тохируулах явц ингээд гүйцлээ. &xorg;-г та одоо &man.startx.1; хэрэгслээр эхлүүлж болно. Х11 сервер нь мөн &man.xdm.1;-р эхлүүлэгдэж болдог. Түүнчлэн &man.xorgcfg.1; нэртэй Х11-тэй хамт ирдэг график дүрслэлтэй тохируулгын хэрэгсэл байдаг. Үүгээр төхөөрөмжүүдийг график хэлбэрээр сонгон тохирох таниулах програмуудыг нь сонгох журмаар тохиргоо хийж болдог. Уг програмыг консолоос xorgcfg -textmode гэсэн тушаалаар эхлүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.xorgcfg.1;-н гарын авлагаас харна уу. Мөн &man.xorgconfig.1; нэртэй хэрэгсэл бий. Энэ нь консол дээр ажилладаг програм бөгөөд график горимыг бодвол ажиллахад арай төвөгтэй байж магадгүй ч зарим нөхцөлд бусад хэрэгслийн чаддаггүйг биелүүлж чаддаг. Нэмэгдэл тохиргоо &intel; i810 Graphics Chipsets-г тохируулах Intel i810 graphic chipset &intel; i810 integrated chipsets төрлийн график дүрслэгчдийг тохируулахын тулд agpgart AGP програмууд X11-д хэрэгтэй байдаг. &man.agp.4;-н драйверийн гарын авлагаас нэмэгдэл мэдээллийг хараарай. Энэ нь мөн бусад график хавтангуудын төхөөрөмжийг тохируулахад хэрэглэгддэг. Системийнхээ цөмд &man.agp.4; драйверийг оруулж хөрвүүлээгүй бол &man.kldload.8; тушаалаар драйверийг дуудсан үед ажиллахгүй гэдгийг анхаарна уу. Уг драйвер анхнаасаа цөмд оруулж бэлтгэгдсэн байх ёстой юм уу эсвэл ачаалах үед /boot/loader.conf-р цөмд нэмэгдсэн байх ёстой. Өргөн дэлгэцийн горим нэмэх widescreen flatpanel өргөн дэлгэцийн тохиргоо Энэ хэсэгт таныг тохируулгын жаахан илүү мэдлэгтэй гэж үзэх болно. Мөн энэ хэсэгт дээр өгүүлсэн ердийн тохиргоо хийхийг авч үзэхгүй. Бүртгэл мэдээллийн файлыг ашиглаж тохиргоог ямар нэгэн аргаар дуусгаж болно. Хамгийн багадаа текст засварлагч байхад л уг тохируулгыг хийж болох хангалттай. 16:10 болон 10:9 зэрэг харуулах харьцааг дэмждэг одоогийн өргөн дэлцгэцүүд (WSXGA, WSXGA+, WUXGA, WXGA, WXGA+, гэх мэт) жаахан хүндрэлтэй байж болзошгүй. Зарим төрлийн 16:10 харуулах харьцаануудыг дурдвал: 2560x1600 1920x1200 1680x1050 1440x900 1280x800 Зарим тохиолдолд Section "Screen" хэсгийн Mode хэсэгт эдгээр харьцаануудын нэгийг бичсэнээр тохиргоог амархан гүйцээж болдог: Section "Screen" Identifier "Screen0" Device "Card0" Monitor "Monitor0" DefaultDepth 24 SubSection "Display" Viewport 0 0 Depth 24 Modes "1680x1050" EndSubSection EndSection &xorg; нь тухайн өргөн дэлгэцээс I2C/DDC мэдээллийг нь авах ухаантай болохоор уг дэлгэцийн харгалзах зуралтын давтамжийг нь мэдэж чаддаг. Хэрэв эдгээр ModeLines-ууд нь драйвер дотор байхгүй байвал &xorg; танд жаахан тусламж өгч чаддаг. /var/log/Xorg.0.log файлаас ажиллаж болох ModeLine-уудыг харж болно. Дараах шиг мөрийн хэсгүүдийг харах хэрэгтэй: (II) MGA(0): Supported additional Video Mode: (II) MGA(0): clock: 146.2 MHz Image Size: 433 x 271 mm (II) MGA(0): h_active: 1680 h_sync: 1784 h_sync_end 1960 h_blank_end 2240 h_border: 0 (II) MGA(0): v_active: 1050 v_sync: 1053 v_sync_end 1059 v_blanking: 1089 v_border: 0 (II) MGA(0): Ranges: V min: 48 V max: 85 Hz, H min: 30 H max: 94 kHz, PixClock max 170 MHz Энэ мэдээллийг EDID мэдээлэл гэдэг. Үүгээр ModeLine мөрийг үүсгэхийн тулд ердөө л тэдгээрийг зөв дарааллаар нь оруулж бичихэд хангалттай: ModeLine <name> <clock> <4 horiz. timings> <4 vert. timings> Тэгэхээр дээр жишээний дагуу Section "Monitor" хэсэгт ModeLine мөрийг дараах маягаар оруулна: Section "Monitor" Identifier "Monitor1" VendorName "Bigname" ModelName "BestModel" ModeLine "1680x1050" 146.2 1680 1784 1960 2240 1050 1053 1059 1089 Option "DPMS" EndSection Ингэж энгийн засварлалт хийж дуусгаад Х-ийг өргөн дэлгэцтэй нь шинээр ажиллуулж болно. Мюррэй Стөүкли Хамтран бичилцсэн X11 дээр үсгийн