diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/introduction/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/introduction/chapter.sgml index afc633840d..40bc61147d 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/introduction/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/introduction/chapter.sgml @@ -1,929 +1,929 @@ Жим Мок Дахин бүтцийг өөрчилж зохион байгуулсан, зарим хэсгийг дахин бичсэн Цагаанхүүгийн Ганболд Орчуулсан Танилцуулга Ерөнхий агуулга &os;-г сонирхсон танд баярлалаа! Дараах бүлэг &os; төслийн түүх, зорилго, хөгжүүлэх загвар зэрэг бусад төрөл бүрийн ойлголтуудыг хамарна. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: &os; бусад компьютерийн үйлдлийн системүүдтэй ямар хамааралтай талаар. &os; төслийн түүх. &os; төслийн зорилгууд. &os;-ийн нээлттэй-эх хөгжүүлэх загварын үндсүүд. Мөн мэдээж &os; нэр хаанаас гарсан талаар. &os;-д тавтай морилно уу! 4.4BSD-Lite &os; нь Интел (x86 болон &itanium;), AMD64, Alpha, Sun &ultrasparc; компьютеруудад зориулагдсан 4.4BSD-Lite дээр үндэслэсэн үйлдлийн систем юм. Мөн өөр бусад архитектур уруу порт хийгдэж байгаа болно. Та мөн &os;-ийн түүх эсвэл одоогийн хувилбарыг унших боломжтой. Хэрэв та энэ төсөлд (код, тоног төхөөрөмж, сан) хувь нэмэр оруулахыг сонирхож байгаа бол &os;-д хувь нэмэр оруулах нь нийтлэлийг уншина уу. &os; юу хийж чадах вэ? &os; олон тооны дурдахад буруудахгүй боломжуудтай. Эдгээрийн зарим нь: Илүү өндөр давуу эрх бүхий бодлогоор солигдох боломж бүхий олон бодлогочлол Компьютерийг их ачаалалтай байсан ч програмууд болон хэрэглэгчдийн хооронд бартаагүй, ижил хуваалцах нөхцлийг бүрдүүлэх, динамик дараалал тохируулалттай, илүү өндөр давуу эрх бүхий бодлогоор солигдох боломж бүхий олон бодлогочлол. Олон-хэрэглэгчийн боломжууд Олон-хэрэглэгчийн боломжууд нь олон хүмүүс &os; системийг төрөл бүрийн зүйлд зориулан зэрэгцэн хэрэглэх боломжийг зөвшөөрдөг. Энэ нь, жишээ нь, хэвлэгчүүд болон соронзон хальсны хөтлөгчүүд зэрэг системийн захын төхөөрөмжүүд нь систем эсвэл сүлжээн дэх бүх хэрэглэгчдийн дунд зөвөөр хуваалцах ба эх үүсвэр бүр дэх хязгаарууд нь маш чухал системийн эх үүсвэрүүдийг илүү ашиглахаас хамгаалж хэрэглэгчдэд болон бүлэг хэрэглэгчдэд тавигдаж болно гэсэн үг юм. TCP/IP сүлжээ SCTP, DHCP, NFS, NIS, PPP, SLIP, IPsec, болон IPv6 зэрэг үйлдвэрлэлийн стандартуудын дэмжлэгтэй, хүчирхэг TCP/IP сүлжээ. Энэ нь таны &os; машин бусад үйлдлийн системүүдтэй хялбар харилцан ажиллаж чадахаас гадна мөн NFS (файлд алсаас хандах) цахим захидлын үйлчилгээнүүд зэрэг чухал боломжуудыг хангадаг эсвэл Интернэтэд WWW, FTP, чиглүүлэх эсвэл галт ханын (аюулгүй байдал) үйлчилгээнүүдийн хамт та өөрийнхөө байгууллагыг байрлуулах Enterprise сервер шиг ажиллаж чадна гэсэн үг юм. санах ойн хамгаалалт Санах ойн хамгаалалт нь програмууд (эсвэл хэрэглэгчид) өөр хоорондоо нөлөөлөхгүй нөхцлийг хангадаг. Нэг програм сүйрэхэд бусдад аль ч замаар нөлөөлөхгүй. &os; нь 32-бит үйлдлийн систем (Альфа дээр 64-бит, &itanium;, AMD64, болон &ultrasparc;) бөгөөд бүр анхнаасаа эхлэн дизайн хийгдсэн юм. X Цонхны Систем XFree86 Үйлдвэрлэлийн стандарт болох X Цонхны Систем (X11R7) нь ердийн VGA карт ба дэлгэцийн үнэнд хэрэглэгчийн график интерфэйсийг (GUI) хангадаг бөгөөд бүрэн эхийн хамт ирдэг. хоёртын нийлэмж Линукс хоёртын нийлэмж SCO хоёртын нийлэмж SVR4 хоёртын нийлэмж BSD/OS хоёртын нийлэмж NetBSD Линукс, SCO, SVR4, BSDI ба NetBSD-д зориулан бүтээгдсэн олон програмуудтай хоёртын нийлэмж. Олон мянган ажиллахад бэлэн програмууд &os;-ийн портууд болон багцуудын цуглуулганд байдаг. Эндээс бүгдийг олж болж байхад яагаад сүлжээнээс хайх хэрэгтэй гэж? Олон мянган нэмэлт болон амархан порт хийх боломжтой програмууд Интернэтэд байдаг. &os; нь эх кодын хувьд ихэнх олны мэддэг арилжааны &unix; системүүдтэй нийцтэй бөгөөд ихэнх програмуудыг хөрвүүлэхэд хэрэв байгаа бол цөөн өөрчлөлтүүдийг шаарддаг. виртуал санах ой Шаардлагаар хуудасладаг (demand paged) виртуал санах ой ба нийлүүлсэн VM/түр хадгалагч дизайн нь санах ойн хувьд их хэрэглэдэг програмуудын хүслийг үр ашигтайгаар хангадаг бөгөөд ингэхдээ бусад хэрэглэгчдэд харилцан хариу өгөх боломжийг олгосоор байдаг. Адил Хэмт Олон-Боловсруулалт (SMP) Олон CPU-тай машинуудад зориулсан SMP дэмжлэг. хөрвүүлэгчид C хөрвүүлэгчид C++ хөрвүүлэгчид ФОРТРАН C, C++, болон ФОРТРАН хөгжүүлэх багажуудын бүрэн бүрэлдэхүүн. Нарийн судалгаа болон хөгжүүлэлтэд зориулсан олон нэмэлт хэлнүүд бас портууд болон багцуудын цуглуулганд байдаг. эх код Бүх системд зориулсан эх код гэдэг нь та орчноо хамгийн ихээр хянана гэсэн үг юм. Та жинхэнэ нээлттэй системтэй мөртлөө яагаад үйлдвэрлэгчийн буянд хаалттай шийдэлд цоожтой байх ёстой гэж? Дэлгэрэнгүй онлайн баримтжуулалт. гэх мэт өөр илүү олныг дурдаж болно! 4.4BSD-Lite Компьютерийн Системийн Судалгааны Бүлэг (CSRG) К.И.С. Беркли &os; нь Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн Компьютерийн Системийн Судалгааны Бүлгээс (CSRG) гаргасан 4.4BSD-Lite хувилбар дээр үндэслэсэн бөгөөд BSD системийн хөгжүүлэлтийн бусдаас ялгаатай уламжлалыг үргэлжлүүлсээр байна. CSRG-ээс гаргасан сайхан ажлаас гадна &os; Төсөл нь жинхэнэ амьдрал дээрх ачааллын үеийн найдвартай болон хамгийн сайн ажиллагааг хангах системийг нарийн тохируулахад олон мянган цагийг зориулжээ. Улам олон арилжааны аваргууд ийм боломжууд, ажиллагаа болон найдвартай байдал бүхий PC үйлдлийн системийг гаргах гэж тэмцэж байхад &os; тэдгээрийг одоо санал болгож чадна! &os;-г ямар хэрэглээнд ашиглах нь зөвхөн таны төсөөллийн хүрээнд байна. Програм хангамжийн хөгжүүлэлтээс эхлээд үйлдвэрлэлийн автоматжуулалт, төлвийн хяналтаас авахуулаад алсын хиймэл дагуулын антеннуудын азимут засварлалт; хэрэв үүнийг арилжааны &unix; бүтээгдэхүүнээр хийж чадах бол мэдээж та үүнийг &os;-ээр ч бас хийж чадна! Мөн &os; дэлхий даяар судалгааны төвүүд болон их сургуулиудад хөгжүүлсэн ихэнхдээ бага эсвэл үнэгүй байдаг олон мянган өндөр чанарын програмуудаас мэдэгдэхүйц үр ашгийг авдаг. Арилжааны програмууд бас байдаг бөгөөд өдөр ирэх тусам их хэмжээгээр нэмэгдэж байна. &os;-ийн өөрийн эх код ерөнхийдөө байгаа болохоор тусгай програмууд эсвэл төслүүдэд зориулж системийг бараг сонсоогүй хэмжээнд өөрчлөх боломжтой бөгөөд ерөнхийдөө бусад ихэнх том том арилжааны үйлдвэрлэгчдийн үйлдлийн системүүдэд үүнийг хийх боломжгүй байдаг. Энд &os;-г ашиглаж байгаа хүмүүсийн хэрэглээний зарим нэг байна: Интернэтийн Үйлчилгээнүүд: &os; дэх хүчирхэг TCP/IP сүлжээ нь төрөл бүрийн Интернэтийн үйлчилгээнүүдэд хамгийн тохирсон тавцан болгодог: FTP серверүүд FTP серверүүд вэб серверүүд Дэлхий Даяарх Вэб серверүүд (стандарт эсвэл нууцлаг [SSL]) IPv4 болон IPv6 чиглүүлэлт гал хана NAT Галт хананууд болон NAT (IP маскарад хийх) гарцууд цахим захидал захидал захидал Цахим Захидлын серверүүд USENET USENET Мэдээнүүд эсвэл Зарлалын Самбарын Системүүд гэх мэт өөр илүү олныг дурдаж болно... Та &os;-тэй байхад хямд 386 ангиллын PC-тэй жижгээс хялбархнаар эхлээд таны Enterprise өсөхийн хэрээр RAID хадгалалт бүхий 4 процессортой Xeon хүртэл шинэчилж болно. Боловсрол: Та компьютерийн шинжлэх ухаан эсвэл түүнтэй холбоотой инженерчлэлийн салбарын оюунтан уу? Үйлдлийн систем, компьютерийн архитектур болон сүлжээний талаар сурахад &os;-ийн далд хангаж өгдөг боломж шиг илүү сайн арга байхгүй. Чөлөөтэй байдаг хэд хэдэн CAD, математикийн болон графикийн дизайн хийх багцууд нь өөр бусад ажлуудыг хийхийн тулд компьютерийг ашигладаг хүмүүст &os;-г илүү их ашигтай болгодог! Судалгаа: Бүхэл системийн хувьд эх кодтой &os; нь үйлдлийн системүүд болон компьютерийн шижлэх ухааны бусад салбаруудын хувьд судалгааны маш сайн тавцан болдог. &os;-ийн чөлөөтэй байдаг чанар нь алсад байгаа бүлгүүд тусгай лицензийн гэрээ эсвэл нээлттэй форум дээр хэлэлцэж болох хязгааруудад санаа зоволгүйгээр шинэ санаанууд болон хуваалцсан хөгжүүлэлт дээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг. чиглүүлэгч DNS Сервер Сүлжээ: Шинэ чиглүүлэгч? Нэрийн сервер (DNS)? Хүмүүсийг дотоод сүлжээнээс гадуур байлгах галт хана хэрэгтэй байна уу? &os; нь ашиглаагүй, буланд хэвтэж байгаа 386 эсвэл 486 PC-г пакет шүүлт хийх сайжруулсан боломжуудтай өргөтгөсөн чиглүүлэгч болгон хялбархан хувиргаж чадна. X Цонхны Систем XFree86 X Цонхны Систем Хурдасгасан-X X Цонхны ажлын станц: &os; нь чөлөөтэй байдаг X11 серверийг ашиглан хямд X терминалын шийдэлд зориулсан сайн сонголт болдог. X терминалаас ялгаатай нь хэрэв хүсвэл олон програмуудыг &os; ажиллуулахыг зөвшөөрдөг бөгөөд ингэснээр төв серверийн ачааллыг хөнгөвчилдөг. &os; нь дискгүй ачаалж чадсанаар ажлын станцуудыг хямд, амархан удирдах боломжтой болгодог. GNU Хөрвүүлэгчийн Цуглуулга Програм Хангамжийн Хөгжүүлэлт: Үндсэн &os; систем нь нийтэд алдаршсан GNU C/C++ хөрвүүлэгч болон алдаа ологч зэрэг програмчлалын үндсэн хэрэгслүүдтэй ирдэг. &os; нь CD-ROM, DVD, болон нэргүй FTP дээр эх болон хоёртын хэлбэрээр байдаг. &os;-г олж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаягаас үзнэ үү. &os;-г хэн ашигладаг вэ? хэрэглэгчид &os; ажиллуулдаг том сайтууд &os; нь дэлхийн IT-ийн ихэнх томоохон компаниудын гаргадаг төхөөрөмжүүд болон бүтээгдэхүүнүүдэд тавцан болон ашиглагддаг: Apple Apple Cisco Cisco Juniper Juniper NetApp NetApp &os; нь бас интернэт дэх зарим нэг хамгийн томоохон вэб хуудсуудыг ажиллуулдаг: Yahoo! Yahoo! Yandex Yandex Apache Apache Rambler Rambler Sina Sina Pair Networks Pair Networks Sony Japan Sony Japan Netcraft Netcraft Weathernews Weathernews TELEHOUSE America TELEHOUSE America гэх мэт өөр илүү олон вэб хуудсуудыг дурдаж болно. &os; Төслийн тухай Дараах хэсэг төслийн товч түүх, төслийн зорилгууд,болон төслийн хөгжүүлэлтийн загвар зэрэг төслийн тухай зарим нэг мэдээллийг өгнө. Жордан Хаббард Хувь нэмэр болгон оруулсан &os;-ийн товч түүх 386BSD Залруулах багц Хаббард, Жордан Вилльямс, Нэйт Граймс, Род FreeBSD Төсөл түүх &os; төслийн үүсэл 1993 оны эхэн хэсэгт үүдэлтэй бөгөөд залруулах багцын сүүлийн 3 зохицуулагчид болох Нэйт Вилльямс, Род Граймс болон миний биеийн хамтран гаргасан Албан ёсны бус 386BSD Залруулах багцаас хэсэгчилэн хөгжсөн юм. 386BSD Бидний анхны зорилго хэд хэдэн асуудлуудыг шийдэхийн тулд 386BSD-ийн дундын хормын хувилбарыг гаргаж авах явдал байсан бөгөөд залруулах багцын механизм үүнийг шийдэж чаддаггүй байлаа. Та нарын зарим нэг нь төслийн ажлын анхны нэр тэр явдалтай холбоотой 386BSD 0.5 эсвэл 386BSD Дундын гэж байсныг санаж магадгүй юм. Жолиц, Билл 386BSD нь бараг жил орчмын үл ойшоолтоос болж ихээхэн зовж байсан тэр үед хүрсэн Билл Жолицийн үйлдлийн систем байсан юм. Залруулалтын багц нь өдөр өнгөрөх бүр улам эвгүйгээр томорч байсан бөгөөд бид ямар нэг юм хийх ёстойг 100 хувь зөвшөөрч Биллд туслахаар шийдэж энэхүү дундын цэвэрлэсэн хормын хувилбарыг гаргасан юм. Тэдгээр төлөвлөгөөнүүд нь Билл Жолицийг юу хийгдэж болохыг тодорхой харуулахын оронд ямар ч зүйлгүйгээр төслийн өөрийн санкцаас гэнэт татгалзах шийдвэрт хүргэж бүдүүлэг зогсоолтод хүргэсэн юм. Грийнмэн, Дэйвид Волнат Крийк CDROM Биллийн дэмжлэггүй ч гэсэн зорилго маань харамсахааргүй хэвээрээ үлдэхийг бид нэг их удалгүй шийдсэн бөгөөд Дэйвид Грийнмэний бодож олсноор &os; нэрийг авсан юм. Бидний эхний зорилгууд системийн одоогийн хэрэглэгчидтэй зөвлөлдсөний дараа тодорхойлогдсон бөгөөд төсөл эхэлсэн нь тодорхой болсны дараа бүр магадгүй амьдрал дээр биеллээ олохын тулд би Интернэт уруу хялбар хандах боломжгүй олон золгүйчүүдэд зориулж &os;-ийн түгээлтийн сувгуудыг сайжруулах зорилготойгоор Волнат Крийк CDROM-той холбоо тогтоосон юм. Волнат Крийк CDROM нь &os;-г CD дээр түгээх санааг дэмжээд зогсоогүй ажиллах машин бас хурдан Интернэтийн холболтыг төсөлд зориулан хангасан юм. Волнат Крийк CDROM-ийн тэр үед тэр чигээрээ үл мэдэгдэх төсөлд бараг л урьдчилан тооцох аргагүй өгсөн итгэлгүйгээр &os; одоогийн хүрсэн шиг ийм хол түвшинд, ийм хурдан хүрэхгүй байсан биз ээ. 4.3BSD-Lite Net/2 К.И.С. Беркли 386BSD Чөлөөт Програм Хангамжийн Сан Анхны CD-ROM (ерөнхийдөө сүлжээнд өргөнөөр) түгээлт 1993 оны 12 сард гаргасан &os; 1.0 байлаа. Энэ нь Берклигийн К.И.С-ийн 4.3BSD-Lite (Net/2) соронзон хальс дээр тулгуурласан, бас 386BSD болон Чөлөөт Програм Хангамжийн Сангаас хангасан олон хэсгүүдээс тогтсон байсан билээ.Энэ бол эхний удаад нэлээн боломжийн амжилт байсан бөгөөд дараа нь бид маш өндөр амжилт олсон &os; 1.1 хувилбарыг 1994 оны 5 сард гаргасан юм. Новэлл К.И.С. Беркли Net/2 AT&T Энэ үед урт удаан үргэлжилсэн Берклигийн Net/2 соронкон хальны хууль эрх зүйн статустай холбоотой Новэлл ба Берклигийн К.И.С нарын хоорондох зарга шийдэгдэж гэнэтийн хар үүлс бий болсон юм. Тэр тохиролцооны нөхцөл нь саад болсон код ба Новэллийн урьд нь AT&T-ээс авсан өмч болох Net/2-ийн ихэнх хэсэг дээр хийсэн Берклигийн К.И.С-ийн буулт байлаа. Хариуд нь Новэллийн адислал 4.4BSD-Lite хувилбар байсан бөгөөд энэ нь гарсныхаа дараа саадгүйгээр тунхаглагдаж түүн уруу Net/2-ийн бүх хэрэглэгчид маш хүчтэйгээр шилжихийг дэмжих явдал байлаа. Үүнд &os; бас орсон бөгөөд төсөлд 1994 оны 7 сараас хүртэл хугацаа өгч өөрийн Net/2 дээр тулгуурласан бүтээгдэхүүнээ гаргахыг хориглосон юм. Тэр гэрээний хүрээнд эцсийн хугацаанаас өмнө төсөлд сүүлийн нэг хувилбар гаргахыг зөвшөөрсөн бөгөөд тэр хувилбар нь &os; 1.1.5.1 байлаа. Дараа нь &os; бараг тэр чигээрээ шинэ, бүрэн биш 4.4BSD-Lite-ийн хэсгээс өөрийгээ дахин бүтээх хүнд бэрх бодлогыг тогтоосон юм. Lite хувилбарууд нь зарим талаараа хөнгөн байсан, учир нь ачаалагдаж ажиллах системийг бүтээхэд шаардлагатай кодын ихээхэн хэсгийг Берклигийн CSRG арилгасан (төрөл бүрийн хууль эрх зүйн шаардлагаар) бөгөөд 4.4-ийн Интелийн хэсэг бас нэлээн бүрэн биш байлаа. Энэ шилжилтийг хийсээр төсөл 1994 оны 11 сар хүргэсэн бөгөөд тэр үед сүлжээ болон CD-ROM (12 сарын сүүлээр) дээр &os; 2.0-ийг гаргасан байна. Хэдийгээр гадуураа бага зэрэг түүхий байсан боловч энэ хувилбар нь ихээхэн амжилттай болсон бөгөөд удалгүй илүү хүчирхэг, амархан суулгадаг &os; 2.0.5 хувилбарыг 1995 оны 6 сард гаргасан билээ. 1996 оны 8 сард &os; 2.1.5-ыг бид гаргасан бөгөөд энэ нь ISP болон арилжааны хүрээнийхэнд нэлээн алдаршсан ба 2.1-STABLE салбарын бас нэг өөр хувилбар сайшаагдсан билээ. Энэ нь 1997 оны 2 сард гарсан &os; 2.1.7.1 бөгөөд 2.1-STABLE -ийн зонхилох хөгжүүлэлтийн төгсгөл болсон юм. Одоо үйл ажиллагааг хангах горимд зөвхөн аюулгүй байдлын өргөжүүлэлт болон бусад ноцтой алдааны засварлалтууд энэ салбарын (RELENG_2_1_0) хувьд хийгдэх болно. &os; 2.2 нь хөгжүүлэлтийн гол салбараас (-CURRENT) 1996 оны 11 сард RELENG_2_2 салбар болон салбарлан гарсан бөгөөд анхны бүрэн хувилбар (2.2.1) 1997 оны 4 сард гарсан юм. 2.2 салбарын дараагийн хувилбарууд 97 оны зун болон намар гарцгаасан бөгөөд тэдгээрийн сүүлийнх (2.2.8) 1998 оны 11 сард гарчээ. Анхны албан ёсны 3.0 хувилбар 1998 оны 10 сард гарсан бөгөөд 2.2 салбарын хувьд төгсгөл болох эхлэлийг тавьсан юм. 1999 оны 1 сарын 20-нд мод дахин салбарласан бөгөөд 4.0-CURRENT болон 3.X-STABLE салбарууд гарахад хүргэжээ. 3.X-STABLE-ээс 3.1 1999 оны 2 сарын 15-нд гарсан, 3.2 1999 оны 5 сарын 15-нд, 3.3 1999 оны 9 сарын 16-нд, 3.4 1999 оны 12 сарын 20-нд, тэгээд 3.5 2000 оны 6 сарын 24-нд гарсан бөгөөд хэдхэн хоногийн дараагаар Kerberos-т сүүлийн минутын аюулгүй байдлын засваруудыг оруулсан багахан хувилбар шинэчлэл 3.5.1-ийг гарахад хүргэсэн юм. Энэ нь 3.X салбар дахь сүүлийн хувилбар юм. 2000 оны 3 сарын 13-нд нэг салбар гарсан нь 4.X-STABLE салбар бий болсон явдал юм. Үүнээс хэд хэдэн хувилбарууд гарсан: 4.0-RELEASE 2000 оны 3 сард танилцуулагдсан бөгөөд сүүлийн 4.11-RELEASE 2005 оны 1 сард гарсан юм. Удаан хүсэн хүлээсэн 5.0-RELEASE 2003 оны 1 сарын 19-нд зарлагдсан. Ойролцоогоор 3 жилийн ажлыг шингээсэн энэ хувилбар нь &os;-г өргөжүүлсэн олон процессор, програмын урсгал дэмжлэгийн замд гаргаж &ultrasparc; ба ia64 тавцангуудад зориулсан дэмжлэгийг танилцуулсан билээ. Энэ хувилбарын дараагаа 2003 оны 6 сард 5.1 хувилбар гарсан. -CURRENT салбарын сүүлийн 5.X хувилбар 2004 оны 2 сард танилцуулагдсан 5.2.1-RELEASE байв. RELENG_5 салбар 2004 оны 8 сард үүссэн бөгөөд дараагаар нь 5-STABLE салбар хувилбаруулын эхлэлийг тэмдэглэсэн 5.3-RELEASE гарсан юм. Хамгийн сүүлийн 5.5-RELEASE 2006 оны 5 сард гарсан. RELENG_5 салбараас дахиж нэмэлт хувилбарууд гарахгүй. 2005 оны 7 сард энэ удаа RELENG_6-д зориулж мод дахин салбарлажээ. 6.X салбарын анхны хувилбар болох 6.0-RELEASE 2005 оны 11 сард гарчээ. Хамгийн сүүлийн &rel2.current;-RELEASE &rel2.current.date; гарсан. - Энэ нь RELENG_6 салбарын магадгүй хамгийн сүүлийн хувилбар байж болох юм. + RELENG_6 салбараас дахиж нэмэлт хувилбар гарахгүй. RELENG_7 салбар 2007 оны 10 сард үүссэн. Энэ салбарын эхний хувилбар 7.0-RELEASE байсан бөгөөд 2008 оны 2 сард гарчээ. Хамгийн сүүлийн &rel.current;-RELEASE &rel.current.date; гарсан. RELENG_7 салбарын нэмэлт хувилбарууд гарах болно. Одоогоор урт хугацааны хөгжүүлэлтийн төслүүд 8.X-CURRENT (транк) салбарт үргэлжлэх бөгөөд ажил урагшлах бүр CD-ROM дээрх (мэдээж сүлжээнд бас) 8.X-ийн SNAPshot хувилбарууд Хормын агшны сервэрээс үргэлжлэн гарсаар байх болно. Жордан Хаббард Хувь нэмэр болгон оруулсан &os; Төслийн Зорилгууд FreeBSD Төсөл зорилгууд &os; Төслийн зорилгууд нь ямар нэг хязгаарлалтгүйгээр дурын зорилгоор ашиглаж болох програм хангамжийг хангах явдал юм. Бидний олонхи нь кодонд (болон төсөлд) чухал хөрөнгө оруулалт хийцгээсэн бөгөөд одоо болон ирээдүйд багахан санхүүгийн нөхөн олговроос мэдээж татгалзахгүй, гэхдээ бид мэдээж үүнийг шаардахаар бэлтгэгдээгүй юм. Бидний анхны бөгөөд нэн тэргүүний даалгавар бол ирсэн дурын болон бүгдэд аль ч зорилгоор ашиглагдаж болох кодоор хангах бөгөөд код нь аль болох өргөн хэрэглэгдэж, аль болох өргөн үр ашгийг өгөх явдал юм. Энэ нь Чөлөөт Програм Хангамжийн хамгийн үндсэн зорилгуудын нэг бөгөөд бид үүнийг санаачлагатайгаар дэмжих ёстой гэдэгт би итгэж байна. GNU General Public License (GPL) GNU Lesser General Public License (LGPL) BSD Зохиогчийн Эрх Бидний эх модонд байгаа GNU General Public License (GPL) эсвэл Library General Public License (LGPL) хүрээнд байдаг код нь арай илүү хязгаарлалттай бөгөөд ядаж л