diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/filesystems/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/filesystems/chapter.sgml index b941a17ba1..b9dff691de 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/filesystems/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/filesystems/chapter.sgml @@ -1,626 +1,626 @@ Том Рөүдс Бичсэн Файлын системийн дэмжлэг Ерөнхий агуулга File Systems File Systems Support File Systems Файлын системүүд нь үйлдлийн системийн бүрэлдэхүүн хэсэг юм. Тэдгээр нь хэрэглэгчдэд файл хуулж хадгалах, өгөгдөлд хандах боломжийг бүрдүүлэх, тэгээд мэдээж хатуу хөтчүүдийг ашигтай болгодог. Өөр өөр үйлдлийн системүүд нь нийтлэг нэг гол үзэлтэй бөгөөд тэр нь тэдгээрийн эх файлын систем юм. &os; дээр энэ файлын систем нь бас UFS гэгддэг эх Unix™ Файлын Систем дээр бүтээгдсэн Түргэн Файлын Систем буюу FFS юм. Энэ нь өгөгдөлд хандахад зориулж хатуу дискүүд дээр байрлуулагддаг &os; дээрх эх файлын систем юм. &os; нь бас бусад үйлдлийн системийн өгөгдөлд өөр дээрээсээ өөрөөр хэлбэл холбогдсон USB хадгалалтын төхөөрөмжүүд, флэш хөтчүүд болон хатуу дискүүд дээр хадгалагдсан өгөгдөлд хандах боломжийг бүрдүүлэх зорилгоор төрөл бүрийн олон файлын системийг дэмждэг. Бас зарим эх бус файлын системүүдэд зориулсан дэмжлэг байдаг. Эдгээр нь &linux;-ийн Extended буюу Өргөтгөсөн Файлын Систем (EXT), болон &sun;-ий Z Файлын Систем (ZFS) зэрэг өөр үйлдлийн системүүд дээр хөгжүүлэгдсэн файлын системүүд юм. &os; дээр төрөл бүрийн файлын системүүдэд зориулсан дэмжлэгийн янз бүрийн түвшингүүд байдаг. Зарим нь цөмийн модулийг дуудахыг шаарддаг бол зарим нь хэрэгслүүд суулгахыг шаардаж болох юм. Энэ бүлэг нь &os;-ийн хэрэглэгчдэд өөрийн систем дээрээ &sun;-ий Z файлын системээс эхлээд бусад файлын системүүдэд хандахад туслах зорилгоор хийгдсэн. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: Эх болон дэмжигдсэн файлын системүүдийн ялгаа. &os; дээр ямар файлын системүүд дэмжигдсэн талаар. Эх бус файлын системүүдийг хэрхэн идэвхжүүлж, тохируулж хандан ашиглах талаар. Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй: &unix; болон &os;-ийн үндсүүдийг () ойлгох. Цөмийн тохиргоо/эмхэтгэлтийн () үндсийг мэддэг байх. &os; дээр гуравдагчдын програм хангамжийг суулгаж () чаддаг байх. &os; дээрх диск, хадгалалт болон төхөөрөмжийн нэрстэй танилцсан байх (). ZFS боломж нь туршилтын гэж тооцогддог. Зарим тохиргоонууд ажиллагааны хувьд дутуу, зарим хэсэг нь ерөөсөө ажиллахгүй байж болох юм. Цагийн явцад энэ боломж нь үйлдвэрлэлд ашиглагдахад бэлэн гэж тооцогдох бөгөөд энэ баримт нь тэр тохиолдолд таарахаар өөрчлөгдөх болно. Z Файлын Систем (ZFS) &sun;-ий хөгжүүлсэн Z  файлын систем нь цөөрөм хэлбэрийн хадгалалтын аргыг ашиглахаар хийгдсэн шинэ технолог юм. Энэ нь зай зөвхөн өгөгдөл хадгалалтад хэрэгтэй нөхцөлд ашиглагдана гэсэн үг юм. Энэ нь өгөгдлийн хормын хувилбарууд, олон хуулбарууд, болон өгөгдлийн хяналтын нийлбэрийг дэмжин өгөгдлийн максимум бүрэн бүтэн байдалд зориулагдан бас хийгдсэн юм. RAID-Z гэгддэг өгөгдлийн шинэ хуулбарлах загвар нэмэгдсэн. RAID-Z загвар нь RAID5-тай төстэй боловч өгөгдлийн бичилтийн эвдрэлтээс хамгаалахаар хийгдсэн. ZFS тааруулалт ZFS дэд систем нь системийн эх үүсвэрүүдийн ихэнхийг хэрэглэгдэг учир өдөр тутмын хэрэглээнд максимум үр ашгийг хангахад шаардлагатай зарим нэг тааруулалт шаардлагатай байдаг. &os; дээр туршилтын боломж гэгдэж байгаа боловч энэ нь ойрын ирээдүйд өөрчлөгдөж болох юм. Гэхдээ одоогоор дараах алхмуудыг зөвлөдөг. Санах ой Нийт системийн санах ой хамгийн багаа бодоход нэг гигабайт байх ёстой бөгөөд хоёр болон түүнээс дээшхийг зөвлөдөг. Энд байгаа бүх жишээнүүдэд систем нь нэг гигабайт санах ойтой, хэд хэдэн бусад тааруулах аргын хамтаар байх болно. Зарим хүмүүс нэг гигабайт санах ойгоос бага санах ойг амжилттай ашиглаж чадсан боловч тийм хязгаарлагдмал физик санах ойтой систем ачаалал ихтэй үед &os; нь санах ойн шавхалтаас болж үймэх нь маш боломжийн байх болно. Цөмийн тохиргоо Хэрэгцээгүй драйверууд болон тохиргоонуудыг цөмийн тохиргооны файлаас устгахыг зөвлөдөг. Ихэнх төхөөрөмжүүд модуль хэлбэрээр байдаг болохоор тэдгээрийг /boot/loader.conf файлын тусламжтай дуудаж болно. - i386 архитектурын хэрэглэгчид өөрсдийн цөмийн тохиргооны файлдаа + &i386; архитектурын хэрэглэгчид өөрсдийн цөмийн тохиргооны файлдаа дараах тохиргоог нэмж цөмөө дахин бүтээж дахин ачаалах хэрэгтэй: options KVA_PAGES=512 Энэ тохиргоо нь vm.kvm_size тохируулгыг одоо байгаа 1 GB (PAE-ийн хувьд 2 GB) хязгаарыг давах боломжийг бүрдүүлж цөмийн хаягийн талбарыг өргөтгөх болно. Энэ тохиргооны хувьд хамгийн тохиромжтой утгыг олохын тулд мегабайтаар хүссэн хаягийн талбараа дөрөвт (4) хуваана. Энэ тохиолдолд 2 GB-ийн хувьд 512 байна. Дуудагчийн тохируулгууд kmem хаягийн талбарыг &os;-ийн бүх архитектур дээр ихэсгэх ёстой. Нэг гигабайт физик санах ойтой тест систем дээр /boot/loader.conf файлд хийсэн дараах тохируулгууд болон системийг дахин ачаалсны дараа амжилттай болсон: vm.kmem_size="330M" vm.kmem_size_max="330M" vfs.zfs.arc_max="40M" vfs.zfs.vdev.cache.size="5M" ZFS-тэй холбоотой тохируулгуудын талаар илүү дэлгэрэнгүй зөвлөмжүүдийн жагсаалтыг хаягаас үзнэ үү. <acronym>ZFS</acronym>-г ашиглах нь ZFS цөөрмүүдийг систем эхлэх үед холбох боломжийг &os;-д олгох эхлүүлэх арга зам байдаг. Үүнийг тохируулахын тулд дараах тушаалуудыг ажиллуулна: &prompt.root; echo 'zfs_enable="YES"' >> /etc/rc.conf &prompt.root; /etc/rc.d/zfs start Энэ баримтын үлдсэн хэсэг 3 SCSI диск байна гэж үзэх бөгөөд тэдгээр төхөөрөмжийн нэрс нь da0, da1 болон da2 юм. IDE тоног төхөөрөмжийн хэрэглэгчид SCSI-ийн оронд ad төхөөрөмжүүдийг ашигладаг. Ганц дискийн цөөрөм Ганц дискийн төхөөрөмж ашиглан энгийн, нөөцгүй ZFS цөөрөм үүсгэхийн тулд zpool тушаалыг ашиглана: &prompt.root; zpool create example /dev/da0 Шинэ цөөрмийг харахын тулд df тушаалын гаралтыг үзнэ: &prompt.root; df Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/ad0s1a 2026030 235230 1628718 13% / devfs 1 1 0 100% /dev /dev/ad0s1d 54098308 1032846 48737598 2% /usr example 17547136 0 17547136 0% /example Энэ гаралт нь example цөөрөм зөвхөн үүсгэгдээд зогсохгүй бас холбогдсон гэдгийг тодорхой харуулж байна. Энэ нь энгийн файлын систем шиг хандах боломжтой, үүн дээр файлууд үүсгэж хэрэглэгчид дараах жишээн дээрх шиг үзэх боломжтой байна: &prompt.root cd /example &prompt.root; ls &prompt.root; touch testfile &prompt.root; ls -al total 4 drwxr-xr-x 2 root wheel 3 Aug 29 23:15 . drwxr-xr-x 21 root wheel 512 Aug 29 23:12 .. -rw-r--r-- 1 root wheel 0 Aug 29 23:15 testfile Харамсалтай нь энэ цөөрөм ZFS-ийн боломжуудын давуу талыг ашиглахгүй байна. Файлын системийг энэ цөөрөм дээр үүсгэж түүн дээр шахалтыг идэвхжүүлнэ: &prompt.root; zfs create example/compressed &prompt.root; zfs set compression=gzip example/compressed example/compressed нь одоо ZFS шахагдсан файлын систем боллоо. Зарим нэг том файлуудыг /example/compressed хуулан түүн рүү хуулж үз. Шахалтыг дараах тушаалаар болиулж болно: &prompt.root; zfs set compression=off example/compressed Файлын системийг салгахын тулд дараах тушаалыг ажиллуулж df хэрэгслээр шалгана: &prompt.root; zfs umount example/compressed &prompt.root; df Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/ad0s1a 2026030 235232 1628716 13% / devfs 1 1 0 100% /dev /dev/ad0s1d 54098308 1032864 48737580 2% /usr example 17547008 0 17547008 0% /example Файлын системийг дахин холбож дахин хандах боломжтой болгоод df тушаалаар шалгана: &prompt.root; zfs mount example/compressed &prompt.root; df Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/ad0s1a 2026030 235234 1628714 13% / devfs 1 1 0 100% /dev /dev/ad0s1d 54098308 1032864 48737580 2% /usr example 17547008 0 17547008 0% /example example/compressed 17547008 0 17547008 0% /example/compressed Цөөрөм болон файлын системийг mount тушаалын гаралтыг шалган бас ажиглаж болно: &prompt.root; mount /dev/ad0s1a on / (ufs, local) devfs on /dev (devfs, local) /dev/ad0s1d on /usr (ufs, local, soft-updates) example on /example (zfs, local) example/data on /example/data (zfs, local) example/compressed on /example/compressed (zfs, local) Ажигласнаар ZFS файлын системүүд нь үүсгэгдсэнийхээ дараагаар жирийн файлын системүүд шигээр ашиглагдаж болно, гэхдээ өөр бусад олон боломжууд бас байдаг. Дараах жишээн дээр шинэ файлын систем data үүсгэгдэж байна. Чухал файлууд энд хадгалагдах учир файлын систем нь өгөгдлийн блок бүрийн хоёр хуулбарыг хадгалахаар тохируулагдсан: &prompt.root; zfs create example/data &prompt.root; zfs set copies=2 example/data Одоо df-г дахин ажиллуулж өгөгдөл болон зайн хэрэглээг харах боломжтой: &prompt.root; df Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/ad0s1a 2026030 235234 1628714 13% / devfs 1 1 0 100% /dev /dev/ad0s1d 54098308 1032864 48737580 2% /usr example 17547008 0 17547008 0% /example example/compressed 17547008 0 17547008 0% /example/compressed example/data 17547008 0 17547008 0% /example/data Цөөрөм дээрх файлын систем бүр ижил хэмжээтэй зайтай байгааг хараарай. Файлын системүүд нь зөвхөн хэрэгцээтэй зайгаа ашиглаж ижил цөөрмөөс авч байгааг харуулахын тулд df тушаалыг энэ жишээнүүд дээр ашигласан шалтгаантай юм. ZFS файлын систем нь эзлэхүүн болон хуваалтууд гэх мэт ойлголтуудаас ангид байж хэд хэдэн файлын систем нэг цөөрмийг эзлэхийг зөвшөөрдөг. Файлын системүүдийг устгаад дараа нь цөөрмийг хэрэгцээгүй болсон болохоор устгана: &prompt.root; zfs destroy example/compressed &prompt.root; zfs destroy example/data &prompt.root; zpool destroy example Дискүүд муудаж эвдрэх нь тойрох боломжгүй нөхцөл юм. Энэ диск муудсан үед өгөгдөл алдагдах болно. Эвдэрсэн хатуу дискээс болоод өгөгдлийн алдагдлаас хамгаалах нэг арга нь RAID-г ашиглах явдал юм. ZFS нь энэ боломжийг дараагийн хэсэгт тайлбарлах өөрийн цөөрмийн дизайндаа дэмжсэн байдаг. <acronym>ZFS</acronym> RAID-Z Өмнө хэлсэнчлэн энэ хэсэг нь гурван SCSI диск байгаа гэж үзэх бөгөөд da0 da1 болон da2 (буюу эсвэл IDE диск ашиглагдаж байвал ad0 гэх мэтээр) байна. RAID-Z цөөрөм үүсгэхийн тулд дараах тушаалыг өгнө: &prompt.root; zpool create storage raidz da0 da1 da2 &sun;-ий зөвлөснөөр RAID-Z тохиргоонд ашиглагдах төхөөрөмжүүдийн тоо гурваас есийн хооронд байна. Хэрэв та 10 буюу түүнээс олон дискээс тогтсон ганц цөөрөм үүсгэхийг хүсэж байгаа бол түүнийг арай жижиг хэмжээтэй RAID-Z бүлгүүдэд хуваахыг бодох хэрэгтэй. Хэрэв танд зөвхөн хоёр диск байгаа бөгөөд нөөцтэй байхыг хүсэж байгаа бол ZFS толийг ашиглах хэрэгтэй. Дэлгэрэнгүйг &man.zpool.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. storage zpool үүсгэгдсэн байх ёстой. Өмнөх шиг &man.mount.8; болон &man.df.1; тушаалуудыг ашиглан үүнийг шалгаж болно. Дээрх жагсаалтын төгсгөлд өөр илүү дискийн төхөөрөмжүүдийг нэмэн хуваарилж болно. Хэрэглэгчийн файлууд удахгүй байрлах home гэгдсэн шинэ файлын системийг цөөрөмд хийнэ: &prompt.root; zfs create storage/home Одоо шахалтыг идэвхжүүлж хэрэглэгчийн гэрийн сангууд болон файлуудын илүү хуулбаруудыг хадгалах боломжтой. Үүнийг өмнөх шиг дараах тушаалуудыг ашиглан хийж болно: &prompt.root; zfs set copies=2 storage/home &prompt.root; zfs set compression=gzip storage/home Үүнийг хэрэглэгчдийн шинэ гэрийн сан болгохын тулд хэрэглэгчийн өгөгдлийг энэ сан руу хуулж тохирох тэмдэгт холбоосуудыг үүсгэнэ: &prompt.root; cp -rp /home/* /storage/home &prompt.root; rm -rf /home /usr/home &prompt.root; ln -s /storage/home /home &prompt.root; ln -s /storage/home /usr/home Одоо хэрэглэгчдийн хувьд шинээр үүсгэгдсэн /storage/home файлын систем дээр тэдний өгөгдөл хадгалагдсан байх болно. Шинэ хэрэглэгч нэмж тэр хэрэглэгчээр нэвтэрч үзээрэй. Дараа нь буцааж болох хормын хувилбар үүсгэж үзээрэй: &prompt.root; zfs snapshot storage/home@08-30-08 Хормын хувилбар тохиргоо нь гэрийн сан ч биш эсвэл файл ч биш зөвхөн жинхэнэ файлын системийг авахыг анхаараарай. @ тэмдэгт нь файлын системийн нэр эсвэл эзлэхүүний нэрийн хооронд ашиглагдсан зааглагч юм. Хэрэглэгчийн гэрийн сан устгагдах үед түүнийг доорх тушаалаар сэргээнэ: &prompt.root; zfs rollback storage/home@08-30-08 Байгаа хормын хувилбаруудын жагсаалтыг авахын тулд ls-г файлын системийн .zfs/snapshot сан дотор ажиллуулна. Жишээ нь өмнө нь авсан хормын хувилбарыг харахын тулд дараах тушаалыг гүйцэтгэнэ: &prompt.root; ls /storage/home/.zfs/snapshot Хэрэглэгчийн өгөгдөл дээр сар бүрийн хормын хувилбар үүсгэх скрипт бичих боломжтой боловч хожим хормын хувилбарууд нь ихээхэн хэмжээний дискийн хэмжээ эзлэх болно. Түрүүчийн хормын хувилбарыг дараах тушаал ашиглан устгаж болно: &prompt.root; zfs destroy storage/home@08-30-08 Энэ бүх тестийн дараагаар /storage/home санг бид одоо байгаа төлөвт нь байлгаад байх шалтгаан байх ёсгүй юм. Үүнийг жинхэнэ /home файлын систем болгох хэрэгтэй: &prompt.root; zfs set mountpoint=/home storage/home df болон mount тушаалуудыг ажиллуулснаар систем бидний файлын системийг жинхэнэ /home сан гэж үзэж байгааг харуулна: &prompt.root; mount /dev/ad0s1a on / (ufs, local) devfs on /dev (devfs, local) /dev/ad0s1d on /usr (ufs, local, soft-updates) storage on /storage (zfs, local) storage/home on /home (zfs, local) &prompt.root; df Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/ad0s1a 2026030 235240 1628708 13% / devfs 1 1 0 100% /dev /dev/ad0s1d 54098308 1032826 48737618 2% /usr storage 26320512 0 26320512 0% /storage storage/home 26320512 0 26320512 0% /home Ингэснээр RAID-Z тохиргоо дуусаж байна. Шөнө бүрийн &man.periodic.8; ажиллах үед үүссэн файлын системүүдийн талаар төлвийн шинэчлэлтүүдийг авахын тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; echo 'daily_status_zfs_enable="YES"' >> /etc/periodic.conf <acronym>RAID</acronym>-Z-г сэргээх нь Програм хангамжийн RAID бүр өөрсдийн төлвийг хянах аргатай байдаг. ZFS нь ч мөн адил. RAID-Z төхөөрөмжүүдийн төлвийг дараах тушаалаар харж болно: &prompt.root; zpool status -x Хэрэв бүх цөөрмүүд эрүүл ба бүгд хэвийн бол дараах мэдэгдэл гарна: all pools are healthy Хэрэв асуудал байвал магадгүй диск холболтгүй болчихвол цөөрмийн төлөв иймэрхүү харагдах болно: pool: storage state: DEGRADED status: One or more devices has been taken offline by the administrator. Sufficient replicas exist for the pool to continue functioning in a degraded state. action: Online the device using 'zpool online' or replace the device with 'zpool