маяг хэрэглэх нь Type1 төрлийн үсгийн маяг Х11 тэй хамт ирдэг анхдагч үсгийн маягууд нь ширээний програмуудад тийм сайн тохиромжтой байж чаддаггүй. Том үсэгнүүд нь зарим нь арзайж харагдах, зарим &netscape;-н жижиг үсэгнүүд тийм аятайхан харагддаггүй гэх мэт онцгүй тохиолдлууд тулгардаг. Гэхдээ Х11 дээр хэрэглэгдэх боломжтой үнэгүй өндөр чанарын Type1 (&postscript;) төрлийн үсгийн маягууд байдаг. Жишээ нь URW үсгийн цуглуулганд (x11-fonts/urwfonts) өндөр чанарын type1 (Times Roman, Helvetica, Palatino гэх мэтчилэн) үсгийн маягууд орсон байдаг. Мөн Freefonts цуглуулганд (x11-fonts/freefonts) маш олон төрлийн үсгийн маяг байдаг бөгөөд ихэнх нь графиктай ажилладаг Gimp зэрэг програмд зориулагдсан болохоор дэлгэцийн харуулах зориулалтанд хэрэглэгддэггүй. Бас Х11 дээр цөөхөн тохиргоо хийгээд &truetype; төрлийн үсгийн маяг хэрэглэдэг болгож болдог. &man.X.7; хуудаснаас юм уу эсвэл &truetype; үсгийн маягийн хэсгээс нэмэлт мэдээллүүдийг уншина уу. Дээрх Type1 үсгийг портын цуглуулгаас суулгахын тулд дараах тушаалыг оруулна: &prompt.root; cd /usr/ports/x11-fonts/urwfonts &prompt.root; make install clean Энэ үйлдлийг бусад цуглуулган дээр мөн адил хийнэ. X серверт эдгээр үсгээ таниулахын тулд тохируулгын файлд (/etc/X11/xorg.conf) дараах мөрийг нэмж өгдөг: FontPath "/usr/local/lib/X11/fonts/URW/" эсвэл Х ажиллаж байх үед дараах тушаалыг өгч болно: &prompt.user; xset fp+ /usr/local/lib/X11/fonts/URW &prompt.user; xset fp rehash Энэ тушаал нь Х хэсгийг хаагдах хүртэл хүчинтэй бөгөөд ийм байдалд хүргэхгүй гэвэл ачаалах үед уншигддаг эхлэх файлд нэмж өгдөг (startx-н эхлэх үед уншдаг файл нь ~/.xinitrc, харин XDM зэргийн график нэвтрэлт хийдэг програмын эхлэн уншдаг файл нь ~/.xsession байдаг ). Гурав дахь арга бол шинэ /usr/local/etc/fonts/local.conf файл хэрэглэх юм: anti-aliasing хэсгээс уншина уу. &truetype; үсгийн маяг TrueType үсгийн маяг үсгийн маяг TrueType &xorg; нь өөртөө бас &truetype; төрлийн үсгийн маягийг харуулах гүйцэтгэлтэй суусан байдаг. Үүнийг гүйцэтгэх хоёр төрлийн гүйцэтгэл бий. Энэ хэсэгт freetype модулийг харуулсан ба нөгөө үсгийн маяг харуулагчийг бодвол илүү тогтвортой билээ. freetype модулийг идэвхжүүлэхийн тулд дараах мөрийг /etc/X11/xorg.conf файлын "Module" хэсэгт нэмнэ. Load "freetype" Одоо &truetype; үсгийн маягт зориулсан сан үүсгээд (жишээлбэл /usr/local/lib/X11/fonts/TrueType) бүх &truetype; үсгүүдээ тэр санд хуулна. &macintosh; машинаас &truetype; төрлийн үсгийн маягийг шууд хуулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эдгээр нь Х11 дээр хэрэглэгдэхийн тулд &unix;/&ms-dos;/&windows; хэлбэрийнх байх ёстой. Тэр санд хуулсныхаа дараа ttmkfdir-г ашиглаж fonts.dir файл үүсгэдэг бөгөөд ингэснээр Х-н үсэг харуулагч нь шинэ файл суугдлаа гэдгийг таньдаг. ttmkfdir нь FreeBSD-н портын цуглуулганд x11-fonts/ttmkfdir гэж буй. &prompt.root; cd /usr/local/lib/X11/fonts/TrueType &prompt.root; ttmkfdir -o fonts.dir Одоо &truetype; санг үсгийн маягийн таних замд нэмэх ёстой. Энэ нь дээр Type1 үсгийн маягт дээр өгүүлсэнтэй ижилхэн &prompt.user; xset fp+ /usr/local/lib/X11/fonts/TrueType &prompt.user; xset fp rehash гэж нэмэх юм уу эсвэл xorg.conf файл дотор FontPath гэж нэмнэ. Ингээд болох нь тэр. Одоо &netscape;, Gimp, &staroffice;, гэх мэтчилэн бүх X програмууд суугдсан &truetype; үсгийн маягуудыг таних ёстой. Маш бага хэмжээтэй (өндөр нарийвчлалтай дэлгэц дээр үзүүлэгдэх вэбийн текстүүд) эсвэл маш том үсэгнүүд (&staroffice; дээр) арай илүү харагдана. Жо Маркус Кларк Шинэчилсэн Anti-Aliased үсгийн маяг anti-aliased үсгийн маяг үсгийн маяг anti-aliased Anti-aliasing үсгийн маягууд Х11 дээр &xfree86; 4.0.2-с