эсрэгээрээ байх биш харин ч хүчилсэн хандлагын талд байдаг. GPL програм хангамжийг арилжааны зорилгоор ашиглахад гарах нэмэлт төвөгтэй асуудлуудаас болоод бид ингэж хийхэд боломжийн сонголт байгаа нөхцөлд арай зөөлөн BSD Зохиогчийн Эрхийн доор програм хангамжийг ирүүлэхийг илүүд үздэг. Сатоши Асами Хувь нэмэр болгон оруулсан &os; Хөгжүүлэх Загвар FreeBSD Төсөл хөгжүүлэх загвар &os;-ийн хөгжүүлэлт нь бидний хувь нэмэр оруулагчдын жагсаалтаас харахад дэлхий даяар хэдэн зуун хүмүүсийн оруулсан хувь нэмэр дээр бүтээгдсэн, их нээлттэй, уян хатан процесс юм. &os;-ийн хөгжүүлэлтийн дэд бүтэц нь эдгээр хэдэн зуун хөгжүүлэгчдийг Интернэтээр хамтран ажиллах боломжийг нээж өгдөг. Бид шинэ хөгжүүлэгчид, болон санаануудыг тогтмол хайж байдаг бөгөөд төсөлтэй илүү ойртохыг сонирхсон хэн ч гэсэн &a.hackers; хаягаар бидэнд хандаарай. Мөн бусад &os; хэрэглэгчдэд гол гол ажлуудын талаар мэдээлэх &a.announce; бас байгаа болно. Чөлөөтэй болон нягт хамтын ажиллагаан доор ажилладгаас үл хамааран &os; төсөл болон түүний хөгжүүлэлтийн процессийн талаар ашигтай зүйлсийн талаар мэдэхийг хүсвэл: SVN ба CVS репозитор CVS репозитор Зэрэгцээ Хувилбаруудын Систем CVS SVN репозитор Subversion SVN &os;-ийн гол эх мод нь &os;-тэй цуг багцалсан чөлөөтэй байдаг эх кодыг хянах багаж болох CVS-ээр (Зэрэгцээ Хувилбаруудын Систем) хэдэн жилийн турш тэтгэгдэж байсан. 2008 оны 6 сард Төсөл SVN (Subversion) рүү шилжин хэрэглэхээр болсон. Эх модны хурдацтай өсөлт болон хадгалаастай байсан түүхийн хуудаснуудын хэмжээнээс болоод CVS-ийн техникийн хязгаарлалтууд илэрхий болж энэ шилжилтийг зайлшгүй хэрэгцээтэй гэж үзсэн юм. Одоо үндсэн репозитор SVN-г ашигладаг бөгөөд хуучин CVS дэд бүтцээс хамаардаг CVSup болон csup зэрэг хэрэглэгчийн талын хэрэгслүүд хэвийн ажилласан хэвээр байгаа болно. Энэ зорилгоор SVN репозитор дахь өөрчлөлтүүд нь CVS рүү эргээд хөрвүүлэгддэг. Одоогоор зөвхөн төв эх мод SVN-ээр хянагддаг. Бичиг баримт, Дэлхий Даяарх Вэб болон портын репозиторууд CVS-ийг ашигласан хэвээр байгаа болно.Үндсэн репозитор АНУ-ийн Калифорнийн Санта Клара дахь машин дээр байрладаг бөгөөд тэндээс дэлхий даяар байрласан хэд хэдэн толин тусгалын машинууд уруу хувилагддаг. -CURRENT болон -STABLE модуудыг агуулсан SVN мод таны өөрийн машин дээр ч гэсэн амархан хувилагдах боломжтой. Үүнийг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Өөрийн эх модоо хамгийн сүүлийн түвшинд аваачих хэсэг уруу хандаж үзээрэй. Итгэмжлэн оруулагчдын жагсаалт итгэмжлэн оруулагчид Итгэмжлэн оруулагчид нь CVS мод уруу бичих эрхтэй бөгөөд &os;-ийн эхэд өөрчлөлтүүд хийх зөвшөөрөлтэй хүмүүс юм (итгэмжлэн оруулагч гэсэн ойлголт нь CVS репозитор уруу шинэ өөрчлөлтүүдийг хийдэг &man.cvs.1;-ийн commit тушаалаас гаралтай). Итгэмжлэн оруулагчдад илгээсэн зүйлээ хянуулахаар өгөх хамгийн шилдэг арга нь &man.send-pr.1; тушаал юм. Хэрэв ямар нэг зүйл систем дээр гацвал &a.committers; уруу та цахим захидал бас илгээн холбогдож болно. &os;-ийн гол баг гол баг &os;-г компани гэж бодох юм бол &os;-ийн гол баг нь захирлуудын зөвлөлтэй ижил утгатай юм. Гол багийн үндсэн үүрэг нь төсөл бүхэлдээ сайн байж, түүнийг зөв чиглэлээр явуулахыг хянаж байх явдал юм. Өөрийгөө бүрэн дайчилсан, хариуцлагатай хөгжүүлэгчдийг итгэмжлэн оруулагчдын бүлэгт урих нь гол багийн үүргүүдийн нэг бөгөөд зарим гишүүд шилжихэд гол багийн шинэ гишүүдийг шинээр авах нь бас нэг үүрэг нь юм. Одоогийн гол баг нь нэр дэвшигч итгэмжлэн оруулагчдаас 2008 оны 7 сард сонгогдсон. Сонгууль 2 жилд нэг удаа явагддаг. Гол багийн зарим гишүүд тусгай хариуцлагатай бөгөөд системийн ихээхэн хэсэг сурталчилсан хэмжээгээрээ ажиллаж байхыг хянаж бие сэтгэлээ зориулж байдаг. &os; хөгжүүлэгчдийн жагсаалт болон тэдний аль хэсэгт хариуцлагатайг Хувь нэмэр оруулагчдын жагсаалтаас үзнэ үү. Гол багийн ихэнх гишүүд &os;-ийн хөгжүүлэлтэд сайн дураар оролцдог бөгөөд төслөөс санхүүгийн хувьд ашиг олдоггүй болохоор commitment гэдэг нь баталгаатай дэмжлэг гэсэн үг гэж ойлгож болохгүй юм. Дээрх захирлуудын зөвлөл гэсэн аналог нь тийм ч зөв биш бөгөөд эдгээр хүмүүс нь &os;-ийн тусын тулд өөрсдийнхөө илүү шийдлийн эсрэг амьдралаа орхисон хүмүүс гэвэл магадгүй илүү тохирох биз ээ! Гаднын хувь нэмэр оруулагчид хувь нэмэр оруулагчид Эцэст нь, гэхдээ мэдээж хамгийн сүүлийнх биш, хамгийн том бүлэг хөгжүүлэгчид нь санал сэтгэгдэл болон алдааны засваруудыг бидэнд бараг л тогтмол илгээдэг хэрэглэгчид юм. &os;-ийн илүү төвлөрсөн бус хөгжүүлэлттэй холбоотой байх үндсэн арга нь тийм зүйлсийн талаар хэлэлцдэг &a.hackers;-д бүртгүүлэх явдал юм. &os;-ийн төрөл бүрийн захидлын жагсаалтын талаар дэлгэрэнгүйг -ээс үзнэ үү. &os;-ийн Хувь нэмэр оруулагчдын Жагсаалт нь урт бөгөөд өсөн нэмэгдэж байгаагийн нэг, тийм болохоор яагаад өнөөдөр &os;-д хувь нэмэр оруулж энэ жагсаалтад нэгдэж болохгүй гэж? Код ирүүлэх нь төсөлд хувь нэмэр оруулах ганц арга биш юм; Хийх шаардлагатай байгаа зүйлсүүдийн бүрэн жагсаалтын талаар &os; Төслийн вэб хуудсын хаягт хандаж үзнэ үү. Дүгнэж хэлэхэд бидний хөгжүүлэлтийн загвар нь нэг нь нөгөөдөө багтсан, чөлөөтэй тойргууд маягаар зохион байгуулагдсан загвар юм. Төвлөрсөн загвар нь ирээдүйтэй хувь нэмэр оруулагчдыг цааш түлхэлгүйгээр нэг төвийн кодын суурийг хялбар хянах боломжийг олгож &os;-ийн хэрэглэгчдэд эвтэй байхаар зориулагдан дизайн хийгдсэн юм. Бидний хүсэл бол хэрэглэгчид амархан суулгаж ашиглаж болдог ихээхэн хэмжээний уялдаа холбоотой хэрэглээний програмуудтай тогтвортой үйлдлийн системийг бий болгох явдал юм — энэнд хүрэхэд энэ загвар нь маш сайн тохирон ажиллаж байна. Төслийн амжилттай байсаар байгаад хүргэж байгаа одоогийн хүмүүсийн адил бие сэтгэлийнхээ зарим ч гэсэн хэсгийг зориулахыг &os; хөгжүүлэгч болон бидэнтэй нэгдэж байгаа хүмүүсээс хүсэж байгаа бидний цорын ганц хүсэлт юм! Одоогийн &os; хувилбарууд NetBSD OpenBSD 386BSD Чөлөөт Програм Хангамжийн Сан К.И.С. Беркли Компьютерийн Системийн Судалгааны Бүлэг (CSRG) &os; нь чөлөөтэй байдаг, Интел &i386;, &i486;, &pentium;, &pentium; Pro, &celeron;, &pentium; II, &pentium; III, &pentium; 4 (эсвэл нийцтэй), &xeon;, DEC Alpha болон Sun &ultrasparc;-д зориулагдсан бүрэн эх 4.4BSD-Lite дээр тулгуурласан хувилбар юм. Энэ нь үндсэндээ NetBSD, OpenBSD, 386BSD, болон Чөлөөт Програм Хангамжийн Сангийн зарим өргөжүүлэлт хийгдсэн Берклигийн К.И.С.-ийн CSRG бүлгээс гаргасан програм хангамжууд дээр үндэслэсэн. 1994 оны сүүлд гарсан &os; 2.0 хувилбараас хойш &os;-ийн хурдан ажиллагаа, боломжууд болон тогтвортой байдал мэдэгдэхүйц сайжирсан. Хамгийн том өөрчлөлт нь нийлсэн VM/файл буферийн кэш бүхий засварласан виртуал санах ойн систем бөгөөд энэ нь ажиллагааг хурдасгаад зогсохгүй &os;-ийн санах ойн мөрийг багасгаж 5 MB тохиргоог илүү боломжийн хамгийн бага хэмжээнд хүргэсэн. Бусад өргөтгөлүүдийг дурдвал гүйцэд NIS клиент ба серверийн дэмжлэг, шилжилтийн TCP дэмжлэг, шаардлагаар залгах PPP, цогц DHCP дэмжлэг, сайжруулсан SCSI дэд систем, ISDN дэмжлэг, ATM-ийн дэмжлэг, FDDI, Хурдан болон Гигабит Ethernet (1000 Mbit) картууд, сүүлийн үеийн Адаптек хянагчууд болон олон мянган алдаануудын засварууд зэрэг юм. Үндсэн түгээлтүүдээс гадна &os; нь мянга мянган байнга хайгддаг програмуудтай хөрвүүлсэн програм хангамжийн цуглуулгатай байдаг. Энэ авлагыг хэвлэж байх үед &os.numports; гаруй портууд байсан! Портуудын жагсаалтад http (WWW) серверүүдээс тоглоомууд, хэлнүүд, засварлагчид, зэрэг бараг л бүх төрлийн програмууд байдаг. Портуудын Цуглуулга бүхэлдээ ойролцоогоор &ports.size; хэмжээний хадгалалт шаарддаг бөгөөд бүх портууд өөрсдийн жинхэнэ эхийн хувьд дельта болж илэрхийлэгддэг. Энэ нь бидэнд портуудыг шинэчлэхэд хялбар болгож хуучин 1.0 Портуудын Цуглуулгын шаарддаг байсан дискний зайн шаардлагыг ихээхэн багасгаж өгдөг. Портыг хөрвүүлэхийн тулд та суулгахыг хүсэж байгаа програмын сан уруу шилжиж make install хэмээн бичихэд систем цааш үлдсэнийг хийх болно. Таны бүтээх порт болгоны жинхэнэ эх бүрэн түгээлт динамикаар CD-ROM эсвэл локал FTP хаягаас татагдах бөгөөд танд зөвхөн хүссэн портоо бүтээх хангалттай дискний зай л шаардлагатай. Порт бүр урьдчилан хөрвүүлсэн багц хэлбэрээр бас байх бөгөөд өөрийн портыг эхээс хөрвүүлэх хүсэлгүй хүмүүс хялбар тушаалаар (pkg_add) ийм портыг суулгаж болдог. Багцууд болон портуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаягаар олж болно. Танд &os; суулгаж ашиглах явцад маш их тус болохуйц хэд хэдэн баримтуудыг хамгийн сүүлийн үеийн дурын &os; машин дээр /usr/share/doc сангаас бас олох боломжтой юм. Локалаар суусан гарын авлагуудыг та HTML боломжтой хөтчүүдийг ашиглан дараах хаягаас үзэж болно: FreeBSD Гарын авлага /usr/share/doc/handbook/index.html FreeBSD-ийн БХА (байнга хариулагддаг асуултууд FAQ) /usr/share/doc/faq/index.html Мөн та мастер (болон бусдаас их шинэчлэгддэг) хуулбаруудыг хаягаас үзэж болно. diff --git a/mn_MN.UTF-8/books/handbook/mirrors/chapter.sgml b/mn_MN.UTF-8/books/handbook/mirrors/chapter.sgml index e6c1226911..d222a1d5e5 100644 --- a/mn_MN.UTF-8/books/handbook/mirrors/chapter.sgml +++ b/mn_MN.UTF-8/books/handbook/mirrors/chapter.sgml @@ -1,3096 +1,3104 @@ FreeBSD-г олж авах нь CDROM болон DVD Нийтлэгчид Жижиглэнгийн хайрцагласан бүтээгдэхүүнүүд FreeBSD нь хайрцагласан бүтээгдэхүүн хэлбэрээр (FreeBSD CD-үүд, нэмэлт програм хангамж, болон хэвлэсэн баримт) хэд хэдэн жижиглэн худалдаалагчдаас гардаг:
CompUSA WWW:
Frys Electronics WWW:
CD болон DVD цуглуулгууд FreeBSD CD болон DVD цуглуулгуудыг олон жижиглэн худалдаалагчдаас шууд худалдан авах боломжтой байдаг:
FreeBSD Mall, Inc. 700 Harvest Park Ste F Brentwood, CA 94513 USA Утас: +1 925 240-6652 Факс: +1 925 674-0821 Email: info@freebsdmall.com WWW:
Dr. Hinner EDV St. Augustinus-Str. 10 D-81825 München Germany Утас: (089) 428 419 WWW:
Ikarios 22-24 rue Voltaire 92000 Nanterre France WWW:
JMC Software Ireland Утас: 353 1 6291282 WWW:
The Linux Emporium Hilliard House, Lester Way Wallingford OX10 9TA United Kingdom Утас: +44 1491 837010 Факс: +44 1491 837016 WWW:
Linux+ DVD Magazine Lewartowskiego 6 Warsaw 00-190 Poland Утас: +48 22 860 18 18 Email: editors@lpmagazine.org WWW:
Linux System Labs Australia 21 Ray Drive Balwyn North VIC - 3104 Australia Утас: +61 3 9857 5918 Факс: +61 3 9857 8974 WWW:
LinuxCenter.Ru Galernaya Street, 55 Saint-Petersburg 190000 Russia Утас: +7-812-3125208 Email: info@linuxcenter.ru WWW:
Түгээгчид Хэрэв та дахин худалдагч бөгөөд FreeBSD CDROM бүтээгдэхүүнүүдийг тараахыг хүсэж байгаа бол түгээгч буюу дистрибьюторт хандана уу:
Cylogistics 809B Cuesta Dr., #2149 Mountain View, CA 94040 USA Утас: +1 650 694-4949 Факс: +1 650 694-4953 Email: sales@cylogistics.com WWW:
Ingram Micro 1600 E. St. Andrew Place Santa Ana, CA 92705-4926 USA Утас: 1 (800) 456-8000 WWW:
Kudzu, LLC 7375 Washington Ave. S. Edina, MN 55439 USA Утас: +1 952 947-0822 Факс: +1 952 947-0876 Email: sales@kudzuenterprises.com
LinuxCenter.Ru Galernaya Street, 55 Saint-Petersburg 190000 Russia Утас: +7-812-3125208 Email: info@linuxcenter.ru WWW:
Navarre Corp 7400 49th Ave South New Hope, MN 55428 USA Утас: +1 763 535-8333 Факс: +1 763 535-0341 WWW:
FTP сайтууд FreeBSD-д зориулсан абан ёсны эхүүдийг дэлхий даяар байрласан толин тусгал сайтуудаас авч болно. сайт нь сайн холбогдсон бөгөөд маш олон тооны холболтуудыг зөвшөөрдөг. Гэхдээ та илүү ойр толин тусгал сайтыг хайж олсон нь дээр биз ээ (ялангуяа хэрэв та ямар нэгэн толин тусгал маягийн сайт тохируулж ажиллуулахыг хүсвэл). FreeBSD толин тусгал сайтуудын мэдээллийн бааз нь Гарын авлага дахь толин тусгалын жагсаалтаас илүү зөв байдаг. Учир нь энэ нь хостуудын статик жагсаалтад тулгуурлалгүй өөрийн мэдээллээ DNS серверээс авдаг юм. Мөн FreeBSD нь дараах толин тусгал сайтууд дахь нэргүй FTP-ээс авч болохоор байдаг. Хэрэв та нэргүй FTP-ээс FreeBSD-г авахыг сонговол өөртөө аль болох ойр сайтыг ашиглаад үзээрэй. Primary Mirror Sites буюу үндсэн толин тусгал сайтууд дахь толин тусгал сайтууд нь бүхэл FreeBSD архивыг (архитектур болгонд зориулсан одоо байгаа бүх хувилбарууд) ихэвчлэн агуулдаг боловч танай улс юм уу эсвэл бүсэд байрлаж байгаа сайтаас татаж авахад танд илүү хурдан байх болов уу. Бүсийн сайтууд нь хамгийн түгээмэл архитектуруудад зориулсан хамгийн сүүлийн үеийн хувилбаруудыг агуулдаг боловч FreeBSD-ийн бүх архивыг агуулаагүй байж болох юм. Бүх сайтууд нь нэргүй FTP-ээр хандах боломжийг олгодог. Зарим сайтууд нь бас бусад аргуудаар хандах боломжийг олгодог. Сайт болгоны хувьд хандах аргууд нь хостын нэрийн дараа хаалтанд өгөгдсөн байгаа болно. &chap.mirrors.ftp.inc; BitTorrent BitTorrent Үндсэн хувилбарын CD-үүдийн ISO дүрсүүдийг BitTorrent-оор дамжуулан авах боломжтой байдаг. Дүрсүүдийг татаж авах torrent файлын цуглуулга http://torrents.freebsd.org:8080 хаяг дээр бий. BitTorrent-ийн клиент програм хангамж нь net-p2p/py-bittorrent порт эсвэл өмнө нь эмхэтгэсэн багц хэлбэрээр байдаг. BitTorrent-оор ISO дүрсийг татаж авсны дараагаар та burncd-ийн талаар тайлбарласнаар CD эсвэл DVD дээр шарж болох юм. Нэргүй CVS <anchor id="anoncvs-intro">Танилцуулга CVS нэргүй Нэргүй CVS (эсвэл өөрөөр anoncvs гэгддэг) нь алсын CVS архивтай синхрончлол хийгдэхэд зориулагдсан FreeBSD-тэй цуг багцлагдсан CVS хэрэгслүүдийн үзүүлдэг боломж юм. Мөн FreeBSD-ийн хэрэглэгчдэд ямар нэгэн зөвшөөрлүүдгүйгээр зөвхөн унших эрхтэй CVS үйлдлүүдийг FreeBSD төслийн албан ёсны anoncvs серверүүдийн аль нэг дээр хийх боломжийг олгодог. Ашиглахын тулд CVSROOT орчны хувьсагчийг тохирох anoncvs сервер руу зааж cvs login тушаалд бүгдийн мэддэг anoncvs нууц үгийг өгч дараа нь &man.cvs.1; тушаал ашиглан локал архивт хандаж байгаа шигээр хандана. cvs login тушаал нь CVS серверт өөрийгээ таниулан нэвтрэхэд хэрэглэгдсэн нууц үгсийг таны HOME санд .cvspass файлд хадгалдаг.Хэрэв энэ файл байхгүй бол таныг cvs login тушаалыг эхний удаа ашиглахаар оролдоход алдаа гарч болох юм. Ердөө л хоосон .cvspass файл үүсгээд нэвтрэхийг оролдоорой. CVSup болон anoncvs үйлчилгээнүүд нь хоюул үндсэндээ адил үүргийг гүйцэтгэдэг гэж бас хэлж болох боловч синхрончлол хийх аргуудын хэрэглэгчийн сонголтод нөлөөлж болох төрөл бүрийн сул болон давуу талуудтай байдаг. Товчхондоо CVSup нь өөрийн сүлжээний эх үүсвэрүүдийн хэрэглээндээ илүү үр ашигтай бөгөөд техникийн хувьд хамгийн ухаалаг нь боловч ажиллагаа ихтэй байдаг. CVSup-г ашиглахын тулд эхүүдийг авч эхлэхээсээ өмнө тусгай клиентийг эхлээд суулгаж тохируулсан байх ёстой бөгөөд зөвхөн дараа нь нэлээн том хэмжээтэй хэсгүүдээр CVSup нь цуглуулгуудыг дууддаг. Харин Anoncvs-г нэг файлаас авахуулаад тусгай програм (ls эсвэл grep гэх зэрэг) хүртэлх бүгдийг CVS модулийн нэрээр нь шалгахад ашиглаж болно. Мэдээж anoncvs нь CVS архив дээрх зөвхөн уншигдах үйлдлүүдэд бас сайн болохоор хэрэв та FreeBSD төслийн хэсгүүдтэй хуваалцсан нэг архив дахь локал хөгжүүлэлтийг дэмжих зорилготой байгаа бол CVSup нь таны цорын ганц сонголт байх юм. <anchor id="anoncvs-usage">Нэргүй CVS-г ашиглах нь Ердөө л CVSROOT орчны хувьсагчийг FreeBSD төслийн anoncvs серверүүдийн аль нэг уруу зааснаар &man.cvs.1;-ийг нэргүй CVS архив ашиглахаар тохируулах юм. Биднийг энэ баримтыг бичиж байх үед дараах серверүүд байгааг дурдав: Франц: :pserver:anoncvs@anoncvs.fr.FreeBSD.org:/home/ncvs (pserver (нууц үг anoncvs), ssh (нууц үггүй)) Япон: :pserver:anoncvs@anoncvs.jp.FreeBSD.org:/home/ncvs (cvs login тушаалыг ашиглаж асуух үед нь anoncvs нууц үгийг оруулна.) Тайвань: :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs (pserver (cvs login тушаалыг ашиглаж асуух үед нь дурын нууц үг оруулна), ssh (нууц үггүй)) SSH2 HostKey: 1024 e8:3b:29:7b:ca:9f:ac:e9:45:cb:c8:17:ae:9b:eb:55 /etc/ssh/ssh_host_dsa_key.pub АНУ: freebsdanoncvs@anoncvs.FreeBSD.org:/home/ncvs (зөвхөн ssh - нууц үггүй) SSH HostKey: 1024 a1:e7:46:de:fb:56:ef:05:bc:73:aa:91:09:da:f7:f4 root@sanmateo.ecn.purdue.edu SSH2 HostKey: 1024 52:02:38:1a:2f:a8:71:d3:f5:83:93:8d:aa:00:6f:65 ssh_host_dsa_key.pub АНУ: anoncvs@anoncvs1.FreeBSD.org:/home/ncvs (зөвхөн ssh2 - нууц үггүй) SSH2 HostKey: 2048 53:1f:15:a3:72:5c:43:f6:44:0e:6a:e9:bb:f8:01:62 /etc/ssh/ssh_host_dsa_key.pub CVS нь FreeBSD-ийн хэзээ нэгэн цагт байсан (эсвэл зарим тохиолдолд ирээдүйд байх) эхүүдийн бараг л дурын хувилбарыг check out буюу шалгаж авах боломжийг олгодог болохоор та &man.cvs.1;-ийн залруулалт () туг болон түүнд зориулагдсан зарим зөвшөөрөгдөх ямар утгууд FreeBSD төслийн архивт байдгийг мэддэг байх хэрэгтэй. Залруулалтын хаягууд болон салбарын хаягууд гэсэн хоёр төрлийн хаяг байдаг. Залруулалтын хаяг нь тухайн залруулалтыг заадаг. Үүний утга нь өдрөөс өдөрт ижил хэвээр байна. Нөгөө талаас салбарын хаяг нь ямар ч үед хөгжүүлэлтийн өгөгдсөн шугам дахь хамгийн сүүлийн залруулалтыг заадаг. Салбарын хаяг нь тухайн нэг залруулалтыг заадаггүй болохоор үүний маргаашийн утга нь өнөөдрийнхөөс өөр байж болох юм. нь хэрэглэгчдийн сонирхож болох залруулалтуудын хаягуудыг агуулдаг. Дахин хэлэхэд портын цуглуулга нь хөгжүүлэлтийн олон салбаргүй учир эдгээрийн аль нь ч портын цуглуулгын хувьд зөв биш юм. Та салбарын хаягийг заах юм бол тэр хөгжүүлэлтийн шугам дахь файлуудын сүүлийн хувилбаруудыг хүлээн авах болно. Хэрэв та ямар нэг өнгөрсөн хувилбарыг хүлээн авахыг хүсэж байгаа бол тугаар огноог заан тэгж хийж болно. Илүү дэлгэрэнгүйг &man.cvs.1; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Жишээнүүд Ямар нэг юм хийхээсээ өмнө &man.cvs.1;-ийн гарын авлагын хуудсыг нэг бүрчлэн уншихыг зөвлөдөг хэдий ч нэргүй CVS-ийг хэрхэн ашиглахыг харуулж байгаа зарим жишээнүүдийг энд үзүүлэв: -CURRENT-с ямар нэгэн зүйл шалгаж авах нь (&man.ls.1;): &prompt.user; setenv CVSROOT :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs &prompt.user; cvs login Хүлээх мөрөн дээр дурын үгийг нууц үг болгон ашиглаарай. &prompt.user; cvs co ls <filename>src/</filename> модыг шалгаж авахын тулд SSH-г ашиглах нь: &prompt.user; cvs -d freebsdanoncvs@anoncvs.FreeBSD.org:/home/ncvs co src The authenticity of host 'anoncvs.freebsd.org (128.46.156.46)' can't be established. DSA key fingerprint is 52:02:38:1a:2f:a8:71:d3:f5:83:93:8d:aa:00:6f:65. Are you sure you want to continue connecting (yes/no)? yes Warning: Permanently added 'anoncvs.freebsd.org' (DSA) to the list of known hosts. 