replace'. scrub: none requested config: NAME STATE READ WRITE CKSUM storage DEGRADED 0 0 0 raidz1 DEGRADED 0 0 0 da0 ONLINE 0 0 0 da1 OFFLINE 0 0 0 da2 ONLINE 0 0 0 errors: No known data errors Энэ нь төхөөрөмжийг администратор салгасан гэдгийг харуулж байна. Ялангуяа энэ жишээний хувьд энэ нь үнэн юм. Дискийг салгахын тулд дараах тушаалыг ашиглажээ: &prompt.root; zpool offline storage da1 Одоо системийг унтраасны дараа da1-г солих боломжтой. Систем буцаж ассаны дараа дараах тушаалыг ажиллуулж дискийг солино: &prompt.root; zpool replace storage da1 Эндээс төлвийг дахин шалгаж болох бөгөөд энэ удаад төлвийн мэдээллийг авахын тулд өгөгдөлгүйгээр үзнэ: &prompt.root; zpool status storage pool: storage state: ONLINE scrub: resilver completed with 0 errors on Sat Aug 30 19:44:11 2008 config: NAME STATE READ WRITE CKSUM storage ONLINE 0 0 0 raidz1 ONLINE 0 0 0 da0 ONLINE 0 0 0 da1 ONLINE 0 0 0 da2 ONLINE 0 0 0 errors: No known data errors Энэ жишээнээс харахад бүгд хэвийн харагдаж байна. Өгөгдлийн шалгалт Өмнө дурдсанчлан ZFS нь хадгалагдсан өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг шалгахдаа хяналтын нийлбэрийг ашигладаг. Тэдгээр нь файлын системүүдийг үүсгэхэд автоматаар идэвхждэг бөгөөд дараах тушаалыг ашиглан болиулж болно: &prompt.root; zfs set checksum=off storage/home Энэ нь ухаалаг санаа биш боловч хяналтын нийлбэрүүд нь маш бага хадгалалтын зай эзэлдэг бөгөөд идэвжсэн байхдаа илүү ашигтай байдаг. Бас тэдгээрийг идэвхжүүлснээр мэдэгдэхээр зардал бас ажиглагддаггүй. Идэвхжсэн байх үед өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хяналтын нийлбэрийн шалгалт ашиглан ZFS шалгах боломжтой байдаг. Энэ процессийг цэвэрлэх гэж хэлдэг. storage цөөрмийн өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг шалгахын тулд дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; zpool scrub storage Энэ процесс хадгалагдсан өгөгдлийн хэмжээнээс хамаарч ихээхэн хэмжээний хугацаа шаардаж болох юм. Энэ нь бас эдгээр үйлдлүүдийн зөвхөн нэг нь тухайн үед ажиллаж болохоор тийм ихээр I/O-г ашигладаг байна. Цэвэрлэлт дууссаны дараа төлөв шинэчлэгдэж төлвийн хүсэлтийг илгээн харж болно: &prompt.root; zpool status storage pool: storage state: ONLINE scrub: scrub completed with 0 errors on Sat Aug 30 19:57:37 2008 config: NAME STATE READ WRITE CKSUM storage ONLINE 0 0 0 raidz1 ONLINE 0 0 0 da0 ONLINE 0 0 0 da1 ONLINE 0 0 0 da2 ONLINE 0 0 0 errors: No known data errors Дууссан хугацаа энэ жишээн дээр цэврээр харуулагдаж байна. Энэ боломж нь өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг урт хугацааны турш хадгалахад баталгаа болж тусалдаг. Z  файлын системд зориулсан өөр олон тохиргоонууд байдаг бөгөөд &man.zfs.8; болон &man.zpool.8; гарын авлагын хуудсуудыг үзнэ үү. diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/multimedia/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/multimedia/chapter.sgml index b60695cf89..5fd5896288 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/multimedia/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/multimedia/chapter.sgml @@ -1,1789 +1,1789 @@ Росс Липперт Засварласан Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан Мультимедиа Ерөнхий агуулга FreeBSD нь танд өөрийн компьютераас гарах өндөр чанарын гаралтад сэтгэл ханамжтай байх боломжийг олгож төрөл бүрийн дууны картуудыг дэмждэг. Энэ нь аудиог MPEG Аудио Давхарга 3 (MP3), WAV, болон Ogg Vorbis зэрэг бусад олон хэлбэршилтүүдээр бичлэг хийх болон тоглуулах чадвартай байдаг. FreeBSD-ийн портын цуглуулга нь таны бичигдсэн аудиог засварлах, дууны нөлөөллүүдийг нэмэх болон залгагдсан MIDI төхөөрөмжүүд хянахыг зөвшөөрөх програмуудыг бас агуулдаг. Зарим нэг туршилтын тусламжтайгаар FreeBSD нь видео файлууд болон DVD-үүдийг тоглуулахыг дэмжиж чаддаг. Төрөл бүрийн видео зөөвөрлөгчийг кодчилох, хөрвүүлэх, болон тоглуулах програмуудын тоо дууны програмуудын тоотой харьцуулах юм бол хязгаарлагдмал байдаг. Жишээ нь, үүнийг бичиж байх үед, audio/sox-той адил хэлбэршилтүүдийн хооронд хөрвүүлэхэд хэрэглэгдэх дахин кодчилох сайн програм FreeBSD-ийн портын цуглуулгад байхгүй байгаа билээ. Гэхдээ энэ талбар дахь програм хангамжийн байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ бүлэг нь таны дууны картыг тохируулахад шаардлагатай алхмуудыг тайлбарлах болно. X11-ийн () тохиргоо болон суулгац нь таны видео тоног төхөөрөмжийн асуудлуудыг аль хэдийн зохицуулсан байдаг боловч илүү сайн тоглуулахын тулд зарим нэгэн нарийн тохируулгууд хийх хэрэгтэй байж болох юм. Энэ бүлгийг уншиж дууссаны дараа та дараах зүйлсийг мэдэх болно: Таны дууны карт чинь танигдсан байхаар өөрийн системээ хэрхэн тохируулах талаар. Таны карт ажиллаж байгааг шалгах аргууд. Өөрийн дууны тохиргооны алдааг хэрхэн олж засварлах талаар. MP3-ууд болон бусад аудиог хэрхэн тоглуулах ба кодчилох талаар. X серверээр видео хэрхэн дэмжигдсэн талаар. Сайн үр дүн өгдөг зарим нэгэн тоглуулагч/кодчилогч портууд. DVD-үүд, .mpg болон .avi файлуудыг хэрхэн тоглуулах талаар. CD болон DVD-ээс файлууд уруу агуулгыг хэрхэн авах талаар. TV карт хэрхэн тохируулах талаар. Дүрс скан хийгчийг хэрхэн тохируулах талаар. Энэ бүлгийг уншихаасаа өмнө, та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай: Шинэ цөмийг хэрхэн тохируулж суулгах талаар мэдэх (). &man.mount.8; тушаалаар аудио CD-үүдийг холбохыг оролдох нь хамгийн гайгүйдээ алдаанд, хамгийн муудаа цөмийн сүйрэлд хүргэж болох юм. Эдгээр зөөвөрлөгчид нь ердийн ISO файлын системүүдээс ялгаатай тусгай кодчилолуудтай байдаг. Мозес Мур Хувь нэмэр болгон оруулсан Марк Фонвил &os; 5.X-д зориулж өргөжүүлсэн Дууны картыг тохируулах Системийг тохируулах PCI ISA дууны картууд Эхлэхээсээ өмнө та өөртөө байгаа картынхаа загвар, ашиглаж байгаа бичил схем болон PCI эсвэл ISA картны алин болохыг мэдэх шаардлагатай. FreeBSD нь төрөл бүрийн PCI эсвэл ISA картуудыг дэмждэг. Тоног төхөөрөмжийн тэмдэглэгээний дэмжигдсэн аудио төхөөрөмжүүдийн жагсаалтыг шалгаж өөрийн картыг дэмжигдсэн эсэхийг үзээрэй. Тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ нь таны картыг ямар драйвер дэмждэгийг бас хэлэх болно. цөм тохиргоо Өөрийн дууны төхөөрөмжийг ашиглахын тулд тохирох төхөөрөмжийн драйверийг та ачаалах хэрэгтэй болно. Үүнийг хоёр аргын аль нэгээр хийж болно. Хамгийн амархан арга бол &man.kldload.8; тушаалаар өөрийн картныхаа цөмийн модулийг тушаалын мөрөөс: &prompt.root; kldload snd_emu10k1 гэж ачаалах юм уу эсвэл /boot/loader.conf файлд тохирох мөрийг ингэж нэмэн дуудаж болно: snd_emu10k1_load="YES" Эдгээр жишээнүүд нь Creative &soundblaster; Live! дууны картанд зориулагдсан юм. Бусад байгаа дуудагдаж болох дууны модулиуд /boot/defaults/loader.conf-д жагсаагдсан байдаг. Хэрэв та аль драйверийг ашиглахаа мэдэхгүй эргэлзэж байвал snd_driver модулийг дуудаж үзэж болох юм: &prompt.root; kldload snd_driver Энэ нь хамгийн түгээмэл драйверуудыг нэг удаа ачаалдаг метадрайвер юм. Энэ нь зөв драйверийг хайхыг хурдасгадаг. Дууны бүх драйверуудыг /boot/loader.conf файлаар ачаалах бас боломжтой байдаг. snd_driver метадрайверийг дуудсаны дараа та өөрийн дууны картдаа ямар драйвер сонгогдсоныг олохыг хүсвэл /dev/sndstat файлыг cat /dev/sndstat тушаалын тусламжтай шалгаж болох юм. Хоёр дахь арга нь өөрийн дууны картын дэмжлэгийг өөрийн цөмдөө эмхэтгэх явдал юм. Доорх хэсэг нь энэ аргаар өөрийн тоног төхөөрөмжид зориулан дэмжлэг нэмэхэд шаардлагатай мэдээллийг өгнө. Өөрийн цөмийг дахин эмхэтгэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг -с үзнэ үү. Дууны дэмжлэгтэй цөмийг тохируулах Эхлээд хийх ёстой зүйл нь аудио тогтолцооны драйвер &man.sound.4;-г цөм уруу нэмэх явдал юм. Ингэхийн тулд та дараах мөрийг цөмийн тохиргооны файлдаа нэмэх хэрэгтэй болно: device sound Дараа нь та өөрийн дууны картдаа зориулж дэмжлэг нэмэх хэрэгтэй. Тийм болохоор картыг ямар драйвер дэмждэгийг мэдэх хэрэгтэй. Өөрийн дууны картын зөв драйверийг тодорхойлохын тулд Тоног төхөөрөмжийн тэмдэглэгээний дэмжигдсэн аудио төхөөрөмжүүдийн жагсаалтыг шалгах хэрэгтэй. Жишээ нь Creative &soundblaster; Live! дууны карт нь &man.snd.emu10k1.4; драйвераар дэмжигдсэн байдаг. Энэ картанд зориулж дэмжлэг нэмэхийн тулд доор дурдсаныг ашиглана: device snd_emu10k1 Хэрхэн ашиглах талаар драйверийн гарын авлагын хуудаснаас уншихаа мартуузай. Дэмжигдсэн дууны драйверуудын цөмийн тохиргооны зөв бичиглэлийг /usr/src/sys/conf/NOTES файлаас бас олж болно. PnP биш ISA дууны картууд нь цөмийг картын тохируулгуудын (IRQ, I/O порт, гэх мэт) тухай мэдээлэлтэй нь танаас шаардаж болох юм. Энэ нь бүх PnP биш ISA дууны картуудын хувьд үнэн байдаг. Үүнийг /boot/device.hints файлын тусламжтай хийдэг. Системийг ачаалах үед &man.loader.8; нь энэ файлыг уншиж тохируулгуудыг цөм уруу дамжуулдаг. Жишээ нь хуучин Creative &soundblaster; 16 ISA PnP биш карт &man.snd.sbc.4; драйверийг snd_sb16-тай цуг ашиглах болно. Энэ картны хувьд дараах мөрүүдийг цөмийн тохиргооны файлд нэмэх хэрэгтэй: device snd_sbc device snd_sb16 бөгөөд бас доор дурдсаныг /boot/device.hints-д нэмэх хэрэгтэй: hint.sbc.0.at="isa" hint.sbc.0.port="0x220" hint.sbc.0.irq="5" hint.sbc.0.drq="1" hint.sbc.0.flags="0x15" Энэ тохиолдолд карт нь 0x220 I/O порт болон IRQ 5-ыг ашиглаж байна. /boot/device.hints файлд ашигласан зөв бичиглэлийн талаар &man.sound.4; драйверийн гарын авлагын хуудас болон ашиглах гэж байгаа драйверийн гарын авлагын хуудсанд өгүүлсэн байдаг. Дээр үзүүлсэн тохируулгууд нь анхдагчууд юм. Зарим тохиолдолд та IRQ юм уу эсвэл бусад тохируулгуудыг өөрийн картдаа тааруулан өөрчлөх хэрэг гарч болох юм. Энэ картны талаар дэлгэрэнгүй мэдээллийг &man.snd.sbc.4; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Дууны картыг тест хийх Өөрчилсөн цөмийг дахин ачаалсны дараа эсвэл шаардлагатай модулийг дуудсаны дараа дууны карт нь иймэрхүүгээр таны системийн мэдэгдлийн буферт (&man.dmesg.8;) гарч ирэх ёстой: pcm0: <Intel ICH3 (82801CA)> port 0xdc80-0xdcbf,0xd800-0xd8ff irq 5 at device 31.5 on pci0 pcm0: [GIANT-LOCKED] pcm0: <Cirrus Logic CS4205 AC97 Codec> Дууны картын төлөвийг /dev/sndstat файлын тусламжтай шалгаж болно: &prompt.root; cat /dev/sndstat FreeBSD Audio Driver (newpcm) Installed devices: pcm0: <Intel ICH3 (82801CA)> at io 0xd800, 0xdc80 irq 5 bufsz 16384 kld snd_ich (1p/2r/0v channels duplex default) Таны системээс гарах гаралт өөр өөр байж болно. Хэрэв ямар ч pcm төхөөрөмжүүд гарч ирэхгүй байвал буцаад урьд нь юу хийснийгээ дахин шалгах хэрэгтэй. Өөрийн цөмийн тохиргооны файлыг дахин шалгаж зөв төхөөрөмжийн драйвер сонгогдсон эсэхийг шалгаарай. Нийтлэг асуудлууд хэсэгт жагсаагдсан байгаа. Хэрэв бүгд зүгээр болвол одоо та ажиллагаатай дууны карттай байх ёстой. Хэрэв таны CD-ROM эсвэл DVD-ROM хөтчийн дууны гаралтын холбогч таны дууны карттай зөв холбогдсон бол та хөтөчдөө CD хийж түүнийг &man.cdcontrol.1;-оор тоглуулж болно: &prompt.user; cdcontrol -f /dev/acd0 play 1 audio/workman зэрэг төрөл бүрийн програмууд нь илүү нөхөрсөг интерфэйсийн боломжтой байдаг. Та MP3 аудио файлууд сонсохын тулд audio/mpg123 зэрэг програмыг суулгахыг хүсэж болох юм. Картыг хурдан тест хийх өөр нэг арга бол /dev/dsp уруу өгөгдөл иймэрхүү маягаар илгээх явдал юм: &prompt.user; cat filename > /dev/dsp Энд байгаа filename нь ямар ч файл байж болно. Энэ тушаалын мөр нь шуугиан үүсгэх ёстой бөгөөд энэ нь уг дууны карт ажиллаж байгааг баталж байгаа юм. Дууны картын холигчийн түвшингүүдийг &man.mixer.8; тушаалаар өөрчилж болно. Илүү дэлгэрэнгүйг &man.mixer.8; гарын авлагын хуудаснаас олж болно. Нийтлэг асуудлууд төхөөрөмжийн цэгүүд I/O порт IRQ DSP Алдаа Шийдэл sb_dspwr(XX) timed out I/O порт зөв тохируулагдаагүй. bad irq XX IRQ буруу тохируулагдсан. Тохируулагдсан IRQ болон дууны IRQ адил байгаа эсэхийг шалгана. xxx: gus pcm not attached, out of memory Төхөөрөмжийн ашиглах хангалттай санах ой байхгүй байна. xxx: can't open /dev/dsp! Өөр програм төхөөрөмжийг онгорхой барьж байгаа эсэхийг fstat | grep dsp тушаалаар шалгана. Дурдахад илүүдэхгүй хэргийн эзэд бол esound болон KDE-ийн дууны дэмжлэгүүд юм. Муниш Чопра Хувь нэмэр болгон оруулсан Дууны олон эхүүдийг хэрэглэх нь esound эсвэл artsd нь зарим нэг програмуудтай дууны төхөөрөмжийг хуваалцахыг дэмждэггүй бөгөөд энэ тохиолдолд заримдаа зэрэг тоглуулах чадвартай дууны олон эхүүдтэй байх туйлын сонирхол байдаг. FreeBSD нь &man.sysctl.8; хэрэгслийн тусламжтай идэвхжүүлж болох Виртуал Дууны Сувгуудын тусламжтай үүнийг хийх боломжийг танд олгодог. Виртуал сувгууд нь цөмд дууг холих замаар өөрийн дууны картын тоглуулалтыг олон болгохыг танд зөвшөөрдөг. Виртуал сувгуудын тоог тохируулах хоёр sysctl-ийн хувьсагч байдаг бөгөөд хэрэв та root хэрэглэгч бол иймэрхүү маягаар үүнийг тохируулж болно: &prompt.root; sysctl dev.pcm.0.play.vchans=4 &prompt.root; sysctl dev.pcm.0.rec.vchans=4 &prompt.root; sysctl hw.snd.maxautovchans=4 Дээрх жишээ нь дөрвөн виртуал сувгийг хуваарилж байгаа бөгөөд энэ тоо нь өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан практик тоо юм. dev.pcm.0.play.vchans=4 болон dev.pcm.0.rec.vchans=4 нь pcm0-ийн тоглуулах болон бичих виртуал сувгуудын тоо бөгөөд төхөөрөмжийг залгасны дараа тохируулах боломжтой болдог. hw.snd.maxautovchans нь &man.kldload.8; ашиглан залгагдах үед шинэ аудио төхөөрөмжид өгөгдөх виртуал сувгуудын тоо юм. pcm төхөөрөмж нь тоног төхөөрөмжийн драйверуудаас тусдаа дуудагдаж болох учраас hw.snd.maxautovchans нь дараа нь залгагдах төхөөрөмжүүдэд өгөгдөх виртуал сувгуудын тоог хадгалдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.pcm.4; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Төхөөрөмжийг ашиглаж байхад та виртуал сувгуудын тоог өөрчилж чадахгүй. Эхлээд хөгжим тоглуулагчид юм уу эсвэл дууны дэмонууд зэрэг төхөөрөмжийг ашиглаж байгаа програмуудыг хаах хэрэгтэй. Хэрэв та &man.devfs.5;-ийг ашиглахгүй байгаа бол өөрийн програмуудаа /dev/dsp0.x уруу зааж өгөх хэрэгтэй болох бөгөөд дээрх жишээн дээрх шиг dev.pcm.0.rec.vchans 4 гэж тохируулагдсан бол x нь 0-ээс 3-ийн хооронд байна. &man.devfs.5; ашиглаж байгаа систем дээр дээрх нь /dev/dsp0-ийг хүсэх програмд мэдэгдэлгүйгээр автоматаар хуваарилагдах болно. Жозеф Эл-Рэйэс Хувь нэмэр болгон оруулсан Холигчийн сувгуудын анхдагч утгуудыг тохируулах Өөр өөр холигчийн сувгуудын анхдагч утгууд нь &man.pcm.4; драйверийн эх кодонд бичигдэж хийгдсэн байдаг. Холигчийн ажиллуулах явцад санагдсан