diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml index 4fbf4568e5..a388f065b4 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/desktop/chapter.sgml @@ -1,1105 +1,1105 @@ Кристоф Жунье Хувь нэмэр болгон оруулсан Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан Ширээний програмууд Ерөнхий агуулга FreeBSD нь текст боловсруулагч програмууд болон хөтчүүд зэрэг ширээний төрөл бүрийн хэрэглээний програмуудыг ажиллуулж чаддаг. Эдгээр програмуудын ихэнх нь багц хэлбэрээр юм уу эсвэл портуудын цуглуулгаас автоматаар бүтээгдэж болно. Шинэ хэрэглэгчдийн олонхи нь эдгээр хэрэглээний програмуудыг өөрийн компьютер дээр суулгахыг хүсдэг. Энэ бүлэгт зарим нэг түгээмэл хэрэглэгддэг ширээний програмуудыг портуудын цуглуулга болон тэдгээрийн багцуудаас хүндрэлгүйгээр суулгах талаар зааварлах болно. Портуудаас програмуудыг суулгахад тэдгээрийг эхээс эмхэтгэдэг гэдгийг анхаарна уу. Энэ нь таны машины (машинуудын) процесс хийх хүч болон юу эмхэтгэж байгаагаас хамаарч их удаан ажиллаж болох юм. Эхээс бүтээх нь саад болмоор их хугацаа шаардаж байвал та портын цуглуулгад байгаа ихэнх програмуудыг урьдчилан бүтээсэн багцуудаас суулгаж болно. FreeBSD нь Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй ажиллах боломжийг хангадаг учраас Линуксд эхлэн хөгжүүлэгдсэн олон програмуудыг ашиглах боломжтой байдаг. Линуксийн ямар ч хэрэглээний програмыг суулгахаасаа өмнө -ийг уншихыг зөвлөж байна. Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй байдлыг ашиглаж байгаа ихэнх портуудын нэр linux- гэж эхэлсэн байгаа. Жишээ нь &man.whereis.1; тушаалын тусламжтайгаар ямар нэг портыг хайж байхдаа үүнийг санаарай. Нийтлэлийн энэ хэсгээс цааш ямар нэг Линуксийн хэрэглээний програмуудыг суулгахын өмнө таныг Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй байдлыг идэвхжүүлсэн байгаа гэж тооцох болно. Энэ бүлэгт доорх хэсгүүдийн тухай ярих болно: Хөтчүүд (Mozilla, Opera, Firefox, Konqueror зэрэг) Бүтээмж ( KOffice, AbiWord, The GIMP, OpenOffice.org зэрэг) Бичиг баримт үзүүлэгчид (&acrobat.reader;, gv, Xpdf, GQview зэрэг) Санхүү ( GnuCash, Gnumeric, Abacus зэрэг) Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай: Гуравдагч талуудын нэмэлт програмуудыг хэрхэн суулгах талаар мэдэх (). Линуксийн нэмэлт програм хангамжуудыг хэрхэн суулгах талаар мэдэх (). Мультимедиа орчны тохиргооны тухай мэдээллийг -с уншина уу. Хэрэв та цахим захидал тохируулж ашиглахыг хүсвэл -т хандана уу. Хөтчүүд хөтчүүд вэб FreeBSD нь тодорхой хөтөч урьдчилан суулгагдсан байдаггүй. Харин портын цуглуулгын www сан суулгахад бэлэн олон хөтчүүдийг агуулдаг. Танд бүгдийг эмхэтгэх хугацаа байхгүй бол (энэ нь зарим тохиолдолд маш их хугацаа шаардаж болно) тэдгээрийн олонхи нь багц хэлбэрээр байдаг. KDE болон GNOME нь HTML хөтчүүдээр хангадаг. Эдгээр бүрэн гүйцэд ширээний програмуудыг хэрхэн суулгаж тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг -с лавлана уу. Хэрэв та хөнгөн чанарын хөтчүүдийг хайж байгаа бол портын цуглуулгаас www/dillo, www/links, эсвэл www/w3m зэргүүдийг судалж үзэх хэрэгтэй. Энэ хэсэг эдгээр програмуудыг авч үзэх болно: Програмын нэр Шаардлагатай эх үүсвэрүүд Портоос суулгах Гол хамаарлууд Mozilla их хүнд Gtk+ Opera бага хөнгөн FreeBSD болон Линуксийн хувилбарууд байдаг. Линуксийн хувилбар нь Линуксийн хоёртын нийцтэй байдал болон linux-openmotif-с хамаардаг. Firefox дунд зэрэг хүнд Gtk+ Konqueror дунд зэрэг хүнд KDE сангууд Mozilla Mozilla Mozilla нь FreeBSD уруу бүрэн хөрвүүлэгдсэн, орчин үеийн, тогтвортой хөтөч юм. Энэ нь стандартад маш нийцсэн HTML үзүүлэх хөдөлгүүрийн боломжтой байдаг. Мөн захидал болон мэдээний уншигчтай байдаг. Энэ нь бүр HTML зохиогчтой байдаг бөгөөд таныг вэб хуудас өөрөө бичих төлөвлөгөөтэй байгаа тохиолдолд хэрэг болж болох юм. &netscape;-ийн хэрэглэгчид Communicator цуглуулгатай адил болохыг олж харах болно. Учир нь хоёр хөтөч хоёулаа хөгжүүлэлтийн ижил түүхийг хуваалцдаг болохоор тэр юм. 233MHz-с бага CPU хурдтай эсвэл 64MB-аас бага RAM-тай удаан машинууд дээр Mozilla нь бүрэн гүйцэд ашиглагддаг байхын тулд хэтэрхий их нөөц шаардаж болох юм. Оронд нь энэ бүлгийн хойхно тайлбарласан Opera хөтчийг та харин үзэж болох юм. Хэрэв та Mozilla-г эмхэтгэж чадахгүй юм уу эсвэл ерөөсөө эмхэтгэхийг хүсэхгүй байгаа бол FreeBSD GNOME баг танд зориулаад үүнийг хийчихсэн байдаг. Ердөө л дараах тушаалаар сүлжээнээс багцыг суулгана: &prompt.root; pkg_add -r mozilla Хэрэв багц байхгүй бөгөөд танд хангалттай хугацаа болон дискний зай байгаа бол Mozilla-ийн эхийг авч, эмхэтгэн, өөрийн систем дээр суулгаж болно. Үүнийг дараах тушаалуудаар хийж болно: &prompt.root; cd /usr/ports/www/mozilla &prompt.root; make install clean Mozilla порт нь root зөвшөөрлүүдээр хром бүртгэлийн тохируулгыг ажиллуулан зөв эхэлж байгааг баталгаажуулдаг. Гэхдээ, хэрэв та хулганы дохионууд зэрэг нэмэлт зүйлсийг татаж авахыг хүсэж байгаа бол тэдгээрийг зөв суулгахын тулд root эрхээр Mozilla-г ажиллуулах ёстой. Mozilla-ийн суулгацыг дууссаны дараа та дахиж root хэрэглэгч болох шаардлагагүй. Та доор дурдсаныг бичин Mozilla-г хөтөч хэлбэрээр эхлүүлж болно: &prompt.user; mozilla Доор үзүүлсэн шиг та үүнийг захидал болон мэдээ уншигч маягаар шууд эхлүүлж болно: &prompt.user; mozilla -mail Firefox Firefox Firefox нь Mozilla-ийн код дээр суурилсан дараагийн үеийн хөтөч юм. Mozilla нь хөтөч, захидлын клиент, чалчих клиент зэрэг олон програмуудыг багтаасан бүрэн гүйцэд програмуудын цуглуулга юм. Firefox нь зөвхөн хөтөч бөгөөд энэ нь түүнийг илүү жижиг, хурдан болгодог байна. Доор дурдсаныг бичин багцыг суулгана: &prompt.root; pkg_add -r firefox Эх кодоос эмхэтгэхийг та илүүд үзэж байгаа бол портын цуглуулгыг бас ашиглаж болох юм: &prompt.root; cd /usr/ports/www/firefox &prompt.root; make