diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/boot/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/boot/chapter.sgml index c8a6406818..722ad4fec0 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/boot/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/boot/chapter.sgml @@ -1,976 +1,976 @@ Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан FreeBSD-ийн Ачаалах процесс Ерөнхий агуулга ачаалах эхлүүлэгч Компьютерийг эхлүүлж үйлдлийн системийг ачаалах процесс нь эхлүүлэгч процесс (bootstrap process) буюу ачаалах гэж хэлэгддэг. FreeBSD-ийн ачаалах процесс нь танд системийг эхлүүлэх үед компьютер дээр суусан өөр үйлдлийн системүүд эсвэл адил үйлдлийн систем болон суулгагдсан цөмийн өөр хувилбаруудыг сонгохыг зөвшөөрч юу хийгдэхийг өөрчлөх боломжийг бүрдүүлж нэлээн уян хатан чанарыг хангаж өгдөг. Энэхүү бүлэг нь тохируулж болох тохиргооны тохируулгууд болон FreeBSD-ийн ачаалах процессийг хэрхэн өөрчилж болох талаар дэлгэрэнгүй дурдсан. Үүнд FreeBSD цөм эхлэх, төхөөрөмжүүдийг шалгах болон &man.init.8; эхлэх хүртэлх болж байгаа бүх үйл явдал багтана. Хэрэв та хэзээ энэ болж байгааг сайн мэдэхгүй байгаа бол энэ нь текстийн өнгө тод цагаанаас саарал уруу өөрчлөгдөж байх үед болдог. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: FreeBSD-ийн эхлүүлэгч системийн ямар хэсгүүд байдаг болон тэдгээр нь хэрхэн харилцан үйлдэл хийдэг талаар. Ачаалах процессийг хянахын тулд FreeBSD-ийн эхлүүлэгч дэх хэсгүүдэд өгч болох тохируулгуудын талаар. &man.device.hints.5;-ийн үндсүүд. Зөвхөн x86 Энэ бүлэг нь зөвхөн Интел x86 системүүд дээр ажиллаж байгаа FreeBSD-ийн ачаалах процессийг тайлбарлана. Ачаалалтын асуудал Компьютерийг асааж үйлдлийн системийг эхлүүлэх нь сонирхолтой мухардалд оруулдаг. Тодорхойлолтоор бол компьютер нь үйлдлийн систем эхлэх хүртэл юу хийхээ мэддэггүй. Үүнд програмуудыг дискнээс ажиллуулах ордог. Тэгэхээр хэрэв компьютер үйлдлийн системгүйгээр програмыг дискнээс ажиллуулж чаддаггүй тэгээд бас үйлдлийн системийн програмууд диск дээр байдаг гэхээр үйлдлийн систем хэрхэн эхэлдэг болж таарах вэ? Энэ асуудал нь Мянгуужингийн адал явдал (The Adventures of Baron Munchausen) номонд гардагтай төстэй юм. Гол баатар маань нүх уруу унаад өөрийнхөө гутлын оосроос барьж өөрийгөө өргөн татаж гаргадаг. Тооцоололтын эриний эхэн үед bootstrap буюу эхлүүлэгч (эхлүүлэлт) гэдэг ойлголт нь үйлдлийн системийг ачаалахад ашиглагддаг арга замд хэрэглэгддэг байсан бөгөөд booting буюу ачаалах гэж богиноссон юм. BIOS Үндсэн Оролт/Гаралтын СистемBIOS x86 тоног төхөөрөмж дээр Үндсэн Оролт/Гаралтын Систем (BIOS) нь үйлдлийн системийг ачаалах үүрэгтэй. Үүнийг хийхийн тулд BIOS хатуу диск дээрээс Master Boot Record (MBR) буюу Мастер Ачаалах Бичлэгийг хайдаг бөгөөд энэ нь дискний онцгой газар байрлах ёстой. BIOS нь MBR-г ачаалж ажиллуулах хангалттай мэдээлэлтэй бөгөөд дараа нь MBR үйлдлийн системийг ачаалахтай холбоотой бусад үйлдлүүдийг магадгүй BIOS-ийн тусламжтайгаар зохицуулна гэж тооцдог. Мастер Ачаалах Бичлэг (MBR) Ачаалагч Менежер Ачаалагч Дуудагч MBR доторх код нь ялангуяа хэрэглэгчтэй ажиллахдаа bootmanager буюу ачаалагч менежер хэмээгддэг. Энэ тохиолдолд ачаалагч менежер нь ихэвчлэн дискний эхний зам эсвэл OS-ийн зарим файлын систем дээр илүү кодтой байдаг. (Ачаалагч менежер нь заримдаа ачаалагч дуудагч гэгддэг, гэхдээ FreeBSD энэ нэрийг ачаалалтын сүүлийн шатуудад хэрэглэдэг.) Алдартай ачаалагч менежерүүдэд boot0 (Boot Easy гэгддэг, &os;-ийн стандарт ачаалагч менежер), Grub, GAG, болон LILO ордог. (Зөвхөн boot0 MBR-д багтдаг.) Хэрэв таны дискнүүд дээр зөвхөн нэг үйлдлийн систем суулгагдсан бол стандарт PC MBR хангалттай. Энэ MBR нь диск дээрээс эхний ачаалагдах (идэвхтэй гэгддэг) зүсмэлийг хайгаад дараа нь үйлдлийн системийн үлдсэнийг дуудахын тулд тэр зүсмэл дээрх кодыг ажиллуулдаг. &man.fdisk.8;-ээр анхдагчаар суулгагддаг MBR нь тийм MBR юм. Энэ нь /boot/mbr дээр тулгуурладаг. Хэрэв та дискнүүд дээрээ олон үйлдлийн систем суулгасан бол та үйлдлийн системүүдийн жагсаалтыг харуулж аль нэгээс нь ачаалахыг танд сонгохыг зөвшөөрдөг өөр ачаалагч менежер суулгаж болно. Эдгээрээс хоёр нь дараагийн дэд хэсэгт ярилцагдана. FreeBSD-ийн эхлүүлэгч системийн үлдсэн хэсэг нь гурван шатанд хуваагддаг. Эхний шат нь компьютерийг тусгай төлөв уруу оруулахыг хангалттай мэдэж хоёр дахь шатыг ажиллуулах MBR-р ажиллуулагддаг. Хоёр дахь шат нь гурав дахь шатыг ажиллуулахаас өмнө арай илүүг хийж чаддаг. Гурав дахь шат нь үйлдлийн системийг дуудах үйлдлийг дуусгадаг. Энэхүү гурван шатанд ажил нь хуваарилагдсан байдаг бөгөөд учир нь PC стандартууд эхний болон хоёрдугаар шатуудад ажиллуулж болох програмуудын хэмжээнүүдэд хязгаарлалт тавьдаг юм. Үйлдлүүдийг цугт нь гинжлэн холбох нь FreeBSD-д илүү уян хатан дуудагчийг бий болгодог. цөм init Дараа нь цөм ачаалж төхөөрөмжүүдийг шалгаж эхлэн ашиглахад зориулж эхлүүлдэг. Цөмийн ачаалах процесс дууссаны дараа цөм хяналтыг &man.init.8; хэрэглэгчийн процесс руу дамжуулж дараа нь дискнүүд хэрэглэгдэж болох төлөвт байгаа эсэхийг шалгадаг. &man.init.8; дараа нь файлын системүүдийг холбон сүлжээнд холбогдох сүлжээний картыг тохируулж ерөнхийдөө FreeBSD систем эхлэх үед ихэвчлэн ажилладаг бүх процессуудыг эхлүүлэх хэрэглэгчийн түвшний эх үүсвэрийн тохиргоог эхлүүлдэг. Ачаалагч Менежер болон Ачаалалтын шатууд Ачаалагч Менежер Ачаалагч Менежер Мастер Ачаалах Бичлэг (MBR) MBR эсвэл ачаалагч менежер дэх код нь заримдаа ачаалах процессийн тэг (0) шат гэж нэрлэгддэг. Энэ дэд хэсэг нь өмнө дурдсан хоёр ачаалагч менежерийг авч үзнэ: boot0 болон LILO. <application>boot0</application> Ачаалагч Менежер: FreeBSD-ийн суулгагч эсвэл &man.boot0cfg.8;-р суулгагдсан MBR анхдагчаар /boot/boot0 дээр тулгуурладаг. (boot0 програм нь маш энгийн байдаг, зүсмэлийн хүснэгт болон MBR-ийн төгсгөл дэх 0x55AA танигчаас болоод