утгуудыг тохируулах боломжийг олгодог олон төрлийн програмууд болон дэмонууд байдаг боловч энэ нь цэвэр шийдэл биш юм. Холигчийн анхдагч утгуудыг драйверийн түвшинд тохируулж болдог. Үүнийг /boot/device.hints файлд тохирох утгуудыг тодорхойлон хийдэг. Өөрөө хэлбэл: hint.pcm.0.vol="50" Энэ нь &man.pcm.4; модуль ачаалагдах үед дууны сувгийн чангыг анхдагч утга 50 гэж тохируулах болно. Шерн Ли Хувь нэмэр болгон оруулсан MP3 аудио MP3 (MPEG Давхарга 3 Аудио) нь CD-тэй ойролцоо дууны чанарт хүрдэг бөгөөд энэ боломжийг таны FreeBSD ажлын станц ашиглахгүйгээр үлдэх ямар нэг шалтгаан байх ёсгүй юм. MP3 тоглуулагчид Хамгийн алдартай X11 MP3 тоглуулагч бол XMMS (X Multimedia System) юм. Nullsoft-ийн Winamp-тай GUI нь бараг л адилхан болохоор Winamp-ийн арьснуудыг XMMS-д ашиглаж болдог. XMMS нь өөрийн гэсэн залгаасын дэмжлэгтэй бас байдаг. XMMS нь multimedia/xmms портоос эсвэл багцаас суулгагдаж болдог. XMMS-ийн интерфэйс нь хялбар бөгөөд тоглуулах жагсаалт, графикийн тэнцүүлэгч болон өөр олон боломжуудтай байдаг. Winamp-ийг мэддэг хүмүүс XMMS-ийг ашиглахад хялбарыг олж мэдэх болно. audio/mpg123 нь өөр нэг, тушаалын мөрийн MP3 тоглуулагч юм. mpg123-ийг тушаалын мөрөөс дууны төхөөрөмж болон MP3 файлыг зааж өгөн ажиллуулж болно. Таны дууны төхөөрөмж /dev/dsp1.0 бөгөөд MP3 файл Foobar-GreatestHits.mp3-ийг тоглуулахыг хүсэж байгаа гэж үзвэл дараах тушаалыг ажиллуулна: &prompt.root; mpg123 -a /dev/dsp1.0 Foobar-GreatestHits.mp3 High Performance MPEG 1.0/2.0/2.5 Audio Player for Layer 1, 2 and 3. Version 0.59r (1999/Jun/15). Written and copyrights by Michael Hipp. Uses code from various people. See 'README' for more! THIS SOFTWARE COMES WITH ABSOLUTELY NO WARRANTY! USE AT YOUR OWN RISK! Playing MPEG stream from Foobar-GreatestHits.mp3 ... MPEG 1.0 layer III, 128 kbit/s, 44100 Hz joint-stereo CD Аудио замуудыг авах нь CD эсвэл CD замыг MP3 уруу кодчилохоосоо өмнө CD дээрх аудио өгөгдлийг хатуу хөтөч уруугаа авах ёстой. Түүхий CDDA (CD Digital Audio) өгөгдлийг WAV файлууд уруу хуулан үүнийг хийдэг. sysutils/cdrtools цуглуулгын cdda2wav хэрэгсэл нь CD-үүдээс аудио мэдээлэл болон тэдгээртэй холбоотой мэдээллийг авахад хэрэглэгддэг. Хөтөчид аудио CD байхад дараах тушаалыг (root-ээр) ажиллуулж бүх CD-г тус тусдаа (зам тус бүрийг) WAV файлуудад авч болно: &prompt.root; cdda2wav -D 0,1,0 -B cdda2wav нь ATAPI (IDE) CDROM хөтчүүдийг дэмжих болно. IDE хөтчөөс авахын тулд SCSI нэгжийн дугааруудын оронд төхөөрөмжийн нэрийг заах хэрэгтэй. Жишээ нь 7-р замыг IDE хөтчөөс авахын тулд: &prompt.root; cdda2wav -D /dev/acd0 -t 7 тохируулга нь cdrecord -scanbus тушаалын гаралттай таарч байгаа SCSI төхөөрөмж 0,1,0-ийг заана. Замуудыг авахын тулд тохируулгыг доор үзүүлсэн шиг ашиглана: &prompt.root; cdda2wav -D 0,1,0 -t 7 Энэ жишээ нь аудио CDROM-ийн долдугаар замыг авч байна. Хэсэг замуудыг авахын тулд, жишээ нь, нэгээс долоо хүртэлх замыг авахын тулд хүрээг зааж өгнө: &prompt.root; cdda2wav -D 0,1,0 -t 1+7 &man.dd.1; хэрэгсэл ATAPI хөтчүүд дээрх аудио замуудыг гаргаж авахад бас ашиглагдаж болно. Энэ боломжийн талаар дэлгэрэнгүйг -с уншина уу. MP3-уудыг кодчилох Өнөө үед сонгож байгаа mp3 кодчилогч бол Lame юм. Lame нь audio/lame портын модноос олдож болно. Авсан WAV файлуудыг ашиглан дараах тушаал audio01.wavaudio01.mp3 болгон хөрвүүлнэ: &prompt.root; lame -h -b 128 \ --tt "Foo Song Title" \ --ta "FooBar Artist" \ --tl "FooBar Album" \ --ty "2001" \ --tc "Ripped and encoded by Foo" \ --tg "Genre" \ audio01.wav audio01.mp3 128 кбит нь ашиглагдаж байгаа стандарт MP3 битийн хурд юм шиг байгаа юм. Олон хүмүүс илүү өндөр чанарын 160 эсвэл 192 гэсэн хурдуудад сэтгэл ханамжтай байдаг. Битийн хурд өндөр болох тусам MP3 илүү их дискний хэмжээг ашиглах боловч чанар өндөр болдог. тохируулга нь илүү өндөр чанартай боловч бага зэрэг удаан горимыг идэвхжүүлдэг. -ээр эхэлсэн тохируулгууд ID3 мэдээллүүдийг заадаг бөгөөд энэ нь MP3 файл дотор оруулах дууны мэдээллийг ихэвчлэн агуулдаг. Нэмэлт кодчилох тохируулгуудыг lame-ийн гарын авлагын хуудаснаас лавлан олж болно. MP3-уудыг декод хийх Аудио CD-г MP3-уудаас шарахын тул тэдгээр нь шахагдаагүй WAV хэлбэршилт уруу хөрвүүлэгдэх ёстой. XMMS болон mpg123 нь MP3-ийн гаралтыг шахаагүй файлын хэлбэршилт уруу гаргахыг дэмждэг. XMMS-ээр диск уруу бичихдээ: XMMS-ийг ажиллуулна. Цонхон дээр баруун товчлуурыг дарж XMMS-ийн цэсийг гаргана. Options-оос Preference-ийг сонгоно. Гаралтын Залгаасыг (Output Plugin) Disk Writer Plugin болгон өөрчилнө. Configure-г дарна. Шахагдаагүй файлуудыг бичих санг оруулна (эсвэл browse-ийг сонгоно). MP3 файлыг XMMS уруу, дууны чангыг 100% болгон EQ тохиргоонуудыг хааж ердийнхөөрөө дуудна. Play-г дарна — XMMS нь MP3 тоглуулж байгаа юм шигээр гарах бөгөөд гэхдээ хөгжим сонсогдохгүй. Энэ нь үнэндээ MP3-ийг файл уруу тоглуулж байгаа юм. MP3-уудыг дахин сонсохын тулд анхдагч Гаралтын Залгаасыг буцааж өмнө нь байсан шигээр тохируулахаа мартуузай. mpg123-аар stdout уруу бичих: mpg123 -s audio01.mp3 > audio01.pcm тушаалыг ажиллуулна XMMS нь файлыг WAV хэлбэршилтээр бичдэг бол mpg123 нь MP3-ийг түүхий PCM аудио өгөгдөл болгон хөрвүүлдэг. Эдгээр хэлбэршилтүүдийг cdrecord-д аудио CD-үүд хийхийн тулд ашиглаж болно. Та түүхий PCM-ийг &man.burncd.8;-д ашиглах ёстой. Хэрэв та WAV файлуудыг ашиглавал зам болгоны эхэнд богино тик гэсэн чимээг мэдрэх бөгөөд энэ чимээ нь WAV файлын толгой юм. Та WAV файлын толгойг SoX хэрэгсэл ашиглан арилгаж болно (үүнийг audio/sox портоос эсвэл багцаас суулгаж болно): &prompt.user; sox -t wav -r 44100 -s -w -c 2 track.wav track.raw FreeBSD дээр CD шарагчийг ашиглах тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг -с уншина уу. Росс Липперт Хувь нэмэр болгон оруулсан Видео тоглуулах Видео тоглуулах нь маш шинэ, хурдацтай хөгжиж байгаа хэрэглээний талбар юм. Хүлээцтэй байгаарай. Дууны хувьд хийгдсэн шиг бүгд асуудалгүй ажиллахгүй байж болох юм. Эхлэхээсээ өмнө өөрийн видео картын загвар болон ашиглаж байгаа бичил схемийг та мэдэх шаардлагатай. &xorg; болон &xfree86; нь төрөл бүрийн видео картуудыг дэмждэг боловч цөөхөн нь сайн тоглуулах ажиллагаатай байдаг. Өөрийн картыг ашиглан X серверийн дэмжсэн өргөтгөлүүдийн жагсаалтыг авахын тулд X11-ийг ажиллаж байхад нь &man.xdpyinfo.1; тушаалыг ашиглах хэрэгтэй. Ер нь богино хэмжээний MPEG файлтай байх нь зүйтэй бөгөөд төрөл бүрийн тоглуулагч болон тохируулгуудыг шалгахад тест файл маягаар ашиглагдаж болох юм. Зарим нэгэн DVD тоглуулагчид анхдагчаар /dev/dvd-д DVD зөөвөрлөгчийг хайх юм уу эсвэл энэ төхөөрөмжийн нэрийг тэдгээрт бичигдсэн байх ёстой гэж үздэг болохоор та симболын холбоосыг тохирох төхөөрөмжүүд уруу хийж өгөх нь ашигтай байж болох юм: &prompt.root; ln -sf /dev/acd0 /dev/dvd &prompt.root; ln -sf /dev/acd0 /dev/rdvd &man.devfs.5;-ийн хийгдсэн чанараас хамаараад эдгээр шиг гараар хийгдсэн холбоосууд нь системийг дахин ачаалахад үлддэггүй. Өөрийн системийг ачаалахад автоматаар симболын холбоосууд үүсгэхийн тулд дараах мөрүүдийг /etc/devfs.conf файлд нэмнэ: link acd0 dvd link acd0 rdvd Мөн тусгай DVD-ROM функцуудыг ажиллуулахыг шаарддаг DVD шифрлэлтийг буцаах үйлдэл нь DVD төхөөрөмж дээр бичих зөвшөөрлийг шаарддаг. Хуваалцсан санах ойн X11 интерфэйсийг өргөтгөж сайжруулахын тулд зарим &man.sysctl.8; хувьсагчдын утгуудыг ихэсгэх шаардлагатай байдаг: kern.ipc.shmmax=67108864 kern.ipc.shmall=32768 Видео боломжуудыг тодорхойлох нь XVideo SDL DGA X11 дээр видеог үзүүлэх хэд хэдэн боломжит аргууд байдаг. Яг юу ажиллах нь голчлон тоног төхөөрөмжөөс хамаарна. Доор тайлбарласан арга бүр тоног төхөөрөмжөөс хамаараад чанарын хувьд янз бүр байна. Хоёрдугаарт X11 дээр видеог амь оруулах нь сүүлийн үед маш их анхаарал татаж байгаа сэдэв бөгөөд &xorg;, юм уу эсвэл &xfree86;-ийн хувилбар бүрт чухал сайжруулалт хийгдсэн байж болох юм. Нийтлэг видео интерфэйсүүдийг дурдвал: X11: хуваалцсан санах ойг ашиглах ердийн X11 гаралт. XVideo: Дурын X11-ийн дүрслэгдэх боломжтой зүйл дээр видеог дэмждэг X11 интерфэйсийн өргөтгөл. SDL: Simple Directmedia Layer буюу энгийн Directmedia давхарга. DGA: Direct Graphics Access буюу шууд графикийн хандалт. SVGAlib: доод түвшний консолын график давхарга. XVideo &xorg; болон &xfree86; 4.X нь видеог тусгай хурдасгуураар дүрслэгдэхүйц обьектууд дээр шууд үзүүлэхийг зөвшөөрдөг XVideo (бас Xvideo, Xv, xv гэгддэг) гэгддэг өргөтгөлтэй байдаг. Энэ өргөтгөл нь доод түвшний чанар муутай машин дээр ч гэсэн видеог сайн чанартай тоглуулах боломжийг олгодог. Өргөтгөл ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд xvinfo тушаалыг ашиглана: &prompt.user; xvinfo Хэрэв үр дүн иймэрхүү харагдвал XVideo нь таны картны хувьд дэмжигдсэн байна: X-Video Extension version 2.2 screen #0 Adaptor #0: "Savage Streams Engine" number of ports: 1 port base: 43 operations supported: PutImage supported visuals: depth 16, visualID 0x22 depth 16, visualID 0x23 number of attributes: 5 "XV_COLORKEY" (range 0 to 16777215) client settable attribute client gettable attribute (current value is 2110) "XV_BRIGHTNESS" (range -128 to 127) client settable attribute client gettable attribute (current value is 0) "XV_CONTRAST" (range 0 to 255) client settable attribute client gettable attribute (current value is 128) "XV_SATURATION" (range 0 to 255) client settable attribute client gettable attribute (current value is 128) "XV_HUE" (range -180 to 180) client settable attribute client gettable attribute (current value is 0) maximum XvImage size: 1024 x 1024 Number of image formats: 7 id: 0x32595559 (YUY2) guid: 59555932-0000-0010-8000-00aa00389b71 bits per pixel: 16 number of planes: 1 type: YUV (packed) id: 0x32315659 (YV12) guid: 59563132-0000-0010-8000-00aa00389b71 bits per pixel: 12 number of planes: 3 type: YUV (planar) id: 0x30323449 (I420) guid: 49343230-0000-0010-8000-00aa00389b71 bits per pixel: 12 number of planes: 3 type: YUV (planar) id: 0x36315652 (RV16) guid: 52563135-0000-0000-0000-000000000000 bits per pixel: 16 number of planes: 1 type: RGB (packed) depth: 0 red, green, blue masks: 0x1f, 0x3e0, 0x7c00 id: 0x35315652 (RV15) guid: 52563136-0000-0000-0000-000000000000 bits per pixel: 16 number of planes: 1 type: RGB (packed) depth: 0 red, green, blue masks: 0x1f, 0x7e0, 0xf800 id: 0x31313259 (Y211) guid: 59323131-0000-0010-8000-00aa00389b71 bits per pixel: 6 number of planes: 3 type: YUV (packed) id: 0x0 guid: 00000000-0000-0000-0000-000000000000 bits per pixel: 0 number of planes: 0 type: RGB (packed) depth: 1 red, green, blue masks: 0x0, 0x0, 0x0 Жагсаагдсан хэлбэршилтүүд (YUV2, YUV12, гэх мэт) нь XVideo-ийн шийдэл бүрт байдаггүй бөгөөд тэдгээрийн энэ байхгүй явдал нь зарим нэг тоглуулагчдад саад болж болохыг санаарай. Хэрэв үр дүн иймэрхүү харагдаж байвал: X-Video Extension version 2.2 screen #0 no adaptors present XVideo таны картын хувьд дэмжигдээгүй байх магадлалтай. Хэрэв XVideo нь таны картын хувьд дэмжигдээгүй байвал амилуулж байгаа видео тооцоололтын шаардлагуудыг таны дэлгэц хангах нь улам илүү хэцүү болно гэсэн үг юм. Таны видео карт болон процессороос хамаараад магадгүй та сэтгэл ханахуйц үр дүнд хүрч болох юм. Ажиллагааг сайжруулах аргуудын талаар та хэсгээс нэмэлт уншлага хийх шаардлагатай болж болох юм. Simple Directmedia Layer буюу Энгийн Directmedia давхарга Simple Directmedia Layer буюу SDL нь µsoft.windows;, BeOS, болон &unix;-ийн хооронд хөрвүүлэх давхарга байхаар зориулагдсан бөгөөд ингэснээр дуу болон графикийн үр ашигтай хэрэглээг бий болгож тавцан хооронд ажиллах програмуудыг хөгжүүлэх боломжтой болсон юм. SDL давхарга нь тоног төхөөрөмжийг доод түвшинд хийсвэрлэх боломжийг олгодог бөгөөд энэ нь заримдаа X11 интерфэйсээс илүү үр дүнтэй байдаг. SDL нь devel/sdl12-с олдож болно. Direct Graphics Access буюу Шууд Графикийн Хандалт Direct Graphics Access буюу Шууд Графикийн Хандалт нь X11 өргөтгөл бөгөөд програмд X серверийг орхин өнгөрч framebuffer-ийг шууд өөрчлөх боломжийг олгодог. Энэ нь энэ хуваалцалд нөлөөлөх доод түвшний санах ойн тааруулалт дээр тулгуурладаг болохоор үүнийг ашиглаж байгаа програмууд root-ээр ажиллах ёстой байдаг. DGA өргөтгөл нь &man.dga.1;-аар тест хийгдэж хурд, ажиллагааны хувьд шалгагдаж болно. dga ажиллаж байхад товчлуур дарах болгонд дэлгэцийн өнгөнүүдийг өөрчилдөг. Гарахын тулд q-г дарна. Видеотой холбоотой портууд болон багцууд видео портууд видео багцууд Энэ хэсэг нь FreeBSD-ийн портын цуглуулга дахь видео тоглуулахад ашиглаж болох програм хангамжуудыг хэлэлцэх болно. Видео тоглуулах нь програм хангамжийн хөгжүүлэлтийн маш идэвхтэй талбар бөгөөд төрөл бүрийн програмуудын боломжууд нь энд өгсөн тайлбараас зарим талаараа зөрж болох юм. Эцэст нь FreeBSD дээр ажилладаг олон видео програмууд нь Линуксийн програмууд маягаар хөгжүүлэгдсэн байдгийг мэдэх нь чухал юм. Эдгээр програмуудын олонхи нь бета чанарых хэвээр байгаа билээ. FreeBSD дээр видео багцуудад учирч болох асуудлуудын заримыг дурдвал: Ямар нэг програмын үүсгэсэн файлыг өөр нэг нь тоглуулж чадахгүй байх. Өөрийн үүсгэсэн файлыг тоглуулж чадахгүй байх. Тухайн машин бүр дээр бүтээгдсэн, хоёр өөр машин дээрх нэг програм ижил файлыг өөрөөр тоглуулах. Дүрсний хэмжээг өөрчлөх зэрэг маш хялбар шүүлт нь алдаатай хэмжээ өөрчлөх дэг журмаас болж маш муу үзэгдлүүдэд хүргэдэг. Програм байнга core үүсгэдэг. Баримт порттой цуг суугддаггүй бөгөөд түүнийг нэг бол вэб дээрээс юм уу эсвэл портын work сангаас олж болдог. Эдгээр програмуудын олонхи нь Линукс-измийг харуулдаг. Линукс тархацууд дахь зарим стандарт сангуудын хийгдсэн арга эсвэл програм зохиогчдын тооцсон Линуксийн цөмийн зарим боломжуудаас болоод асуудлууд гарч болно гэсэн үг юм. Эдгээр асуудлууд нь заримдаа анзаарагддаггүй бөгөөд порт арчлагчид эдгээрийг тойрон гарсан шийдлүүдийг хийсэн байдаг. Гэхдээ энэ нь доорх асуудлуудад хүргэж болзошгүй юм: Процессорын шинж чанаруудыг илрүүлэх /proc/cpuinfo-ийн хэрэглээ. Дуусахдаа програмыг бүрмөсөн төгсгөхийн оронд гацаадаг урсгалуудын (threads) буруу хэрэглээ. Програмтай цуг ихэвчлэн ашиглагддаг програм хангамж FreeBSD-ийн портын цуглуулгад байхгүй байх. Одоогоор эдгээр програмуудын хөгжүүлэгчид нь порт хийхэд шаардагдах тойрон гарах арга замуудыг багасгахын тулд порт арчлагчидтай хамтран ажиллаж байгаа билээ. MPlayer MPlayer нь саяхан хөгжүүлэгдсэн бөгөөд хурдацтай хөгжүүлэгдэж байгаа видео тоглуулагч юм. MPlayer багийн зорилго нь хурд болон Линукс