install clean Firefox, Mozilla болон &java; залгаас (plugin) Энэ хэсэгт болон дараагийнхад бид таныг Firefox юм уу эсвэл Mozilla-г аль хэдийн суулгасан гэж тооцох болно. &os; Сан нь Sun Microsystems компанитай Java Runtime Environment (&jre;) буюу Жавагийн Ажиллах үеийн орчин болон Java Development Kit (&jdk;) буюу Жавагийн Хөгжүүлэх хэрэгслийн хоёртын файлуудыг түгээх лицензтэй байдаг. &os;-д зориулсан хоёртын багцууд нь &os; Сан вэб сайтад байдаг. Firefox эсвэл Mozilla-д &java; дэмжлэгийг нэмэхийн тулд та java/javavmwrapper портыг суулгах хэрэгтэй. Дараа нь хаягаас Diablo &jre; багцыг татан авч &man.pkg.add.1; тушаалаар суулгах хэрэгтэй. Өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг мөрөнд about:plugins гэж бичин Enter дарна. Суулгагдсан залгаасуудын талаар хуудас үзүүлэгдэх бөгөөд &java; залгаас тэнд одоо байх ёстой. Хэрэв тийм биш бол root хэрэглэгчээр дараах тушаалыг ажиллуулна: - &prompt.root; ln -s /usr/local/diablo-jre1.5.0/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \ + &prompt.root; ln -s /usr/local/diablo-jre1.6.0/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \ /usr/local/lib/browser_plugins/ дараа нь өөрийн хөтчийг дахин дуудна. Firefox, Mozilla болон ¯omedia; &flash; залгаас (plugin) ¯omedia; &flash; залгаас нь &os;-д байдаггүй. Гэхдээ залгаасын Линукс хувилбарыг ажиллуулах програм хангамжийн давхарга (гүйцэтгэл хялбаршуулагч) байдаг. Энэ хялбаршуулагч нь бас &adobe; &acrobat; залгаас, &realplayer; залгаас болон өөр олныг дэмждэг. www/nspluginwrapper портыг суулгана. Энэ порт нь emulators/linux_base-г шаарддаг бөгөөд энэ нь их том порт юм. Дараагийн алхам бол www/linux-flashplugin7 портыг суулгах явдал юм. Энэ порт суулгагдсаны дараа залгаасыг хэрэглэгч бүрийн хувьд nspluginwrapper-г ашиглан суулгах ёстой: &prompt.user; nspluginwrapper -v -a -i Тэгээд өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг мөрөнд about:plugins гэж бичин Enter дарна. Байгаа бүх залгаасуудтай жагсаалт гарч ирэх ёстой. Opera Opera Opera нь өргөн боломжуудтай стандартад нийцсэн хөтөч юм. Энэ нь өөртөө бүтээгдсэн захидал болон мэдээ уншигч, IRC клиент, RSS/Atom уншигч болон өөр олон боломжуудыг агуулдаг. Эдгээрээс гадна Opera нь харьцангуй хөнгөн бөгөөд маш хурдан юм. Энэ нь хоёр хэлбэрээр байдаг нь: эх FreeBSD хувилбар болон Линуксийн эмуляц дээр ажилладаг хувилбар юм. Opera-ийн FreeBSD хувилбараар вэб үзэхийн тулд багцыг суулгана: &prompt.root; pkg_add -r opera Зарим нэг FTP сайтуудад бүх багцууд байдаггүй боловч портын цуглуулгыг ашиглан доор дурдсаныг бичин Opera-г авч болно: &prompt.root; cd /usr/ports/www/opera &prompt.root; make install clean Opera-ийн Линукс хувилбарыг суулгахын тулд дээрх жишээний opera гэсний оронд linux-opera гэж солих хэрэгтэй. Adobe &acrobat.reader; зэрэг зөвхөн Линуксд байдаг залгаасуудын хэрэглээг шаардах тохиолдолд Линуксийн