эхлэн боломжтой болсон. Гэхдээ &xfree86; 4.3.0 хүртэл үсгийн маяг тохируулах нь төвөгтэй байв. &xfree86; 4.3.0-с эхлэн Х11 дээр /usr/local/lib/X11/fonts/ ба ~/.fonts/ дотор байрласан бүх үсгийн маягууд автоматаар anti-aliasing гэж Xft-нийцтэй програмд хэрэглэгдэх боломжтой болсон. Бүх програмууд Xft-нийцтэй биш боловч ихэнх нь Xft-г дэмжсэн байдаг. Хft-нийцтэй програмууд бол Qt 2.3 ба түүнээс дээшхи хувилбарууд (KDE ширээний орчинг хөгжүүлэхэд хэрэглэгддэг багаж хэрэгслүүд), GTK+ 2.0 ба түүнээс дээшхи хувилбарууд ( GNOME ширээний орчинг хөгжүүлэхэд хэрэглэгддэг багаж хэрэгслүүд), мөн Mozilla 1.2 ба түүнээс дээшхи хувилбарууд юм. Ямар үсгийн маягууд нь anti-aliased болохыг хянах эсвэл anti-aliasing шинж чанаруудыг тохируулахын тулд /usr/local/etc/fonts/local.conf файлыг үүсгэх (хэрэв байвал засварлах) хэрэгтэй. Xft үсгийн маягийн системийн хэд хэдэн шинж чанарууд энэ файлаар тохируулагддаг бөгөөд энэ хэсэгт зөвхөн энгийн хэдийг жишээ татах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.fonts-conf.5; хуудаснаас харна уу. XML Энэ файл нь XML хэлбэрийн байх ёстой. Том жижиг үсгийн хэмжээнд нь анхааралтай хандах хэрэгтэй. Мөн нээгдсэн таглааг бас зөв хаасан байх ёстой. Энэ файл эхлэхдээ энгийн DOCTYPE тодорхойлолтоор эхэлдэг бөгөөд дараа нь <fontconfig> таглаа араас нь залгаж явдаг: <?xml version="1.0"?> <!DOCTYPE fontconfig SYSTEM "fonts.dtd"> <fontconfig> Өмнө хэлсэнчлэн /usr/local/lib/X11/fonts/ болон ~/.fonts/ санд байгаа үсгийн маягууд автоматаар Xft-нийцтэй програмд танигддаг. Та үүнээс өөр санд үсгийн маяг байрлуулсан бол /usr/local/etc/fonts/local.conf файлд доор дурдсантай ижил мөр оруулж өгөх хэрэгтэй: <dir>/үсгийн/маягийн/байгаа/сангийн</зам> Шинэ үсэг, ялангуяа шинэ сан нэмсний дараа үсгийн маягийн түр хадгалагдсан орон зайг дараах тушаалаар сэргээх ёстой: &prompt.root; fc-cache -f Anti-aliasing нь ирмэгийг жаахан уусгаж зөөлрүүлэн харагдуулдаг болохоор жижиг үсгүүдийг уншихад эвтэйхэн болгодог бөгөөд том үсгийн шаталсан ирмэгийг зөөллөж гөлийлгөдөг. Иймэрхүү зөөллөсөн шинэ чанар нь ердийн текст дээр хэрэгжихээр нүдэнд ядаргаатай өвтгөх нөлөө үүсгэж магадгүй юм. Тэгэхээр 14-н хэмжээнээс бага үсгийн маяганд anti-aliasing шинж чанарыг хэрэглэхгүй гэж бодвол дараах мөрийг оруулаарай: <match target="font"> <test name="size" compare="less"> <double>14</double> </test> <edit name="antialias" mode="assign"> <bool>false</bool> </edit> </match> <match target="font"> <test name="pixelsize" compare="less" qual="any"> <double>14</double> </test> <edit mode="assign" name="antialias"> <bool>false</bool> </edit> </match> үсгийн маяг зай авалт Жигд зай авалттай үсгийн маяганд anti-aliasing шинж чанар зөв хэрэгжихгүй байж магадгүй. Энэ асуудал KDE дээр их тулгардаг. Үүний засах нэг арга бол тийм үсгүүдийн зай авалтыг 100 байх ёстой гэж зааж өгдөг. Дараах мөрийг нэмж үүнийг гүйцэтгэнэ: <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>fixed</string> </test> <edit name="family" mode="assign"> <string>mono</string> </edit> </match> <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>console</string> </test> <edit name="family" mode="assign"> <string>mono</string> </edit> </match> (энэ нь бусад ердийн ижил зай авалттай үсгийн маягуудыг "mono" гэсэн нэрээр хандана гэж зааж өгч байна) тэгээд дараа нь: <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>mono</string> </test> <edit name="spacing" mode="assign"> <int>100</int> </edit> </match> Helvetica зэрэг зарим үсгийн маягуудад anti-aliased хэрэглэх үед бага зэрэг хүндрэлүүд гарч болзошгүй. Энэ загвар нь тийм үсгийн маягуудын талыг нь хасах шинж илэрдэг. Бүр таарахгүй