ба бусад Юниксууд дээрх уян хатан чанар юм. Энэ төсөл нь багийг үндэслэгч тэр үед байсан тоглуулагчуудын муу тоглуулах ажиллагаанаас залхсан үед үүссэн байна. Зарим нь дизайныг сайжруулж график интерфэйс хийгдсэн гэж хэлж болох юм. Гэхдээ та тушаалын мөрийн тохируулгууд болон товчлууруудын хяналтад дасаад ирэхэд энэ нь харин маш сайн ажилладаг. MPlayer-ийг бүтээх MPlayer бүтээх MPlayer нь multimedia/mplayer санд байрладаг. MPlayer нь бүтээх явцад төрөл бүрийн тоног төхөөрөмжийн шалгалтуудыг гүйцэтгэж нэг системээс нөгөөд хөрвүүлэгдэхгүй хоёртьн файлыг гаргадаг. Тиймээс хоёртын багцыг ашиглалгүйгээр портоос бүтээх нь чухал юм. Мөн Makefile-д тайлбарласнаар бүтээлтийн эхэнд make тушаалд хэд хэдэн тохируулгуудыг зааж өгч болдог: &prompt.root; cd /usr/ports/multimedia/mplayer &prompt.root; make N - O - T - E Take a careful look into the Makefile in order to learn how to tune mplayer towards you personal preferences! For example, make WITH_GTK1 builds MPlayer with GTK1-GUI support. If you want to use the GUI, you can either install /usr/ports/multimedia/mplayer-skins or download official skin collections from http://www.mplayerhq.hu/homepage/dload.html Ихэнх хэрэглэгчдэд анхдагч портын тохируулгууд хангалттай байх ёстой. Гэхдээ хэрэв танд XvID кодек хэрэгтэй бол тушаалын мөрөнд WITH_XVID тохируулгыг зааж өгөх хэрэгтэй. Анхдагч DVD төхөөрөмжийг бас WITH_DVD_DEVICE тохируулгаар тодорхойлж болох бөгөөд анхдагчаар /dev/acd0 ашиглагдах болно. Үүнийг бичиж байх үед MPlayer порт нь өөрийн HTML баримт болон хоёр ажиллах файл mplayer, болон mencoder тушаалуудаа бүтээдэг байсан бөгөөд сүүлийн тушаал нь видеог дахин кодчилох хэрэгсэл юм. MPlayer-ийн HTML баримт нь маш мэдээлэл сайтай байдаг. Хэрэв уншигч энэ бүлэгт дурдсан видео тоног төхөөрөмж болон интерфэйсүүдийн тухай мэдээлэл дутуу байгааг мэдвэл MPlayer-ийн баримт нь харин маш бүрэн гүйцэд нэмэгдэл болох юм. Хэрэв та &unix; дээрх видео дэмжлэгийн талаар мэдээлэл хайж байгаа бол MPlayer-ийн баримтыг цаг зав гарган заавал ч үгүй унших хэрэгтэй. MPlayer ашиглах MPlayer use MPlayer-ийн ямар ч хэрэглэгч өөрийн гэрийн сандаа .mplayer дэд санг үүсгэх ёстой. Энэ шаардлагатай дэд санг үүсгэхийн тулд та дараах тушаалыг бичиж болно: &prompt.user; cd /usr/ports/multimedia/mplayer &prompt.user; make install-user mplayer-ийн тушаалын тохируулгууд гарын авлагын хуудсанд дурдсан байдаг. Бүр илүү дэлгэрэнгүйг HTML баримтаас үзэж болно. Энэ хэсэгт бид цөөн хэдэн нийтлэг хэрэглээг тайлбарлах болно. testfile.avi зэрэг файлыг тоглуулахын тулд тохируулгаар төрөл бүрийн видео интерфэйсүүдийн аль нэгийг оруулж өгнө: &prompt.user; mplayer -vo xv testfile.avi &prompt.user; mplayer -vo sdl testfile.avi &prompt.user; mplayer -vo x11 testfile.avi &prompt.root; mplayer -vo dga testfile.avi &prompt.root; mplayer -vo 'sdl:dga' testfile.avi Эдгээр бүх тохируулгуудыг бүгдийг туршиж үзэх нь зүйтэй. Эдгээрийн харьцангуй ажиллагаа нь олон хүчин зүйлүүдээс шалтгаалдаг бөгөөд тоног төхөөрөмжөөс ихээхэн хамаарч өөр өөр байна. DVD-ээс тоглуулахын тулд testfile.avi мөрөөр солих хэрэгтэй. Энд байгаа N нь тоглуулах гарчгийн дугаар бөгөөд DEVICE нь DVD-ROM-д зориулсан төхөөрөмжийн цэг юм. Жишээ нь /dev/dvd-ийн 3-р гарчгийг тоглуулахын тулд доор дурдсаныг ажиллуулна: &prompt.root; mplayer -vo xv dvd://3 -dvd-device /dev/dvd Анхдагч DVD төхөөрөмжийг MPlayer портыг WITH_DVD_DEVICE тохируулгаар бүтээж байх үед тодорхойлж болдог. Анхдагчаар энэ төхөөрөмж нь /dev/acd0 юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг портын Makefile файлаас олж болно. Зогсоох, пауз авах, урагшлуулах гэх мэтийг хийхийн тулд товчлууруудын талаар үзэх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд mplayer -h тушаалыг ажиллуулах юм уу эсвэл гарын авлагын хуудсыг унших нь зүйтэй юм. Тоглуулахад хэрэгтэй чухал нэмэлт тохируулгууд нь: бүрэн дэлгэцийн горимд шилжүүлдэг болон ажиллагаанд тусалдаг тохируулгууд юм. mplayer-ийн тушаалын мөрийг их урт болгохгүйн тулд .mplayer/config файл үүсгээд анхдагч тохируулгуудыг тэнд тохируулах хэрэгтэй: vo=xv fs=yes zoom=yes Төгсгөлд нь mplayer нь DVD гарчгийг .vob файл уруу гаргахад хэрэглэгдэж болдог. DVD-ээс хоёр дахь гарчгийг гаргаж авахын тулд үүнийг бичнэ: &prompt.root; mplayer -dumpstream -dumpfile out.vob dvd://2 -dvd-device /dev/dvd Гаралтын файл out.vob нь MPEG байх бөгөөд энэ хэсэгт тайлбарлагдсан бусад багцуудаар удирдагдаж болох юм. mencoder mencoder mencoder-ийг ашиглахаасаа өмнө HTML баримтаас тохируулгуудтай танилцах нь зүйтэй юм. Гарын авлагын хуудас байдаг боловч HTML баримтгүйгээр энэ нь тийм ч тустай биш юм. Чанар, битийн бага хурдыг сайжруулах болон хэлбэршилтүүдийг өөрчлөх тоолж баршгүй аргууд байдаг бөгөөд эдгээр аргуудын зарим нь сайн, муу ажиллагааны хооронд ялгаа гаргаж болох юм. Танд туслах хэд хэдэн жишээ энд байна. Эхлээд энгийн хуулбар: &prompt.user; mencoder input.avi -oac copy -ovc copy -o output.avi Тушаалын мөрийн буруу хослолууд нь mplayer-ээр ч тоглуулах боломжгүй файл гаргахад хүргэж болох юм. Тиймээс хэрэв та файл уруу гаргаж авахыг хүсвэл mplayer-ийн -ийг ашиглаарай. input.avi-г MPEG4 кодек уруу MPEG3 аудио кодчилолтойгоор хөрвүүлэхийн тулд (audio/lame шаардлагатай): &prompt.user; mencoder input.avi -oac mp3lame -lameopts br=192 \ -ovc lavc -lavcopts vcodec=mpeg4:vhq -o output.avi Энэ нь mplayer болон xine тоглуулах боломжтой гаралтыг үүсгэнэ. DVD гарчгийг шууд дахин кодчилохын тулд input.avi файлын оронд мөрийг тавьж root эрхээр ажиллуулах хэрэгтэй. Эхний удаадаа та өөрийн хийсэн зүйлдээ сэтгэл ханамжгүй байх магадлалтай болохоор гарчгийг файл уруу гаргаж файл дээрээ ажиллахыг зөвлөдөг. xine видео тоглуулагч xine видео тоглуулагч нь аль ч талаасаа зөвхөн бүгдийг багтаасан видео шийдэл байх зорилготой төсөл биш бөгөөд энэ нь бас дахин ашиглагдах боломжтой үндсэн сан болон залгаасуудаар өргөтгөх боломжтой модульчлагдсан ажиллах файлуудыг үүсгэх зорилготой төсөл юм. Энэ нь багц болон multimedia/xine гэсэн порт хэлбэрээр байдаг. xine тоглуулагч нь бас л бүрэн гүйцэд боловсроогүй байгаа билээ. Хэдий тийм ч гэсэн сайнаар эхэлж байгаа юм. Практикт xine нь хурдан видео карттай CPU юм уу аль эсвэл XVideo өргөтгөлийн дэмжлэгийг шаарддаг. GUI нь ашиглагдаж болохоор боловч болхи юм. Үүнийг бичиж байх үед CSS кодчилол хийгдсэн DVD-үүдийг тоглуулах xine-тай цуг ирдэг оролтын модуль байгаагүй. Үүнд зориулан бүтээгдсэн модулиудтай гуравдагч талын бүтээлтүүд байдаг боловч эдгээрийн аль нь ч FreeBSD-ийн портын цуглуулгад байдаггүй. MPlayer-тэй харьцуулах юм бол xine нь хэрэглэгчийн хувьд илүүг хийдэг боловч нөгөө талаараа хэрэглэгчид зарим нэг илүү нарийн тааруулах хяналтын боломжийг өгдөггүй юм. xine видео тоглуулагч нь XVideo интерфэйсүүд дээр хамгийн сайн ажилладаг. Анхдагчаар xine тоглуулагч нь график хэрэглэгчийн интерфэйс эхлүүлэх болно. Дараа нь тухайн файлыг онгойлгохдоо цэсүүдийг ашиглаж болно: &prompt.user; xine Өөрөөр, GUI-гүйгээр дараах тушаал ашиглан файлыг нэн даруй тоглуулахаар ажиллуулж болно: &prompt.user; xine -g -p mymovie.avi transcode буюу код хооронд хөрвүүлэгч хэрэгслүүд transcode програм хангамж нь тоглуулагч биш, харин видео болон аудио файлуудыг дахин кодчилоход зориулагдсан хэрэгслүүдийн цуглуулга юм. stdin/stdout урсгалын интерфэйсүүдийн хамтаар тушаалын мөрийн хэрэгслүүдийг ашиглан transcode-оор видео файлуудыг нийлүүлэх, эвдэрсэн файлуудыг засах боломжтой болдог. multimedia/transcode портыг бүтээж байх явцад олон тооны тохируулгуудыг зааж өгч болдог бөгөөд бид дараах тушаалын мөрийг transcode-ийг бүтээхэд ашиглахыг зөвлөдөг: &prompt.root; make WITH_OPTIMIZED_CFLAGS=yes WITH_LIBA52=yes WITH_LAME=yes WITH_OGG=yes \ WITH_MJPEG=yes -DWITH_XVID=yes Санал болгогдсон тохируулгууд ихэнх хэрэглэгчдийн хувьд хангалттай байх ёстой. transcode-ийн багтаамжуудыг харуулахын тулд DivX файлыг PAL MPEG-1 файл (PAL VCD) уруу хэрхэн хөрвүүлэхийг харуулах нэг жишээг үзүүлье: &prompt.user; transcode -i input.avi -V --export_prof vcd-pal -o output_vcd &prompt.user; mplex -f 1 -o output_vcd.mpg output_vcd.m1v output_vcd.mpa Гарах MPEG файл output_vcd.mpgMPlayer-ээр тоглуулах боломжтой байна. Та файлыг бүр Видео CD хийхийн тулд CD-R зөөвөрлөгч уруу шарж болох бөгөөд энэ тохиолдолд та multimedia/vcdimager болон sysutils/cdrdao програмуудыг суулгаж ашиглах хэрэгтэй болно. transcode-д зориулсан гарын авлагын хуудас байдаг боловч та илүү мэдээлэл болон жишээнүүдийн талаар transcode wiki-с бас лавлах хэрэгтэй. Нэмэлт унших зүйлс FreeBSD-д зориулсан төрөл бүрийн видео програм хангамжийн багцууд хурдацтай хөгжиж байна. Ойрын ирээдүйд энд дурдсан асуудлуудын олонхи нь шийдэгдэх магадлал тун өндөр юм. Тэр болтол FreeBSD-ийн A/V боломжуудыг аль болох ихээр авахыг хүсэж байгаа хүмүүс цугтаа хэд хэдэн FAQ болон заавруудаас уншсан зүйлсээрээ мэдлэгээ хуваалцаж өөр өөр цөөн хэдэн програмууд ашиглах хэрэгтэй юм. Энэхүү хэсэг нь тийм нэмэлт мэдээллүүдийг уншигчдад өгөх зорилгоор бичигдсэн юм. MPlayer-ийн баримт нь техникийн хувьд маш сайн мэдээлэлтэй юм. &unix;-ийн видеоны талаар өндөр түвшний туршлагатай болохыг хүссэн хэн бүхэн эдгээр баримтуудаас зөвлөгөө авах нь зүйтэй юм. MPlayer-ийн захидлын жагсаалт нь баримтыг уншаагүй хүмүүст тийм ч нөхөрсөг бус байдаг учраас тэдэнд алдааны мэдэгдлүүдийг илгээхээр төлөвлөж байгаа бол түр азнаад RTFM (read the fine manual эсвэл read the fucking manual). xine HOWTO нь бүх тоглуулагчийн хувьд ерөнхий байдаг ажиллагааны сайжруулалтын тухай бүлгийг агуулдаг. Төгсгөлд нь уншигчдын туршиж болох зарим ирээдүйтэй програмууд байдаг: multimedia/avifile порт хэлбэрээр бас байдаг Avifile. multimedia/ogle порт хэлбэрээр бас байдаг Ogle. Xtheater DVD агуулгыг зохиоход зориулагдсан нээлттэй эх багц multimedia/dvdauthor. Жозеф Эл-Рэйэс Анхлан хувь нэмэр болгон оруулсан Марк Фонвил Өргөжүүлж тохируулсан ТВ картуудыг тохируулах ТВ картууд Танилцуулга ТВ картууд нь өөрийн компьютер дээр цацаж байгаа юм уу эсвэл кабелийн ТВ үзэх боломжийг танд олгодог. Тэдгээрийн ихэнх нь нийлмэл видеог RCA юм уу эсвэл S-видео оролтоор хүлээн авдаг бөгөөд эдгээр картуудын зарим нь ФМ радио тааруулагчтай (tuner) ирдэг. &os; нь Brooktree Bt848/849/878/879 эсвэл Conexant CN-878/Fusion 878a Видео Барих (capture) бичил схемийг &man.bktr.4; драйвертай цуг ашиглан PCI дээр суурилсан ТВ картуудын дэмжлэгийг хангадаг. Та дэмжигдсэн тааруулагчтай цуг ирсэн хавтанг бас шалгах хэрэгтэй. Дэмжигдсэн тааруулагчдын жагсаалтын талаар &man.bktr.4; гарын авлагын хуудаснаас лавлана уу. Драйвер нэмэх Өөрийн картыг ашиглахын тулд &man.bktr.4; драйверийг дуудах хэрэгтэй болох бөгөөд дараах мөрийг /boot/loader.conf файлд ингэж нэмэн үүнийг хийж болно: bktr_load="YES" Өөрөөр, ТВ картын дэмжлэгийг өөрийн цөмд статикаар эмхэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд өөрийн цөмийн тохиргоондоо дараах мөрүүдийг нэмнэ: device bktr device iicbus device iicbb device smbus Картын бүрэлдэхүүнүүд I2C шугамаар хоорондоо холбогддог болохоор эдгээр нэмэлт төхөөрөмжийн драйверууд нь шаардлагатай байдаг. Дараа нь шинэ цөмөө бүтээж суулгах хэрэгтэй. Дэмжлэг таны системд нэмэгдсэний дараа та өөрийн машиныг дахин ачаалах хэрэгтэй. Ачаалах процессийн үеэр таны ТВ карт доор дурдсантай төстэйгөөр гарч ирэн харагдах ёстой: bktr0: <BrookTree 848A> mem 0xd7000000-0xd7000fff irq 10 at device 10.0 on pci0 iicbb0: <I2C bit-banging driver> on bti2c0 iicbus0: <Philips I2C bus> on iicbb0 master-only iicbus1: <Philips I2C bus> on iicbb0 master-only smbus0: <System Management Bus> on bti2c0 bktr0: Pinnacle/Miro TV, Philips SECAM tuner. Мэдээж эдгээр мэдэгдлүүд нь таны тоног төхөөрөмжөөс хамаарч өөр байж болно. Гэхдээ та тааруулагч зөв олдсон эсэхийг шалгах ёстой; зарим нэг олдсон параметрүүдийг &man.sysctl.8; MIB-үүд болон цөмийн тохиргооны файлын тохируулгуудаар дарж өөрчлөх боломжтой хэвээр байдаг. Жишээ нь хэрэв та тааруулагчийг Philips SECAM тааруулагч уруу болгохыг хүсвэл өөрийн цөмийн тохиргооны файлдаа дараах мөрийг нэмэх хэрэгтэй: options OVERRIDE_TUNER=6 эсвэл та &man.sysctl.8;-ийг шууд ашиглаж болно: &prompt.root; sysctl hw.bt848.tuner=6 Байдаг тохируулгуудын талаар дэлгэрэнгүйг &man.bktr.4; гарын авлагын хуудас болон /usr/src/sys/conf/NOTES файлаас үзнэ үү. Ашигтай програмууд Өөрийн ТВ картыг ашиглахын тулд та дараах програмуудын аль нэгийг суулгах хэрэгтэй: multimedia/fxtv нь цонхон-дээрх-ТВ болон дүрс/аудио/видео барих (capture) боломжуудыг олгодог. multimedia/xawtv нь бас ТВ програм бөгөөд fxtv-тэй адил боломжуудтай байдаг. misc/alevt нь Видеотекст/Телетекстийг декод хийн үзүүлдэг. audio/xmradio нь зарим нэг ТВ карттай цуг ирдэг ФМ радио тааруулагчийг ашиглах програм юм. audio/wmtune нь радио тааруулагчуудад зориулсан ширээний эвтэйхэн програм юм. Илүү олон програмууд &os;-ийн портын цуглуулгад байдаг. Алдааг олж засварлах Та өөрийн ТВ картандаа ямар нэг асуудал олох юм бол та эхлээд видео барих бичил схем ба тааруулагч нь &man.bktr.4; драйвераар яг дэмжигдсэн эсэх болон та зөв тохиргооны сонголтуудыг дамжуулсан эсэхээ шалгах хэрэгтэй. Өөрийн ТВ картын тухай төрөл бүрийн асуултууд болон илүү дэмжлэгийн талаар та &a.multimedia.name; захидлын жагсаалтад хандаж түүний архивыг нь ашиглаж болох юм. Марк Фонвил Бичсэн Дүрс скан хийгчид image scanners Танилцуулга &os; дээр дүрс скан хийгчдэд хандах боломжийг &os;-ийн портын цуглуулгад байдаг SANE (Scanner Access Now Easy буюу Скан хийгчид хандах Хандалт Одоо Амархан гэгдэх) API олгодог. SANE нь &os;-ийн зарим төхөөрөмжийн драйверууд ашиглан скан хийгчийн техник хангамжид ханддаг. &os; нь SCSI болон USB скан хийгчдийг дэмждэг. Ямар нэг тохиргоо хийхээсээ өмнө таны скан хийгч SANE-ээр дэмжигдсэн эсэхийг шалгаарай. SANE нь скан хийгчийн дэмжлэг болон түүний төлвийн тухай мэдээллээр таныг хангах дэмжигдсэн төхөөрөмжүүдийн жагсаалттай байдаг. &os; 8.X-ээс өмнөх хувилбарууд дээр &man.uscanner.4; гарын авлагын хуудас нь дэмжигдсэн USB скан хийгчдийн жагсаалтыг бас агуулдаг. Цөмийн тохиргоо Дээр дурдсанаар SCSI болон USB интерфэйсүүд нь дэмжигдсэн байдаг. Таны скан хийгчийн интерфэйсээс болоод өөр өөр төхөөрөмжийн драйверууд шаардагддаг. USB интерфэйс GENERIC цөм нь анхдагчаар USB скан хийгчдийг дэмжихэд шаардлагатай төхөөрөмжийн драйверуудыг агуулдаг. Цөмийг өөрөө тохируулан ашиглах бол дараах мөрүүд өөрийн цөмийн тохиргооны файлд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй: device usb device uhci device ohci device ehci &os; 8.X-ээс өмнөх системүүдэд дараах мөр бас хэрэгтэй: device uscanner &os;-ийн эдгээр хувилбарууд дээр &man.uscanner.4; төхөөрөмжийн драйвер нь USB скан хийгчдийг дэмждэг. &os; 8.0-с хойш энэ дэмжлэгийг &man.libusb.3; сан шууд хангадаг. Зөв цөмөөр дахин ачаалсны дараа өөрийн USB скан хийгчийг залгана. Таны скан хийгчийг таньж байгааг үзүүлэх мөр системийн мэдэгдлийн буферт (&man.dmesg.8;) гарч ирэх ёстой: ugen0.2: <EPSON> at usbus0 Эсвэл &os; 7.X систем дээр: uscanner0: EPSON EPSON Scanner, rev 1.10/3.02, addr 2 Бидний ажиллуулж байгаа &os;-ийн хувилбараас хамаарч скан хийгч нь /dev/ugen0.2 эсвэл /dev/uscanner0 гэсэн төхөөрөмжийн цэгийг ашиглаглаж байгааг эдгээр мэдэгдлүүд харуулж байна. Энэ жишээний хувьд &epson.perfection; 1650 USB скан хийгчийг ашигласан. SCSI интерфэйс Хэрэв таны скан хийгч SCSI интерфэйстэй ирсэн бол ямар SCSI хянагч хавтанг ашиглахаа мэдэх нь чухал юм. Ашиглагдах SCSI бичил схемээс хамаараад та өөрийн цөмийн тохиргооны файлаа тааруулах хэрэгтэй болно. GENERIC цөм нь хамгийн түгээмэл SCSI хянагчуудыг дэмждэг. NOTES файлыг уншиж өөрийн цөмийн тохиргооны файлд зөв мөрийг нэмсэн эсэхээ шалгаарай. SCSI хувиргагч драйвераас гадна та өөрийн цөмийн тохиргооны файлдаа дараах мөрүүдтэй байх хэрэгтэй: device scbus device pass Таны цөм зөв эмхэтгэгдэж суулгагдсаны дараа ачаалах үед та системийн мэдэгдлийн буферт төхөөрөмжийг харж чадаж байх ёстой: pass2 at aic0 bus 0 target 2 lun 0 pass2: <AGFA SNAPSCAN 600 1.10> Fixed Scanner SCSI-2 device pass2: 3.300MB/s transfers Таны скан хийгч системийг ачаалах үед асаагүй байсан ч гэсэн гараар &man.camcontrol.8; тушаалын тусламжтай SCSI шугамын хайлтыг хийж илрүүлэх боломжтой байдаг: &prompt.root; camcontrol rescan all Re-scan of bus 0 was successful Re-scan of bus 1 was successful Re-scan of bus 2 was successful Re-scan of bus 3 was successful Дараа нь скан хийгч SCSI төхөөрөмжүүдийн жагсаалтад гарч ирэх болно: &prompt.root; camcontrol devlist <IBM DDRS-34560 S97B> at scbus0 target 5 lun 0 (pass0,da0) <IBM DDRS-34560 S97B> at scbus0 target 6 lun 0 (pass1,da1) <AGFA SNAPSCAN 600 1.10> at scbus1 target 2 lun 0 (pass3) <PHILIPS CDD3610 CD-R/RW 1.00> at scbus2 target 0 lun 0 (pass2,cd0) SCSI төхөөрөмжүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл &man.scsi.4; болон &man.camcontrol.8; гарын авлагын хуудаснуудад байдаг. SANE тохиргоо SANE систем нь хоёр хэсэгт хуваагддаг: эдгээр нь арын хэсэг (graphics/sane-backends) болон урд хэсэг (graphics/sane-frontends) юм. Арын хэсэг нь скан хийгчид өөрт нь хандах хандалтыг олгодог. SANE-ий дэмжигдсэн төхөөрөмжүүдийн жагсаалт таны дүрс скан хийгчийг ямар арын хэсэг дэмжихийг заадаг. Та өөрийн төхөөрөмжийг ашиглаж чаддаг байхын тулд өөрийн скан хийгчийн хувьд зөв арын хэсгийг тодорхойлох нь зайлшгүй шаардлагатай юм. Урд хэсэг нь график хайлт хийх интерфэйсийн боломжийг олгодог (xscanimage). Эхний алхам нь graphics/sane-backends порт юм уу эсвэл багцыг суулгах явдал юм. Дараа нь sane-find-scanner тушаал ашиглан SANE системээр скан хийгчийн илрүүлэлтийг шалгана: &prompt.root; sane-find-scanner -q found SCSI scanner "AGFA SNAPSCAN 600 1.10" at /dev/pass3 Гаралт нь скан хийгчийн интерфэйсийн төрөл болон системд скан хийгчийг залгахад хэрэглэгдсэн төхөөрөмжийн цэгийг үзүүлэх болно. Үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний загвар гарч ирэхгүй байж болох бөгөөд энэ нь тийм чухал биш юм. Зарим USB скан хийгчид нь танаас firmware дуудаж ачаалахыг шаарддаг бөгөөд энэ нь арын хэсгийн гарын авлагын хуудсанд тайлбарлагдсан байгаа. Та &man.sane-find-scanner.1; болон &man.sane.7; гарын авлагын хуудаснуудыг бас унших хэрэгтэй юм. Одоо бид скан хийгчийг скан хийх урд хэсгээр танигдах эсэхийг нь шалгах хэрэгтэй. Анхдагчаар SANE арын хэсгүүд нь &man.scanimage.1; гэгддэг тушаалын мөрийн хэрэгсэлтэй ирдэг. Энэ тушаал нь танд төхөөрөмжүүдийг жагсааж тушаалын мөрөөс дүрс эзэмшилтийг хийхийг зөвшөөрдөг. тохируулга нь скан хийгчийн төхөөрөмжүүдийг жагсаахад хэрэглэгддэг: &prompt.root; scanimage -L device `snapscan:/dev/pass3' is a AGFA SNAPSCAN 600 flatbed scanner Эсвэл жишээ нь -д ашиглагдсан USB скан хийгчтэй бол: &prompt.root; scanimage -L device 'epson2:libusb:/dev/usb:/dev/ugen0.2' is a Epson GT-8200 flatbed scanner Энэ гаралт нь &os; 8.X системийн хувьд бөгөөд `epson2:libusb:/dev/usb:/dev/ugen0.2' нь бидэнд скан хийгчийн ашиглаж байгаа арын нэр (epson2) ба төхөөрөмжийн цэгийг (/dev/ugen0.2) олгож байна. Гаралт байхгүй юм уу эсвэл скан хийгч танигдсангүй гэсэн мэдэгдэл нь &man.scanimage.1; нь скан хийгчийг таньж чадаагүйг харуулна. Хэрэв ингэсэн бол та арын хэсгийн тохиргооны файлыг засварлаж ашиглагдах скан хийгч төхөөрөмжийг тодорхойлох хэрэгтэй. /usr/local/etc/sane.d/ сан бүх арын хэсгийн тохиргооны файлуудыг агуулдаг. Энэ танилтын асуудал зарим нэг USB скан хийгчдийн хувьд тохиолддог. Жишээ нь -д хэрэглэгдсэн USB скан хийгчтэй байхад &os; 8.X дээр скан хийгч нь ямар ч асуудалгүйгээр олдож ажиллаж байгаа боловч &os;-ийн өмнөх (&man.uscanner.4; драйвер хэрэглэгдэж байгаа) хувилбарууд дээр sane-find-scanner тушаалыг ажиллуулахад дараах мэдээллийг бидэнд өгөх болно: &prompt.root; sane-find-scanner -q found USB scanner (UNKNOWN vendor and product) at device /dev/uscanner0 Скан хийгч нь зөв олдсон бөгөөд USB интерфэйсийг ашиглан /dev/uscanner0 төхөөрөмжийн цэгт залгагдсан байна. Одоо бид скан хийгч зөв танигдсан эсэхийг шалгаж болно: &prompt.root; scanimage -L No scanners were identified. If you were expecting something different, check that the scanner is plugged in, turned on and detected by the sane-find-scanner tool (if appropriate). Please read the documentation which came with this software (README, FAQ, manpages). Скан хийгч нь танигдаагүй болохоор бид /usr/local/etc/sane.d/epson2.conf файлыг засварлах хэрэгтэй болно. Ашиглагдсан скан хийгчийн загвар нь &epson.perfection; 1650 байсан, тэгэхээр бид epson2 арын хэсгийг скан хийгчийг ашиглахыг мэдлээ. Арын хэсгүүдийн тохиргооны файлууд дахь туслах тайлбаруудыг уншихаа мартуузай. Мөрийн өөрчлөлтүүд нь их энгийн: таны скан хийгчийн хувьд буруу интерфэйстэй бүх мөрүүдийг тайлбар болгоно (бидний хувьд, бидний скан хийгч USB интерфэйсийг ашигладаг болохоор scsi гэсэн үгээс эхэлсэн бүх мөрүүдийг тайлбар болгоно), дараа нь файлын төгсгөлд ашиглагдах интерфэйс болон төхөөрөмжийн цэгийг заасан мөрийг нэмнэ. Энэ тохиолдолд бид дараах мөрийг нэмнэ: usb /dev/uscanner0 Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрэглээний зөв синтаксын талаар арын хэсгийн тохиргооны файлд байгаа тайлбарууд болон арын хэсгийн гарын авлагын хуудаснаас уншихаа мартуузай. Бид одоо скан хийгч танигдсан эсэхийг шалгаж болно: &prompt.root; scanimage -L device `epson:/dev/uscanner0' is a Epson GT-8200 flatbed scanner Бидний USB скан хийгч танигдлаа. Үйлдвэрлэгч болон загвар нь скан хийгчийнхтэй таарахгүй байвал энэ нь тийм чухал биш юм. Бодолцож үзэх гол түлхүүр зүйл нь бидэнд зөв арын хэсгийн нэр болон зөв төхөөрөмжийн цэгийг өгдөг `epson:/dev/uscanner0' талбар юм. scanimage -L тушаал скан хийгчийг харж чаддаг болсны дараа тохиргоо дуусна. Төхөөрөмж нь одоо скан хийхэд бэлэн болсон байна. &man.scanimage.1; нь дүрс эзэмшилтийг тушаалын мөрөөс хийхийг бидэнд зөвшөөрдөг боловч дүрс скан хийхдээ график хэрэглэгчийн интерфэйс ашиглахыг эрхэмлэх нь зүйтэй юм. SANE нь хялбар боловч үр ашигтай график интерфэйсийг санал болгодог: энэ нь xscanimage (graphics/sane-frontends) юм. Xsane (graphics/xsane) нь өөр нэг алдартай график скан хийгч урд хэсэг юм. Энэ урд хэсэг нь төрөл бүрийн скан хийгч горим (фото хуулбар хийх, факс, гэх мэт), өнгөний засвар, бөөнөөр скан хийх гэх мэт дэвшилтэт боломжуудыг санал болгодог. Эдгээр програмууд нь GIMP залгаас болж ашиглагдах боломжтой байдаг. Бусад хэрэглэгчдэд скан хийгчид хандах боломжийг өгөх Өмнөх бүх үйлдлүүдийг root зөвшөөрлүүдээр хийсэн билээ. Гэхдээ өөр хэрэглэгчдэд скан хийгчид хандах боломжийг өгөх хэрэг танд байж болох юм. Скан хийгчийн ашигладаг төхөөрөмжийн цэгт хандахад унших болон бичих зөвшөөрлүүд хэрэглэгчид хэрэгтэй болно. Жишээ нь бидний USB скан хийгч operator бүлгийн эзэмшдэг /dev/usb/0.2.0 гэсэн төхөөрөмжийн жинхэнэ цэг рүү симболын холбоос хийгдсэн /dev/ugen0.2 төхөөрөмжийн цэгийг ашиглаж байна (/dev сангийн агуулгыг харахад үүнийг батлах болно). Симболын холбоос болон төхөөрөмжийн цэгийг wheel ба operator бүлэг тус тус эзэмшдэг. joe хэрэглэгчийг эдгээр бүлэгт нэмснээр түүнд скан хийгчийг ашиглах боломжийг бүрдүүлэх боловч аюулгүй байдлын шалтгаанаас болоод та хэрэглэгчийг аль ч бүлэгт ялангуяа wheel бүлэгт нэмэхээсээ өмнө дахин бодох хэрэгтэй. USB төхөөрөмжүүдийг ашиглахад зориулж тусгай бүлэг үүсгэж энэ бүлгийн гишүүдийг скан хийгчид хандах боломжтой болгох нь илүү сайн шийдэл болдог. Тиймээс бид жишээ нь usb бүлгийг ашиглах болно. Эхний алхам нь энэ бүлгийг &man.pw.8; тушаалын тусламжтай үүсгэх явдал юм: &prompt.root; pw groupadd usb Дараа нь /dev/ugen0.2 симболын холбоос хийж /dev/usb/0.2.0 төхөөрөмжийн цэгийг usb бүлгийн хувьд зөв, бичих зөвшөөрлүүдийн (0660 эсвэл 0664) тусламжтай хандах боломжтой болгох ёстой. Учир нь эдгээр файлын эзэмшигч нь (root) тэдгээрт зөвхөн бичиж чаддаг. /etc/devfs.rules файлд дараах мөрүүдийг нэмж энэ бүгдийг хийж болно: [system=5] -add path ugen0.2 mode 660 group usb +add path ugen0.2 mode 0660 group usb add path usb/0.2.0 mode 0666 group usb &os; 7.X хэрэглэгчдийн хувьд зөв төхөөрөмжийн цэг бүхий дараах мөр, ихэнх тохиолдолд /dev/uscanner0 хэрэгтэй байдаг: [system=5] add path uscanner0 mode 660 group usb Дараа нь дараах мөрийг /etc/rc.conf файлд нэмж машиныг дахин ачаална: devfs_system_ruleset="system" Эдгээр мөрнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг &man.devfs.8; гарын авлагын хуудаснаас олж болно. Одоо скан хийгчид хандах хандалтыг зөвшөөрөхийн тулд хэрэглэгчдийг usb бүлэгт нэмэх л үлдлээ: &prompt.root; pw groupmod usb -m joe Дэлгэрэнгүйг &man.pw.8; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml index 786ba8f058..e7dfedc967 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/x11/chapter.sgml @@ -1,1762 +1,1762 @@ Кен Том X.Org-н X11 серверт зориулж шинэчилсэн Марк Фонвил Шагдарын Нацагдорж Орчуулсан X Цонхот систем Ерөнхий агуулга FreeBSD хэрэглэгчдэд зориулж график горимоор хангахын тулд X11-г ашигладаг. X11 бол Х Цонхот системийн чөлөөтэй түгээгддэг хувилбар бөгөөд &xorg; ба &xfree86;-д (болон энд дурдагдаагүй бусад програм хангамжийн багцуудад) хийгдсэн байдаг. &os;-н &os; 5.2.1-RELEASE хувилбарыг оролцуулаад түүнээс өмнөх хувилбаруудад анхдагч суудаг цонхот системийн сервер нь &xfree86; төслөөс гаргасан &xfree86; байдаг. Харин &os; 5.3-RELEASE хувилбараас эхлээд анхдагч суудаг X11 сервер нь X.Org сангаас гаргасан &xorg; болж өөрчлөгдсөн бөгөөд түүний лиценз нь &os;-ийн лицензтэй ижил төсөөтэй билээ. Мөн &os;-д зориулсан худалдаж авч болохоор Х серверүүд байдаг. Энэ бүлэгт Х11-г хэрхэн суулгаж тохируулах талаар &xorg;-н &xorg.version; хувилбарын хүрээнд ярих болно. &xfree86; (өөрөөр хэлбэл &xfree86; нь анхдагч Х11 сервер байх үеийн &os;-н хуучин хувилбарууд) эсвэл &xorg;-н өмнөх хувилбаруудыг суулгаж тохируулах тухай мэдээллийг &os;-н хуучин гарын авлагуудаас хэсэгт олж уншиж болно. X11-н дэмждэг дэлгэцтэй холбоотой төхөөрөмжийн талаар &xorg; вэб хуудаснаас хараарай. Энэ бүлгийг уншиж дууссаны дараа та дараах зүйлсийг мэдэх болно: X Цонхот системийн төрөл бүрийн бүрдлүүд болон тэд хэрхэн хоорондоо хамтарч ажилладаг тухай. X11-г хэрхэн суулгаж тохируулах. Төрөл бүрийн цонхот орчныг хэрэглэх. &truetype; төрлийн үсгийн маягийг X11 дээр хэрхэн хэрэглэх. Өөрийнхөө системийг график горимд хэрхэн нэвтрэлт хийлгэх тухай (XDM). Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй: Гуравдагчдын бүтээсэн програмыг хэрхэн суулгах тухай мэддэг байх хэрэгтэй (). X-г таньж мэдэх µsoft.windows; болон &macos; зэрэг график горимыг урьд нь хэрэглэдэг байсан зарим хүмүүс анх удаагаа X-г хэрэглэх үед нэгэн төрлийн цочролд автаж магадгүй юм. Х-н төрөл бүрийн бүрдлүүд хоорондоо хэрхэн хамтарч ажилладаг талаар бүрэн мэдэх шаардлагагүй ч гэсэн түүний тухай үндсэн ойлголт авсан үед X-н хүчин чадлыг зөв ашиглаж болох юм. Яагаад X гэж? X нь &unix;-д зориулж бүтээсэн цонхот системийн анхдагч нь биш ч хамгийн их түгсэн нь мөн билээ. X-н анхны хөгжүүлэгчид нь Х-г бичихээсээ өмнө өөр цонхот систем дээр ажиллацгааж байсан юм. Тэр системийг нь W (Window гэсэн үг) гэж нэрлэдэг байжээ. X нь ердөө л Ром үсгийн дараагийн үсэг байв. X нь заримдаа X, X Window System буюу Х цонхот систем, X11 гэх мэтчилэн янз бүрээр нэрлэгддэг. Магадгүй Х11-г X Цонх гэж нэрлэсэн хүмүүс их байгааг анзаарч магадгүй юм. Дэлгэрэнгүй мэдээлэл &man.X.7; дээр буй. X үйлчлүүлэгч/сервер загвар X нь анхнаасаа сүлжээтэй ажиллана гэж тооцож зохиогдсон бөгөөд үйлчлүүлэгч-сервер загвар хэрэглэдэг. X загварт X сервер нь хулгана, гар, дэлгэцтэй ажилладаг. Энэ үед серверийн үүрэг бол дэлгэцийг удирдах, гар ба хулгана болон бусад оролт эсвэл гаралтын төхөөрөмжүүдээс (жишээ нь tablet нь оролтын төхөөрөмж маягаар ашиглагдаж видео проектор нь гаралтын төхөөрөмж байж болох юм) мэдээллийг хүлээж аван зохицуулах үйлдлүүдийг хариуцаж ажиллаж байдаг. X програм болгон (XTerm эсвэл &netscape; гэх мэт) уг серверийн үйлчлүүлэгч нь юм. Үйлчлүүлэгч нь сервер уруу жишээлбэл энэ байрлалд цонх зурна уу гэх мэтийн хүсэлт илгээж болдог байхад серверээс үйлчлүүлэгч рүү жишээлбэл Хэрэглэгч OK товч дээр дарсан шүү гэх мэтийн мэдэгдэл буцааж илгээж байдаг. Гэртээ юм уу эсвэл жижигхэн албан байгууллагын орчинд X сервер болон X үйлчлүүлэгч нь нэг компьютер дээр ажиллаж байдаг. Гэхдээ X серверийг багахан чадалтай компьютер дээр ажиллуулаад харин Х програмуудыг арай хүчтэй компьютер (үйлчлүүлэгч) дээр ажиллуулбал хамгийн тохирсон албаны хэрэглээ байж болох билээ. Ийм нөхцөлд Х сервер болон үйлчлүүлэгчийн хоорондох холболт сүлжээгээр хийгдэнэ. Ийм хэрэглээ нь Х-г өөрөөр хэрэглэнэ гэж бодож байсан зарим хүмүүсийг гайхшруулж магадгүй юм. Тийм хүмүүс X серверийг маш хүчтэй мундаг эд байх ёстой ба бага чадалтай нь X үйлчлүүлэгчийн үүрэг гүйцэтгэж ширээн дээр байх ёстой гэж бодсон байдаг. Х сервер нь дэлгэц болон гар залгагдсан компьютер нь бөгөөд Х үйлчлүүлэгч нь дэлгэц дээр цонх дүрсэлдэг програмууд шүү гэдгийг санах нь тун