MBR дахь програм нь зөвхөн 446 байт байж болдог.) Хэрэв та boot0 болон олон үйлдлийн системийг өөрийн хатуу дискнүүд дээр суулгасан бол та ачаалах үед доор дурдсантай төсөөтэй дэлгэцийг харах болно: <filename>boot0</filename> дэлгэцийн агшин F1 DOS F2 FreeBSD F3 Linux F4 ?? F5 Drive 1 Default: F2 Бусад үйлдлийн системүүд ялангуяа &windows; байгаа MBR-ийг өөрийнхөөрөө дарж бичдэг. Хэрэв энэ танд тохиолдвол эсвэл та байгаа MBR-аа FreeBSD-ийн MBR-аар солихыг хүсвэл дараах тушаалыг ашиглана: &prompt.root; fdisk -B -b /boot/boot0 device Дээр бичигдсэн device нь эхний IDE дискний хувьд ad0, хоёр дахь IDE хянагч дээрх эхний IDE дискний хувьд ad2, эхний SCSI дискний хувьд da0 гэх зэрэг таны ачаалах төхөөрөмж юм. Эсвэл хэрэв та MBR-ийн өөрчлөн тохируулсан тохиргоог хүсэж байвал &man.boot0cfg.8;-ийг ашигла. LILO Ачаалагч Менежер: FreeBSD-г бас ачаалах энэ ачаалагч менежерийг суулгахын тулд эхлээд Линукс эхлүүлээд дараах тохиргоог өөрт байгаа /etc/lilo.conf тохиргооны файлд нэмээрэй: other=/dev/hdXY table=/dev/hdX loader=/boot/chain.b label=FreeBSD Энд Линуксийн тодорхойлогчдыг ашиглан X-г Линуксийн дискний үсгээр, Y-г Линуксийн анхдагч хуваалтын дугаараар сольж FreeBSD-ийн анхдагч хуваалт болон дискийг зааж өгнө. Хэрэв та SCSI диск ашиглаж байвал та /dev/hd/dev/sd-тэй адил маягийн болгон уншигдахаар өөрчлөх хэрэгтэй. Хэрэв таны хоёр үйлдлийн систем хоёулаа нэг диск дээр байвал мөр орхигдож болно. Одоо /sbin/lilo -v тушаалыг ажиллуулж өөрийн шинэ өөрчлөлтийг системд оруулна; ингэхийн тулд дэлгэц дээр гаргах мэдээллүүдийг хянан шалгах хэрэгтэй. Нэгдүгээр шат <filename>/boot/boot1</filename> болон Хоёрдугаар шат <filename>/boot/boot2</filename> Ерөнхий төсөөллөөр бол эхний болон хоёр дахь шатууд нь дискний нэг талбар дахь нэг л програмын хэсэг юм. Зайн шахалтуудаас болоод тэдгээрийг хоёр хэсэг болгон хуваасан, гэхдээ та тэдгээрийг үргэлж цугт нь суулгадаг. Тэдгээр нь нэгдсэн /boot/boot файлаас суулгагчаар эсвэл bsdlabel-р хуулагддаг (доороос харна уу). Тэд файлын системүүдээс гадна ачаалах зүсмэлийн эхний зам дээр эхний сектороос эхлээд байрладаг. Энд л boot0 эсвэл өөр аль нэг ачаалагч менежер ачаалах процессийг үргэлжлүүлэх програмыг олно гэдэгт найдаж байдаг. Ашиглагдах секторуудын тоо /boot/boot-ийн хэмжээнээс амархнаар тодорхойлогдоно. Зөвхөн 512 байт хэмжээтэй байдаг болохоор boot1 нь их энгийн хялбар бөгөөд boot2-ийг олж ажиллуулах, зүсмэлийн тухай мэдээллийг хадгалах, FreeBSD-ийн bsdlabel-ийн тухай хангалттай мэдээлэлтэй байдаг. boot2 нь арай илүү төвөгтэй бөгөөд файлуудыг олоход хангалттай FreeBSD-ийн файлын системийг ойлгож цөм эсвэл дуудагчийг ажиллуулахыг сонгох маш энгийн интерфэйсээр хангаж чаддаг. Дуудагч нь хамаагүй илүү төвөгтэй бөгөөд гоё, амархан хэрэглэж болох ачаалалтын тохиргоотой болохоор boot2 нь түүнийг ихэвчлэн ажиллуулдаг, гэхдээ өмнө нь дуудагчид цөмийг ажиллуулах даалгавар өгөгдсөн байдаг. <filename>boot2</filename> дэлгэцийн агшин >> FreeBSD/i386 BOOT Default: 0:ad(0,a)/boot/loader boot: Хэрэв танд суулгасан boot1 болон boot2 файлуудаа солих хэрэгцээ гарвал &man.bsdlabel.8;-ийг ашигла: &prompt.root; bsdlabel -B diskslice Дээр бичигдсэн diskslice нь эхний IDE диск дээрх эхний зүсмэлийн хувьд ad0s1 гэх мэтээр таны ачаалах диск болон зүсмэл юм. Аюултайгаар Зориулагдсан Горим Хэрэв та ad0 гэх мэтээр &man.bsdlabel.8; тушаалд зөвхөн дискний нэрийг ашиглавал та зүсмэлүүдгүй аюултайгаар зориулагдсан диск үүсгэх болно. Энэ нь бараг мэдээж таны хийхийг хүсээгүй зүйл болохоор та &man.bsdlabel.8; тушаалыг Return дарахаасаа өмнө дахин шалгаарай. Гуравдугаар шат <filename>/boot/loader</filename> boot-loader Дуудагч нь гурван шаттай эхлүүлэгчийн төгсгөлийн шат бөгөөд файлын систем дээр гол төлөв /boot/loader гэж байрладаг. Дуудагч нь илүү цогц тушаалын цуглуулга бүхий илүү хүчирхэг тайлбарлагчаар дэмжигдсэн хялбар хэрэглэгдэх тушаалын цуглуулга ашиглан тохиргоо хийхэд хэрэглэгчийн хувьд ашиглахад хялбар арга байхаар зориулагдсан. Дуудагч програмын урсгал Эхлүүлэх явцад дуудагч нь консол болон дискнүүдийн хувьд шалгаж аль дискнээс ачаалж байгаагаа тогтоодог. Энэ нь хувьсагчуудыг шаардлагын дагуу тохируулах бөгөөд скрипт эсвэл лавлаж хариулах зарчмаар хэрэглэгчийн тушаалууд дамждаг тайлбарлагч эхэлдэг. дуудагч дуудагчийн тохиргоо Үүний дараа дуудагч нь хувьсагчуудын боломжийн анхдагчуудыг тохируулдаг /boot/defaults/loader.conf дотор байгааг анхдагчаар уншдаг /boot/loader.rc файлыг унших бөгөөд тэдгээр хувьсагчуудад хийх локал өөрчлөлтүүдэд зориулсан /boot/loader.conf файлыг мөн уншдаг. Дараа нь loader.rc аль модулиуд болон цөмийг сонгосон тэдгээрийг дуудан эдгээр хувьсагчуудын дагуу ажилладаг. Эцэст нь анхдагчаар дуудагч нь 10 секунд гаргаж товч дарахыг хүлээж тасалдуулаагүй бол цөмийг ачаалдаг. Хэрэв тасалдуулбал хялбар хэрэглэгдэх тушаалын цуглуулгыг ойлгодог тушаал хүлээх мөрийг хэрэглэгчид өгөх бөгөөд үүнийг ашиглан хэрэглэгч хувьсагчуудыг тааруулах, бүх модулиудыг буулгаж болиулах, модулиуд дуудах болон тэгээд төгсгөлд нь ачаалах эсвэл дахин ачаалж болох юм. Дуудагчид багтсан тушаалууд Эдгээр нь хамгийн ихээр ашиглагддаг дуудагчийн тушаалууд юм. Байгаа бүх тушаалуудын тухай бүрэн хэлэлцүүлгийг &man.loader.8;-с үзнэ үү. autoboot seconds Секундээр өгөгдсөн хугацаанд тасалдаагүй бол цөмийг ачаалахаар үргэлжлүүлдэг. Энэ нь тоолуур харуулах бөгөөд анхдагч хугацаа нь 10 секунд байна. boot -options kernelname Хэрэв өгөгдсөн тохируулгууд байгаа бөгөөд цөмийн нэр өгөгдсөн бол тэдгээрийн хамтаар цөмийг нэн даруй ачаалахаар үргэлжлүүлнэ. unload тушаалыг ажиллуулсны дараа зөвхөн тушаалын мөрөөс цөмийн нэрийг өгч болох бөгөөд хэрэв ингэхгүй бол өмнө нь дуудагдсан цөмийг ашиглах болно. boot-conf Хувьсагчууд дээр үндэслэсэн модулиудын автомат тохиргоогоор орох бөгөөд энэ нь ачаалах үед болдог. Хэрэв та unload-г эхэлж ашиглаад