хувилбар нь ашигтай байдаг. Бусад талаараа FreeBSD болон Линуксийн хувилбарууд нь ажиллагааны хувьд адилхан байдаг. Konqueror Konqueror Konqueror нь KDE-ийн нэг хэсэг боловч үүнийг KDE-ийн гадна талд x11/kdebase3-ийг суулган бас ашиглаж болох юм. Konqueror ердийн нэг хөтчөөс илүү бөгөөд файлын менежер болон мультимедиа үзүүлэгч болж чаддаг. Konqueror нь бас залгаасуудын олонлогтой ирдэг бөгөөд эдгээрийг misc/konq-plugins сангаас суулгах боломжтой байдаг. Konqueror бас &flash;-г дэмждэг бөгөөд Konqueror дээр &flash;-ийн - дэмжлэгтэй болох талаар Хэрхэн Хийх заавар нь + дэмжлэгтэй болох талаар Хэрхэн Хийх заавар нь хаягт байдаг. Бүтээмж Бүтээмжтэй холбоотой болоод ирэхээрээ, шинэ хэрэглэгчид ихэвчлэн сайн оффисийн цуглуулга эсвэл нөхөрсөг текст боловсруулагчийг хайдаг. KDE зэрэг зарим ширээний орчнууд нь хэдийгээр оффисийн цуглуулгатай байдаг боловч анхдагч бүтээмжийн багц байдаггүй билээ. FreeBSD нь таны ширээний орчноос хамааралгүйгээр хэрэгтэй бүгдийг хангадаг. Энэ хэсэг нь эдгээр програмуудыг авч үзэх болно: Програмын нэр Шаардлагатай эх үүсвэрүүд Портоос суулгах Гол хамаарлууд KOffice бага хүнд KDE AbiWord бага хөнгөн Gtk+ эсвэл GNOME Gimp бага хүнд Gtk+ OpenOffice.org их асар их &jdk; 1.4, Mozilla KOffice KOffice оффисийн цуглуулга KOffice KDE-ийн хүрээнийхэн KDE-ээс гадна ашиглагдаж болох оффисийн цуглуулгатай өөрийн ширээний орчинг өгдөг. Энэ нь бусад оффисийн цуглуулгад байдаг дөрвөн стандарт бүрэлдэхүүнийг агуулдаг. KWord нь текст боловсруулагч, KSpread нь хүснэгттэй ажилладаг програм, KPresenter нь танилцуулгуудыг удирддаг бөгөөд Kontour нь график баримтуудыг зурахыг зөвшөөрнө. Хамгийн сүүлчийн KOffice-г суулгахаасаа өмнө та KDE-ийн хамгийн шинэчлэгдсэн хувилбартай эсэхээ шалгаарай. KOffice-ийг багц хэлбэрээр суулгахын тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; pkg_add -r koffice Хэрэв багц байхгүй бол та портын цуглуулгыг ашиглаж болно. Жишээ нь KDE3-д зориулж KOffice-г суулгахын тулд доор дурдсаныг ажиллуулна: &prompt.root; cd /usr/ports/editors/koffice-kde3 &prompt.root; make install clean AbiWord AbiWord AbiWord нь µsoft; Word-той төстэй харагдаж, санагддаг, чөлөөтэй, текст боловсруулагч програм юм. Энэ нь бичиг, захидал, тайлан, сануулга гэх зэргүүдийг бичихэд тохиромжтой юм. Энэ нь маш хурднаас гадна олон боломжуудыг агуулдаг бөгөөд хэрэглэгчид маш хялбар байдаг. AbiWord нь µsoft;-ийн .doc зэрэг арилжааныхыг оруулаад олон файлын хэлбэршилтүүдийг импорт болон экспорт хийж чаддаг. AbiWord нь багц хэлбэрээр байдаг. Та дараах тушаалыг ажиллуулан үүнийг суулгаж болно: &prompt.root; pkg_add -r abiword Хэрэв багц байхгүй бол үүнийг портын цуглуулгаас эмхэтгэж болно. Портын цуглуулга шинэчлэгдсэн байх ёстой. Үүнийг ингэж хийж болно: &prompt.root; cd /usr/ports/editors/abiword &prompt.root; make install clean GIMP GIMP Зургийг зохиох эсвэл дүрс тодруулах