6-STABLE салбар дахь &man.ls.1;-ийн хувилбарыг шалгаж авах нь: &prompt.user; setenv CVSROOT :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs &prompt.user; cvs login Хүлээх мөрөн дээр дурын үгийг нууц үг болгон ашиглаарай. &prompt.user; cvs co -rRELENG_6 ls &man.ls.1;-д хийгдсэн өөрчлөлтүүдийн жагсаалтыг (нэгдсэн ялгаанууд хэлбэрээр) үүсгэх нь &prompt.user; setenv CVSROOT :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs &prompt.user; cvs login Хүлээх мөрөн дээр дурын үгийг нууц үг болгон ашиглаарай. &prompt.user; cvs rdiff -u -rRELENG_5_3_0_RELEASE -rRELENG_5_4_0_RELEASE ls Өөр бусад ямар модулийн нэрс ашиглагдаж болохыг олох нь: &prompt.user; setenv CVSROOT :pserver:anoncvs@anoncvs.tw.FreeBSD.org:/home/ncvs &prompt.user; cvs login Хүлээх мөрөн дээр дурын үгийг нууц үг болгон ашиглаарай. &prompt.user; cvs co modules &prompt.user; more modules/modules Бусад эх үүсвэрүүд Дараах нэмэлт эх үүсвэрүүд нь CVS-ийг сурахад тус болж болох юм: Кал Полигийн CVS заавар. CVS гэр, CVS-ийн хөгжүүлэлт болон дэмжлэгийн нийгэм. CVSweb нь FreeBSD төслийн CVS-д зориулсан вэб интерфэйс юм. CTM-г ашиглах нь CTM CTM нь алсын сангийн модыг төвтэй синхрончлол хийхэд зориулсан арга юм. Энэ нь FreeBSD-ийн эх моднуудтай ашиглахад зориулагдаж хөгжүүлэгдсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам бусад хүмүүс бусад зорилгоор хэрэглэхэд ашигтайг мэдэж болох юм. Дельтанууд үүсгэх процессийн талаар бараг баримт байхгүй болохоор бас хэрэв та CTM-г бусад зүйлсэд зориулж ашиглахыг хүсэж байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийн талаар &a.ctm-users.name; захидлын жагсаалтад хандана уу. <application>CTM</application>-г би яагаад ашиглах ёстой вэ? CTM нь танд FreeBSD эх моднуудын локал хуулбарыг өгдөг. Модны төрөл бүрийн хэлбэрүүд байдаг. Таны бүхэл CVS мод эсвэл аль нэг салбаруудын нэгийг дагахыг хүсэж байгаагаас хамаарч CTM нь танд мэдээлэл өгч чадна. Та FreeBSD-ийн идэвхтэй хөгжүүлэгч боловч олиггүй юм уу эсвэл TCP/IP холболт байхгүй эсвэл өөрчлөлтүүдийг автоматаар тан руу илгээгддэг байлгахыг хүсэж байгаа бол CTM нь танд зориулагджээ. Та хамгийн идэвхтэй салбаруудын хувьд өдөрт гурав хүртэлх дельтануудыг авах хэрэгтэй болно. Гэхдээ та тэдгээрийг автомат цахим захидлаар илгээгддэг байхыг бодох хэрэгтэй. Шинэчлэлтүүдийн хэмжээг үргэлж аль болох бага байлгадаг. Энэ ихэвчлэн 5K-с бага байдаг, хааяа (арваас нэгт) 10-50K хэмжээтэй байдаг бөгөөд заримдаа том 100K+ эсвэл илүү бас байдаг. Та урьдчилан багцалсан хувилбарын оронд хөгжүүлэлтийн эхүүд дээр шууд ажиллахтай холбоотой гардаг төрөл бүрийн анхааруулгуудын талаар бас мэдэж байх хэрэгтэй болно. Энэ нь таныг current эхүүдийг сонгох тохиолдолд ялангуяа үнэн байдаг. Таныг FreeBSD-ийн одоо үеийн хэлбэрт байх нь хэсгийг уншихыг зөвлөдөг. <application>CTM</application>-г ашиглахад надад юу хэрэгтэй вэ? Танд хоёр зүйл хэрэгтэй: CTM програм болон түүнийг тэжээх эхний дельтанууд (current түвшингүүдэд хүрэхийн тулд). CTM програм нь хувилбар 2.0 гарснаас хойш FreeBSD-ийн хэсэг болж ирсэн бөгөөд хэрэв танд эх байгаа бол энэ нь /usr/src/usr.sbin/ctm санд байдаг. CTM-г тэжээх дельтануудыг нь FTP эсвэл цахим захидал гэсэн хоёр аргаар авч болно. Хэрэв танд Интернет уруу хандах ерөнхий FTP хандалт байгаа бол дараах FTP сайтууд нь CTM-д хандахыг дэмждэг: эсвэл толин тусгалууд хаягийг үзнэ үү. тохирох сан руу FTP хийгээд README файлыг татаж аваад тэндээс эхлээрэй. Хэрэв та өөрийн дельтануудыг цахим захидлаар авахыг хүсэж байгаа бол: CTM түгээлтийн жагсаалтуудын аль нэгэнд бүртгүүлэх хэрэгтэй. &a.ctm-cvs-cur.name; нь бүхэл CVS модыг дэмждэг. &a.ctm-src-cur.name; нь хөгжүүлэлтийн салбарын толгойг дэмждэг. &a.ctm-src-4.name; нь 4.X хувилбарыг дэмждэг, гэх мэт. (Хэрэв та өөрийгөө жагсаалтад хэрхэн бүртгүүлэхийг мэдэхгүй байгаа бол дээрх жагсаалтын нэрэн дээр дарах юм уу эсвэл &a.mailman.lists.link; уруу очоод өөрийн хүсэж байгаа жагсаалтан дээрээ дарах хэрэгтэй. Бүртгэхэд шаардлагатай бүгдийг жагсаалтын хуудас агуулсан байх ёстой.) Өөрийн CTM шинэчлэлтүүдийг хүлээн авч эхлэхдээ та тэдгээрийг задалж ашиглахдаа ctm_rmail тушаал ашиглаж болох юм. Хэрэв та процессийг бүрэн автомат загвараар ажилладаг байлгахыг хүсэж байгаа бол /etc/aliases файл дахь оруулгаас ctm_rmail програмыг шууд ашиглаж болох юм. Илүү дэлгэрэнгүйг ctm_rmail-ийн гарын авлагын хуудаснаас шалгана уу. CTM дельтануудыг авах ямар аргыг ашиглаж байгаагаас үл хамааран та &a.ctm-announce.name; захидлын жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй. Ирээдүйд CTM системийн ажиллагааны тухай зарлалууд илгээгдэх газар нь зөвхөн энэ болох юм. Дээрх жагсаалтын нэрэн дээр дарж жагсаалтад бүртгүүлэхийн тулд заавруудыг дагах хэрэгтэй. <application>CTM</application>-г эхний удаа хэрэглэх CTM дельтануудыг ашиглаж эхлэхээсээ өмнө дельтанууд дараа дараагийн удаа үүсгэгдэхэд нь зориулж та эхлэх цэг дээр ирэх хэрэгтэй болно. Танд юу байгааг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Бүгд хоосон сангаас эхэлж болно. Өөрийн CTM-ээр дэмжигдсэн модыг эхлүүлэхийн тулд та эхний Empty буюу хоосон дельтаг ашиглах ёстой. Тодорхой нэг цэгт эдгээр started буюу эхэлсэн дельтануудын аль нэгийг өөрийн хүслээр CD дээр түгээж болохоор энэ нь зориулагдсан боловч одоогоор тийм юм болоогүй байгаа билээ. Моднууд нь хэдэн арван мегабайт байдаг болохоор өөртөө байгаагаас эхлэхийг эрхэмлэх ёстой юм. Хэрэв танд -RELEASE CD байгаа бол та эхний эхийг түүнэс хуулж эсвэл задалж болох юм. Энэ нь өгөгдлийн чухал дамжуулалтыг хэмнэх болно. Та эдгээр starter буюу эхлэх дельтануудыг дугаарт нэмэгдсэн X-ээр таньж болно (жишээ нь src-cur.3210XEmpty.gz). X-ийн дараах тэмдэглээс нь таны эхний seed буюу үрийн үүсэлд харгалзана. Дүрмээр бол Empty буюу хоосноос шилжих үндсэн шилжилт нь 100 дельта бүрээс үүсгэгдэнэ. Ингэхэд тэдгээр нь том байна! XEmpty дельтануудын хувьд 70-аас 80 мегабайт gzip хийгдсэн өгөгдөл нь нийтлэг байдаг. Эхлэх анхдагч дельтаг сонгосны дараа танд түүний дараах өндөр дугааруудтай бүх дельтанууд хэрэгтэй болно. Өөрийн өдөр тутмын амьдралдаа <application>CTM</application>-г ашиглах нь Дельтануудыг өгөхийн тулд ердөө л доор дурдсаныг хийнэ: &prompt.root; cd /where/ever/you/want/the/stuff &prompt.root; ctm -v -v /where/you/store/your/deltas/src-xxx.* CTM нь gzip-ээр тавигдсан дельтануудыг ойлгодог болохоор та тэдгээрийг эхлээд gunzip хийх хэрэггүй юм. Энэ нь дискний зай хэмнэх болно. Бүх процессийн талаар маш нууцлаг гэж бодоогүй л бол CTM нь таны модыг хөндөхгүй байх болно. Дельтаг шалгахын тулд та тугийг бас ашиглаж болох бөгөөд CTM нь таны модыг үнэндээ хөндөхгүй; энэ нь зөвхөн дельтаны бүрэн бүтэн байдлыг шалгаж таны одоогийн модонд цэвэр хийгдэх эсэхийг л үздэг. CTM-д өгөгдөх бусад сонголтууд бас байдаг бөгөөд эдгээрийг гарын авлагын хуудаснуудаас үзнэ үү, эсвэл илүү дэлгэрэнгүйг эхүүдээс хайна уу. Ингээд л бүгд бараг болж байна. Шинэ дельта авах бүртээ өөрийн эхүүдийг хамгийн сүүлийн хувилбарт аваачихын тулд түүнийг CTM-ээр ажиллуулах хэрэгтэй. Дельтануудыг дахин татаж авахад хэцүү байгаа бол битгий устгаарай. Ямар нэг муу юм болж болзошгүй гэж үзээд тэдгээрийг та хаа нэгтэй хадгалахыг хүсэж болох юм. Танд зөвхөн уян диск байсан ч гэсэн fdwrite тушаалыг ашиглан хуулбар хийх нь зүйтэй. Өөрийн локал өөрчлөлтүүдийг хадгалах нь Хөгжүүлэгчийн хувьд эх модыг өөрчлөх эсвэл түүн дээр турших хүсэл төрж болох юм. CTM нь локал өөрчлөлтүүдийг хязгаарлалттайгаар дэмждэг: foo файлыг байгаа эсэхийг шалгахын өмнө foo.ctm файлыг эхлээд хайдаг. Хэрэв энэ файл байвал CTM нь foo-ийн оронд энэ файл дээр ажилладаг. Энэ нь бидэнд локал өөрчлөлтүүдийг хялбараар арчлах боломжийг олгодог: өөрийн өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа файлуудаа .ctm өргөтгөлтэй болгон хуулах хэрэгтэй. Дараа нь та кодыг чөлөөтэй оролдож болох бөгөөд CTM нь .ctm файлыг хамгийн сүүлийн хэлбэрт байлгах болно. <application>CTM</application>-ийн бусад сонирхолтой сонголтууд Шинэчлэлтээр яг юу хөндөгдөхийг олох Та өөрийн эх архивт CTM-ийн хийх өөрчлөлтүүдийн жагсаалтыг сонголтыг CTM-д өгөн тодорхойлж болно. Та өөрчлөлтүүдийн бүртгэлүүдийг хадгалах, өөрчлөгдсөн файлуудад урьдчилан эсвэл дараа нь боловсруулалт хийх эсвэл ердөө л хэтэрхий зовниж байгаа бол энэ нь ашигтай юм. Шинэчлэхээсээ өмнө нөөцлөлтүүд хийх Заримдаа та CTM шинэчлэлтээр өөрчлөгдөх бүх файлуудыг нөөцөлж авахыг хүсэж болох юм. сонголтыг зааснаар CTM-ийг өгөгдсөн CTM дельтагаар хөндөгдөх бүх файлуудыг нөөцөлж backup-file руу хадгалахад хүргэнэ. Шинэчлэлтээр хөндөгдөх файлуудыг хязгаарлах Заримдаа та өгөгдсөн CTM шинэчлэлтийн хүрээг хязгаарлах сонирхолтой эсвэл дельтануудын дарааллаас цөөн хэдэн файлуудыг задлах сонирхолтой байж болох юм. CTM-ийн ажилладаг файлуудын жагсаалтыг та болон сонголтуудыг ашиглан шүүлт хийх регулар илэрхийллүүдийг заан хянаж болно. Жишээ нь өөрийн хадгалсан CTM дельтануудын цуглуулгаас lib/libc/Makefile-ийн хамгийн сүүлийн хуулбарыг задалж авахын тулд дараах тушаалуудыг ажиллуулна: &prompt.root; cd /where/ever/you/want/to/extract/it/ &prompt.root; ctm -e '^lib/libc/Makefile' ~ctm/src-xxx.