чухал. Сервер болон үйлчлүүлэгч хоёрыг нэг төрлийн компьютер юм уу эсвэл нэг төрлийн үйлдлийн систем дээр ажиллах ёстой гэсэн ямар ч албадсан заавар байдаггүй. Х серверийг µsoft.windows; эсвэл Apple-н &macos; дээр ажиллуулж болдог бөгөөд иймэрхүү үйлдлийг гүйцэтгэж байдаг маш олон үнэгүй юм уу худалдааны програмууд байдаг. Цонх зохицуулагч X-н загварын зарчим нь &unix;-н хэрэгсэл болохоос бодлого биш гэсэн зарчимтай тун ижил байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Х нь үйлдлүүд хэрхэн биелэгдэх ёстой талаар ямар ч бичлэг хийдэггүй. Харин түүний оронд хэрэглэгчдэд зориулсан хэрэгслүүдээр хангагдсан байдаг бөгөөд тэдгээрийг яаж хэрэглэх нь хэрэглэгчийн үүрэг юм. Энэ зарчмын дагуу Х нь цонхнуудыг хэрхэн харагдах, хулгана хэрхэн хөдлөх, ямар товч хэрэглэж цонхнуудын хооронд дамжих (µsoft.windows; дээрх Alt Tab товчлуурын хослол шиг), цонх болгоны дээрх гарчгийн самбар яаж харагдах, цонх болгонд хаах товч байх ёстой юу үгүй гэх зэргийн бүртгэл болон заавруудыг агуулж байдаггүй. Харин түүний оронд иймэрхүү хариуцлагыг X нь Цонх зохицуулагч гэж нэрлэгдэх програм руу дамжуулдаг. Х-д зориулсан маш олон тооны цонх зохицуулагчид байдаг нь: AfterStep, Blackbox, ctwm, Enlightenment, fvwm, Sawfish, twm, Window Maker зэрэг бөгөөд өөр олныг дурдаж болно. Эдгээр цонх зохицуулагч болгон тус тусдаа өөрсдийн өөрийн гэсэн төрөл бүрийн харуулах загвартай байдаг ба зарим нь өөртөө virtual desktops буюу хийсвэр компьютерийн дэлгэцийг дэмждэг бөгөөд тэд нарын зарим нь тийм хийсвэр дэлгэцэндээ сэлгэх товчлуурууд агуулж байхад зарим нь Start буюу Эхлэх товч юм уу түүнтэй ижил төхөөрөмж агуулж байдаг. Мөн зарим нь themeable буюу дэлгэцийн дурын өөрчлөлт хийж харагдах загваруудын бүрдлийг агуулан сэлгэж хэрэглэх зэргээр хэрэглэгдэж байдаг билээ. Эдгээр цонх зохицуулагчид болон мөн бусад зохицуулагчдыг портын цуглуулга доторх x11-wm төрөлд олж болно. Мөн түүнчлэн KDE болон GNOME дэлгэцийн орчнууд нь өөрсдийн гэсэн цонх зохицуулагчтай байдаг ба тэр нь дэлгэцийн орчиндоо агуулагдчихсан ажиллаж байдаг. Цонх зохицуулагч бүр өөр өөрсдийн тохируулах аргатай байдаг. Зарим нь тохируулгын файлыг гараараа бичих ёстой гэдэг байхад зарим нь ихэнх тохируулгын үйлдлүүдийг GUI буюу график орчны хэрэгслээр хийдэг; мэдэж байгаагаар, нэг цонх зохицуулагч (Sawfish) Lisp програмын хэллэгээр бичигдсэн тохиргооны файлтай байдаг. Сонгогдож идэвхжүүлэх бодлого Цонх зохицуулагчийн бас нэг үүрэг бол сонгогдож идэвхжих бодлого билээ. Цонх болгон ямар нэгэн байдлаар сонгогдсоноо илэрхийлж идэвхжин гарнаас оруулсан мэдээллийг хүлээж авах бөгөөд идэвхтэй болсноо нүдэнд харуулагдахаар дүрсэлж харуулах хэрэгтэй байдаг. Түгээмэл болсон, сонгогдож идэвхжих бодлогыг идэвхжүүлэхийн-тулд-дарах гэж нэрлэдэг. Энэ загварыг µsoft.windows; хэрэглэдэг бөгөөд хулгана дарах үед заагдсан цонх нь идэвхитэй болно. X ямар нэгэн сонгож идэвхжүүлэх бодлогыг дэмждэггүй. Харин түүний оронд цонх зохицуулагч гуай тухайн үед ямар цонх идэвхжих вэ гэдгийг хянаж байдаг. Цонх зохицуулагч бүр өөр өөрсдийн сонгож идэвхжүүлэх арга хэрэглэдэг. Тэд бараг бүгдээрээ дарж идэвхжүүлэх бодлого баримталж байхад тун цөөхөн нь өөр зарчим баримталсан байдаг. Хамгийн түгээмэл сонгож идэвхжүүлэх бодлогууд бол: хулганыг дагаж идэвхжүүл Хулганы заагч байгаа цонхыг сонгогдсон гэж авч үздэг. Цонхыг хамгийн өмнө нь байлгах шаардлагагүй бөгөөд нэмж товч даралгүй хулганы байрлалыг өөрчилснөөр цонхыг идэвхжүүлж болно. унтамхай-идэвхжүүлэлт Энэ бодлого бол хулгана-дагаж-идэвхжүүл бодлогын өргөжүүлсэн арга юм.хулгана-дагаж-идэвхжүүл бодлого дээр хэрэв хулгана эх цонхон дээр (эсвэл арын дэвсгэр) очвол ямар ч цонх идэвхтэй болдоггүй. Харин унтамхай-идэвхжүүлэлт дээр хэрэв хулгана өөрийнхөө цонхноос гараад өөр цонх уруу орсон үед тэр цонх идэвхтэй болдог. идэвхжүүлэхийн-тулд-дарах Хулганы товч дарахад л тухайн цонх идэвхжинэ. Уг цонх тэгээд дэлгэгдэх бөгөөд бүх цонхны өмнө харуулагддаг. Ингээд дарагдсан бүх товчнуудын өгөгдлүүд энэ цонх уруу илгээгдэж байдаг. Маш олон цонх зохицуулагчид өөр бодлого дэмжих эсвэл жаахан өөрчилсөн бодлого хэрэглэдэг. Тухайн цонх зохицуулагчийн бичиг баримтаас нь нэмэгдэл мэдээлэл аваарай. Widgets буюу багажнууд X-н хэрэгсэл болохоос бодлого биш зарчмыг өргөтгөн програм болгоныг төлөөлсөн багаж дэлгэц дээр харуулагддаг. Багажнууд гэдэг нь дарагдах, эсвэл ямар нэгэн аргаар өөрчлөгдөж байдаг дэлгэц дээрх зүйлс бөгөөд товч, чагталдаг цонх, бөөрөнхий сонгодог товч, тэмдэгт зурагнууд, жагсаалтууд зэрэг юм. µsoft.windows; харин тэдгээрийг controls буюу хянагчид гэж нэрлэсэн байдаг. µsoft.windows; болон Apple-н &macos; хоёр багажны маш тогтсон загвартай билээ. Програм хөгжүүлэгчид нь өөрсдийн програмуудаа нийтлэг харуулагдах загвараар аль болох хийх зарчмыг баримталж байдаг. X-ийн хувьд бол тодорхой нэг график загвар, аль эсвэл багажнуудын олонлогийг заавал баримтлах нь тийм ч ухаалаг бус санаа юм. Тийм болохоор Х програмуудыг хоорондоо адилхан харагдах нийтлэг загвартай байдаг гэж бодох хэрэггүй. MIT-с гаргасан Athena эсвэл &motif; ( µsoft.windows; дээрх багажнуудын олонлог түүн дээр хийгдсэн, товойлгосон ирмэгүүд болон гурван саарал сүүдэртэй), OpenLook, болон бусад маш олон, түгээмэл дэлгэрсэн багажны цуглуулгууд байдаг. Өнөөгийн ихэнх шинэ Х програмууд нь KDE-н хэрэглэдэг Qt, аль эсвэл GNOME-н хэрэглэдэг GTK+ зэрэг орчин үеийн багажнуудын олонлог хэрэглэдэг. Энэ нь &unix;-н харагдах дэлгэцийн маягийн хувьд зарим нэг давхцалд хүргэх бөгөөд ингэснээр мэдээж юмсыг шинэ хэрэглэгчдийн хувьд илүү хялбар болгох юм. X11-г суулгах нь &xorg; бол &os;-н анхдагч X11 гүйцэтгэл юм. &xorg; нь X.Org сангаас гаргасан Х цонхот системийн Х сервер. &xorg; нь &xfree86 4.4RC2 болон X11R6.6 хоёрын эх бичлэг дээр үндэслэгдсэн билээ. &os;-н портын цуглуулга дотор байгаа &xorg;-н хувилбар нь &xorg.version; гэж буй. Портын цуглуулгаас &xorg;-г суулгахын тулд: &prompt.root; cd /usr/ports/x11/xorg &prompt.root; make install clean &xorg;-г бүхлээр нь хөрвүүлэхийн тулд хамгийн багадаа 4 ГБ хэмжээ сул байлгах хэрэгтэйг анхаараарай. X11-г багц хэлбэрээр мөн суулгаж болно. Хоёрт хэлбэрийн файлыг нь &man.pkg.add.1; хэрэгслээр Х11-г суулгаж болдог. Алсад байгаа серверээс нөхөж суулгадаг боломжийг &man.pkg.add.1; хэрэглэх үед багцнаас хувилбарынх нь дугаарыг устгах хэрэгтэй. Тэгээд &man.pkg.add.1; нь автоматаар сүүлийн хувилбарыг нь нөхөж суулгадаг. &xorg;-н хамгийн сүүлийн хэлбэрийг нь автоматаар нөхөж суулгахын тулд ердөө л дараах тушаалыг өгнө: &prompt.root; pkg_add -r xorg Дээрх жишээгээр бол X11-г сервер, үйлчлүүлэгч, үсгийн маяг зэрэгтэй нь бүхлээр нь суулгана. Х11-н багц болон портууд нь тусдаа мөн суугдаж болдог. Энэ бүлгийн үлдсэн хэсэгт Х11-г суулгаж тохируулан хэрхэн эвтэйхэн компьютерийн дэлгэц бэлдэх талаар өгүүлэх болно. Кристофер Шамвэй Хамтран бичсэн X11-н тохируулга &xorg; X11 Тохируулж эхлэхээс өмнө Х11-г тохируулахаасаа өмнө суулгасан системийн дараах мэдээллүүд шаардлагатай: Дэлгэцийн тодорхойлолтууд Видео адаптерийн схемийн мэдээлэл Видео адаптерийн санах ойн хэмжээ Хэвтээ зуралтын давтамж Босоо зуралтын давтамж Х11-д хэрэгтэй дэлгэцийн тодорхойлолтод зуралтын хэмжээ болон зуралтын давтамж нар орно. Эдгээр тодорхойлолтыг тухайн дэлгэцийг үйлдвэрлэсэн газрын вэб хуудас юм уу эсвэл уг дэлгэцтэй хамт ирсэн бичиг баримт дотроос харж болно. Тэр дотроос мэдэх шаардлагатай хоёр тоо бол хэвтээ болон босоо чиглэлийн зуралтын давтамж юм. Видео адаптерийн схемийг Х11 мэдсэнээр уг график дүрслэгчтэй ямар драйвер буюу таниулагч програм ашиглан харилцан ажиллах боломжтойг мэдэж авдаг. Ихэнх схемүүд автоматаар танигддаг боловч хэрэв автомат танилт амжилтгүй болох тохиолдолд схемийн мэдээллийг мэдсэн байх нь хэрэгтэй билээ. График дүрслэгч дээрх санах ойн хэмжээг мэдсэнээр зуралтын нягтшил болон өнгөний баялгийг тодорхойлоход хэрэгтэй. Үүнийг мэдэх нь тун чухал бөгөөд системийнхээ ажиллаж чадах хязгаарыг нь тодорхойлдог юм. X11-н тохиргоо 7.3 хувилбараас эхлэн &xorg; нь ямар нэгэн тохиргооны файлгүйгээр тушаал хүлээх мөрөн дээр доор дурдсаныг бичин ихэвчлэн ажиллах боломжтой байдаг: &prompt.user; startx 7.4 хувилбараас эхлэн гар болон хулганыг автоматаар танихын тулд &xorg; нь HAL-ийг ашигладаг. sysutils/hal болон devel/dbus портууд нь x11/xorg-ийн хамаарал болон суудаг боловч тэдгээрийг /etc/rc.conf файл дахь дараах оруулгуудыг засварлан идэвхжүүлэх ёстой: hald_enable="YES" dbus_enable="YES" Эдгээр үйлчилгээнүүдийг дараа дараачийн &xorg; тохиргоог оролдохоосоо өмнө эхлүүлсэн байх шаардлагатай (гараар эсвэл дахин ачаалах замаар). Автомат тохиргоо нь зарим нэг тоног төхөөрөмжийн хувьд ажиллахгүй байх юм уу эсвэл зарим нэг зүйлсийг хүссэнээр тэр бүр тохируулж чаддаггүй. Энэ тохиолдлуудад гараар тохиргоог хийх шаардлагатай. GNOME, KDE эсвэл - XFce зэрэг ширээний орчнууд нь + Xfce зэрэг ширээний орчнууд нь хэрэглэгчид нягтрал зэрэг дэлгэцийн өгөгдлүүдийг хялбарханаар тохируулах боломж бүхий хэрэгслүүдтэй. Хэрэв анхдагч тохиргоог хүлээн авах боломжгүй бөгөөд та ширээний орчин суулгахаар шийдсэн бол ширээний орчны суулгалтыг үргэлжлүүлж тохирох дэлгэц тохируулах хэрэгслийг ашиглаарай. X11-г тохируулах нь олон үе шаттай явц билээ. Хамгийн эхний алхам бол анхдагч тохируулгын файлыг бэлдэх билээ. Супер хэрэглэгчийн эрхээр ердөө л дараах тушаалыг өгнө: &prompt.root; Xorg -configure Ингэснээр /root сан дотор xorg.conf.new гэсэн нэртэй Х11 ийн тохиргооны үндсэн файл үүсгэгддэг (та &man.su.1; тушаалаар юм уу эсвэл анхнаасаа супер хэрэглэгчийн эрхээр орсон байсан ч супер хэрэглэгчийн $HOME буюу эх сан дотор үүсгэх болно). Х11 гуай тухайн систем дээр байгаа график төхөөрөмжийг таних оролдлого хийж таниулах програмын мэдээллийг уг тохируулга руу бичдэг. Дараагийн алхам бол уг тохируулга файлыг ашиглаад график төхөөрөмжтэй &xorg; ажиллаж чадаж байгааг турших юм. 7.3-с дээшхи &xorg;-ийн хувилбаруудын хувьд дараах тушаалыг оруулах хэрэгтэй: &prompt.root; Xorg -config xorg.conf.new &xorg; 7.4 болон түүнээс дээшхи хувилбаруудаас эхлээд энэ тест нь хоосон дэлгэц харуулдаг болсон бөгөөд энэ нь X11-ийг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахад хүндрэл учруулж болох юм. Хуучнаараа бас байж болох бөгөөд үүнийг тохиргоог ашиглан хийнэ: &prompt.root; Xorg -config xorg.conf.new -retro Хэрэв хар саарал дэвсгэр дээр Х хэлбэртэй хулганы заагч харагдаж байвал амжилттай боллоо гэсэн үг. Туршилтаас гарахын тулд Ctrl Alt Backspace товчлуурын хослолыг дарна. Энэ товчлуурын хослол нь анхдагчаар &xorg;-ийн 7.3 хувилбар хүртэл идэвхжүүлэгдсэн байдаг. 7.4 болон түүнээс хойшхи хувилбарт үүнийг идэвхжүүлэхийн тулд дараах мөрийг тохиргооны файлын ServerLayout эсвэл ServerFlags хэсэгт нэмэх хэрэгтэй: Option "DontZap" "Off" Хэрэв хулгана ажиллахгүй байвал өмнөх туршилтыг дахин хийхээсээ өмнө хулганаа тохируулах шаардлагатай. &os;-г суулгах бүлэгт буй хэсгээс харна уу. Мөн 7.4 хувилбараас эхлээд xorg.conf файл дахь InputDevice хэсгүүдээс автоматаар илрүүлсэн төхөөрөмжүүдийг илүүд үздэг. Хуучин байдалд нь эргүүлж оруулахын тулд дараах мөрийг энэ файлын ServerLayout эсвэл ServerFlags хэсэгт нэмэх хэрэгтэй: Option "AutoAddDevices" "false" Оролтын төхөөрөмжүүдийг дараа нь урьдны хувилбаруудад хийсний нэгэн адилаар хэрэгцээтэй бусад тохируулгуудын (жишээ нь гарын байрлалыг сэлгэх) хамтаар тохируулж болдог. X11-г сайжруулах Дараа нь xorg.conf.new файлыг өөрийнхөө хүсэлд тохируулан сайжруулах хэрэгтэй. Уг файлыг &man.emacs.1; эсвэл &man.ee.1; зэрэг засварлагчаар нээнэ. Эхлээд дэлгэцийн зурах давтамжийг оруулж өгөх хэрэгтэй. Ийм зурах давтамж нь хэвтээ болон босоо чиглэлийн зурах давтамж гэж байдаг. Давтамжийн тоон утгуудыг xorg.conf.new файл дотор "Monitor" гэсэн хэсэгт оруулж өгөөрэй: Section "Monitor" Identifier "Monitor0" VendorName "Monitor Vendor" ModelName "Monitor Model" HorizSync 30-107 VertRefresh 48-120 EndSection HorizSync болон VertRefresh гэсэн хэсэг нь хоосон утгатай байж магадгүй. Хэрэв тийм бол тэдгээрт тохирсон утгуудыг нь оруулж өгөх ёстой. HorizSync-д хэвтээ зуралт, VertRefresh-д босоо зуралтын утгыг өгнө. Дээрх жишээн дээр дэлгэцийн тохирох утгуудыг нь оруулж байна. X нь DPMS (Тэжээл хэмнэх) чадвартай дэлгэцийг дэмждэг. &man.xset.1; програм цаг дуусах нөхцлийг шалгаад дэлгэцийг standby, suspend, эсвэл off буюу нөөц, түр салгах, эсвэл унтраах зэрэг горимд шилжүүлдэг. Хэрэв та дэлгэцэндээ DPMS шинж чанарыг хэрэгжүүлнэ гэж бодож байвал дараах мөрийг monitor хэсэгт нэмэх хэрэгтэй: Option "DPMS" xorg.conf Та xorg.conf.new файлыг засварлагч дээр нээсэн хэвээр байгаа болохоор дэлгэцийн зуралтын хэмжээ болон өнгөний нягтыг оруулж өгч болно. Эдгээр утгыг "Screen" хэсэгт оруулдаг: Section "Screen" Identifier "Screen0" Device "Card0" Monitor "Monitor0" DefaultDepth 24 SubSection "Display" Viewport 0 0 Depth 24 Modes "1024x768" EndSubSection EndSection DefaultDepth-д өгсөн утга нь анхдагч хэрэглэх өнгөний нягт юм. Хэрэв анхдагч утгыг нь ачаалах үед дарж өөрчлөж хэрэглэнэ гэвэл &man.Xorg.1;-г ажиллуулах тушаалд гэсэн сонголтыг хүссэн утгатай хамт оруулан хэрэглэж болно. Modes гэсэн түлхүүр үг нь заасан өнгөтэй үеийн дэлгэцийн зурах хэмжээг зааж байдаг. Тухайн график дүрслэгчийн үйлдвэрлэгчээс зааж өгсөн стандарт VESA горимууд л зөвшөөрөгдсөн гэдгийг анхаарна уу. Дээрх жишээн дээр дэлгэцийн анхдагч өнгөний нягт нь нэг цэгийг хорин дөрвөн битээр илэрхийлнэ гэж заасан байгаа бөгөөд ийм нягтшилтай үедээ өргөөшөө 1024, өндрөөшөө 768 цэгээр зурж харуул хэмээн зааж өгөв. Эцэст нь тохируулгын файлаа хадгалаад өмнө заасны дагуу дахин турших хэрэгтэй. Хүндрэл гарсан үед танд хэрэгтэй нэг хэрэгсэл бол Х11-ийн log буюу бүртгэл тэмдэглэлийн файл юм. Энэ файлд Х11-д залгагдсан төхөөрөмжийн тухай мэдээллүүд оршиж байдаг. &xorg;-н бүртгэл тэмдэглэлийн нэрний загвар нь /var/log/Xorg.0.log хэлбэртэй байдаг. Энэ файлын жинхэнэ нэр нь Xorg.0.log-оос Xorg.8.log-н хооронд өөрчлөгдөж байдаг. Хэрэв бүх зүйл сайн болж өнгөрсөн бол тохируулгын файлаа &man.Xorg.1;-д олдох газарт байрлуулах хэрэгтэй. Үүнийг голдуу /etc/X11/xorg.conf эсвэл /usr/local/etc/X11/xorg.conf гэсэн байрлалд хуулдаг. &prompt.root; cp xorg.conf.new /etc/X11/xorg.conf X11-г тохируулах явц ингээд гүйцлээ. &xorg;-г та одоо &man.startx.1; хэрэгслээр эхлүүлж болно. Х11 сервер нь мөн &man.xdm.1;-р эхлүүлэгдэж болдог. Нэмэгдэл тохиргоо &intel; i810 Graphics Chipsets-г тохируулах Intel i810 graphic chipset &intel; i810 integrated chipsets төрлийн график дүрслэгчдийг тохируулахын тулд agpgart AGP програмууд X11-д хэрэгтэй байдаг. &man.agp.4;-н драйверийн гарын авлагаас нэмэгдэл мэдээллийг хараарай. Энэ нь мөн бусад график хавтангуудын төхөөрөмжийг тохируулахад хэрэглэгддэг. Системийнхээ цөмд &man.agp.4; драйверийг оруулж хөрвүүлээгүй бол &man.kldload.8; тушаалаар драйверийг дуудсан үед ажиллахгүй гэдгийг анхаарна уу. Уг драйвер анхнаасаа цөмд оруулж бэлтгэгдсэн байх ёстой юм уу эсвэл ачаалах үед /boot/loader.conf-р цөмд нэмэгдсэн байх ёстой. Өргөн дэлгэцийн горим нэмэх widescreen flatpanel өргөн дэлгэцийн тохиргоо Энэ хэсэгт таныг тохируулгын жаахан илүү мэдлэгтэй гэж үзэх болно. Мөн энэ хэсэгт дээр өгүүлсэн ердийн тохиргоо хийхийг авч үзэхгүй. Бүртгэл мэдээллийн файлыг ашиглаж тохиргоог ямар нэгэн аргаар дуусгаж болно. Хамгийн багадаа текст засварлагч байхад л уг тохируулгыг хийж болох хангалттай. 