тохиолдолд GIMP нь маш нарийн, зурагтай ажиллах програм юм. Энэ нь энгийн будах програм эсвэл чанартай, фото зураг тодруулах цуглуулга болгон ашиглагдаж болох юм. Энэ нь олон тооны нэмэлт залгаасыг (plug-ins) дэмждэг бөгөөд скрипт хийх интерфэйсийн боломжуудтай байдаг. GIMP нь төрөл бүрийн файлын хэлбэршилтүүдийг уншиж, бичиж чаддаг. Энэ нь сканнер болон зөөврийн цахим төхөөрөмжтэй (tablet) холбогдох боломжийг дэмждэг. Та энэ тушаалыг ажиллуулан багцыг суулгаж болно: &prompt.root; pkg_add -r gimp Хэрэв таны FTP сайт энэ багцгүй байгаа бол та портын цуглуулгыг ашиглаж болно. Портын цуглуулгын graphics сан бас Gimp Manual програмыг агуулдаг. Энд тэдгээрийг хэрхэн суулгах талаар үзүүлэв: &prompt.root; cd /usr/ports/graphics/gimp &prompt.root; make install clean &prompt.root; cd /usr/ports/graphics/gimp-manual-pdf &prompt.root; make install clean Портын цуглуулгын graphics сан GIMP-ийн хөгжүүлэлтийн хувилбарыг graphics/gimp-devel санд агуулдаг. Gimp Manual-ийн HTML хувилбар нь graphics/gimp-manual-html санд байдаг. OpenOffice.org OpenOffice.org оффисийн цуглуулга OpenOffice.org OpenOffice.org нь бүх шаардлагатай програмуудыг бүрэн гүйцэд оффисийн бүтээмжийн цуглуулгадаа агуулсан байдаг: энд текст боловсруулагч, хүснэгттэй ажиллах програм, танилцуулгын менежер, болон зургийн програмыг дурдаж болно. Уг програмын хэрэглэгчийн интерфэйс нь бусад оффисийн цуглуулгуудтай их төстэй бөгөөд төрөл бүрийн файлын хэлбэршилтүүдийг импорт, экспорт хийж чаддаг байна. Энэ нь интерфэйсүүд, алдаа шалгагчид болон тольнуудыг оролцуулаад хэд хэдэн өөр хэлнүүд дээр байдаг. OpenOffice.org-ийн текст боловсруулагч нь эх XML файлын хэлбэршилтийг зөөвөрлөгдөх боломж ба уян хатан чанарыг сайжруулах зорилгоор ашигладаг. Хүснэгттэй ажиллах програм нь макро хэлний боломжтой бөгөөд гаднах мэдээллийн баазуудтай холбогдох боломжтой байдаг. OpenOffice.org нь аль хэдийн тогтвортой болсон бөгөөд &windows;, &solaris;, Линукс, FreeBSD, болон &macos; X дээр ажилладаг. OpenOffice.org-ийн тухай илүү мэдээллийг OpenOffice.org вэб сайтаас олж болно. FreeBSD-тэй холбоотой мэдээлэл болон багцуудыг шууд татаж авахын тулд FreeBSD OpenOffice.org Хөрвүүлэх Багийн вэб сайтыг ашиглана уу. OpenOffice.org-ийг суулгахын тулд доор дурдсаныг ажиллуулна: &prompt.root; pkg_add -r openoffice.org &os;-ийн -RELEASE хувилбарыг ажиллуулж байхад энэ нь ажиллах ёстой. Үгүй бол та тохирох багцыг татан авч &man.pkg.add.1; ашиглан суулгахын тулд &os;-ийн OpenOffice.org Хөрвүүлэх Багийн вэб хаягт хандах хэрэгтэй. Одоогийн хувилбар болон хөгжүүлэлтийн хувилбар нь энд татаж авагдахаар байрладаг. Багц суулгагдсаны дараа OpenOffice.org-ийг ажиллуулахын тулд та ердөө л дараах тушаалыг бичих хэрэгтэй: &prompt.user; openoffice.org Эхний удаа ажиллуулахад танаас зарим нэг асуултууд асуух бөгөөд .openoffice.org2 сан таны гэрийн санд үүсгэгдэх болно. Хэрэв