хамгийн энгийндээ kernel-н зарим хувьсагчуудыг өөрчлөх үед энэ нь зөвхөн ач холбогдолтой байдаг. help topic /boot/loader.help файлаас тусламжийн мэдээллүүдийг үзүүлнэ. Хэрэв өгөгдсөн сэдэв нь индекс бол байгаа сэдвүүдийн жагсаалтыг үзүүлнэ. include filename Өгөгдсөн файлын нэртэй файлыг процесс хийнэ. Файл уншигдаж мөр мөрөөр тайлбарлагдана. Алдаа гарвал include буюу оруулах тушаалыг нэн даруй зогсооно. load type filename Цөм, цөмийн модуль, эсвэл өгөгдсөн төрлийн файлыг нэртэй нь дуудна. Файлын нэрийн дараах дурын нэмэлт өгөгдлүүд нь файлд дамжуулагдана. ls path Өгөгдсөн зам эсвэл зам өгөгдөөгүй бол root сан дахь файлуудын жагсаалтыг харуулна. Хэрэв өгөгдсөн бол файлын хэмжээнүүдийг бас харуулдаг. lsdev Модулиуд магадгүй дуудагдаж болох бүх төхөөрөмжүүдийг жагсаана. Хэрэв өгөгдсөн бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэгдэнэ. lsmod Дуудагдсан модулиудыг харуулна. Хэрэв өгөгдсөн бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлнэ. more filename LINES болгоныг харуулан түр зогсож өгөгдсөн файлуудыг үзүүлнэ. reboot Системийг нэн даруй дахин ачаална. set variable set variable=value Дуудагчийн орчны хувьсагчуудыг тохируулна. unload Дуудагдсан модулиудыг арилгана. Дуудагчийн жишээнүүд Дуудагчийн хэрэглээний практик жишээнүүдийг энд дурдав: ганц-хэрэглэгчийн горим өөрийн ердийн цөмийг ачаалахдаа, гэхдээ ганц-хэрэглэгчийн горимд: boot -s Өөрийн ердийн цөм болон модулиудыг буулган болиулж дараа нь өөрийн хуучин (эсвэл өөр) цөмийг дуудахдаа: kernel.old unload load kernel.old Та kernel.GENERIC-г суулгацын дисктэй цуг ирсэн ердийн цөмийг дуудахдаа ашиглаж болох бөгөөд эсвэл та урьд нь суулгасан цөмөө (жишээ нь та өөрийн цөмийг шинэчилж эсвэл тохируулахдаа) дуудахдаа kernel.old-г ашиглаж болно. Өөрийн ердийн модулиудыг өөр цөмийн хамт дуудахдаа доор дурдсаныг ашигла: unload set kernel="kernel.old" boot-conf Цөмийн тохиргооны скриптийг дуудахдаа (цөмийн ачаалах үеийн тохируулагч дээр таны ердийн үед хийдэг зүйлүүдийг хийдэг автоматчилагдсан скрипт): load -t userconfig_script /boot/kernel.conf Жозеф Ж. Барбиш Хувь нэмэр болгон оруулсан Ачаалах үеийн дэлгэцийн зураг Ачаалах үеийн дэлгэцийн зураг нь ачаалах үеийн анхдагч мэдэгдлүүдээс илүү сэтгэл татам харагдац бүхий ачаалалтыг бий болгодог. Энэхүү дэлгэц нь консолын нэвтрэлт хүлээх мөр эсвэл X цонхны менежер нэвтрэлт хүлээх цонх харуултал харуулагдах болно. &os; дээр үндсэн хоёр орчин байдаг. Эхнийх нь хуучны анхдагч виртуал консол тушаалын мөрний орчин юм. Систем ачаалж дууссаны дараа консолын нэвтрэлт хүлээх мөр харуулагддаг. Хоёр дахь орчин нь X11 ширээний графикийн орчин юм. X11 болон GNOME, KDE, эсвэл XFce зэрэг аль нэг ширээний орчнуудыг суулгасны дараа X11 ширээний орчныг startx тушаалыг ашиглан ажиллуулж болно. Зарим хэрэглэгчид уламжлалт текст нэврэлт хүлээх мөрнөөс илүү X11 график нэвтрэлтийн дэлгэцийг илүүд үздэг. &xorg;-д зориулсан XDM, GNOME-д зориулсан gdm болон KDE-д зориулсан kdm (болон портын цуглуулга дахь бусад) нь консол нэвтрэлт хүлээх мөрний оронд график нэвтрэх дэлгэцийн боломжийг үндсэндээ бүрдүүлдэг. Амжилттай нэвтэрсний дараа хэрэглэгчид график ширээний орчинг харуулдаг. Тушаалын мөрний орчинд ачаалах үеийн дэлгэц нь нэвтрэлт хүлээх мөрийг үзүүлэхээсээ өмнө ачаалах үеийн бүх мэдэгдлүүд болон эхлүүлэлтийн мэдэгдлүүдийг нуух болно. X11 орчинд хэрэглэгчид нь тэдний танил (µsoft; &windows; эсвэл unix биш төрлийн) системийн эхлэлийг харах болно. Ачаалах үеийн дэлгэцийн функц Ачаалах үеийн дэлгэцийн функц нь зөвхөн 256 өнгийн битмап (.bmp) эсвэл ZSoft PCX (.pcx) файлуудыг дэмждэг. Мөн зураг файлууд нь стандарт VGA адаптер дээр ажиллахын тулд 320-ийг харьцах 200 пикселийн нягтралтай байх ёстой. 1024-ийг харьцах 768 пикселийн максимум нягтрал хүртэлх илүү том зургийг ашиглахын тулд &os;-д байдаг VESA дэмжлэгийг идэвхжүүлэх хэрэгтэй. VESA модулийг систем эхлэхэд ажиллуулж эсвэл VESA цөмийн тохиргоог нэмж өөрчлөн тохируулсан цөмийг бүтээж үүнийг идэвхжүүлж болно (-г үзнэ үү). VESA дэмжлэг нь бүх дэлгэцийг бүрхэх ачаалах үеийн дэлгэцийн зургийг харуулах боломжийг хэрэглэгчид олгодог. Ачаалах үеийн дэлгэцийг харуулагдаж байх үед гарын аль ч товчлуурыг дарж болиулж болно. Ачаалах үеийн дэлгэцийн зураг нь анхдагчаар X11-ээс гаднах дэлгэц амраагч болдог. Ашиглаагүй тодорхой хугацааны дараа дэлгэц нь уг ачаалах үеийн дэлгэцийн зураг руу шилжиж тодоос бүр харанхуй болон дахин дахин солигдон эргэлдэх болно. Энэ анхдагч дэлгэцийн зургийн (дэлгэц амраагч) төлвийг /etc/rc.conf файлд saver= мөрийг нэмэн өөрчилж болно. saver= тохиргоо нь хэд хэдэн сонгож болох дэлгэц амраагчтай бөгөөд тэдгээрийн бүрэн жагсаалтыг &man.splash.4; гарын авлагын хуудаснаас олж болно. Анхдагч дэлгэц амраагч нь warp гэж нэрлэгддэг. /etc/rc.conf файлд заасан saver= тохиргоо нь зөвхөн виртуал консолд хамаатай гэдгийг санаарай. Энэ нь X11 дэлгэцийн менежерүүдэд ямар ч нөлөөгүй болно. Ачаахал үеийн дэлгэцийг идэвхжүүлсэн ч гэсэн ачаалагчийн тохиргооны цэс болон тушаал хүлээн секунд гүйх үеийн мөр зэрэг ачаалагч дуудагчийн мэдэгдлүүд нь ачаалах үед харуулагдсан хэвээр байх болно. Жишээ ачаалах үеийн дэлгэцийн файлуудыг хаяг дахь - галерейгаас татаж авч болно. http://artwork.freebsdgr.org + хаяг дахь галерейгаас татаж авч болно. sysutils/bsd-splash-changer портыг суулгаснаар ачаалах үеийн дэлгэцийн зургийг ачаалах болгонд санамсаргүйгээр цуглуулгаас сонгож харуулах боломжтой болно. Ачаалах үеийн дэлгэцийн функцыг идэвхжүүлэх Ачаалах үеийн дэлгэцийн (.bmp) эсвэл (.pcx) файлыг root хуваалт дээр жишээ нь /boot санд байрлуулах ёстой. Ачаалагчийн анхдагч дэлгэцийн (256 өнгө, 320-ийг харьцах 200 пиксел юм уу эсвэл түүнээс бага) нягтралын хувьд /boot/loader.conf файл дараахийг агуулсан байхаар засварлах хэрэгтэй: splash_bmp_load="YES" bitmap_load="YES" bitmap_name="/boot/splash.bmp" 