муудах үед Mozilla зэргийн програмууд ажиллах үедээ нурдаг. Үүнээс сэргийлэхийн тулд local.conf файлд дараах мөрийг нэмнэ: <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>Helvetica</string> </test> <edit name="family" mode="assign"> <string>sans-serif</string> </edit> </match> local.conf файлыг засварлаж дуусаад уг файлыг </fontconfig> таглаагаар дууссан эсэхийг шалгаарай. Ингээгүй бол уг файлын өөрчлөлтийг үл хэрэгсэж хэрэгжүүлдэггүй. Х11-тэй анх ирдэг үсгийн маягуудад anti-aliasing хэрэглэхэд тийм аятайхан харагддаггүй. Арай илүү анхдагч үсгийн маягийг x11-fonts/bitstream-vera портоос суулгаж болно. Энэ порт нь суугдах үедээ хэрэв /usr/local/etc/fonts/local.conf файл байхгүй бол мөн суулгадаг. Хэрэв файл өмнө нь байвал энэ порт /usr/local/etc/fonts/local.conf-vera гэсэн файл үүсгэдэг. Үүний дотор байгааг /usr/local/etc/fonts/local.conf файл уруу нийлүүлбэл Bitstream үсгийн маягтууд автоматаар X11 Serif, Sans Serif, болон Monospaced үсгийн маягтуудын оронд сууж анхдагч үсгийн маяг нь болдог. Эцэст нь хэрэглэгчид өөрсдийн гэсэн тохируулгаа хувийн сан дотор буй .fonts.conf файл дотор хийж болдог. Ингэхийн тулд хэрэглэгч бүр ~/.fonts.conf файл үүсгэх хэрэгтэй. Энэ файл нь мөн XML хэлбэртэй байх ёстой. LCD дэлгэц Үсгийн маяг LCD дэлгэц Сүүлчийн үг: LCD дэлгэцтэй үед sub-pixel харуулалт хэрэглэх хүсэлт гарч болзошгүй. Энэ нь үндсэндээ (хэвтээ чиглэлд нь салгасан) улаан, ногоон болон цэнхэр өнгийн бүрдлүүдийг тусад нь салгаж харуулснаар хэвтээ чиглэлийн дүрслэх чадварыг сайжруулдаг. Үр дүн нь мэдээж маш сайн харуулалт үүсдэг. Ингэж зөвшөөрүүлэхийн тулд local.conf файлд дараах мөрийг нэмнэ: <match target="font"> <test qual="all" name="rgba"> <const>unknown</const> </test> <edit name="rgba" mode="assign"> <const>rgb</const> </edit> </match> Дэлгэцийн төрлөөс хамаарч rgb нь bgr, vrgb эсвэл vbgr гэж өөрчлөгдөж болзошгүй тул янз янзаар нь туршиж аль нь илүү тохирч байгааг олоорой. Mozilla anti-aliased үсгийн маягийг хорих Дараагийн удаа Х-г эхлэх үед Anti-aliasing зөвшөөрөгдсөн байх болно. Гэхдээ програмууд энэ шинж чанарын давуу талыг ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар Qt хэрэгсэл үүнийг ашигладаг. Энэ нь KDE орчны бүх үсгийн маягт anti-aliased хэрэгжүүлдэг. Мөн GTK+ үүнийг ашиглан GNOME дээр Font програмаар ( дээр дэлгэрэнгүй мэдээлэл буй) үсгийн маягтдаа anti-aliasing хэрэгжүүлдэг. Анхныхаа тохиргоогоор Mozilla 1.2 болон түүнээс дээшхи хувилбарууд нь автоматаар anti-aliasing-г ашигладаг. Үүнийг хорихын тулд Mozilla-DWITHOUT_XFT гэсэн сонголттой хөрвүүлж бэлдэх хэрэгтэй. Сэф Кингсли Хамтран бичилцсэн X Display Manager буюу харуулалт зохицуулагч Ерөнхий ойлголт X Display Manager буюу харуулалт зохицуулагч X Display Manager (XDM) буюу Х харуулалт зохицуулагч гэдэг нь Х цонхот системд сонгогдон хэрэглэгдэж болох бөгөөд нэвтрэх үйлдэлд хэрэглэгддэг. Энэ нь бага хүчин чадалтай X терминал, ширээний програмын орчин, мөн том сүлжээнд буй харуулалтын сервер зэрэг төрөл бүрийн нөхцөлд хэрэглэгддэг. Нэгэнт Х цонхот систем нь сүлжээ болон бүртгэлийн бие даасан гүйцэтгэлтэй болохоор Х үйлчлүүлэгч болон серверүүдийн хоорондох холбоог тохируулах маш олон арга бий. XDM нь холбогдож болох серверүүдийг график горимд дүрсэлж харуулдаг бөгөөд нэр болон нууц үг оруулах нөхцөл биелүүлж өгдөг. Та XDM-г хэрэглэгчид зориулж &man.getty.8; хэрэгслийн биелүүлдэг гүйцэтгэлтэй ( хэсгээс дэлгэрэнгүйг харна уу) ижил гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ нь систем рүү нэвтрэх үйлдлийг гүйцэтгэдэг бөгөөд нэвтрүүлэхдээ тухайн хэрэглэгчийн орчинг ажиллуулж (голдуу Х цонхны зохицуулагч байдаг ) хэрэглэгчийг гарах хүртэл нь