OpenOffice.org багцууд байхгүй бол портыг эмхэтгэх сонголт танд бас байдаг. Гэхдээ энэ нь дискний асар их зай болон эмхэтгэх хугацаа ихийг шаардана гэдгийг та санаж байх ёстой шүү. &prompt.root; cd /usr/ports/editors/openoffice.org-2 &prompt.root; make install clean Хэрэв та локалчлагдсан хувилбарыг бүтээхийг хүсэж байгаа бол түрүүчийн тушаалын мөрийг дараах мөрөөр солих хэрэгтэй: &prompt.root; make LOCALIZED_LANG=your_language install clean Та your_language мөрийг зөв хэлний ISO кодоор солих хэрэгтэй. Дэмжигдсэн хэлний кодуудын жагсаалт портын санд байх files/Makefile.localized файлд байдаг. Үүнийг хийсний дараа OpenOffice.org-г дараах тушаалаар ажиллуулж болно: &prompt.user; openoffice.org Бичиг баримт үзүүлэгчид Баримтын зарим нэгэн шинэ хэлбэршилтүүд &unix;-ийг бий болсон цагаас эхлэн түгээмэл болсон билээ. Тэдгээрийн шаарддаг стандарт үзүүлэгчид үндсэн системд байхгүй байж болох юм. Бид тэдгээр үзүүлэгчдийг хэрхэн суулгахыг энэ хэсэгт үзэх болно. Энэ хэсэг нь эдгээр програмуудыг авч үзэх болно: Програмын нэр Шаардлагатай эх үүсвэрүүд Портоос суулгах Гол хамаарлууд &acrobat.reader; бага хөнгөн Линуксийн хоёртын хэлбэртэй нийцтэй байдал gv бага хөнгөн Xaw3d Xpdf бага хөнгөн FreeType GQview бага хөнгөн Gtk+ эсвэл GNOME &acrobat.reader; Acrobat Reader PDF үзүүлэх Олон баримтууд нь одоо PDF файл хэлбэрээр тараагддаг бөгөөд энэ нь Portable Document Format буюу зөөврийн баримтын хэлбэршилт гэгддэг. Эдгээр файлуудын төрлүүдэд зориулсан, зөвлөдөг үзүүлэгчдийн нэг нь Adobe-оос гаргасан Линуксд зориулсан &acrobat.reader; юм. FreeBSD нь Линуксийн хоёртын хэлбэрийн програмуудыг ажиллуулж чаддаг болохоор энэ нь FreeBSD-д бас байдаг юм. Портын цуглуулгаас &acrobat.reader; 7-г суулгахын тулд доор дурдсаныг хийнэ: &prompt.root; cd /usr/ports/print/acroread7 &prompt.root; make install clean Лицензийн хязгаарлалтуудаас болоод багц байдаггүй. gv gv PDF үзүүлэх PostScript үзүүлэх gv нь &postscript; болон PDF үзүүлэгч юм. Энэ нь эхлээд ghostview дээр суурилсан боловч Xaw3d сангийн тусламжтай илүү сайхан харагдах болсон. Энэ нь хурдан бөгөөд интерфэйс нь цэвэрхэн байдаг. gv нь байрлуулалт, цаасны хэмжээ, масштаб эсвэл antialias зэрэг олон боломжуудтай байдаг. Бараг бүх үйлдлүүд нь гараас эсвэл хулганаас хийгдэж болно. gv-г багц хэлбэрээр суулгахын тулд доор дурдсаныг хийнэ: &prompt.root; pkg_add -r gv Хэрэв та багцыг авч чадахгүй байгаа бол портын цуглуулгыг ашиглаж болно: &prompt.root; cd /usr/ports/print/gv &prompt.root; make install clean Xpdf Xpdf PDF үзүүлэх Хэрэв та жижиг FreeBSD PDF үзүүлэгчийг хүсэж байгаа бол Xpdf нь хөнгөн бөгөөд үр ашигтай үзүүлэгч юм. Энэ нь маш цөөн эх үүсвэрүүдийг шаарддаг бөгөөд маш тогтвортой ажилладаг. Стандарт X фонтуудыг ашигладаг бөгөөд &motif; юм уу эсвэл бусад дурын X хэрэгслүүдийг шаарддаггүй. Xpdf багцыг суулгахын тулд энэ тушаалыг ажиллуулна: &prompt.root; pkg_add -r xpdf Багц байхгүй юм уу эсвэл та портын цуглуулга ашиглахыг илүүд үзэж байгаа бол доор дурдсаныг хийнэ: &prompt.root; cd /usr/ports/graphics/xpdf &prompt.root; make install clean Суулгац дууссаны дараа та Xpdf-г ажиллуулж хулганы баруун товчийг ашиглаж цэсийг идэвхжүүлж болно. GQview GQview GQview нь зургийн менежер юм. Та файлыг ганц даралтаар үзэх, гадаад засварлагчийг ажиллуулах, зургийг жижгээр урьдчилан үзүүлэх зэрэг олон зүйлсийг хийж болох юм. Энэ нь бас slideshow буюу цомог үзүүлэх горим болон файлын зарим нэг үндсэн үйлдлүүдтэй. Та зургийн цуглуулгуудыг удирдаж давтагдаж байгааг нь хялбархан олж болно. GQview нь бүрэн дэлгэцээр үзүүлэх болон интернационалчлалыг дэмждэг. Хэрэв та GQview багцыг суулгахыг хүсэж байгаа бол доор дурдсаныг хийнэ: &prompt.root; pkg_add -r gqview Багц байхгүй юм уу эсвэл та портын цуглуулга ашиглахыг илүүд үзэж байгаа бол доор дурдсаныг хийнэ: &prompt.root; cd /usr/ports/graphics/gqview &prompt.root; make install clean Санхүү Хэрэв ямар нэгэн шалтгаанаар та өөрийн хувийн санхүүг FreeBSD ширээний компьютер дээрээ удирдахыг хүсэж байгаа бол хүчирхэг, ашиглахад хялбар, суулгахад бэлэн зарим нэг програмууд байдаг. Тэдгээрийн зарим нэг нь Quicken эсвэл Excel баримтуудад хэрэглэгддэгтэй адил төрөл бүрийн файлын хэлбэршилтүүдтэй нийцтэй байдаг. Энэ хэсэг нь эдгээр програмуудыг авч үзэх болно: Програмын нэр Шаардлагатай эх үүсвэрүүд Портоос суулгах Гол хамаарлууд GnuCash бага хүнд GNOME Gnumeric бага хүнд GNOME Abacus бага хөнгөн Tcl/Tk KMyMoney бага хүнд KDE GnuCash GnuCash GnuCash нь эцсийн хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар, бас хүчирхэг програмуудын боломжийг олгох GNOME-ийн чармайлтын нэг хэсэг юм. GnuCash-ийн тусламжтай та өөрийн орлого болон зарлагууд, банкны данснууд болон хувьцаануудаа хянаж чадах юм. Энэ нь хялбар интерфэйстэйгээс гадна маш мэргэжлийн програм юм. GnuCash нь ухаалаг регистр, системийн шаталсан бүртгэлүүд, гарын олон хурдасгагчид болон автоматаар гүйцээх аргуудтай байдаг. Энэ нь ганц гүйлгээг хэд хэдэн, илүү дэлгэрэнгүй хэсгүүдэд хувааж чаддаг. GnuCash нь Quicken QIF файлуудыг импорт хийн нийлүүлж чаддаг. Мөн олон улсын огноо болон мөнгөн тэмдэгтийн хэлбэрүүдтэй ажиллаж бас чаддаг байна. Өөрийн систем дээрээ GnuCash-ийг суулгахын тулд доор дурдсаныг хийнэ: &prompt.root; pkg_add -r gnucash Хэрэв багц байхгүй байгаа бол та портын цуглуулгыг ашиглаж болно: &prompt.root; cd /usr/ports/finance/gnucash &prompt.root; make install clean Gnumeric Gnumeric spreadsheet Gnumeric Gnumeric нь хүснэгттэй ажилладаг програм бөгөөд GNOME ширээний орчны хэсэг юм. Энэ нь хэрэглэхэд хялбар, олон дарааллын хувьд автоматаар дүүргэх систем бүхий үүрний хэлбэрийн дагуу хэрэглэгчийн оруулж байгаа зүйлийг автоматаар таах боломжтой байдаг. Бас Excel, Lotus 1-2-3, эсвэл Quattro Pro зэрэг хэд хэдэн түгээмэл хэлбэршилтүүдээс