1024-ийг харьцах 768 пикселийн максимум хүртэлх илүү том видео нягтралуудын хувьд /boot/loader.conf файл дараахийг агуулсан байхаар засварлах хэрэгтэй: vesa_load="YES" splash_bmp_load="YES" bitmap_load="YES" bitmap_name="/boot/splash.bmp" Дээрх нь /boot/splash.bmp-ийг ачаалах үеийн дэлгэцдээ ашиглахыг зааж өгч байна. PCX файл шаардлагатай үед дараах илэрхийллийг vesa_load="YES" мөрийн хамтаар нягтралаас хамааруулан ашиглана. splash_pcx_load="YES" bitmap_load="YES" bitmap_name="/boot/splash.pcx" Файлын нэр нь дээрх жишээ дээрх шиг заавал splash гэдгээр хязгаарлагдахгүй. splash_640x400.bmp эсвэл blue_wave.pcx зэрэг дурын BMP эсвэл PCX төрлийн байхад болох юм. loader.conf-ийн зарим нэг сонирхолтой тохиргоонуудыг дурдвал: beastie_disable="YES" Энэ нь ачаалагчийн тохиргооны цэсийг харуулахгүй болгоно. Гэхдээ секунд гүйсэн тушаал хүлээх мөрийг харуусан хэвээр байх болно. Ачаалагчийн тохиргооны цэсийг хаасан ч гэсэн секунд гүйсэн тушаал хүлээх мөрөнд сонгосон сонголтын дагуу систем ачаалах болно. loader_logo="beastie" Энэ нь ачаалагчийн тохиргооны цэсний баруун талд харуулагдах &os; гэсэн анхдагч үгийг өмнөх хувилбаруудад байсан шиг өнгөт чөтгөрийн логогоор солих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.splash.4;, &man.loader.conf.5;, болон &man.vga.4; гарын авлагын хуудаснуудаас үзнэ үү. Ачаалах үе дэх цөмийн харилцан үйлдэл цөм ачаалалтын харилцан үйлдэл Цөм дуудагч (ихэнхдээ) эсвэл boot2-ийн (дуудагчийг алгасан) тусламжтай дуудагдсаны дараа өөрийн ачаалалтын тугууд байгаа бол тэдгээрийг шалгаж өөрийн ажиллагааг шаардлагатай бол тохируулдаг. цөм ачаалалтын тугууд Цөмйн ачаалалтын тугууд Энд илүү нийтлэг ачаалалтын тугуудыг дурдав: цөмийг эхлүүлэх явцад root файлын систем болгон холбох төхөөрөмжийг асуух. CDROM-с ачаалах. Ачаалалтын үеийн цөмийн тохируулга UserConfig-г ажиллуулах нэг(ганц)-хэрэглэгчийн горим уруу ачаалах цөмийн эхлэх үед илүү дэлгэрэнгүй байх Өөр бусад ачаалалтын тугууд байдаг бөгөөд тэдгээрийн талаар илүү мэдээллийг &man.boot.8;-с уншина уу. Том Рөүдс Хувь нэмэр болгон оруулсан Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан device.hints Төхөөрөмжийн Сануулгууд Энэ нь FreeBSD 5.0 болон түүнээс хойшх боломж бөгөөд урдны хувилбаруудад байдаггүй. Системийн эхний эхлүүлэлтийн үеэр ачаалагч &man.loader.8; нь &man.device.hints.5; файлыг уншдаг. Энэ файл нь заримдаа device hints буюу төхөөрөмжийн сануулгууд ч гэгддэг цөмийн ачаалах мэдээлэл хувьсагчуудыг хадгалдаг. Эдгээр device hints буюу төхөөрөмжийн сануулгууд нь төхөөрөмжийг тохируулах зориулалтаар төхөөрөмжийн драйверуудад ашиглагддаг. Төхөөрөмжийн сануулгууд нь бас 3 дахь шатны ачаалагч дуудагчид бас заагдаж өгч болдог. Хувьсагчуудыг set тушаалыг ашиглан нэмж, unset тушаалаар хасаж show тушаалаар үзэж болно. /boot/device.hints файлд тохируулагдсан хувьсагчууд энд бас өөрчлөгдөж дарагдан бичигдэж болно. Ачаалагч дуудагчид оруулж өгсөн төхөөрөмжүүдийн сануулгууд нь тогтмол биш бөгөөд дараа дахин ачаалах үед мартагддаг. Систем ачаалагдсаны дараа &man.kenv.1; тушаалыг ашиглаж бүх хувьсагчуудыг харуулж болно. /boot/device.hints файлын синтакс нь мөр бүрт нэг хувьсагч байх бөгөөд стандарт чагт #-г тайлбар тэмдэглэгчээр ашигладаг. Мөрүүдийг дараах байдлаар бүтээдэг: hint.driver.unit.keyword="value" 3 дахь шатны ачаалагч дуудагчийн синтакс нь: set hint.driver.unit.keyword=value driver нь төхөөрөмжийн драйверийн нэр, unit нь төхөөрөмжийн драйверийн нэгжийн дугаар, keyword нь сануулга түлхүүр үг юм. Түлхүүр үг нь дараах тохируулгуудаас тогтож болно: at: төхөөрөмж холбогдсон шугамыг заана. port: ашиглагдах I/O-ны эхлэх хаягийг заана. irq: ашиглагдах тасалдал хүсэлтийн дугаарыг заана. drq: DMA сувгийн дугаарыг заана. maddr: төхөөрөмжийн эзэлж байгаа физик санах ойн хаягийг заана. flags: төхөөрөмжийн хувьд төрөл бүрийн тугийн битүүдийг тохируулна. disabled: хэрэв 1 гэж тохируулагдсан бол төхөөрөмж хаагдаж идэвхгүй болно. Төхөөрөмжийн драйверууд нь энд жагсаагдсанаас илүү сануулгуудыг хүлээн авч (эсвэл шаардаж) болно, иймд гарын авлагын хуудсыг үзэхийг зөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийн талаар &man.device.hints.5;, &man.kenv.1;, &man.loader.conf.5;, болон &man.loader.8; гарын авлагуудаас зөвлөгөө авна уу. init Init: Процесс хяналтын эхлүүлэлт Цөм ачаалж дууссаны дараа /sbin/init эсвэл loaderinit_path хувьсагчид заагдсан програмын замд байрлах хэрэглэгчийн процесс &man.init.8;-д хяналтаа дамжуулдаг. Автомат дахин ачаалах дараалал Автомат дахин ачаалах дараалал нь систем дэх файлын системүүд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгадаг. Хэрэв тэдгээр нь тийм биш бөгөөд &man.fsck.8; нь бүрэн бүтэн бус байдлыг засварлаж чадахгүй байгаа бол администраторуудад асуудлуудад шууд анхаарлаа хандуулах боломж олгох ганц-хэрэглэгчийн горим уруу системийг оруулдаг. Ганц-хэрэглэгчийн горим ганц-хэрэглэгчийн горим консол Энэ горимд автомат дахин ачаалах дарааллын дагуу эсвэл хэрэглэгч тохируулга ашиглан ачаалах эсвэл loaderboot_single хувьсагчийг тохируулж орж болдог. Мөн &man.shutdown.8;-ийг дахин ачаалах () эсвэл зогсоох () тохируулгуудгүйгээр олон-хэрэглэгчийн горимоос энэ горим уруу орж бас болно. Хэрэв системийн консол нь insecure буюу аюултай гэж /etc/ttys-д тохируулагдсан бол систем ганц-хэрэглэгчийн горимыг эхлүүлэхээсээ өмнө root нууц үгийг асуудаг. <filename>/etc/ttys</filename> дахь аюултай консол # name getty type status comments # # If console is marked "insecure", then init will ask for the root password # when going to single-user mode. console none unknown off insecure Аюултай консол гэдэг нь та өөрийн консол дахь физик аюулгүй байдлыг аюултай гэж авч үзэн зөвхөн root нууц үгийг мэддэг хэн нэгэнд ганц хэрэглэгчийн горимыг ашиглуулахыг хүсч байгаа гэсэн үг бөгөөд та консолоо аюултайгаар ажиллуулахыг хүсч байна гэсэн