хүлээж байдаг. Мөн өөр хэрэглэгч холбогдох үед холбогдох дэлгэцийг харуулан нэвтрэх үйлдэл хийлгэх боломжийг XDM биелүүлж байдаг. XDM-г хэрэглэх нь XDM далд чөтгөр гуай /usr/local/bin/xdm гэсэн байрлалд байдаг. Энэ нь root эрхтэй хүнээр ямар ч үед эхлүүлэгдэж болдог бөгөөд эхлэнгүүтээ уг машинд буй Х цонхыг зохицуулах үүргийг гүйцэтгэж эхэлдэг. Хэрэв XDM-г машиныг шинээр ачаалагдах болгонд эхлүүлэх хүсэлтэй байгаа бол үүнийг биелүүлэх хамгийн эвтэйхэн зам бол /etc/ttys файлд оруулга хийж өгөх билээ. Энэ файлын зохион байгуулалтын талаар хэсэгт хараарай. /etc/ttys файл дотор XDM-г виртуал терминал дээр далд чөтгөр хэлбэрээр ажиллуулна гэсэн дараах мөр байдаг: ttyv8 "/usr/local/bin/xdm -nodaemon" xterm off secure Анхдагч тохируулгаараа энэ нь хоригдсон байдаг бөгөөд идэвхжүүлэхийг хүсвэл тав дахь үг болох off гэснийг on болгож өөрчлөөд &man.init.8;-г дээр заасны дагуу шинээр ачаалах хэрэгтэй. Эхний талбар нь уг програмын зохицуулах терминалын нэр бөгөөд ttyv8 гэсэн буй. Энэ нь XDM есдүгээр виртуал терминал дээр ажиллаж эхэлнэ гэсэн үг юм. XDM-г тохируулах нь XDM-г тохируулах файл /usr/local/lib/X11/xdm санд байдаг. Энэ сан дотор XDM-н харагдцыг өөрчилж тохируулах хэд хэдэн файл бий. Голдуу дараах төрлийн файлууд байдаг: Файл Тодорхойлолт Xaccess Хэрэглэгчийн эрхийн дүрэм. Xresources X-н resource буюу эх сурвалж анхдагч утгууд. Xservers Дотоод юм уу алсад буй холбогдож болох дэлгэц зохицуулагчдын жагсаалт. Xsession Нэвтрэх үед тухайн орчинд үйлдэгддэг анхдагч скрипт. Xsetup_* Нэвтрэх үйлдлээс өмнө нь програмуудыг ачаалагч скрипт. xdm-config Уг машин дээр ажиллаж байгаа бүх харуулагчдыг ерөнхийд нь тохируулагч файл. xdm-errors Сервер програмаас үүсгэгдсэн алдаанууд. xdm-pid Одоогийн ажиллаж байгаа XDM-н процесс ID дугаар. Мөн энэ сан дотор XDM-г ажиллаж байх үед уг график орчныг тохируулдаг скрипт болон програмууд байдаг. Саяны жагсаасан файлуудын зориулалтыг ерөнхийд нь дор дурдав. Уг файлуудыг хэрэглэх дэлгэрэнгүй заавар нь &man.xdm.1; хуудсанд тодорхойлогдсон байгаа. Анхныхаа тохируулгаар бол энгийн нэгэн нэвтрэх дөрвөлжин цонх дотор уг машины нэр харуулагдсан байдаг ба том үсгээр Login: гэж бичээд доод хэсэгт нь Password: гэж нууц үг оруулах талбар байдаг. Энэ цонхноос эхлэн XDM-н харагдцыг өөрчилж эхэлж болох юм. Xaccess XDM-ээр хянагддаг харуулагчтай холбогдох протоколыг X Display Manager Connection Protocol (XDMCP) гэж нэрлэдэг. Энэ файл нь алсад буй компьютераас XDMCP холболт ямар дүрмээр хийгдэхийг заан хянаж байдаг. Энэ нь алсаас холбогдох холболтыг хүлээж авах тохиргоог xdm-config файлд хийх хүртэл хориотой байдаг. Анхдагч тохиргоогоороо бол ямар ч хэрэглэгчийн холболтыг зөвшөөрөхгүй гэж заагдсан байдаг. Xresources Энэ нь харуулагчдыг сонгох нэвтрэх дэлгэцийн харуулалтыг өөрчилж болох анхдагч утгууд хадгалсан файл юм. Энэ файлаар нэвтрэх програмыг өөрчилж болно. Файлын зохион байгуулалт нь Х11-н бичиг баримтад заасантай ижил загвартай байдаг. Xservers Энэ нь сонгогдож болох харуулагчдын жагсаалт хадгалсан файл. Xsession Энэ файл нь XDM-д зориулсан хэрэглээг холбогдсоны дараа гүйцэтгэгдэх скрипт файл юм. Ихэнхдээ хэрэглэгчид өөрсдийнхөө эхлэл санд буй ~/.xsession файл дотор өөрсдийн гэсэн ажиллуулах бичлэгээ бичиж энэ файлын гүйцэтгэлийг дардаг. Xsetup_* Энэ файл нь нэвтрэх цонх болон харуулагчдыг сонгогдохоос өмнө автоматаар ажилладаг. Харуулагч болгонд зориулсан скрипт нь Xsetup_ нэрэн дээр харуулагчийн дугаар залгагдсан нэртэй байдаг ( жишээ нь дотоод харуулагч Xsetup_0 гэсэн нэртэй байдаг). Энэ файлд голдуу xconsole зэргийн нэг юм уу хоёр програмыг ар талд ажиллуулж байхаар бичсэн байдаг. xdm-config Энэ файлд харуулагч