* CTM дельтанд заагдсан файл бүрийн хувьд тушаалын мөрөнд өгөгдсөн дарааллаар болон сонголтуудыг өгсөн. Файл нь бүх болон сонголтууд түүнд өгөгдсөний дараа зөвхөн сонгогдох эрхтэй гэж тэмдэглэгдсэн бол CTM-ээр боловсруулагддаг. <application>CTM</application>-ийн ирээдүйн төлөвлөгөөнүүд Маш их: CTM-ийн хуурамч шинэчлэлтүүдийг илрүүлэхийн тулд CTM системд ямар нэгэн нэвтрэлт танилт ашиглах. CTM-ийн сонголтуудыг цэвэрлэх, тэдгээр нь толгой эргүүлэм, зөн совингийн эсрэг болсон. Бусад зүйлс ports цуглуулгад зориулсан дельтануудын дараалал бас байдаг боловч сонирхол тийм ч өндөр байдаггүй. CTM толин тусгалууд CTM/FreeBSD нь дараах толин тусгал сайтууд дахь нэргүй FTP-ээр хандаж авах боломжтой байдаг. Хэрэв та CTM-г нэргүй FTP-ээр авахыг сонгосон бол өөртөө ойр сайтыг оролдож үзнэ үү. Асуудал гарсан тохиолдолд &a.ctm-users.name; захидлын жагсаалтад хандана уу. Калифорни, Bay Area, албан ёсны эх Өмнөд Африк, хуучин дельтануудад зориулсан нөөц сервер Тайвань/R.O.C. Хэрэв та өөртөө ойрхон толин тусгалыг олоогүй бол эсвэл толин тусгал нь бүрэн биш байгаа бол alltheweb зэрэг хайлтын системийг ашиглаад үзээрэй. CVSup-г ашиглах нь Танилцуулга CVSup нь алсын сервер хост дээр байгаа мастер CVS архиваас эх модыг шинэчлэх болон түгээхэд зориулагдсан програм хангамжийн багц юм. FreeBSD-ийн эхүүд Калифорни дахь төв хөгжүүлэлтийн машин дээрх CVS архивт арчлагдаж байдаг. CVSup-ийн тусламжтай FreeBSD хэрэглэгчид өөрсдийн эх модыг хялбараар хамгийн сүүлийн хэлбэрт аваачиж чаддаг байна. CVSup нь шинэчлэлтийн pull буюу татах загварыг ашигладаг. Татах загвар дээр клиент бүр серверээс шинэчлэлтийг хүссэн үедээ эсвэл хэрэгтэй үедээ асуудаг. Сервер нь өөрийн хэрэглэгчдээс ирэх хүсэлтүүдийг идэвхгүйгээр хүлээж байдаг. Сервер хэзээ ч хүсээгүй шинэчлэлтүүдийг илгээдэггүй. Хэрэглэгчид нь шинэчлэлтийг авахын тулд CVSup клиентийг гараар ажиллуулах юм уу эсвэл түүнийг автоматаар давтамжтайгаар ажиллуулахын тулд cron ажил тохируулах ёстой болно. Ингэж том үсгээр бичсэн CVSup ухагдахуун нь бүхэл програм хангамжийн багцыг хэлнэ. Түүний гол бүрэлдэхүүн хэсгүүд нь хэрэглэгч бүрий машин дээр ажилладаг cvsup клиент, ба FreeBSD-ийн толин тусгал сайтууд дээр ажиллаж байдаг cvsupd сервер юм. FreeBSD-ийн баримт болон захидлын жагсаалтуудыг уншиж байхдаа та sup гэж хэлснийг харж болох юм. Sup нь CVSup-ийн өмнөх үе бөгөөд ижил зорилгоор ашиглагддаг байсан. CVSup нь sup-тай бараг л адилаар ашиглагддаг бөгөөд үнэндээ sup ашиглаж болохоор тохиргооны файлуудыг ашигладаг. CVSup нь илүү хурдан бөгөөд уян хатан учраас Sup нь FreeBSD төсөлд ашиглагдахаа больсон. csup хэрэгсэл нь CVSup-г C дээр бичсэн хувилбар юм. Үүний хамгийн том давуу тал бол илүү хурдан бөгөөд Modula-3 хэлээс хамаардаггүй, тиймээс та түүнийг суулгах шаардлагагүй байдаг. Мөн хэрэв та &os; 6.2 юм уу эсвэл түүнээс хойшх хувилбаруудыг ашиглаж байгаа бол түүнийг шууд ашиглаж болно, учир нь энэ нь үндсэн системд орсон байдаг. Хуучин &os; хувилбаруудын үндсэн системд &man.csup.1; байдаггүй, гэхдээ та net/csup портууд юм уу эсвэл урьдчилан эмхэтгэсэн багцыг хялбархан суулгаж болно. csup хэрэгсэл нь гэхдээ CVS горимыг дэмждэггүй. Хэрэв та бүрэн архивыг толин тусгал хийхийг хүсэж байгаа бол CVSup-г ашиглах хэрэгтэй болно. Хэрэв та csup-г ашиглахаар шийдсэн бол CVSup-ийн суулгалт дахь алхмуудыг алгасаж энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг дагаж байхдаа CVSup гэснийг csup болгож солиорой. Суулгалт CVSup-г суулгах хамгийн хялбар арга бол FreeBSD-ийн багцын цуглуулгаас урьдчилан эмхэтгэсэн net/cvsup багцыг ашиглах явдал юм. Хэрэв та CVSup-г эхээс бүтээхийг эрхэмлэж байгаа бол net/cvsup портыг ашиглаарай. Гэхдээ урьдчилан анхааруулъя: net/cvsup порт нь Modula-3 системээс хамаардаг бөгөөд үүнийг татан авч суулгахад ихээхэн хэмжээний дискний зай болон хугацаа шаарддаг. Хэрэв та &xfree86; эсвэл &xorg; зэрэг суулгагдаагүй сервер машин дээр CVSup-г ашиглах гэж байгаа бол CVSup GUI-г агуулаагүй net/cvsup-without-gui портыг ашиглах хэрэгтэй. Хэрэв та csup-г FreeBSD 6.1 эсвэл түүнээс өмнөх хувилбаруудад суулгахыг хүсэж байгаа бол FreeBSD-ийн багцын цуглуулгаас урьдчилан эмхэтгэсэн net/csup багцыг ашиглаж болно. Хэрэв та csup-г эхээс бүтээхийг эрхэмлэж байгаа бол net/csup портыг ашиглаж болно. CVSup тохиргоо CVSup-ийн ажиллагаа supfile гэгддэг тохиргооны файлаар хянагддаг. /usr/share/examples/cvsup/ санд зарим жишээ supfiles байдаг. supfile дахь мэдээлэл CVSup-д зориулж дараах асуултуудад хариулдаг: Ямар файлуудыг та хүлээн авахыг хүсэж байна вэ? Тэдгээрийн ямар хувилбаруудыг та хүсэж байна вэ? Тэдгээрийг та хаанаас авахыг хүсэж байна вэ? Та тэдгээрийг өөрийн машиныхаа хаана байрлуулахыг хүсэж байна вэ? Та өөрийн төлвийн файлуудыг хаана байрлуулахыг хүсэж байна вэ? Дараах хэсгүүдэд бид эдгээр асуултуудад хариулан түгээмэл supfile-г бүтээх болно. Эхлээд бид supfile-ийн ерөнхий бүтцийг тайлбарлах болно. supfile нь текст файл юм. Тайлбарууд нь # тэмдэгтээс эхэлж мөр дуустал үргэлжилнэ. Хоосон мөрнүүд болон зөвхөн тайлбараас тогтох мөрүүдийг орхидог. Үлдэж байгаа мөр болгон хэрэглэгчийн авахыг хүсэж байгаа файлуудын цуглуулгыг тайлбарладаг. Мөр нь файлуудын цуглуулга буюу файлуудын логик бүлэглэлийн нэрээс эхэлдэг бөгөөд эдгээрийг сервер тодорхойлдог. Цуглуулгын нэр таны аль файлуудыг хүсэж байгааг серверт хэлдэг. Цуглуулгын нэрийн дараа талбарууд байхгүй эсвэл байж болох бөгөөд зайгаар тусгаарлагдсан байна. Эдгээр талбарууд нь дээрх асуултуудад хариулдаг. Хоёр төрлийн талбар байдаг: тугны талбарууд ба утгын талбарууд. Тугны талбар нь ганцаараа байгаа түлхүүр үгнээс тогтдог, өөрөөр хэлбэл delete эсвэл compress байна. Утгын талбар нь бас түлхүүр үгээс эхлэх боловч хоосон зайгаар тусгаарлагдалгүйгээр = болон хоёр дахь үгээс тогтоно. Жишээ нь release=cvs нь утгын талбар юм. supfile ихэвчлэн нэгээс илүү цуглуулгыг хүлээн авахаар заасан байдаг. supfile-г зохион байгуулах нэг арга нь цуглуулга бүрийн хувьд харгалзах бүх талбаруудыг зааж өгөх явдал юм. Гэхдээ энэ нь supfile-ий мөрүүдийг нэлээн урт болгодог бөгөөд supfile дахь цуглуулгуудын бүгдийн хувьд ихэнх талбарууд нь ижил байдаг болохоор таагүй юм. CVSup нь эдгээр асуудлуудыг тойрон гарах анхдагч болгох арга замтай байдаг. Тусгай псевдо цуглуулгын нэр *default-р эхэлсэн мөрүүд нь тугнууд болон supfile дахь дараа дараачийн цуглуулгуудын хувьд анхдагч болж ашиглагдах утгуудыг заахад хэрэглэгддэг. Анхдагч утгыг цуглуулгатай цуг өөр утгыг заан өгч тухайн цуглуулгын хувьд өөрчилж болдог. Анхдагчуудыг дундын supfile-д нэмэлт *default мөрүүдээр өөрчилж эсвэл дарж болдог. Ийм мэдээлэлтэйгээр бид одоо FreeBSD-CURRENT-ийн гол эх модыг хүлээн авч шинэчлэхэд зориулсан supfile-г бүтээх болно. Ямар файлуудыг та хүлээн авахыг хүсэж байна вэ? CVSup-аар авах боломжтой файлууд нь collections буюу цуглуулгууд гэгддэг бүлгүүдэд хуваагдан зохион байгуулагддаг. Байгаа цуглуулгууд нь дараах хэсэгт тайлбарлагдсан байгаа. Энэ жишээн дээр бид FreeBSD-ийн хувьд бүх гол эхийг авахыг хүсэж байна. src-all гэсэн ганц том цуглуулга бидэнд үүнийг өгөх болно. supfile-аа бүтээх эхний алхам болгож бид цуглуулгуудыг нэг мөрөнд нэгийг тавьж жагсаана (энэ тохиолдолд зөвхөн нэг мөр байна): src-all Тэдгээрийн ямар хувилбаруудыг та хүсэж байна вэ? CVSup-ийн тусламжтай та хэзээ ч юм байсан эхүүдийн бараг ямар ч хувилбарыг хүлээн авч чадна. cvsupd сервер нь бүх хувилбаруудыг агуулсан CVS архиваас шууд ажилладаг болохоор энэ нь боломжтой юм. Та тэдгээрийн алийг хүсэж байгаагаа tag= болон утга талбаруудыг ашиглан зааж өгч болно. tag= талбарыг зөв зааж өгөхдөө анхааралтай байх хэрэгтэй. Зарим хаягууд нь зөвхөн файлуудын зарим цуглуулгуудын хувьд зөв байдаг. Хэрэв та буруу эсвэл буруу бичсэн хаягийг зааж өгөх юм бол магадгүй таны устгахыг хүсээгүй файлуудыг CVSup нь устгах юм. Ялангуяа ports-* цуглуулгуудын хувьд зөвхөн tag=.