16:10 болон 10:9 зэрэг харуулах харьцааг дэмждэг одоогийн өргөн дэлцгэцүүд (WSXGA, WSXGA+, WUXGA, WXGA, WXGA+, гэх мэт) жаахан хүндрэлтэй байж болзошгүй. Зарим төрлийн 16:10 харуулах харьцаануудыг дурдвал: 2560x1600 1920x1200 1680x1050 1440x900 1280x800 Зарим тохиолдолд Section "Screen" хэсгийн Mode хэсэгт эдгээр харьцаануудын нэгийг бичсэнээр тохиргоог амархан гүйцээж болдог: Section "Screen" Identifier "Screen0" Device "Card0" Monitor "Monitor0" DefaultDepth 24 SubSection "Display" Viewport 0 0 Depth 24 Modes "1680x1050" EndSubSection EndSection &xorg; нь тухайн өргөн дэлгэцээс I2C/DDC мэдээллийг нь авах ухаантай болохоор уг дэлгэцийн харгалзах зуралтын давтамжийг нь мэдэж чаддаг. Хэрэв эдгээр ModeLines-ууд нь драйвер дотор байхгүй байвал &xorg; танд жаахан тусламж өгч чаддаг. /var/log/Xorg.0.log файлаас ажиллаж болох ModeLine-уудыг харж болно. Дараах шиг мөрийн хэсгүүдийг харах хэрэгтэй: (II) MGA(0): Supported additional Video Mode: (II) MGA(0): clock: 146.2 MHz Image Size: 433 x 271 mm (II) MGA(0): h_active: 1680 h_sync: 1784 h_sync_end 1960 h_blank_end 2240 h_border: 0 (II) MGA(0): v_active: 1050 v_sync: 1053 v_sync_end 1059 v_blanking: 1089 v_border: 0 (II) MGA(0): Ranges: V min: 48 V max: 85 Hz, H min: 30 H max: 94 kHz, PixClock max 170 MHz Энэ мэдээллийг EDID мэдээлэл гэдэг. Үүгээр ModeLine мөрийг үүсгэхийн тулд ердөө л тэдгээрийг зөв дарааллаар нь оруулж бичихэд хангалттай: ModeLine <name> <clock> <4 horiz. timings> <4 vert. timings> Тэгэхээр дээр жишээний дагуу Section "Monitor" хэсэгт ModeLine мөрийг дараах маягаар оруулна: Section "Monitor" Identifier "Monitor1" VendorName "Bigname" ModelName "BestModel" ModeLine "1680x1050" 146.2 1680 1784 1960 2240 1050 1053 1059 1089 Option "DPMS" EndSection Ингэж энгийн засварлалт хийж дуусгаад Х-ийг өргөн дэлгэцтэй нь шинээр ажиллуулж болно. Мюррэй Стөүкли Хамтран бичилцсэн X11 дээр үсгийн маяг хэрэглэх нь Type1 төрлийн үсгийн маяг Х11 тэй хамт ирдэг анхдагч үсгийн маягууд нь ширээний програмуудад тийм сайн тохиромжтой байж чаддаггүй. Том үсэгнүүд нь зарим нь арзайж харагдах, зарим &netscape;-н жижиг үсэгнүүд тийм аятайхан харагддаггүй гэх мэт онцгүй тохиолдлууд тулгардаг. Гэхдээ Х11 дээр хэрэглэгдэх боломжтой үнэгүй өндөр чанарын Type1 (&postscript;) төрлийн үсгийн маягууд байдаг. Жишээ нь URW үсгийн цуглуулганд (x11-fonts/urwfonts) өндөр чанарын type1 (Times Roman, Helvetica, Palatino гэх мэтчилэн) үсгийн маягууд орсон байдаг. Мөн Freefonts цуглуулганд (x11-fonts/freefonts) маш олон төрлийн үсгийн маяг байдаг бөгөөд ихэнх нь графиктай ажилладаг Gimp зэрэг програмд зориулагдсан болохоор дэлгэцийн харуулах зориулалтанд хэрэглэгддэггүй. Бас Х11 дээр цөөхөн тохиргоо хийгээд &truetype; төрлийн үсгийн маяг хэрэглэдэг болгож болдог. &man.X.7; хуудаснаас юм уу эсвэл &truetype; үсгийн маягийн хэсгээс нэмэлт мэдээллүүдийг уншина уу. Дээрх Type1 үсгийг портын цуглуулгаас суулгахын тулд дараах тушаалыг оруулна: &prompt.root; cd /usr/ports/x11-fonts/urwfonts &prompt.root; make install clean Энэ үйлдлийг бусад цуглуулган дээр мөн адил хийнэ. X серверт эдгээр үсгээ таниулахын тулд тохируулгын файлд (/etc/X11/xorg.conf) дараах мөрийг нэмж өгдөг: FontPath "/usr/local/lib/X11/fonts/URW/" эсвэл Х ажиллаж байх үед дараах тушаалыг өгч болно: &prompt.user; xset fp+ /usr/local/lib/X11/fonts/URW &prompt.user; xset fp rehash Энэ тушаал нь Х хэсгийг хаагдах хүртэл хүчинтэй бөгөөд ийм байдалд хүргэхгүй гэвэл ачаалах үед уншигддаг эхлэх файлд нэмж өгдөг (startx-н эхлэх үед уншдаг файл нь ~/.xinitrc, харин XDM зэргийн график нэвтрэлт хийдэг програмын эхлэн уншдаг файл нь ~/.xsession байдаг ). Гурав дахь арга бол шинэ /usr/local/etc/fonts/local.conf файл хэрэглэх юм: anti-aliasing хэсгээс уншина уу. &truetype; үсгийн маяг TrueType үсгийн маяг үсгийн маяг TrueType &xorg; нь өөртөө бас &truetype; төрлийн үсгийн маягийг харуулах гүйцэтгэлтэй суусан байдаг. Үүнийг гүйцэтгэх хоёр төрлийн гүйцэтгэл бий. Энэ хэсэгт freetype модулийг харуулсан ба нөгөө үсгийн маяг харуулагчийг бодвол илүү тогтвортой билээ. freetype модулийг идэвхжүүлэхийн тулд дараах мөрийг /etc/X11/xorg.conf файлын "Module" хэсэгт нэмнэ. Load "freetype" Одоо &truetype; үсгийн маягт зориулсан сан үүсгээд (жишээлбэл /usr/local/lib/X11/fonts/TrueType) бүх &truetype; үсгүүдээ тэр санд хуулна. &macintosh; машинаас &truetype; төрлийн үсгийн маягийг шууд хуулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эдгээр нь Х11 дээр хэрэглэгдэхийн тулд &unix;/&ms-dos;/&windows; хэлбэрийнх байх ёстой. Тэр санд хуулсныхаа дараа ttmkfdir-г ашиглаж fonts.dir файл үүсгэдэг бөгөөд ингэснээр Х-н үсэг харуулагч нь шинэ файл суугдлаа гэдгийг таньдаг. ttmkfdir нь FreeBSD-н портын цуглуулганд x11-fonts/ttmkfdir гэж буй. &prompt.root; cd /usr/local/lib/X11/fonts/TrueType &prompt.root; ttmkfdir -o fonts.dir Одоо &truetype; санг үсгийн маягийн таних замд нэмэх ёстой. Энэ нь дээр Type1 үсгийн маягт дээр өгүүлсэнтэй ижилхэн &prompt.user; xset fp+ /usr/local/lib/X11/fonts/TrueType &prompt.user; xset fp rehash гэж нэмэх юм уу эсвэл xorg.conf файл дотор FontPath гэж нэмнэ. Ингээд болох нь тэр. Одоо &netscape;, Gimp, &staroffice;, гэх мэтчилэн бүх X програмууд суугдсан &truetype; үсгийн маягуудыг таних ёстой. Маш бага хэмжээтэй (өндөр нарийвчлалтай дэлгэц дээр үзүүлэгдэх вэбийн текстүүд) эсвэл маш том үсэгнүүд (&staroffice; дээр) арай илүү харагдана. Жо Маркус Кларк Шинэчилсэн Anti-Aliased үсгийн маяг anti-aliased үсгийн маяг үсгийн маяг anti-aliased Anti-aliasing үсгийн маягууд Х11 дээр &xfree86; 4.0.2-с эхлэн боломжтой болсон. Гэхдээ &xfree86; 4.3.0 хүртэл үсгийн маяг тохируулах нь төвөгтэй байв. &xfree86; 4.3.0-с эхлэн Х11 дээр /usr/local/lib/X11/fonts/ ба ~/.fonts/ дотор байрласан бүх үсгийн маягууд автоматаар anti-aliasing гэж Xft-нийцтэй програмд хэрэглэгдэх боломжтой болсон. Бүх програмууд Xft-нийцтэй биш боловч ихэнх нь Xft-г дэмжсэн байдаг. Хft-нийцтэй програмууд бол Qt 2.3 ба түүнээс дээшхи хувилбарууд (KDE ширээний орчинг хөгжүүлэхэд хэрэглэгддэг багаж хэрэгслүүд), GTK+ 2.0 ба түүнээс дээшхи хувилбарууд ( GNOME ширээний орчинг хөгжүүлэхэд хэрэглэгддэг багаж хэрэгслүүд), мөн Mozilla 1.2 ба түүнээс дээшхи хувилбарууд юм. Ямар үсгийн маягууд нь anti-aliased болохыг хянах эсвэл anti-aliasing шинж чанаруудыг тохируулахын тулд /usr/local/etc/fonts/local.conf файлыг үүсгэх (хэрэв байвал засварлах) хэрэгтэй. Xft үсгийн маягийн системийн хэд хэдэн шинж чанарууд энэ файлаар тохируулагддаг бөгөөд энэ хэсэгт зөвхөн энгийн хэдийг жишээ татах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг &man.fonts-conf.5; хуудаснаас харна уу. XML Энэ файл нь XML хэлбэрийн байх ёстой. Том жижиг үсгийн хэмжээнд нь анхааралтай хандах хэрэгтэй. Мөн нээгдсэн таглааг бас зөв хаасан байх ёстой. Энэ файл эхлэхдээ энгийн DOCTYPE тодорхойлолтоор эхэлдэг бөгөөд дараа нь <fontconfig> таглаа араас нь залгаж явдаг: <?xml version="1.0"?> <!DOCTYPE fontconfig SYSTEM "fonts.dtd"> <fontconfig> Өмнө хэлсэнчлэн /usr/local/lib/X11/fonts/ болон ~/.fonts/ санд байгаа үсгийн маягууд автоматаар Xft-нийцтэй програмд танигддаг. Та үүнээс өөр санд үсгийн маяг байрлуулсан бол /usr/local/etc/fonts/local.conf файлд доор дурдсантай ижил мөр оруулж өгөх хэрэгтэй: <dir>/үсгийн/маягийн/байгаа/сангийн</зам> Шинэ үсэг, ялангуяа шинэ сан нэмсний дараа үсгийн маягийн түр хадгалагдсан орон зайг дараах тушаалаар сэргээх ёстой: &prompt.root; fc-cache -f Anti-aliasing нь ирмэгийг жаахан уусгаж зөөлрүүлэн харагдуулдаг болохоор жижиг үсгүүдийг уншихад эвтэйхэн болгодог бөгөөд том үсгийн шаталсан ирмэгийг зөөллөж гөлийлгөдөг. Иймэрхүү зөөллөсөн шинэ чанар нь ердийн текст дээр хэрэгжихээр нүдэнд ядаргаатай өвтгөх нөлөө үүсгэж магадгүй юм. Тэгэхээр 14-н хэмжээнээс бага үсгийн маяганд anti-aliasing шинж чанарыг хэрэглэхгүй гэж бодвол дараах мөрийг оруулаарай: <match target="font"> <test name="size" compare="less"> <double>14</double> </test> <edit name="antialias" mode="assign"> <bool>false</bool> </edit> </match> <match target="font"> <test name="pixelsize" compare="less" qual="any"> <double>14</double> </test> <edit mode="assign" name="antialias"> <bool>false</bool> </edit> </match> үсгийн маяг зай авалт Жигд зай авалттай үсгийн маяганд anti-aliasing шинж чанар зөв хэрэгжихгүй байж магадгүй. Энэ асуудал KDE дээр их тулгардаг. Үүний засах нэг арга бол тийм үсгүүдийн зай авалтыг 100 байх ёстой гэж зааж өгдөг. Дараах мөрийг нэмж үүнийг гүйцэтгэнэ: <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>fixed</string> </test> <edit name="family" mode="assign"> <string>mono</string> </edit> </match> <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>console</string> </test> <edit name="family" mode="assign"> <string>mono</string> </edit> </match> (энэ нь бусад ердийн ижил зай авалттай үсгийн маягуудыг "mono" гэсэн нэрээр хандана гэж зааж өгч байна) тэгээд дараа нь: <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>mono</string> </test> <edit name="spacing" mode="assign"> <int>100</int> </edit> </match> Helvetica зэрэг зарим үсгийн маягуудад anti-aliased хэрэглэх үед бага зэрэг хүндрэлүүд гарч болзошгүй. Энэ загвар нь тийм үсгийн маягуудын талыг нь хасах шинж илэрдэг. Бүр таарахгүй муудах үед Mozilla зэргийн програмууд ажиллах үедээ нурдаг. Үүнээс сэргийлэхийн тулд local.conf файлд дараах мөрийг нэмнэ: <match target="pattern" name="family"> <test qual="any" name="family"> <string>Helvetica</string> </test> <edit name="family" mode="assign"> <string>sans-serif</string> </edit> </match> local.conf файлыг засварлаж дуусаад уг файлыг </fontconfig> таглаагаар дууссан эсэхийг шалгаарай. Ингээгүй бол уг файлын өөрчлөлтийг үл хэрэгсэж хэрэгжүүлдэггүй. Х11-тэй анх ирдэг үсгийн маягуудад anti-aliasing хэрэглэхэд тийм аятайхан харагддаггүй. Арай илүү анхдагч үсгийн маягийг x11-fonts/bitstream-vera портоос суулгаж болно. Энэ порт нь суугдах үедээ хэрэв /usr/local/etc/fonts/local.conf файл байхгүй бол мөн суулгадаг. Хэрэв файл өмнө нь байвал энэ порт /usr/local/etc/fonts/local.conf-vera гэсэн файл үүсгэдэг. Үүний дотор байгааг /usr/local/etc/fonts/local.conf файл уруу нийлүүлбэл Bitstream үсгийн маягтууд автоматаар X11 Serif, Sans Serif, болон Monospaced үсгийн маягтуудын оронд сууж анхдагч үсгийн маяг нь болдог. Эцэст нь хэрэглэгчид өөрсдийн гэсэн тохируулгаа хувийн сан дотор буй .fonts.conf файл дотор хийж болдог. Ингэхийн тулд хэрэглэгч бүр ~/.fonts.conf файл үүсгэх хэрэгтэй. Энэ файл нь мөн XML хэлбэртэй байх ёстой. LCD дэлгэц Үсгийн маяг LCD дэлгэц Сүүлчийн үг: LCD дэлгэцтэй үед sub-pixel харуулалт хэрэглэх хүсэлт гарч болзошгүй. Энэ нь үндсэндээ (хэвтээ чиглэлд нь салгасан) улаан, ногоон болон цэнхэр өнгийн бүрдлүүдийг тусад нь салгаж харуулснаар хэвтээ чиглэлийн дүрслэх чадварыг сайжруулдаг. Үр дүн нь мэдээж маш сайн харуулалт үүсдэг. Ингэж зөвшөөрүүлэхийн тулд local.conf файлд дараах мөрийг нэмнэ: <match target="font"> <test qual="all" name="rgba"> <const>unknown</const> </test> <edit name="rgba" mode="assign"> <const>rgb</const> </edit> </match> Дэлгэцийн төрлөөс хамаарч rgb нь bgr, vrgb эсвэл vbgr гэж өөрчлөгдөж болзошгүй тул янз янзаар нь туршиж аль нь илүү тохирч байгааг олоорой. Mozilla anti-aliased үсгийн маягийг хорих Дараагийн удаа Х-г эхлэх үед Anti-aliasing зөвшөөрөгдсөн байх болно. Гэхдээ програмууд энэ шинж чанарын давуу талыг ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар Qt хэрэгсэл үүнийг ашигладаг. Энэ нь KDE орчны бүх үсгийн маягт anti-aliased хэрэгжүүлдэг. Мөн GTK+ үүнийг ашиглан GNOME дээр Font програмаар ( дээр дэлгэрэнгүй мэдээлэл буй) үсгийн маягтдаа anti-aliasing хэрэгжүүлдэг. Анхныхаа тохиргоогоор Mozilla 1.2 болон түүнээс дээшхи хувилбарууд нь автоматаар anti-aliasing-г ашигладаг. Үүнийг хорихын тулд Mozilla-DWITHOUT_XFT гэсэн сонголттой хөрвүүлж бэлдэх хэрэгтэй. Сэф Кингсли Хамтран бичилцсэн X Display Manager буюу харуулалт зохицуулагч Ерөнхий ойлголт X Display Manager буюу харуулалт зохицуулагч X Display Manager (XDM) буюу Х харуулалт зохицуулагч гэдэг нь Х цонхот системд сонгогдон хэрэглэгдэж болох бөгөөд нэвтрэх үйлдэлд хэрэглэгддэг. Энэ нь бага хүчин чадалтай X терминал, ширээний програмын орчин, мөн том сүлжээнд буй харуулалтын сервер зэрэг төрөл бүрийн нөхцөлд хэрэглэгддэг. Нэгэнт Х цонхот систем нь сүлжээ болон бүртгэлийн бие даасан гүйцэтгэлтэй болохоор Х үйлчлүүлэгч болон серверүүдийн хоорондох холбоог тохируулах маш олон арга бий. XDM нь холбогдож болох серверүүдийг график горимд дүрсэлж харуулдаг бөгөөд нэр болон нууц үг оруулах нөхцөл биелүүлж өгдөг. Та XDM-г хэрэглэгчид зориулж &man.getty.8; хэрэгслийн биелүүлдэг гүйцэтгэлтэй ( хэсгээс дэлгэрэнгүйг харна уу) ижил гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ нь систем рүү нэвтрэх үйлдлийг гүйцэтгэдэг бөгөөд нэвтрүүлэхдээ тухайн хэрэглэгчийн орчинг ажиллуулж (голдуу Х цонхны зохицуулагч байдаг ) хэрэглэгчийг гарах хүртэл нь хүлээж байдаг. Мөн өөр хэрэглэгч холбогдох үед холбогдох дэлгэцийг харуулан нэвтрэх үйлдэл хийлгэх боломжийг XDM биелүүлж байдаг. XDM-г хэрэглэх нь XDM далд чөтгөр гуай /usr/local/bin/xdm гэсэн байрлалд байдаг. Энэ нь root эрхтэй хүнээр ямар ч үед эхлүүлэгдэж болдог бөгөөд эхлэнгүүтээ уг машинд буй Х цонхыг зохицуулах үүргийг гүйцэтгэж эхэлдэг. Хэрэв XDM-г машиныг шинээр ачаалагдах болгонд эхлүүлэх хүсэлтэй байгаа бол үүнийг биелүүлэх хамгийн эвтэйхэн зам бол /etc/ttys файлд оруулга хийж өгөх билээ. Энэ файлын