үг биш юм. Тиймээс хэрэв та аюулгүй байдлыг хүсэж байгаа бол secure буюу аюулгүйг биш insecure буюу аюултайг сонгоорой. Олон-хэрэглэгчийн горим олон-хэрэглэгчийн горим Хэрэв &man.init.8; таны файлын системийг цэгцтэйг мэдвэл эсвэл хэрэглэгч ганц-хэрэглэгчийн горимд ажиллаад дууссаны дараа системийн эх үүсвэрийн тохиргоог эхлүүлдэг олон-хэрэглэгчийн горим уруу систем ордог. rc файлууд Эх үүсвэрийн тохиргоо (rc) Эх үүсвэрийн тохиргооны систем нь /etc/defaults/rc.conf файлаас тохиргооны анхдагчууд болон системийн тусгайлсан нарийн зүйлүүдийг /etc/rc.conf файлаас уншиж дараа нь /etc/fstab-д дурдагдсан системийн файлын системүүдийг холбон сүлжээний үйлчилгээнүүд, бусад системийн дэмонуудыг эхлүүлэн төгсгөлд нь локал суулгагдсан багцуудын эхлүүлэх скриптүүдийг ажиллуулдаг. &man.rc.8; гарын авлагын хуудас нь скриптүүдийг өөрсдийг нь шалгаж эх үүсвэрийн тохиргооны системийн сайн зөвлөмж болдог. Унтраах дараалал shutdown &man.shutdown.8;-р хянагдсан унтраалт хийгдэхэд &man.init.8; нь /etc/rc.shutdown скриптийг ажиллуулахыг оролдож дараа нь бүх процессууд уруу TERM дохио явуулах бөгөөд дараагаар нь хугацаандаа дуусаагүй процессууд уруу KILL дохио илгээдэг. Тэжээлийн удирдлагыг дэмждэг архитектурууд болон системүүд дээрх FreeBSD машиныг унтраахдаа тэжээлийг даруй унтраахын тулд зүгээр л shutdown -p now тушаалыг ашиглаарай. FreeBSD системийг дахин ачаалахдаа shutdown -r now тушаалыг ашиглана. &man.shutdown.8;-г ажиллуулахын тулд та root эсвэл operator бүлгийн гишүүн байх хэрэгтэй. &man.halt.8; болон &man.reboot.8; тушаалууд бас ашиглагдаж болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийн талаар тэдгээрийн гарын авлагын хуудсууд болон &man.shutdown.8;-ы хуудсанд хандана уу. Тэжээлийн удирдлага цөмд &man.acpi.4; дэмжлэг эсвэл тухайн модуль ачаалагдсан байхыг шаарддаг. diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/l10n/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/l10n/chapter.sgml index b23e6741a1..480edecbfc 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/l10n/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/l10n/chapter.sgml @@ -1,944 +1,945 @@ Андрей Чернов Хувь нэмэр болгон оруулсан Майкл Си. Ву Дахин бичсэн Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан Локалчлал - I18N/L10N-ийн хэрэглээ болон тохируулга Ерөнхий агуулга FreeBSD нь дэлхий даяар байрласан хэрэглэгчид болон хувь нэмэр болгон оруулагчидтай маш тархмал төсөл юм. Энэ бүлэг Англиар ярьдаггүй хэрэглэгчдэд жинхэнэ ажлаа хийх боломж олгох FreeBSD-ийн интернационалчлал болон локалчлалын боломжуудыг хэлэлцэх болно. Систем болон програмын түвшингүүдийн аль алинд нь i18n шийдлийн олон үзэл бодлууд байдаг бөгөөд бид шаардлагатай тохиолдолд илүү тусгайлсан баримтын эхүүдийг хэрэглэгчдэд зааж өгөх болно. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Орчин үеийн үйлдлийн системүүд дээр хэлнүүд болон локалууд (locales) нь хэрхэн кодчилогддог талаар. Өөрийн нэвтрэх бүрхүүлийн хувьд локалыг хэрхэн тохируулах талаар. Англи биш хэлнүүдийн хувьд өөрийн консолыг хэрхэн тохируулах талаар. X Цонхны Системийг өөр хэлнүүдтэй хэрхэн үр дүнтэйгээр ашиглах талаар. i18n-нийцтэй програмуудыг бичих талаар илүү мэдээллийг хаанаас олох талаар. Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай: Нэмэлт гуравдагч этгээдийн програмуудыг () хэрхэн суулгах талаар. Үндсүүд I18N/L10N гэж юу вэ? интернационалчлал локалчлал локалчлал Хөгжүүлэгчид интернационалчлалыг I18N гэж internationalization гэсэн үгийн эхний болон эцсийн үсгийн хоорондох үсгийн тоог оруулан богиносгосон юм. L10N нь бас адил журмаар localization-с улбаалан нэрлэгдсэн юм. Хоёулаа нэгдсэн I18N/L10N аргууд, протоколууд болон програмууд нь хэрэглэгчдэд өөрсдийнх нь сонгосон хэлнүүдийг ашиглах боломжийг олгодог. I18N програмууд нь сангуудын доорх I18N хэрэгслүүдийг ашиглан програмчлагдсан байдаг. Энэ нь энгийн файлыг бичих болон харуулагдсан цэснүүд, текстүүдийг хэл бүр уруу орчуулах боломжийг хөгжүүлэгчдэд олгоно. Бид энэ дадлыг мөрдөхийг програм зохиогчдоос шаргуу хүсдэг. I18N/L10N-ийг би яагаад ашиглах ёстой гэж? I18N/L10N нь Англи хэлнээс өөр хэл дээр өгөгдлийг харах, оруулах, эсвэл боловсруулахыг таныг хүсэх үед хэрэглэгддэг. I18N чармайлтад ямар хэлнүүд дэмжигдсэн байдаг вэ? I18N болон L10N нь зөвхөн FreeBSD зориулагдаагүй. Одоогоор хэрэглэгч дэлхийн гол гол хэлнүүдийн ихэнхийг сонгож болох бөгөөд гэхдээ энэ нь энд байгаа жагсаалтаар хязгаарлагдахгүй: Хятад, Герман, Япон, Солонгос, Франц, Орос, Вьетнам болон бусад хэлнүүдийг дурдаж болно. Локалчлалыг ашиглах нь Өөрийн бүх сүр жавхлангаараа I18N нь зөвхөн FreeBSD-д зориулагдаагүй бөгөөд энэ нь ёс заншил болсон байдаг. Энэ ёс заншлыг дагаж FreeBSD-д туслахыг бид танаас хүсдэг. локал Локалчлалын тохируулгууд нь гурван гол ойлголт дээр тулгуурладаг: Хэлний код, Улсын код ба Кодчилол. Локалын нэрс эдгээр хэсгүүдээс дараах маягаар бүрэлдэн тогтоно: LanguageCode_CountryCode.Encoding Хэл болон Улсын кодууд хэлний кодууд улсын кодууд FreeBSD системийг тухайн хэл уруу (эсвэл I18N дэмждэг бусад &unix; төст системүүд дээр) локалчлахын тулд хэрэглэгч тухайн улс болон хэлийг (улсын код нь програмд өгөгдсөн хэлний аль хувилбарыг ашиглахыг хэлж өгдөг) заах кодуудыг олж мэдэх хэрэгтэй. Мөн вэб хөтчүүд, SMTP/POP серверүүд зэрэг нь тэдгээр дээр тулгуурлан шийдэл гаргадаг. Дараах нь хэл/улсын кодны жишээнүүд юм: Хэл/Улсын код Тайлбар en_US English буюу Англи - Нэгдсэн Улс ru_RU Орос улсад зориулсан Russian буюу Орос zh_TW Тайваньд зориулсан Уламжлалт Хятад хэл Кодчилолууд кодчилолууд ASCII Зарим хэлнүүд 8-бит, өргөн эсвэл олон байт тэмдэгтүүд зэрэг ASCII биш кодчилолыг ашигладаг. Олон байт тэмдэгтүүдийн талаар илүү дэлгэрэнгүйг &man.multibyte.3;-ээс үзнэ үү. Хуучин програмууд тэдгээрийг танидаггүй бөгөөд тэдгээрийг хянах тэмдэгтүүд гэж