болгонд хэрэглэгдэх програмын анхдагч утга хэлбэрийн тохируулгууд байдаг. xdm-errors Энэ файл дотор XDM-н ажиллуулахыг оролдсон серверээс гарсан алдаануудыг бичсэн байдаг. Хэрэв XDM-н эхлүүлсэн дэлгэц ямар нэгэн замаар гацах юм бол юунаас болсон эсэхийг нь мэдэх хамгийн зөв газар бол энэ билээ. Эдгээр алдаанууд мөн хэрэглэгчийн тухайн орчноос хамаарч ~/.xsession-errors файл дотор бас бичигддэг. Сүлжээний харуулагч серверийг ажиллуулах Бусад хэрэглэгчдийг харуулагч сервер рүү холбохын тулд та хандах эрхийн дүрмийг засварлаж холболт хүлээж авагчийг зөвшөөрүүлэх хэрэгтэй. Анхдагч утгаараа үүнийг хорьсон байдаг. XDM-г холболт хүлээж авдаг болгохын тулд эхлээд xdm-config файл доторх мөрийг тайлбар мөр болгож хүчингүй болгох хэрэгтэй: ! SECURITY: do not listen for XDMCP or Chooser requests ! Comment out this line if you want to manage X terminals with xdm DisplayManager.requestPort: 0 тэгээд XDM-ийг шинээр эхлүүлэх хэрэгтэй. Ийм файлд # тэмдгээр тайлбар мэт болгож хасдаггүй харин ! тэмдэг хэрэглэх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Xaccess файл доторхоос жишээнүүдийг харах хэрэгтэй бөгөөд &man.xdm.1; гарын авлагаас дэлгэрэнгүй унших нь зүйтэй. XDM-н орлуулгууд XDM-г орлох хэд хэдэн програм бий. Тэдний нэг болох kdm-г ( KDE-тэй цуг ирдэг) энэ бүлэгт тайлбарлах болно. Харуулалт зохицуулагч kdm нь маш олон төрлийн харуулах загварыг санал болгодог бөгөөд нэвтрэх үед цонх зохицуулагчдыг давхар сонгож болох боломж өгдөг. Валентино Вашетто Хамтран бичсэн Дэлгэцийн орчин Энэ хэсэгт FreeBSD-н Х-д зориулсан төрөл бүрийн дэлгэцийн орчнуудыг тайлбарлах болно. Дэлгэцийн орчин гэдэгт энгийн цонх зохицуулагчаас авахуулаад төрөл бүрийн ширээний програмыг агуулсан цогц програмууд болох KDE болон GNOME зэрэг ордог. GNOME GNOME-н тухай GNOME GNOME гэдэг нь компьютераа тохируулахад тань амарчилж хөнгөвчилсөн дэлгэцийн програмын орчин юм. GNOME дотор самбар (програм эхлүүлэх болон төлөв байдлыг нь харуулах зорилготой), дэлгэцийн орон зай (програмууд байрлахад зориулагдсан ), дэлгэцийн хэрэгслүүд болон програмуудын цуглуулга, мөн програмууд өөр хоорондоо зохицож ажиллахад зориулагдсан хэд хэдэн журам агуулагдаж байдаг. Өөр үйлдлийн систем юм уу эсвэл өөр орчинд ажиллаж сурсан хүмүүст GNOME-н санал болгож байгаа хүчтэй бөгөөд аятайхан график орчин нь дасахад амар санагддаг. FreeBSD дээрх GNOME-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг FreeBSD-н GNOME Төслийн вэб хуудаснаас харах хэрэгтэй. Уг вэб хуудсанд GNOME-г хэрхэн суулгаж тохируулан мөн зохицуулах талаар нэлээн өргөн хэмжээний асуулт хариултууд байдаг. GNOME-г суулгах Энэ програм хангамжийг портын цуглуулга юм уу эсвэл багцаас хялбар аргаар суулгаж болно: Сүлжээнээс GNOME-г багц хэлбэрээр нь суулгахыг хүсвэл дараах тушаалыг өгөхөд хангалттай: &prompt.root; pkg_add -r gnome2 GNOME-г порт дотор эх бичлэгээс нь хөрвүүлж суулгахыг хүсвэл дараах тушаалаар суулгана: &prompt.root; cd /usr/ports/x11/gnome2 &prompt.root; make install clean GNOME суугдсаны дараа Х серверт анхдагч цонх зохицуулагчийн оронд GNOME эхлэхийг зааж өгөх хэрэг гардаг. GNOME-г эхлүүлэх амархан арга бол GNOME-н харуулалтыг зохицуулагч буюу GDM-г хэрэглэх билээ. GDM нь GNOME-той хамт суугддаг (гэхдээ анхдагч тохиргоогоороо бол хоригдсон байдаг) бөгөөд /etc/rc.conf файл дотор gdm_enable="YES" мөрийг нэмэн оруулснаар идэвхжүүлдэг. Шинээр ачаалагдах үед нэвтрэлт хийсний дараа нэмэлт тохируулга хийлгүйгээр GNOME автоматаар эхэлдэг. GNOME-г мөн тушаал бичдэг мөрнөөс .xinitrc файлд зөв тохируулга хийснээр ажиллуулж бас болно. Хэрэв .xinitrc файл өмнө нь байж байвал уг файлд байгаа цонх зохицуулагч эхлэх