файлуудыг импорт хийж чаддаг. Gnumeric нь зураг зурах math/guppi програмын тусламжтай зураг зуралтыг дэмждэг. Бас маш олон тооны цуг бүтээгдсэн функцуудтай бөгөөд тоо, мөнгөн тэмдэгт, огноо, цаг зэрэг олон, бүх энгийн үүрний хэлбэрүүдийг зөвшөөрдөг. Gnumeric-ийг багцаас суулгахын тулд доор дурдсаныг хийнэ: &prompt.root; pkg_add -r gnumeric Хэрэв багц байхгүй бол та доор дурдсаныг хийн портын цуглуулгыг ашиглаж болно: &prompt.root; cd /usr/ports/math/gnumeric &prompt.root; make install clean Abacus Abacus spreadsheet Abacus Abacus нь жижиг бөгөөд ашиглахад хялбар хүснэгттэй ажиллах програм юм. Энэ нь статистик, санхүү болон математик зэрэг хэд хэдэн салбарт хэрэгтэй, өөрт нь цуг бүтээгдсэн функцуудтай байдаг. Энэ нь Excel файлын хэлбэршилтийг импорт, экспорт хийж чаддаг. Мөн Abacus нь &postscript; гаралтаар гаргаж чаддаг байна. Abacus-ийг багц хэлбэрээр нь суулгахын тулд доор дурдсаныг ажиллуулна: &prompt.root; pkg_add -r abacus Хэрэв багц байхгүй бол та доор дурдсаныг хийн портын цуглуулгыг ашиглаж болно: &prompt.root; cd /usr/ports/deskutils/abacus &prompt.root; make install clean KMyMoney KMyMoney spreadsheet KMyMoney KMyMoney нь KDE-д зориулсан хувийн санхүүгийн менежер юм. KMyMoney нь арилжааны зорилгоор хийгдсэн хувийн санхүүгийн менежер програмуудад байдаг бүх л чухал боломжуудыг өөртөө агуулсан байдаг. Бас ашиглахад хялбар, дахин оруулах зөв бүртгэлийн систем зэрэг боломжуудыг нь дурдаж болох юм. KMyMoney нь стандарт Quicken Interchange Format (QIF) бүхий файлуудаас импорт хийж чаддагаас гадна хөрөнгө оруулалтыг хянах, олон төрлийн мөнгөн тэмдэгтүүдтэй ажиллаж чаддаг бөгөөд баялаг тайлангуудыг гаргаж чаддаг. OFX импорт хийх боломжууд нь бас тусдаа залгаасын тусламжтай хийгдэж болдог байна. KMyMoney-г багц хэлбэрээс суулгахын тулд дараахийг хийнэ: &prompt.root; pkg_add -r kmymoney2 Хэрэв багц байхгүй бол портын цуглуулгаас суулгаж болно: &prompt.root; cd /usr/ports/finance/kmymoney2 &prompt.root; make install clean Дүгнэлт FreeBSD нь ISP-уудын дунд өөрийн ажиллагаа болон найдвартай байдлаараа алдартай байдаг ч гэсэн түүнийг өдөр тутам ширээний компьютер болгон ашиглахад бараг л бэлэн болжээ. Багцууд эсвэл портууд хэлбэрээр хэдэн мянган програмуудтай болохоор өөрийн чинь бүх хэрэгцээг хангасан төгс ширээний компьютерийг та бүтээж болох юм. Энэ бүлэгт авч үзсэн ширээний бүх програмуудын тоймыг энд дурдав: Програмын нэр Багцын нэр Портын нэр Mozilla mozilla www/mozilla Opera opera www/opera Firefox firefox www/firefox KOffice koffice-kde3 editors/koffice-kde3 AbiWord abiword editors/abiword GIMP gimp graphics/gimp OpenOffice.org openoffice editors/openoffice-1.1 &acrobat.reader; acroread print/acroread7 gv gv print/gv Xpdf xpdf graphics/xpdf GQview gqview graphics/gqview GnuCash gnucash finance/gnucash Gnumeric gnumeric math/gnumeric Abacus abacus deskutils/abacus