алддаг. Шинэ програмууд ихэвчлэн 8-бит тэмдэгтүүдийг танидаг. Шийдлээс хамаараад хэрэглэгчид програмыг өргөн эсвэл олон байт тэмдэгтийн дэмжлэгтэйгээр эмхэтгэх эсвэл зөвөөр тохируулах шаардлагатай байж болох юм. Өргөн эсвэл олон тэмдэгтүүдийг оруулж процесс хийж чадахын тулд FreeBSD портын цуглуулга хэл бүрийг өөр өөр програмуудтайгаар хангадаг. FreeBSD порт дахь харгалзах I18N баримтжуулалтаас лавлана уу. Ялангуяа програмыг хэрхэн зөв тохируулах эсвэл зөв утгуудыг configure/Makefile/эмхэтгэгчид дамжуулахыг шийдэхдээ програмын баримтжуулалтаас харах хэрэгтэй болно. Санаж байх ёстой зарим нэг зүйлүүд нь: Тухайн хэлний ганц C chars тэмдэгтийн олонлогууд (&man.multibyte.3;-г үзнэ үү), өөрөөр хэлбэл ISO8859-1, ISO8859-15, KOI8-R, CP437. Өргөн эсвэл олон байт кодчилол, өөрөөр хэлбэл EUC, Big5. Та тэмдэгтийн олонлогуудын идэвхтэй жагсаалтыг IANA Registry-с шалгаж болно. &os; нь X11-нийцтэй локалын кодчилолуудыг харин ашигладаг. I18N програмууд FreeBSD-ийн портууд болон багцын системд I18N програмууд нь амархан танигдахын тулд нэрэндээ I18N-тайгаар нэрлэгддэг. Гэхдээ тэдгээр нь хэрэгтэй хэлийг үргэлж дэмжсэн байдаггүй. Локалыг тохируулах Нэвтрэх бүрхүүл дээр локалын нэрний утгыг LANG уруу экспорт хийхэд ихэвчлэн хангалттай байдаг. Үүнийг хэрэглэгчийн ~/.login_conf файл эсвэл хэрэглэгчийн бүрхүүлийн эхлүүлэх файлд (~/.profile, ~/.bashrc, ~/.cshrc) зааж өгч болно. LC_CTYPE, LC_CTIME зэрэг локал дэд олонлогуудыг тохируулах хэрэггүй. Дэлгэрэнгүй мэдээллийн талаар тухайн хэлний FreeBSD-ийн баримтаас лавлана уу. Та өөрийн тохиргооны файлууддаа дараах хоёр орчны хувьсагчийг тохируулах хэрэгтэй: POSIX &posix; &man.setlocale.3; төрлийн функцуудад зориулсан LANG MIME Програмуудын MIME тэмдэгтийн олонлогт зориулсан MM_CHARSET Энэ нь хэрэглэгчийн бүрхүүлийн тохиргоо, тухайн програмын тохиргоо болон X11-ийн тохиргоог агуулдаг. Локал аргуудыг тохируулах локал нэвтрэх ангилал Локалыг тохируулах хоёр арга байдаг бөгөөд хоёуланг доор тайлбарласан байгаа. Эхнийхийг (бидний зөвлөж байгааг) нэвтрэх ангилалд орчны хувьсагчуудыг зааж хоёр дахийг системийн бүрхүүлийн эхлүүлэх файлд орчны хувьсагчийн заалтуудыг нэмснээр хийдэг. Нэвтрэх ангилалуудын арга Энэ арга нь бүрхүүл бүрийн эхлүүлэх файлд тухайн бүрхүүлийн заалтуудыг нэмэхийн оронд локалын нэр болон MIME тэмдэгтийн олонлогуудад хэрэгтэй орчны хувьсагчуудыг боломжит бүрхүүл бүрийн хувьд нэг л удаа заах боломжийг олгодог. Хэрэглэгчийн түвшний тохируулгыг хэрэглэгч өөрөө хийж болох бөгөөд Администраторын түвшний тохируулга нь супер хэрэглэгчийн зөвшөөрлүүдийг шаарддаг. Хэрэглэгчийн түвшний тохируулга Энд хэрэглэгчийн гэр сан дотор байрлах Latin-1 кодчилолын хувьд хоёр хувьсагчийг нь тохируулж өгсөн .login_conf файлын хамгийн бага жишээ байна: me:\ :charset=ISO-8859-1:\ :lang=de_DE.ISO8859-1: Уламжлалт Хятад хэлBIG-5 кодчилол Энд BIG-5 кодчилолд Уламжлалт Хятад хэлд зориулан хувьсагчуудыг тохируулж байгаа .login_conf файлын жишээ байна. Зарим програм хангамжууд нь Хятад, Япон болон Солонгос хэлний хувьд локалын хувьсагчуудыг зөвөөр хүндэлдэггүй учраас илүү олон хувьсагчуудыг тохируулсныг эндээс харж болно. #Users who do not wish to use monetary units or time formats #of Taiwan can manually change each variable me:\ :lang=zh_TW.Big5:\ :setenv=LC_ALL=zh_TW.Big:\ :setenv=LC_COLLATE=zh_TW.Big5:\ :setenv=LC_CTYPE=zh_TW.Big5:\ :setenv=LC_MESSAGES=zh_TW.Big5:\ :setenv=LC_MONETARY=zh_TW.Big5:\ :setenv=LC_NUMERIC=zh_TW.Big5:\ :setenv=LC_TIME=zh_TW.Big5:\ :charset=big5:\ :xmodifiers="@im=gcin": #Set gcin as the XIM Input Server Илүү дэлгэрэнгүйг Администраторын түвшний тохируулга болон &man.login.conf.5;-с үзнэ үү. Администраторын түвшний тохируулга /etc/login.conf дахь хэрэглэгчийн нэвтрэх ангилал зөв хэл тохируулсныг шалгана. Эдгээр тохируулгууд /etc/login.conf-д байгаа эсэхийг шалгаарай: language_name:accounts_title:\ :charset=MIME_charset:\ :lang=locale_name:\ :tc=default: Бидний урдны жишээний адил Latin-1-г сонговол энэ нь иймэрхүү харагдана: german:German Users Accounts:\ :charset=ISO-8859-1:\ :lang=de_DE.ISO8859-1:\ :tc=default: Хэрэглэгчийн нэвтрэх ангиллуудыг өөрчлөхөөсөө өмнө дараах тушаалыг ажиллуулж &prompt.root; cap_mkdb /etc/login.conf шинэ тохиргоог системд харагдуулахаар /etc/login.conf-д хийнэ. Нэвтрэх ангиллуудыг &man.vipw.8; ашиглан солих vipw Шинэ хэрэглэгчид нэмэхийн тулд vipw тушаал ашиглан оруулгыг иймэрхүү болгоно: user:password:1111:11:language:0:0:User Name:/home/user:/bin/sh Нэвтрэх ангиллуудыг &man.adduser.8; ашиглан солих adduser нэвтрэх ангилал Шинэ хэрэглэгчид нэмэхийн тулд adduser тушаал ашиглан доор дурдсаныг хийнэ: /etc/adduser.conf файлд defaultclass = language-г тохируулна. Та энэ тохиолдолд бусад хэлнүүдийн бүх хэрэглэгчдэд зориулан анхдагч ангилалыг оруулах хэрэгтэйг санах хэрэгтэй. &man.adduser.8;-с гарч ирэх асуулт бүрт Enter login class: default []: асуултад тухайн хэлийг зааж өгөх бас нэг хувилбар байж болно. Өөр нэг арга нь нэмэхээр хүсэж байгаа өөр хэлний хэрэглэгч бүрийн хувьд доор дурдсаныг ашиглах явдал юм: &prompt.root; adduser -class language Нэвтрэх ангиллуудыг &man.pw.8; ашиглан солих pw Хэрэв та &man.pw.8;-г шинэ хэрэглэгч нэмэхийн тулд ашиглаж байгаа бол үүнийг иймэрхүү маягаар дуудаарай: &prompt.root; pw useradd user_name -L language Бүрхүүлийн эхлүүлэх файл арга Энэ аргыг зөвлөдөггүй, учир нь сонгосон боломжит бүрхүүл програм бүрийн хувьд өөр тохируулгыг шаарддаг. Оронд нь Нэвтрэх ангиллын аргыг ашиглаарай. MIME локал Локалын нэр болон MIME тэмдэгтийн олонлогийг нэмэхийн тулд доор үзүүлсэн хоёр орчны хувьсагчийг /etc/profile-д болон/эсвэл бүрхүүлийн эхлүүлэх файл /etc/csh.login-д зааж өгнө. Бид Герман хэлийг доор жишээ болгон ашиглах болно: /etc/profile файлд: LANG=de_DE.ISO8859-1; export LANG MM_CHARSET=ISO-8859-1; export MM_CHARSET Эсвэл /etc/csh.login