мөрийг арилгаад оронд нь /usr/local/bin/gnome-session гэж оруулах хэрэгтэй. Хэрэв нэг их онц чухал мөр уг тохиргооны файл дотор байхгүй гэж та мэдэж байгаа бол дараах тушаалыг өгч бас болно: &prompt.user; echo "/usr/local/bin/gnome-session" > ~/.xinitrc Тэгээд startx гэсэн тушаалыг бичихэд GNOME дэлгэцийн орчин эхлэх болно. Хэрэв XDM юм уу ямар нэгэн өөр дэлгэцийн орчин хэрэглэгдэж байсан бол .xsession гэсэн файл үүсгээд уг файл дотор өмнө ярьж байсан оруулгыг оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд уг файлыг засварлагчаар нээгээд дотор байгаа мөрийг /usr/local/bin/gnome-session мөрөөр дарж бичихэд болно: &prompt.user; echo "#!/bin/sh" > ~/.xsession &prompt.user; echo "/usr/local/bin/gnome-session" >> ~/.xsession &prompt.user; chmod +x ~/.xsession Өөр нэг сонголт бол цонх зохицуулагчид өөрчлөлт хийж нэвтрэлт хийгдэх үед дэлгэцийн орчныг сонгож болдгоор тохируулж болдог. KDE-н дэлгэрэнгүй хэсэгт KDE-н дэлгэцийн орчны зохицуулагч kdm дээр хэрхэн үүнийг хийдэг талаар тайлбарласан байгаа. GNOME дээрх Anti-aliased үсгийн маягууд GNOME anti-aliased үсгийн маяг X11 нь өөрийнхөө RENDER өргөтгөлийг ашиглан anti-aliased үсгийн маягийг харуулж байдаг. GTK+ 2.0 болон түүнээс дээшхи хувилбар нь ( GNOME-д хэрэглэгддэг багаж хэрэгсэл) уг өргөтгөлийг ашиглаж чаддаг. anti-aliasing үсгийн маягийг тохируулах талаар хэсэгт өгүүлсэн байгаа. Тэгэхээр програмаа шинэчилснээр GNOME орчинд anti-aliasing үсгийн маяг хэрэглэгдэж болно. Applications Desktop Preferences Font цэсийг сонгоод түүнээс Best shapes, Best contrast, эсвэл Subpixel smoothing (LCDs) гэдгийг сонгоход л боллоо. GNOME-д харъяалагддаггүй GTK+ програмуудад бол ажиллуулахаасаа өмнө GDK_USE_XFT гэдэг орчны хувьсагчид 1 гэсэн утга өгөөд дараа нь уг програмыг ажиллуулбал болно. KDE KDE KDE-н тухай KDE бол хэрэглэхэд тун амар орчин үеийн дэлгэцийн орчин юм. Хэрэглэгчид хэрэгтэй KDE-н санал болгодог зарим зүйлс бол: Орчин үеийн сайхан дэлгэцийн орчин Сүлжээгээр ажиллуулахад ямар ч хүндрэлгүй KDE дэлгэцийн орчин болон түүний програмуудад зориулж өөртөө агуулсан тусламжийн системтэй KDE-н бүх програмууддаа тохирсон загвар маягтай Стандартчлагдсан цэс болон багажит самбар, гарын товчлолууд, өнгөний хүснэгт гэх мэтчилэн. Internationalization буюу олон хэлийн дэмжлэг: KDE нь 40 гаран гадаад хэл дээр боломжтой Бүх дэлгэцийн орчны тохируулгыг төвлөрүүлсэн цонхот загвартай тохиргоо хийх боломж Маш олон KDE програмууд KDE нь Konqueror нэртэй &unix; ертөнцөд өрсөлдөөн ихтэй хөтлөгчүүдийн нэг болох вэб хөтлөгчтэй хамт ирдэг. KDE-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг KDE вэб хуудаснаас харж болно. KDE-тэй холбоотой эх үүсвэрүүд болон FreeBSD-тэй холбоотой тусгай мэдээллийг FreeBSD-ийн баг дахь KDE вэб хуудаснаас лавлах хэрэгтэй. FreeBSD дээр KDE-н хоёр хувилбар байдаг. Хувилбар 3 нь удаан хугацааны туршид байгаа бөгөөд маш тогтвортой хувилбар юм. Хувилбар 4 буюу дараа үеийн хувилбар нь портын цуглуулгад бас байдаг. Эдгээр нь бүр цуг зэрэгцэн суулгагдаж болдог. KDE-г суулгах нь GNOME болон бусад дэлгэцийн орчны програмуудыг суулгадаг шиг энэхүү програм хангамжийг портын цуглуулга юм уу эсвэл багцаас хялбар аргаар суулгаж болно: Сүлжээгээр KDE3-г багц хэлбэрээр суулгана гэвэл дараах тушаалыг өгөхөд л болно: &prompt.root; pkg_add -r kde Сүлжээгээр KDE4-г багц хэлбэрээр суулгана гэвэл дараах тушаалыг өгөхөд л болно: &prompt.root; pkg_add -r kde4 &man.pkg.add.1; автоматаар уг програмын сүүлийн хувилбарыг нь нөхөж суулгах болно. KDE3-г эх бичлэгээс нь хөрвүүлж суулгана гэвэл портын цуглуулгыг ашиглаарай: &prompt.root; cd /usr/ports/x11/kde3 &prompt.root; make install clean KDE4-г