зохион байгуулалтын талаар хэсэгт хараарай. /etc/ttys файл дотор XDM-г виртуал терминал дээр далд чөтгөр хэлбэрээр ажиллуулна гэсэн дараах мөр байдаг: ttyv8 "/usr/local/bin/xdm -nodaemon" xterm off secure Анхдагч тохируулгаараа энэ нь хоригдсон байдаг бөгөөд идэвхжүүлэхийг хүсвэл тав дахь үг болох off гэснийг on болгож өөрчлөөд &man.init.8;-г дээр заасны дагуу шинээр ачаалах хэрэгтэй. Эхний талбар нь уг програмын зохицуулах терминалын нэр бөгөөд ttyv8 гэсэн буй. Энэ нь XDM есдүгээр виртуал терминал дээр ажиллаж эхэлнэ гэсэн үг юм. XDM-г тохируулах нь XDM-г тохируулах файл /usr/local/lib/X11/xdm санд байдаг. Энэ сан дотор XDM-н харагдцыг өөрчилж тохируулах хэд хэдэн файл бий. Голдуу дараах төрлийн файлууд байдаг: Файл Тодорхойлолт Xaccess Хэрэглэгчийн эрхийн дүрэм. Xresources X-н resource буюу эх сурвалж анхдагч утгууд. Xservers Дотоод юм уу алсад буй холбогдож болох дэлгэц зохицуулагчдын жагсаалт. Xsession Нэвтрэх үед тухайн орчинд үйлдэгддэг анхдагч скрипт. Xsetup_* Нэвтрэх үйлдлээс өмнө нь програмуудыг ачаалагч скрипт. xdm-config Уг машин дээр ажиллаж байгаа бүх харуулагчдыг ерөнхийд нь тохируулагч файл. xdm-errors Сервер програмаас үүсгэгдсэн алдаанууд. xdm-pid Одоогийн ажиллаж байгаа XDM-н процесс ID дугаар. Мөн энэ сан дотор XDM-г ажиллаж байх үед уг график орчныг тохируулдаг скрипт болон програмууд байдаг. Саяны жагсаасан файлуудын зориулалтыг ерөнхийд нь дор дурдав. Уг файлуудыг хэрэглэх дэлгэрэнгүй заавар нь &man.xdm.1; хуудсанд тодорхойлогдсон байгаа. Анхныхаа тохируулгаар бол энгийн нэгэн нэвтрэх дөрвөлжин цонх дотор уг машины нэр харуулагдсан байдаг ба том үсгээр Login: гэж бичээд доод хэсэгт нь Password: гэж нууц үг оруулах талбар байдаг. Энэ цонхноос эхлэн XDM-н харагдцыг өөрчилж эхэлж болох юм. Xaccess XDM-ээр хянагддаг харуулагчтай холбогдох протоколыг X Display Manager Connection Protocol (XDMCP) гэж нэрлэдэг. Энэ файл нь алсад буй компьютераас XDMCP холболт ямар дүрмээр хийгдэхийг заан хянаж байдаг. Энэ нь алсаас холбогдох холболтыг хүлээж авах тохиргоог xdm-config файлд хийх хүртэл хориотой байдаг. Анхдагч тохиргоогоороо бол ямар ч хэрэглэгчийн холболтыг зөвшөөрөхгүй гэж заагдсан байдаг. Xresources Энэ нь харуулагчдыг сонгох нэвтрэх дэлгэцийн харуулалтыг өөрчилж болох анхдагч утгууд хадгалсан файл юм. Энэ файлаар нэвтрэх програмыг өөрчилж болно. Файлын зохион байгуулалт нь Х11-н бичиг баримтад заасантай ижил загвартай байдаг. Xservers Энэ нь сонгогдож болох харуулагчдын жагсаалт хадгалсан файл. Xsession Энэ файл нь XDM-д зориулсан хэрэглээг холбогдсоны дараа гүйцэтгэгдэх скрипт файл юм. Ихэнхдээ хэрэглэгчид өөрсдийнхөө эхлэл санд буй ~/.xsession файл дотор өөрсдийн гэсэн ажиллуулах бичлэгээ бичиж энэ файлын гүйцэтгэлийг дардаг. Xsetup_* Энэ файл нь нэвтрэх цонх болон харуулагчдыг сонгогдохоос өмнө автоматаар ажилладаг. Харуулагч болгонд зориулсан скрипт нь Xsetup_ нэрэн дээр харуулагчийн дугаар залгагдсан нэртэй байдаг ( жишээ нь дотоод харуулагч Xsetup_0 гэсэн нэртэй байдаг). Энэ файлд голдуу xconsole зэргийн нэг юм уу хоёр програмыг ар талд ажиллуулж байхаар бичсэн байдаг. xdm-config Энэ файлд харуулагч болгонд хэрэглэгдэх програмын анхдагч утга хэлбэрийн тохируулгууд байдаг. xdm-errors Энэ файл дотор XDM-н ажиллуулахыг оролдсон серверээс гарсан алдаануудыг бичсэн байдаг. Хэрэв XDM-н эхлүүлсэн дэлгэц ямар нэгэн замаар гацах юм бол юунаас болсон эсэхийг нь мэдэх хамгийн зөв газар бол энэ билээ. Эдгээр алдаанууд мөн хэрэглэгчийн тухайн орчноос хамаарч ~/.xsession-errors файл дотор бас бичигддэг. Сүлжээний харуулагч серверийг ажиллуулах Бусад хэрэглэгчдийг харуулагч сервер рүү холбохын тулд та хандах эрхийн дүрмийг засварлаж холболт хүлээж авагчийг зөвшөөрүүлэх хэрэгтэй. Анхдагч утгаараа үүнийг хорьсон байдаг. XDM-г холболт хүлээж авдаг болгохын тулд эхлээд xdm-config файл доторх мөрийг тайлбар мөр болгож хүчингүй болгох хэрэгтэй: ! SECURITY: do not listen for XDMCP or Chooser requests ! Comment out this line if you want to manage X terminals with xdm DisplayManager.requestPort: 0 тэгээд XDM-ийг шинээр эхлүүлэх хэрэгтэй. Ийм файлд # тэмдгээр тайлбар мэт болгож хасдаггүй харин ! тэмдэг хэрэглэх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Xaccess файл доторхоос жишээнүүдийг харах хэрэгтэй бөгөөд &man.xdm.1; гарын авлагаас дэлгэрэнгүй унших нь зүйтэй. XDM-н орлуулгууд XDM-г орлох хэд хэдэн програм бий. Тэдний нэг болох kdm-г ( KDE-тэй цуг ирдэг) энэ бүлэгт тайлбарлах болно. Харуулалт зохицуулагч kdm нь маш олон төрлийн харуулах загварыг санал болгодог бөгөөд нэвтрэх үед цонх зохицуулагчдыг давхар сонгож болох боломж өгдөг. Валентино Вашетто Хамтран бичсэн Дэлгэцийн орчин Энэ хэсэгт FreeBSD-н Х-д зориулсан төрөл бүрийн дэлгэцийн орчнуудыг тайлбарлах болно. Дэлгэцийн орчин гэдэгт энгийн цонх зохицуулагчаас авахуулаад төрөл бүрийн ширээний програмыг агуулсан цогц програмууд болох KDE болон GNOME зэрэг ордог. GNOME GNOME-н тухай GNOME GNOME гэдэг нь компьютераа тохируулахад тань амарчилж хөнгөвчилсөн дэлгэцийн програмын орчин юм. GNOME дотор самбар (програм эхлүүлэх болон төлөв байдлыг нь харуулах зорилготой), дэлгэцийн орон зай (програмууд байрлахад зориулагдсан ), дэлгэцийн хэрэгслүүд болон програмуудын цуглуулга, мөн програмууд өөр хоорондоо зохицож ажиллахад зориулагдсан хэд хэдэн журам агуулагдаж байдаг. Өөр үйлдлийн систем юм уу эсвэл өөр орчинд ажиллаж сурсан хүмүүст GNOME-н санал болгож байгаа хүчтэй бөгөөд аятайхан график орчин нь дасахад амар санагддаг. FreeBSD дээрх GNOME-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг FreeBSD-н GNOME Төслийн вэб хуудаснаас харах хэрэгтэй. Уг вэб хуудсанд GNOME-г хэрхэн суулгаж тохируулан мөн зохицуулах талаар нэлээн өргөн хэмжээний асуулт хариултууд байдаг. GNOME-г суулгах Энэ програм хангамжийг портын цуглуулга юм уу эсвэл багцаас хялбар аргаар суулгаж болно: Сүлжээнээс GNOME-г багц хэлбэрээр нь суулгахыг хүсвэл дараах тушаалыг өгөхөд хангалттай: &prompt.root; pkg_add -r gnome2 GNOME-г порт дотор эх бичлэгээс нь хөрвүүлж суулгахыг хүсвэл дараах тушаалаар суулгана: &prompt.root; cd /usr/ports/x11/gnome2 &prompt.root; make install clean GNOME суугдсаны дараа Х серверт анхдагч цонх зохицуулагчийн оронд GNOME эхлэхийг зааж өгөх хэрэг гардаг. GNOME-г эхлүүлэх амархан арга бол GNOME-н харуулалтыг зохицуулагч буюу GDM-г хэрэглэх билээ. GDM нь GNOME-той хамт суугддаг (гэхдээ анхдагч тохиргоогоороо бол хоригдсон байдаг) бөгөөд /etc/rc.conf файл дотор gdm_enable="YES" мөрийг нэмэн оруулснаар идэвхжүүлдэг. Шинээр ачаалагдах үед нэвтрэлт хийсний дараа нэмэлт тохируулга хийлгүйгээр GNOME автоматаар эхэлдэг. GNOME-г мөн тушаал бичдэг мөрнөөс .xinitrc файлд зөв тохируулга хийснээр ажиллуулж бас болно. Хэрэв .xinitrc файл өмнө нь байж байвал уг файлд байгаа цонх зохицуулагч эхлэх мөрийг арилгаад оронд нь /usr/local/bin/gnome-session гэж оруулах хэрэгтэй. Хэрэв нэг их онц чухал мөр уг тохиргооны файл дотор байхгүй гэж та мэдэж байгаа бол дараах тушаалыг өгч бас болно: &prompt.user; echo "/usr/local/bin/gnome-session" > ~/.xinitrc Тэгээд startx гэсэн тушаалыг бичихэд GNOME дэлгэцийн орчин эхлэх болно. Хэрэв XDM юм уу ямар нэгэн өөр дэлгэцийн орчин хэрэглэгдэж байсан бол .xsession гэсэн файл үүсгээд уг файл дотор өмнө ярьж байсан оруулгыг оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд уг файлыг засварлагчаар нээгээд дотор байгаа мөрийг /usr/local/bin/gnome-session мөрөөр дарж бичихэд болно: &prompt.user; echo "#!/bin/sh" > ~/.xsession &prompt.user; echo "/usr/local/bin/gnome-session" >> ~/.xsession &prompt.user; chmod +x ~/.xsession Өөр нэг сонголт бол цонх зохицуулагчид өөрчлөлт хийж нэвтрэлт хийгдэх үед дэлгэцийн орчныг сонгож болдгоор тохируулж болдог. KDE-н дэлгэрэнгүй хэсэгт KDE-н дэлгэцийн орчны зохицуулагч kdm дээр хэрхэн үүнийг хийдэг талаар тайлбарласан байгаа. GNOME дээрх Anti-aliased үсгийн маягууд GNOME anti-aliased үсгийн маяг X11 нь өөрийнхөө RENDER өргөтгөлийг ашиглан anti-aliased үсгийн маягийг харуулж байдаг. GTK+ 2.0 болон түүнээс дээшхи хувилбар нь ( GNOME-д хэрэглэгддэг багаж хэрэгсэл) уг өргөтгөлийг ашиглаж чаддаг. anti-aliasing үсгийн маягийг тохируулах талаар хэсэгт өгүүлсэн байгаа. Тэгэхээр програмаа шинэчилснээр GNOME орчинд anti-aliasing үсгийн маяг хэрэглэгдэж болно. Applications Desktop Preferences Font цэсийг сонгоод түүнээс Best shapes, Best contrast, эсвэл Subpixel smoothing (LCDs) гэдгийг сонгоход л боллоо. GNOME-д харъяалагддаггүй GTK+ програмуудад бол ажиллуулахаасаа өмнө GDK_USE_XFT гэдэг орчны хувьсагчид 1 гэсэн утга өгөөд дараа нь уг програмыг ажиллуулбал болно. KDE KDE KDE-н тухай KDE бол хэрэглэхэд тун амар орчин үеийн дэлгэцийн орчин юм. Хэрэглэгчид хэрэгтэй KDE-н санал болгодог зарим зүйлс бол: Орчин үеийн сайхан дэлгэцийн орчин Сүлжээгээр ажиллуулахад ямар ч хүндрэлгүй KDE дэлгэцийн орчин болон түүний програмуудад зориулж өөртөө агуулсан тусламжийн системтэй KDE-н бүх програмууддаа тохирсон загвар маягтай Стандартчлагдсан цэс болон багажит самбар, гарын товчлолууд, өнгөний хүснэгт гэх мэтчилэн. Internationalization буюу олон хэлийн дэмжлэг: KDE нь 40 гаран гадаад хэл дээр боломжтой Бүх дэлгэцийн орчны тохируулгыг төвлөрүүлсэн цонхот загвартай тохиргоо хийх боломж Маш олон KDE програмууд KDE нь Konqueror нэртэй &unix; ертөнцөд өрсөлдөөн ихтэй хөтлөгчүүдийн нэг болох вэб хөтлөгчтэй хамт ирдэг. KDE-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг KDE вэб хуудаснаас харж болно. KDE-тэй холбоотой эх үүсвэрүүд болон FreeBSD-тэй холбоотой тусгай мэдээллийг FreeBSD-ийн баг дахь KDE вэб хуудаснаас лавлах хэрэгтэй. FreeBSD дээр KDE-н хоёр хувилбар байдаг. Хувилбар 3 нь удаан хугацааны туршид байгаа бөгөөд маш тогтвортой хувилбар юм. Хувилбар 4 буюу дараа үеийн хувилбар нь портын цуглуулгад бас байдаг. Эдгээр нь бүр цуг зэрэгцэн суулгагдаж болдог. KDE-г суулгах нь GNOME болон бусад дэлгэцийн орчны програмуудыг суулгадаг шиг энэхүү програм хангамжийг портын цуглуулга юм уу эсвэл багцаас хялбар аргаар суулгаж болно: Сүлжээгээр KDE3-г багц хэлбэрээр суулгана гэвэл дараах тушаалыг өгөхөд л болно: &prompt.root; pkg_add -r kde Сүлжээгээр KDE4-г багц хэлбэрээр суулгана гэвэл дараах тушаалыг өгөхөд л болно: &prompt.root; pkg_add -r kde4 &man.pkg.add.1; автоматаар уг програмын сүүлийн хувилбарыг нь нөхөж суулгах болно. KDE3-г эх бичлэгээс нь хөрвүүлж суулгана гэвэл портын цуглуулгыг ашиглаарай: &prompt.root; cd /usr/ports/x11/kde3 &prompt.root; make install clean KDE4-г эх бичлэгээс нь хөрвүүлж суулгана гэвэл портын цуглуулгыг ашиглаарай: &prompt.root; cd /usr/ports/x11/kde4 &prompt.root; make install clean KDE суугдсаны дараа Х серверт анхдагч цонх зохицуулагчийн оронд KDE-г ажиллуулна гэж зааж өгөх хэрэгтэй. Үүний тулд .xinitrc файлыг дараах аргаар засварлаж мөн болно: KDE3-н хувьд: &prompt.user; echo "exec startkde" > ~/.xinitrc KDE4-н хувьд: &prompt.user; echo "exec /usr/local/kde4/bin/startkde" > ~/.xinitrc Одоо ингээд startx тушаалыг ажиллуулбал KDE дэлгэцийн орчин эхлэх болно. Хэрэв урьд нь XDM зэрэг өөр дэлгэцийн орчин хэрэглэгдэж байсан бол тохируулга арай өөр байх болно. Тэр үед .xsession файлыг засварлах хэрэгтэй. Энэ бүлгийн сүүл хэсэгт kdm-н талаар зааварласан байгаа. KDE-н талаар дэлгэрэнгүй Одоо KDE суугдсан байгаа болохоор ихэнх зүйлсийг та тусламжийн системийг нь ашиглан нээж олох юм уу эсвэл зүгээр л цэснүүд дээр дарж туршиж болох юм. &windows; эсвэл &mac; төрлийн хэрэглэгчдэд бол бараг гэртээ байгаа юм шиг л сэтгэгдэл төрөх байх. KDE-н хамгийн сайн заавар бичиг баримтууд интернэт дээр бий. KDE өөртэйгөө хамт Konqueror хөтлөгч мөн маш олон програм болон өргөжүүлсэн бичиг баримтуудтай ирдэг. Бүлгийн үлдсэн хэсэгт санамсаргүй нээж олсон ч гэсэн сурахад хүндрэлтэй техникийн зарим асуудлуудыг зааварчлах болно. KDE Display Manager буюу KDE-н дэлгэцийн зохицуулагч KDE дэлгэц зохицуулагч Олон хэрэглэгчтэй системийн администратор хэрэглэгчдэд график нэвтрэх горим хэрэглэхийг хүсдэг. Өмнө тайлбарласны дагуу XDM ийм зорилгоор бас хэрэглэгдэж болно. Гэхдээ KDE бас үүнтэй ижил үүрэг гүйцэтгэж чадах kdm нэртэй харагдац сайтай эвтэйхэн нэвтрэх хэсгийг санал болгодог. Мөн хэрэглэгч бүр уг зохицуулагчийн цэснээс ямар дэлгэцийн орчинд холбогдохоо (KDE, GNOME, эсвэл бусад өөр) нэвтрэх үедээ сонгож болдог. kdm-г идэвхжүүлэхийн тулд /etc/ttys файлд буй ttyv8 гэсэн оруулгатай хэсэг дараах маягаар өөрчлөгдөх ёстой: KDE3-н хувьд: ttyv8 "/usr/local/bin/kdm -nodaemon" xterm on secure KDE4-н хувьд: ttyv8 "/usr/local/kde4/bin/kdm -nodaemon" xterm on secure - XFce + Xfce - XFce-н тухай + Xfce-н тухай - XFce нь + Xfce нь GNOME дээр хэрэглэгддэг GTK+ хэрэгсэл дээр үндэслэгдсэн дэлгэцийн орчин бөгөөд хэрэглэхэд маш хөнгөн амархан тохируулгатай билээ. Өнгөц харахад &unix; системүүд дээр байдаг үнэтэй зарагддаг CDE дэлгэцийн орчинтой - төсөөтэй. XFce-н зарим + төсөөтэй. Xfce-н зарим шинж чанарыг дурдвал: Дэлгэцийн орчинд ажиллахад тун амар хялбаршуулсан Хулганы чирж тавих үйлдэл зэрэгт бүрэн тохируулагдсан Цэс болон програм ачаалах үндсэн самбар нь CDE-тэй ижил Цонх зохицуулагч, файл зохицуулагч, дууны оролт гаралтыг зохицуулагч, GNOME-н дэмжлэгтэй програмуудыг ажиллуулах тохиромж зэрэг олон зүйлсийг багтаасан Орчноо өөрчилж болдог (GTK+ дэмжлэгтэй учраас) Түргэн, хөнгөн үр бүтээлтэй болохоор санах ойн хязгаарлалтай удаан машинуудад тун тохиромжтой. - XFce-н дэлгэрэнгүй мэдээллийг - XFce + Xfce-н дэлгэрэнгүй мэдээллийг + Xfce вэб хуудаснаас хараарай. - XFce-г суулгах нь + Xfce-г суулгах нь - XFce-н багц хувилбар + Xfce-н багц хувилбар (үүнийг бичиж байх үед) байдаг. Суулгахын тулд ердөө л: &prompt.root; pkg_add -r xfce4 Мөн портын цуглуулга дотроос эх бичлэгээс нь хөрвүүлж суулгаж болно: &prompt.root; cd /usr/ports/x11-wm/xfce4 &prompt.root; make install clean Одоо Х серверт Х орчныг эхлүүлэх үед - XFce-г ажиллуул гэж зааж өгөхийн тулд: + Xfce-г ажиллуул гэж зааж өгөхийн тулд: &prompt.user; echo "/usr/local/bin/startxfce4" > ~/.xinitrc Дараагийн удаа Х эхлэх үед - XFce нь дэлгэцийн орчин болсон байна. + Xfce нь дэлгэцийн орчин болсон байна. Мөн өмнөх орчнуудтай ижил, хэрэв XDM зэрэг өөр орчин урьд нь хэрэглэгдэж байсан бол .xsession файлыг үүсгээд GNOME хэсэгт тайлбарласан шиг гэхдээ /usr/local/bin/startxfce4 гэсэн утгыг оруулах юм уу эсвэл нэвтрэх үед сонгогдохоор болгож тохируулахыг хүсвэл kdm хэсэгт тайлбарласны дагуу хийх хэрэгтэй.