файлд: setenv LANG de_DE.ISO8859-1 setenv MM_CHARSET ISO-8859-1 Өөрөөр та дээрх заавруудыг /usr/share/skel/dot.profile файлд (дээрх /etc/profile-д ашигласантай адил) эсвэл /usr/share/skel/dot.login файлд (дээрх /etc/csh.login-д ашигласантай адил) нэмж болно. X11-ийн хувьд: $HOME/.xinitrc файлд: LANG=de_DE.ISO8859-1; export LANG Эсвэл: setenv LANG de_DE.ISO8859-1 Таны бүрхүүлээс хамаараад (дээр дурдсаныг үзнэ үү). Консол тохируулах Бүх ганц C chars тэмдэгтийн олонлогуудын хувьд зөв консолын фонтуудыг /etc/rc.conf-д асуултанд байгаа хэлний хувьд тохируулна: font8x16=font_name font8x14=font_name font8x8=font_name Эндэх font_name-ийг /usr/share/syscons/fonts сангаас .fnt төгсгөлгүйгээр авсан. sysinstall keymap screenmap Бас зөв keymap болон screenmap-ийг өөрийн ганц C chars тэмдэгтийн олонлогийн хувьд sysinstall (5.2-оос хуучин &os; хувилбаруудад /stand/sysinstall) ашиглан зааж өгсөн эсэхээ шалгаарай. sysinstall дотор байхдаа Configure-г сонгоод дараа нь Console-г сонгоно. Өөрөөр та доор дурдсаныг /etc/rc.conf-д нэмж болно: scrnmap=screenmap_name keymap=keymap_name keychange="fkey_number sequence" Эндэх screenmap_name-ийг /usr/share/syscons/scrnmaps сангаас .scm төгсгөлгүйгээр авсан. Зохих оноогдсон фонттой screenmap нь псевдографик талбарт VGA адаптерийн фонтын тэмдэгтийн матриц дээр бит 8-ийг бит 9 уруу өргөтгөхөд ихэвчлэн тойрон гарах арга зам болгон хэрэглэгддэг, өөрөөр хэлбэл хэрэв дэлгэцийн фонт бит 8 багана ашиглаж байвал тэр талбараас үсэгнүүдийг шилжүүлэн гаргахын тулд хэрэглэгддэг. Хэрэв та /etc/rc.confmoused дэмонг идэвхжүүлэхийг дараах байдлаар тохируулсан бол: moused_enable="YES" хулганы заагчийн мэдээллийг дараагийн хэсгээс шалгаарай. moused Анхдагчаар &man.syscons.4; драйверийн хулганы заагч нь тэмдэгтийн олонлогийн 0xd0-0xd3 хэсгийг эзэлдэг. Хэрэв таны хэл энэ хэсгийг ашигладаг бол заагчийн хэсгийг үүнээс гадна шилжүүлэх хэрэгтэй. &os;-ийн хувьд тойрон гарах арга замыг идэвхжүүлэхийн тулд дараах мөрийг /etc/rc.conf-д нэмнэ: mousechar_start=3 Эндэх keymap_name-ийг /usr/share/syscons/keymaps сангаас .kbd төгсгөлгүй авсан. Хэрэв та аль keymap-ийг ашиглах эсэхдээ эргэлзэж байвал &man.kbdmap.1;-г ашиглаж дахин ачаалалгүйгээр keymap-уудыг тест хийж болно. keychange нь функцын товчлууруудыг сонгосон терминалын төрөлтэй тааруулахын тулд програмчлахад ихэвчлэн хэрэгтэй байдаг, учир нь функцын товчлуурын дарааллуудыг товчлууруудын оноолтод тодорхойлж болдоггүй. Бас консолын терминалын зөв төрлийг бүх ttyv* оруулгуудын хувьд /etc/ttys файлд тохируулсан эсэхээ шалгаарай. Одоогийн урьдчилан тодорхойлсон зохицлууд нь: Тэмдэгтийн Олонлог Терминалын Төрөл ISO8859-1 эсвэл ISO8859-15 cons25l1 ISO8859-2 cons25l2 ISO8859-7 cons25l7 KOI8-R cons25r KOI8-U cons25u CP437 (VGA default) cons25 US-ASCII cons25w Өргөн эсвэл олон байт тэмдэгтүүд бүхий хэлнүүдийн хувьд өөрийн /usr/ports/language сангаас зөв FreeBSD портоо ашиглаарай. Зарим портууд консол маягаар байхад түүнийг систем сериал vtty-үүд шигээр хардаг, ийм учраас та X11 болон псевдо-сериал консолын хувьд хангалттай vtty-үүдийг хадгалж байх шаардлагатай. Өөр хэлүүдийг консолд ашиглахын тулд энд програмуудын хэсэгчилсэн жагсаалт байна: Хэл Байрлал Уламжлалт Хятад хэл (BIG-5) chinese/big5con Япон хэл japanese/kon2-16dot эсвэл japanese/mule-freewnn Солонгос хэл korean/han X11 тохируулах X11 нь FreeBSD Төслийн нэг хэсэг биш боловч бид энд FreeBSD хэрэглэгчдэд зориулж зарим мэдээлэл орууллаа. Илүү дэлгэрэнгүйг &xorg; вэб хаягаас эсвэл аль X11 сервер ашиглаж байгаа түүнийхээ вэб хаягаас лавлана уу. ~/.Xresources файлд та програмуудад зориулсан I18N тохируулгуудыг (өөрөөр хэлбэл фонтууд, цэснүүд, гэх мэт.) тааруулж өгч болно. Фонтуудыг үзүүлэх X11 True Type фонтын сервер &xorg; сервер (x11-servers/xorg-server) эсвэл &xfree86; сервер (x11-servers/XFree86-4-Server) суулгаад дараа нь хэлний &truetype; фонтуудыг суулгана. Зөв локалыг тохируулах нь танд цэснүүдийг сонгосон хэлээрээ харах зэрэг боломжийг олгоно. Англи биш тэмдэгтүүдийг оруулах нь X11 оруулах арга (XIM) X11 оруулах арга (XIM) нь бүх X11 клиентүүдэд зориулсан шинэ стандарт юм. Бүх X11 програмууд нь XIM оруулах серверүүдээс оролт авдаг XIM клиентүүд маягаар бичигдэх ёстой. Өөр өөр хэлнүүдэд зориулагдсан хэд хэдэн XIM серверүүд байдаг. Хэвлэгч тохируулах Зарим ганц C chars тэмдэгтийн олонлогууд нь ихэвчлэн хэвлэгчүүд дотор хатуугаар бичигдсэн байдаг. Өргөн эсвэл олон байт тэмдэгтийн олонлогууд нь тусгай тохируулга шаарддаг бөгөөд бид apsfilter програмыг хэрэглэхийг зөвлөдөг. Та бас &postscript; эсвэл PDF хэлбэрүүд уруу тухайн хэлний хөрвүүлэгчдийг ашиглан баримтыг хөрвүүлж болох юм. Цөм ба файлын системүүд FreeBSD-ийн хурдан файлын систем (FFS) нь 8-бит цэвэр учир үүнийг ямар ч ганц C chars тэмдэгтийн олонлогтой цуг ашиглаж болно (&man.multibyte.3;-г үзнэ үү), гэхдээ тэмдэгтийн олонлогийн нэр файлын системд хадгалагддаггүй; өөрөөр хэлбэл энэ нь түүхий 8-бит бөгөөд кодчилолын дарааллын талаар юу ч мэддэггүй. Албан ёсоор FFS нь өргөн эсвэл олон байт тэмдэгтийн олонлогуудын аль ч хэлбэрийг дэмждэггүй. Гэхдээ зарим өргөн эсвэл олон байт тэмдэгтийн олонлогууд нь FFS-д ийм дэмжлэгийг идэвхжүүлэхэд зориулсан бие биеэсээ ангид засваруудтай байдаг. Тэдгээр нь цорын ганц ийш тийш хөрвүүлэх боломжгүй шийдлүүд буюу hack бөгөөд бид тэдгээрийг эх модонд оруулахгүй гэж шийдэцгээсэн юм. Тохирох хэлнүүдийн вэб хуудаснуудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон засвар файлуудын талаар лавлана уу. DOS Unicode FreeBSD &ms-dos; файлын систем нь &ms-dos;, Юникод тэмдэгтийн олонлогууд болон FreeBSD-ийн сонгосон файлын системийн тэмдэгтийн олонлогуудын хооронд хөрвүүлэх тохируулж болох боломж бүхий байдаг. Дэлгэрэнгүйг &man.mount.msdosfs.8;-с үзнэ үү. I18N програмуудыг эмхэтгэх FreeBSD-ийн олон портууд I18N дэмжлэгтэйгээр