эх бичлэгээс нь хөрвүүлж суулгана гэвэл портын цуглуулгыг ашиглаарай: &prompt.root; cd /usr/ports/x11/kde4 &prompt.root; make install clean KDE суугдсаны дараа Х серверт анхдагч цонх зохицуулагчийн оронд KDE-г ажиллуулна гэж зааж өгөх хэрэгтэй. Үүний тулд .xinitrc файлыг дараах аргаар засварлаж мөн болно: KDE3-н хувьд: &prompt.user; echo "exec startkde" > ~/.xinitrc KDE4-н хувьд: &prompt.user; echo "exec /usr/local/kde4/bin/startkde" > ~/.xinitrc Одоо ингээд startx тушаалыг ажиллуулбал KDE дэлгэцийн орчин эхлэх болно. Хэрэв урьд нь XDM зэрэг өөр дэлгэцийн орчин хэрэглэгдэж байсан бол тохируулга арай өөр байх болно. Тэр үед .xsession файлыг засварлах хэрэгтэй. Энэ бүлгийн сүүл хэсэгт kdm-н талаар зааварласан байгаа. KDE-н талаар дэлгэрэнгүй Одоо KDE суугдсан байгаа болохоор ихэнх зүйлсийг та тусламжийн системийг нь ашиглан нээж олох юм уу эсвэл зүгээр л цэснүүд дээр дарж туршиж болох юм. &windows; эсвэл &mac; төрлийн хэрэглэгчдэд бол бараг гэртээ байгаа юм шиг л сэтгэгдэл төрөх байх. KDE-н хамгийн сайн заавар бичиг баримтууд интернэт дээр бий. KDE өөртэйгөө хамт Konqueror хөтлөгч мөн маш олон програм болон өргөжүүлсэн бичиг баримтуудтай ирдэг. Бүлгийн үлдсэн хэсэгт санамсаргүй нээж олсон ч гэсэн сурахад хүндрэлтэй техникийн зарим асуудлуудыг зааварчлах болно. KDE Display Manager буюу KDE-н дэлгэцийн зохицуулагч KDE дэлгэц зохицуулагч Олон хэрэглэгчтэй системийн администратор хэрэглэгчдэд график нэвтрэх горим хэрэглэхийг хүсдэг. Өмнө тайлбарласны дагуу XDM ийм зорилгоор бас хэрэглэгдэж болно. Гэхдээ KDE бас үүнтэй ижил үүрэг гүйцэтгэж чадах kdm нэртэй харагдац сайтай эвтэйхэн нэвтрэх хэсгийг санал болгодог. Мөн хэрэглэгч бүр уг зохицуулагчийн цэснээс ямар дэлгэцийн орчинд холбогдохоо (KDE, GNOME, эсвэл бусад өөр) нэвтрэх үедээ сонгож болдог. kdm-г идэвхжүүлэхийн тулд /etc/ttys файлд буй ttyv8 гэсэн оруулгатай хэсэг дараах маягаар өөрчлөгдөх ёстой: KDE3-н хувьд: ttyv8 "/usr/local/bin/kdm -nodaemon" xterm on secure KDE4-н хувьд: ttyv8 "/usr/local/kde4/bin/kdm -nodaemon" xterm on secure XFce XFce-н тухай XFce нь GNOME дээр хэрэглэгддэг GTK+ хэрэгсэл дээр үндэслэгдсэн дэлгэцийн орчин бөгөөд хэрэглэхэд маш хөнгөн амархан тохируулгатай билээ. Өнгөц харахад &unix; системүүд дээр байдаг үнэтэй зарагддаг CDE дэлгэцийн орчинтой төсөөтэй. XFce-н зарим шинж чанарыг дурдвал: Дэлгэцийн орчинд ажиллахад тун амар хялбаршуулсан Хулганы чирж тавих үйлдэл зэрэгт бүрэн тохируулагдсан Цэс болон програм ачаалах үндсэн самбар нь CDE-тэй ижил Цонх зохицуулагч, файл зохицуулагч, дууны оролт гаралтыг зохицуулагч, GNOME-н дэмжлэгтэй програмуудыг ажиллуулах тохиромж зэрэг олон зүйлсийг багтаасан Орчноо өөрчилж болдог (GTK+ дэмжлэгтэй учраас) Түргэн, хөнгөн үр бүтээлтэй болохоор санах ойн хязгаарлалтай удаан машинуудад тун тохиромжтой. XFce-н дэлгэрэнгүй мэдээллийг XFce вэб хуудаснаас хараарай. XFce-г суулгах нь XFce-н багц хувилбар (үүнийг бичиж байх үед) байдаг. Суулгахын тулд ердөө л: &prompt.root; pkg_add -r xfce4 Мөн портын цуглуулга дотроос эх бичлэгээс нь хөрвүүлж суулгаж болно: &prompt.root; cd /usr/ports/x11-wm/xfce4 &prompt.root; make install clean Одоо Х серверт Х орчныг эхлүүлэх үед XFce-г ажиллуул гэж зааж өгөхийн тулд: &prompt.user; echo "/usr/local/bin/startxfce4" > ~/.xinitrc Дараагийн удаа Х эхлэх үед XFce нь дэлгэцийн орчин болсон байна. Мөн өмнөх орчнуудтай ижил, хэрэв XDM зэрэг өөр орчин урьд нь хэрэглэгдэж байсан бол .xsession файлыг үүсгээд GNOME хэсэгт тайлбарласан шиг гэхдээ /usr/local/bin/startxfce4 гэсэн утгыг оруулах юм уу эсвэл нэвтрэх үед сонгогдохоор болгож тохируулахыг хүсвэл kdm хэсэгт тайлбарласны дагуу хийх хэрэгтэй.