хөрвүүлэгдсэн байдаг. Тэдгээрийн зарим нь портын нэрэндээ -I18N гэж тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр болон бусад олон програмууд I18N-д зориулагдсан дэмжлэгтэйгээр бүтээгдсэн байдаг бөгөөд тусгай хэлэлцүүлэг шаардлагагүй юм. MySQL Гэхдээ MySQL зэрэг зарим програмууд тусгайлсан charset бүхий байхаар тохируулагдсан Makefile файлтай байх шаардлагатай. Үүнийг ихэвчлэн Makefile-д эсвэл эхэд байх configure програмд утга дамжуулан хийдэг. FreeBSD-г өөр хэлнүүд уруу локалчлах Андрей Чернов Анхлан хувь нэмэр болгон оруулсан Орос хэл (KOI8-R Кодчилол) локалчлал Орос KOI8-R кодчилолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг KOI8-R Лавлахууд (Russian Net Character Set)-с үзнэ үү. Локал Тохируулах Дараах мөрүүдийг өөрийн ~/.login_conf файлд нэмнэ: me:My Account:\ :charset=KOI8-R:\ :lang=ru_RU.KOI8-R: Энэ бүлгийн өмнөхөөс локал тохируулах жишээнүүдийг үзнэ үү. Консол Тохируулга Дараах мөрийг өөрийн /etc/rc.conf файлд нэмнэ: mousechar_start=3 Мөн дараах тохируулгуудыг /etc/rc.conf-д ашиглана: keymap="ru.koi8-r" scrnmap="koi8-r2cp866" font8x16="cp866b-8x16" font8x14="cp866-8x14" font8x8="cp866-8x8" /etc/ttys файл дахь ttyv* оруулга болгоны хувьд cons25r-ийг терминалын төрөлд ашиглана. Энэ бүлгийн өмнөхөөс консол тохируулах жишээнүүдийг үзнэ үү. Хэвлэгчийн Тохируулга хэвлэгчид Орос тэмдэгтүүдтэй ихэнх хэвлэгчид CP866 гэсэн тоног төхөөрөмжийн код хуудастай ирдэг бөгөөд KOI8-R-с CP866 уруу хөрвүүлэхийн тулд тусгай гаралтын шүүгч хэрэгтэй болдог. Ийм шүүгч анхдагчаар /usr/libexec/lpr/ru/koi2alt гэж суугддаг. Орос хэвлэгчийн /etc/printcap оруулга иймэрхүү харагдах ёстой: lp|Russian local line printer:\ :sh:of=/usr/libexec/lpr/ru/koi2alt:\ :lp=/dev/lpt0:sd=/var/spool/output/lpd:lf=/var/log/lpd-errs: Дэлгэрэнгүй тайлбарын талаар &man.printcap.5;-с үзнэ үү. &ms-dos; FS болон Орос файлын нэрс Дараах жишээ &man.fstab.5; оруулга нь холбогдсон &ms-dos; файлын системүүд дээр Орос файлын нэрийн дэмжлэгийг идэвхжүүлдэг: /dev/ad0s2 /dos/c msdos rw,-Wkoi2dos,-Lru_RU.KOI8-R 0 0 тохируулга ашиглагдсан локалын нэрийг сонгодог бөгөөд нь тэмдэгтийн хөрвүүлэлтийн хүснэгтийг заадаг. тохируулгыг ашиглахын тулд /usr-г &ms-dos; хуваалтаас өмнө холбох хэрэгтэй, учир нь хөрвүүлэлтийн хүснэгтүүд /usr/libdata/msdosfs-д байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.mount.msdosfs.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. X11 тохируулга Эхлээд X биш локалын тохируулгыг тайлбарласнаар хийнэ. Хэрэв та &xorg;-г ашиглаж байгаа бол x11-fonts/xorg-fonts-cyrillic багцыг суулгана. Өөрийн /etc/X11/xorg.conf файлын "Files" хэсгийг шалгаарай. Дараах мөрүүд аль ч FontPath оруулгуудаас өмнө нэмэгдсэн байх шаардлагатай: FontPath "/usr/X11R6/lib/X11/fonts/cyrillic/misc" FontPath "/usr/X11R6/lib/X11/fonts/cyrillic/75dpi" FontPath "/usr/X11R6/lib/X11/fonts/cyrillic/100dpi" Хэрэв та өндөр нарийвчлалтай видео горимыг ашиглаж байгаа бол 75 dpi болон 100 dpi мөрүүдийг солиорой. Өөр илүү олон кирилл фонтуудыг авахыг хүсвэл портуудаас үзнэ үү. Орос гарыг идэвхжүүлэхийн тулд өөрийн xorg.conf файлын "Keyboard" хэсэгт доор дурдсаныг нэмээрэй: Option "XkbLayout" "us,ru" Option "XkbOptions" "grp:toggle" Мөн XkbDisable-г хаасан (тайлбар болгосон) эсэхийг тэндээс шалгаарай. - grp:caps_toggle-н хувьд RUS/LAT шилжүүлэгч + grp:toggle-н хувьд RUS/LAT шилжүүлэгч Right Alt болох бөгөөд grp:ctrl_shift_toggle шилжүүлэгчийн хувьд CtrlShift - болно. Хуучин CapsLock функцын хувьд + болно. grp:caps_toggle-н хувьд RUS/LAT шилжүүлэгч + CapsLock байна. + Хуучин CapsLock функцын хувьд ShiftCapsLock - (зөвхөн LAT горимд) байсаар байна. grp:toggle-н - хувьд RUS/LAT шилжүүлэгч Right Alt байна. + (зөвхөн LAT горимд) байсаар байна. grp:caps_toggle нь &xorg; дээр тодорхойгүй шалтгааны улмаас ажилладаггүй. Хэрэв та өөрийн гар дээрээ &windows; товчлууруудтай бол, зарим үсгэн товчлуурууд нь RUS горимд буруугаар тааруулагддагийг анзаарсан байх, өөрийн xorg.conf файлдаа дараах мөрийг нэмээрэй: Option "XkbVariant" ",winkeys" Орос XKB гар нь локалчлал хийгдээгүй програмуудтай ажиллахгүй байж болох юм. Хамгийн багаар локалчлагдсан програмууд XtSetLanguageProc (NULL, NULL, NULL); функцыг програмын эхэнд дуудах ёстой. X11 програмуудыг локалчлах талаар дэлгэрэнгүй заавруудыг X Цонхны KOI8-R хаягаас үзнэ үү. Тайваньд зориулсан уламжлалт Хятад хэлний локалчлал локалчлал Уламжлалт Хятад хэл FreeBSD-Тайвань Төсөл олон Хятад портуудыг ашиглан FreeBSD-д зориулсан Хятад HOWTO-г дээр байрлуулсан байдаг. FreeBSD Хятад HOWTO-н одоогийн засварлагч нь Чуан-Шинг Шен statue@freebsd.sinica.edu.tw юм. Чуан-Шинг Шен statue@freebsd.sinica.edu.tw нь FreeBSD-Тайваний zh-L10N-tut ашиглан Хятад FreeBSD Цуглуулга (CFC) үүсгэсэн байгаа. Багцууд болон скрипт файлууд дээр байгаа болно. Герман хэлний локалчлал(бүх ISO 8859-1 хэлнүүдэд зориулсан) локалчлал Герман Славен Резич eserte@cs.tu-berlin.de нь FreeBSD машин дээр umlaut буюу Герман хэлний авиа өөрчлөгддөгийг тэмдэглэдэг хоёр цэгийг хэрхэн ашиглах талаар заавар бичсэн байгаа. Энэ заавар нь Герман хэл дээр бичигдсэн бөгөөд дээр байгаа болно. Грек хэлний локалчлал локалчлал Грек хэл Никос Кокалис nickkokkalis@gmail.com нь &os; дээрх Грек хэлний дэмжлэгийн талаар бүрэн нийтлэл бичсэн байгаа. Энэ нь &os;-ийн албан ёсны Грек баримтжуулалтын хэсэг болон http://www.freebsd.org/doc/el_GR.ISO8859-7/articles/greek-language-support/index.html хаягт орсон байдаг. Энэ нь зөвхөн Грек хэл дээр юм. Япон болон Солонгос хэлний локалчлал локалчлал Япон хэл локалчлал Солонгос хэл Япон хэлний хувьд -д хандана уу, Солонгос хэлний хувьд -д хандана уу. Англи биш FreeBSD баримтжуулалт FreeBSD-ийн зарим хувь нэмэр оруулагчид FreeBSD-ийн баримтжуулалтын зарим хэсгийг орчуулсан байгаа. Тэдгээрийг эх сайт дээрх холбоосуудаас эсвэл /usr/share/doc сангаас үзэж болох юм.