-г ашиглаарай. tag= талбар нь симболын хаягийг архивт нэрлэдэг. Хоёр төрлийн хаяг байдаг бөгөөд эдгээр нь залруулалтын хаягууд болон салбарын хаягууд юм. Залруулалтын хаяг нь тухайн нэг залруулалтыг заадаг. Үүний утга нь өдрөөс өдөрт ижил хэвээр байна. Нөгөө талаас салбарын хаяг нь ямар ч үед хөгжүүлэлтийн өгөгдсөн шугам дахь хамгийн сүүлийн залруулалтыг заадаг. Салбарын хаяг нь тухайн нэг залруулалтыг заадаггүй болохоор үүний маргаашийн утга нь өнөөдрийнхөөс өөр байж болох юм. нь хэрэглэгчдийн сонирхож болох салбарын хаягуудыг агуулдаг. CVSup-ийн тохиргооны файлд хаягийг зааж өгөхдөө өмнө нь tag= гэж өгөх ёстой (RELENG_4 нь tag=RELENG_4 болно). Зөвхөн tag=. нь портын цуглуулгад хамааралтай болохыг санаарай. Хаягийн нэрийг яг үзүүлсэн шиг бичихдээ анхааралтай байгаарай. CVSup нь зөв болон буруу хаягуудыг ялгаж чаддаггүй. Хэрэв та хаягийг буруу бичвэл CVSup нь таныг зөв хаяг өгсөн гэж ойлгон ажиллах бөгөөд энэ нь ямар ч файлуудыг заагаагүйд хүргэж болох юм. Энэ тохиолдолд энэ нь танд байгаа эхүүдийг устгах болно. Салбарын хаягийг заахад та тэр хөгжүүлэлтийн шугамын файлуудын хамгийн сүүлийн хувилбаруудыг авах болно. Хэрэв та ямар нэг өнгөрсөн хувилбарыг авахыг хүсвэл талбарт огноог заан хийж өгч болно. &man.cvsup.1; гарын авлагын хуудас үүнийг хэрхэн хийхийг тайлбарладаг. Бидний жишээний хувьд FreeBSD-CURRENT-г авахыг бид хүсэж байна. Бид энэ мөрийг өөрсдийн supfile-ийн эхэнд нэмнэ: *default tag=. Хэрэв та tag= талбар эсвэл date= талбарын алийг ч зааж өгөөгүй бол чухал тусгай тохиолдол гарч ирнэ. Энэ тохиолдолд тодорхой нэг хувилбарыг хүлээн авахын оронд серверийн CVS архиваас RCS файлуудыг шууд хүлээн авдаг. Ажиллагааны ийм горимыг хөгжүүлэгчид ерөнхийдөө эрхэмлэдэг. Өөрсдийн системүүд дээр архивын хуулбарыг арчилснаар тэд залруулалтын түүхийг хайж файлуудын өнгөрсөн хувилбаруудыг шалгах боломжтой болох юм. Гэхдээ энэ хонжоо нь дискний зайны хувьд их өртөгтэйгээр орж ирдэг. Тэдгээрийг та хаанаас авахыг хүсэж байна вэ? Бид host= талбарыг ашиглан cvsup-д өөрийн шинэчлэлтүүдийг хаанаас авахыг хэлж өгдөг. CVSup толин тусгал сайтуудын аль нь ч болох боловч та өөрийн кибер ертөнцдөө ойрхныг турших хэрэгтэй. Энэ жишээн дээр бид зохиомол FreeBSD түгээлтийн сайт cvsup99.FreeBSD.org-г ашиглах болно: *default host=cvsup99.FreeBSD.org Та CVSup-г ашиглахаасаа өмнө үнэн хэрэг дээрээ байгаа жинхэнэ хостоор солих хэрэгтэй болно. cvsup-г ажиллуулах үедээ та хостын тохируулгыг тушаалын мөрөөс сонголтоор өөрчлөн дарж болно. Та тэдгээрийг өөрийн машиныхаа хаана байрлуулахыг хүсэж байна вэ? prefix= талбар нь хүлээн авсан файлуудыг хаана байрлуулахыг cvsup хэлнэ. Энэ жишээн дээр бид эх файлуудыг өөрсдийн гол эх модны /usr/src байрлалд шууд байрлуулах болно. src сан нь бидний хүлээн авахаар сонгосон цуглуулгад далд байгаа болохоор энэ нь зөв юм: *default prefix=/usr cvsup өөрийн төлвийн файлуудыг хаана арчлах ёстой вэ? CVSup клиент нь base буюу үндсэн гэгддэг сан дахь зарим төлвийн файлуудыг арчилж байдаг. Эдгээр файлууд нь ямар шинэчлэлтүүдийг та аль хэдийн хүлээн авсныг хянаж CVSup-ийг илүү үр ашигтай ажиллахад тусалдаг. Бид стандарт үндсэн сан /var/db-г ашиглах болно: *default base=/var/db Хэрэв таны үндсэн сан байхгүй байгаа бол одоо түүнийг үүсгэх хугацаа болсон байна. Хэрэв үндсэн сан байхгүй бол cvsup ажиллахаас татгалзах болно. supfile-ийн бусад тохиргоонууд: supfile-д ерөнхийдөө байх ёстой бас нэг мөр байдаг: *default release=cvs delete use-rel-suffix compress release=cvs нь сервер гол FreeBSD CVS архиваас өөрийн мэдээллийг авах ёстойг зааж байна. Энэ нь бараг үргэлж тохиолддог, хэдийгээр бусад боломжууд байдаг боловч энэ хэлэлцүүлгийн хүрээнээс хальдаг. delete нь CVSup-д файлууд устгах зөвшөөрөл өгдөг. CVSup нь таны эх модыг байнга хамгийн сүүлийн хэлбэрт байлгадаг байхын тулд та үүнийг үргэлж зааж өгөх хэрэгтэй. CVSup нь өөрийн хариуцдаг зөвхөн тэр файлуудыг устгах тал дээр их анхааралтай ажилладаг. Танд байж болох нэмэлт файлууд тэр хэвээрээ үлддэг. use-rel-suffix нь ... ойлгоход төвөгтэй юм. Хэрэв та үүний тухай жинхэнээсээ мэдье гэж хүсэж байгаа бол &man.cvsup.1; гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Хэрэв тийм биш бол ердөө заагаад л тэгээд санаа зовох хэрэггүй юм. compress нь холбооны суваг дээр gzip загварын шахалтын хэрэглээг идэвхжүүлдэг. Хэрэв таны сүлжээний холболт T1 эсвэл түүнээс хурдан бол та магадгүй шахалтыг ашиглах хэрэггүй юм. Хэрэв үгүй бол энэ нь бодитойгоор тусалдаг. Бүгдийг нийлүүлбэл: Энд бидний жишээнд зориулсан бүхэл supfile байна: *default tag=. *default host=cvsup99.FreeBSD.org *default prefix=/usr *default base=/var/db *default release=cvs delete use-rel-suffix compress src-all <filename>refuse</filename> файл Дээр дурдсанаар CVSup нь татах аргыг ашигладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та CVSup сервер руу холбогдох бөгөөд энэ нь Над дээрээс татаж авах боломжтой зүйлс энэ байна... гэж хэлэх бөгөөд таны клиент OK, Би энэ,энэ, энийг авна. гэж хариулна гэсэн үг юм. Анхдагч тохиргоон дээр CVSup клиент нь таны тохиргооны файлд сонгосон хаяг болон цуглуулгатай холбоотой бүх файлыг авна. Гэхдээ үүнийг та үргэлж хүсэхгүй байх, ялангуяа хэрэв та doc, ports, эсвэл www моднуудыг авч байгаа бол үүнийг хийхийг хүсэхгүй байх — ихэнх хүмүүс дөрөв эсвэл таван хэлийг уншиж чаддаггүй бөгөөд тиймээс тэдэнд хэлтэй холбоотой файлуудыг татаж авах хэрэггүй байдаг. Хэрэв та портын цуглуулгыг CVSup хийж байгаа бол та цуглуулга бүрийг тусад нь заан өгч үүнийг тойрон гарч болно (өөрөөр хэлбэл, ports-astrology, ports-biology, гэх мэтээр ports-all гэхийн оронд). Гэхдээ doc болон www моднууд нь хэлтэй холбоотой цуглуулгуудтай байдаггүй болохоор та CVSup-ийн олон сайн боломжуудын нэгийг ашиглах ёстой нь refuse юм. refuse файл нь үндсэндээ CVSup-д цуглуулгаас файл болгоныг татаж авахгүй гэдгийг хэлдэг; өөрөөр хэлбэл клиентэд серверээс зарим файлууд татаж авахаас татгалзахыг хэлж өгдөг. refuse файл нь base/sup/ сангаас олдож болно (эсвэл хэрэв танд ийм файл байхгүй байгаа бол түүнийг дээрх санд байрлуулах хэрэгтэй). base нь таны supfile-д тодорхойлогдсон байдаг; бидний тодорхойлсон base нь /var/db бөгөөд энэ нь анхдагчаар refuse файл нь /var/db/sup/refuse гэсэн үг юм. refuse файл нь маш хялбар хэлбэршилттэй байдаг; энэ нь таны татаж авахыг хүсээгүй файлууд эсвэл сангуудын нэрийг агуулдаг. Жишээ нь хэрэв та Англи болон Германаар бага зэрэг ярьдгаас өөр хэлээр ярьдаггүй бөгөөд баримтын Герман орчуулгыг авах сонирхолгүй байвал өөрийн refuse файлд дараах: doc/bn_* doc/da_* doc/de_* doc/el_* doc/es_* doc/fr_* doc/hu_* doc/it_* doc/ja_* doc/mn_* doc/nl_* doc/no_* doc/pl_* doc/pt_* doc/ru_* doc/sr_* doc/tr_* doc/zh_* мөрүүд болон гэх мэтээр бусад хэлнүүдийн хувьд оруулж өгөх хэрэгтэй (та бүрэн жагсаалтыг FreeBSD CVS архивыг шалган олж болно). Энэ ашигтай боломжийг ашиглан удаан холболттой юм уу эсвэл өөрсдийн Интернэтийн холболтод минутаар төлдөг хэрэглэгчид үнэ цэнэтэй хугацаагаа хэмнэх болно. Учир нь тэд өөрсдийн хэзээ ч ашиглахгүй файлаа татаж авах шаардлагагүй болох юм. CVSup-ийн refuse файлууд болон бусад сайхан боломжуудын талаар илүү мэдээллийг түүний гарын авлагын хуудаснаас үзнэ үү. <application>CVSup</application>-г ажиллуулах нь Одоо та шинэчлэлт хийж үзэхэд бэлэн боллоо. Үүнийг хийх тушаалын мөр их амархан: &prompt.root; cvsup supfile энд байгаа supfile нь таны дөнгөж үүсгэсэн supfile-ийн нэр юм. Таныг X11 дээр ажиллаж байна гэж үзвэл cvsup нь энгийн зүйлсийг хийх зарим товчлууруудтай GUI цонхыг үзүүлэх болно. go товчлуурыг дарж ажиллахыг нь хараарай. Та энэ жишээн дээр өөрийн жинхэнэ /usr/src модыг шинэчилж байгаа болохоор cvsup нь таны файлуудыг шинэчлэхэд шаардлагатай зөвшөөрлүүдтэй байхын тулд та програмыг root эрхээс ажиллуулах хэрэгтэй болно. Өөрийн тохиргооны файлыг дөнгөж үүсгэсэн бөгөөд урьд нь энэ програмыг хэзээ ч ашиглаж байгаагүй бол таныг бухимдуулж магадгүй юм. Өөрийн файлуудыг хөндөлгүйгээр туршилтын журмаар ажиллуулах хялбар арга байдаг. Хаа нэгтээ хоосон сан үүсгээд түүнийг тушаалын мөрөнд нэмэлт өгөгдлөөр оруулж өгнө: &prompt.root; mkdir /var/tmp/dest &prompt.root; cvsup supfile /var/tmp/dest Таны заасан сан бүх файлын шинэчлэлтүүдийн хувьд очих сан болдог. CVSup нь /usr/src сан доторх таны энгийн файлуудыг шалгадаг, гэхдээ тэдгээрийн алийг ч өөрчлөх буюу устгахгүй. Файлын шинэчлэлтүүд харин /var/tmp/dest/usr/src санд хийгдэнэ. CVSup нь ингэж ажиллахдаа бас өөрийн үндсэн сангийн төлвийн файлуудыг өөрчлөлгүйгээр үлдээдэг. Тэдгээр файлуудын шинэ хувилбарууд заагдсан сан уруу бичигдэх болно. Танд /usr/src сан уруу унших эрх л байхад иймэрхүү туршилтын ажиллагааг гүйцэтгэхэд root эрх байх заавал шаардлагагүй юм. Хэрэв та X11-г ажиллуулахгүй байгаа юм уу эсвэл танд GUI таалагддаггүй бол cvsup-г ажиллуулахдаа тушаалын мөрөн дээр хоёр сонголтыг нэмж өгөх хэрэгтэй: &prompt.root; cvsup -g -L 2 supfile сонголт нь CVSup-д өөрийн GUI-г ашиглахгүйг хэлнэ. Хэрэв та X11-ийг ажиллуулахгүй байгаа бол энэ автомат байдаг, үгүй бол та үүнийг зааж өгөх хэрэгтэй. нь CVSup-д хийж байгаа бүх шинэчлэлтүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэхийг хэлж өгнө. Гурван түвшний харуулах горим байдаг бөгөөд энэ нь хүртэл байна. Анхдагч нь 0 байх бөгөөд энэ нь алдааны мэдэгдлээс бусдыг харуулахгүй. Бусад олон сонголтууд байдаг. Тэдгээрийн товч жагсаалтыг үзэхийн тулд cvsup -H гэж бичнэ. Илүү дэлгэрэнгүй тайлбаруудын талаар гарын авлагын хуудсыг үзнэ үү. Шинэчлэлт ажилладаг аргад сэтгэл ханамжтай болсныхоо дараа та CVSup-г давтамжтайгаар ажиллуулахын тулд &man.cron.8; ашиглан хийж өгч болно. Мэдээж та &man.cron.8;-с CVSup-г ажиллуулахдаа өөрийнхөө GUI-г ашиглахгүй болгох хэрэгтэй. <application>CVSup</application>-ийн файлын цуглуулгууд CVSup-ийн файлын цуглуулгууд нь шатлалтайгаар зохион байгуулагдсан байдаг. Цөөн том цуглуулгууд байдаг бөгөөд тэдгээр нь арай жижиг дэд цуглуулгуудад хуваагддаг. Том цуглуулгыг хүлээн авах нь түүний дэд цуглуулгууд тус бүрийг хүлээн авахтай адил юм. Цуглуулга хоорондын шаталсан холбоонууд нь доорх жагсаалт дахь догол ашиглалтаар тусгагддаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг цуглуулгууд нь src-all, болон ports-all юм. Бусад цуглуулгуудыг тусгай зорилгоор зөвхөн жижиг бүлэг хүмүүс ашигладаг бөгөөд зарим толин тусгал сайтууд тэдгээрийг бүгдийг агуулдаггүй байж болох юм. cvs-all release=cvs Криптограф кодыг оролцуулаад FreeBSD-ийн гол CVS архив. distrib release=cvs FreeBSD-ийн түгээлт болон толин тусгал хийхтэй холбоотой файлууд. doc-all release=cvs FreeBSD гарын авлагын эхүүд ба бусад баримт. Энэ нь FreeBSD-ийн вэб сайтын файлуудыг агуулдаггүй. ports-all release=cvs FreeBSD-ийн портын цуглуулга. Хэрэв та бүхэл ports-all-г (бүх портын мод) шинэчлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд доор жагсаагдсан дэд цуглуулгуудын нэгийг ашиглаж байгаа бол ports-base дэд цуглуулгыг шинэчилсэн эсэхээ үргэлж шалгаж байх хэрэгтэй. ports-base-ээр танилцуулагдсан портын бүтээлтийн дэд бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орох болгонд тэдгээр өөрчлөлтүүд нь жинхэнэ портуудад тун удахгүй ашиглагдах нь бараг л тодорхой байдаг юм. Тиймээс хэрэв та зөвхөн жинхэнэ портуудыг шинэчилж тэдгээр нь шинэ боломжуудын заримыг ашигладаг бол тэдгээрийн бүтээлт нь зарим нэг ид шидийн алдааны мэдэгдэлтэйгээр амжилтгүй болох маш их магадлалтай юм. Энэ тохиолдолд хамгийн эхэнд хийх зүйл бол таны ports-base дэд цуглуулга хамгийн сүүлийн үеийнх эсэхийг шалгах хэрэгтэй юм. Хэрэв та ports/INDEX-ийн өөрийн локал хуулбарыг бүтээх гэж байгаа бол ports-all буюу бүх портыг хүлээж авах ёстой (бүх портын мод). ports/INDEX-г хэсэг модтой бүтээхийг дэмждэггүй. FAQ хаягийг үзнэ үү. ports-accessibility release=cvs Хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэд туслахад зориулсан програм хангамж. ports-arabic release=cvs Араб хэлний дэмжлэг. ports-archivers release=cvs Архивлах хэрэгслүүд. ports-astro release=cvs Одон оронтой холбоотой портууд. ports-audio release=cvs Дууны дэмжлэг. ports-base release=cvs Портын цуглуулгын бүтээх дэд бүтэц - төрөл бүрийн файлууд /usr/ports сангийн Mk/ болон Tools/ дэд сангуудад байрладаг. Дээрх чухал анхааруулгыг үзнэ үү: та FreeBSD-ийн портын цуглуулгын ямар ч хэсгийг шинэчлэхдээ энэ дэд цуглуулгыг үргэлж шинэчилж байх хэрэгтэй! ports-benchmarks release=cvs Бенчмаркууд. ports-biology release=cvs Биологи. ports-cad release=cvs Компьютерийн тусламжтай дизайн хийх хэрэгслүүд. ports-chinese release=cvs Хятад хэлний дэмжлэг. ports-comms release=cvs Холбооны програм хангамж. ports-converters release=cvs тэмдэгтийн код хөрвүүлэгчид. ports-databases release=cvs Мэдээллийн баазууд. ports-deskutils release=cvs Компьютер зохион бүтээгдэхээс өмнө ширээн дээр байдаг байсан зүйлс. ports-devel release=cvs Хөгжүүлэлтийн багажууд. ports-dns release=cvs DNS-тэй холбоотой програм хангамж. ports-editors release=cvs Засварлагчид. ports-emulators release=cvs Бусад үйлдлийн системүүдэд зориулсан эмуляторууд. ports-finance release=cvs Банк, санхүү болон тэдгээртэй холбоотой програмууд. ports-ftp release=cvs FTP клиент ба серверийн багажууд. ports-games release=cvs Тоглоомууд. ports-german release=cvs Герман хэлний дэмжлэг. ports-graphics release=cvs Графикийн багажууд. ports-hebrew release=cvs Хэбрю хэлний дэмжлэг. ports-hungarian release=cvs Унгар хэлний дэмжлэг. ports-irc release=cvs Internet Relay Chat буюу чалчих багажууд. ports-japanese release=cvs Япон хэлний дэмжлэг. ports-java release=cvs &java; багажууд. ports-korean release=cvs Солонгос хэлний дэмжлэг. ports-lang release=cvs Програмчлалын хэлнүүд. ports-mail release=cvs Захидлын програмууд. ports-math release=cvs Тоо тооцоолох програм хангамж. ports-mbone release=cvs MBone програмууд. ports-misc release=cvs Бусад багажууд. ports-multimedia release=cvs Мультимедиа програм хангамж. ports-net release=cvs Сүлжээний програм хангамж. ports-net-im release=cvs Шуурхай мэдэгдэл (instant messaging) илгээх програм хангамж. ports-net-mgmt release=cvs Сүлжээний удирдлагын програм хангамж. ports-net-p2p release=cvs p2p сүлжээ. ports-news release=cvs USENET мэдээний програм хангамж. ports-palm release=cvs Palm төрлийн төхөөрөмжүүдэд зориулсан програм хангамжийн дэмжлэг. ports-polish release=cvs Польш хэлний дэмжлэг. ports-ports-mgmt release=cvs Портууд болон багцуудыг удирдах багажууд. ports-portuguese release=cvs Португал хэлний дэмжлэг. ports-print release=cvs Хэвлэлтийн програм хангамж. ports-russian release=cvs Орос хэлний дэмжлэг. ports-science release=cvs Шинжлэх ухаан. ports-security release=cvs Аюулгүй байдлын хэрэгслүүд. ports-shells release=cvs Тушаалын мөрийн бүрхүүлүүд. ports-sysutils release=cvs Системийн хэрэгслүүд. ports-textproc release=cvs текст боловсруулах хэрэгслүүд (ширээний хэвлэл ордоггүй). ports-ukrainian release=cvs Украйн хэлний дэмжлэг. ports-vietnamese release=cvs Вьетнам хэлний дэмжлэг. ports-www release=cvs World Wide Web-тэй холбоотой програм хангамж. ports-x11 release=cvs X Цонхны системийг дэмжих портууд. ports-x11-clocks release=cvs X11 цагнууд. ports-x11-drivers release=cvs X11 драйверууд. ports-x11-fm release=cvs X11 файл менежерүүд. ports-x11-fonts release=cvs X11 үсгийн маягууд ба үсгийн маягийн хэрэгслүүд. ports-x11-toolkits release=cvs X11 багажны цуглуулгууд. ports-x11-servers release=cvs X11 серверүүд. ports-x11-themes release=cvs X11 харуулах маягууд. ports-x11-wm release=cvs X11 цонхны менежерүүд. projects-all release=cvs FreeBSD төслийн архив дахь эхүүд. src-all release=cvs Криптограф кодыг оролцуулаад FreeBSD-ийн гол эхүүд. src-base release=cvs /usr/src сангийн дээр байрлах бусад файлууд. src-bin release=cvs Ганц хэрэглэгчийн горимд хэрэг болох хэрэглэгчийн багажууд (/usr/src/bin). src-cddl release=cvs CDDL лицензийн доор байдаг хэрэгслүүд болон сангууд (/usr/src/cddl). src-contrib release=cvs Харьцангуй өөрчлөлтгүйгээр хэрэглэгддэг FreeBSD төслөөс гаднах хэрэгслүүд ба сангууд (/usr/src/contrib). src-crypto release=cvs Харьцангуй өөрчлөлтгүйгээр хэрэглэгддэг FreeBSD төслөөс гаднах криптограф хэрэгслүүд ба сангууд (/usr/src/crypto). src-eBones release=cvs Kerberos ба DES (/usr/src/eBones). FreeBSD-ийн одоогийн хувилбаруудад ашигладаггүй. src-etc release=cvs Системийн тохиргооны файлууд (/usr/src/etc). src-games release=cvs Тоглоомууд (/usr/src/games). src-gnu release=cvs GNU Нийтийн Лицензтэй хэрэгслүүд (/usr/src/gnu). src-include release=cvs Толгой файлууд (/usr/src/include). src-kerberos5 release=cvs Kerberos5 аюулгүй байдлын багц (/usr/src/kerberos5). src-kerberosIV release=cvs KerberosIV аюулгүй байдлын багц (/usr/src/kerberosIV). src-lib release=cvs Сангууд (/usr/src/lib). src-libexec release=cvs Бусад програмуудаар ажилладаг системийн програмууд (/usr/src/libexec). src-release release=cvs FreeBSD хувилбар гаргахад шаардагдах файлууд (/usr/src/release). src-rescue release=cvs Яаралтай сэргээлт хийхэд зориулсан статикаар холболт хийгдсэн програмууд; &man.rescue.8;-г үзнэ үү (/usr/src/rescue). src-sbin release=cvs Ганц хэрэглэгчийн горимд зориулсан системийн хэрэгслүүд (/usr/src/sbin). src-secure release=cvs Криптограф сангууд ба тушаалууд (/usr/src/secure). src-share release=cvs Олон системүүдийн хооронд хуваалцаж болох файлууд (/usr/src/share). src-sys release=cvs Цөм (/usr/src/sys). src-sys-crypto release=cvs Цөмийн криптограф код (/usr/src/sys/crypto). src-tools release=cvs FreeBSD-г арчлахад зориулсан төрөл бүрийн хэрэгслүүд (/usr/src/tools). src-usrbin release=cvs Хэрэглэгчийн хэрэгслүүд (/usr/src/usr.bin). src-usrsbin release=cvs Системийн хэрэгслүүд (/usr/src/usr.sbin). www release=cvs FreeBSD WWW сайтын эх. distrib release=self CVSup серверийн өөрийн тохиргооны файлууд. CVSup толин тусгал сайтуудад хэрэглэгддэг. gnats release=current GNATS алдаа мөрдөх мэдээллийн бааз. mail-archive release=current FreeBSD захидлын жагсаалтын архив. www release=current Урьдчилан боловсруулсан FreeBSD WWW сайтын файлууд (эх файлууд биш). WWW толин тусгал сайтуудад хэрэглэгддэг. Дэлгэрэнгүй мэдээллийг CVSup FAQ болон бусад CVSup-ийн тухай мэдээллийг CVSup гэрийн хуудас хаягаас үзнэ үү. Ихэнх FreeBSD-тэй холбоотой CVSup-ийн хэлэлцүүлэг &a.hackers;-д болдог. Програмын шинэ хувилбар тэнд, бас &a.announce;-д зарлагддаг. CVSup-ийн талаар асуултууд эсвэл алдааны тайлангуудыг CVSup FAQ холбоосоос үзнэ үү. CVSup сайтууд FreeBSD-д зориулсан CVSup серверүүд дараах хаягууд дээр ажиллаж байгаа: &chap.mirrors.cvsup.inc; CVS Tags буюу хаягууд cvs эсвэл CVSup ашиглан эхийг авах юм уу эсвэл шинэчилж байгаа үед revision tag буюу залруулалтын хаягийг зааж өгөх ёстой байдаг. Залруулалтын хаяг нь &os; хөгжүүлэлтийн тодорхой нэг байх юм уу эсвэл хугацааны тодорхой нэг цэг байдаг. Эхнийх нь branch tags буюу салбарын хаягууд гэгддэг бөгөөд хоёр дахь нь хувилбарын хаягууд гэгддэг. Салбарын хаягууд HEAD-с (энэ нь үргэлж зөв хаяг байдаг) бусад бүх хаягууд зөвхөн src/ модонд хамаардаг. ports/, doc/, болон www/ моднууд нь салбарладаггүй. HEAD Гол шугамын симболын нэр, эсвэл FreeBSD-CURRENT. Залруулалт заагаагүй тохиолдолд бас анхдагч байдаг. CVSup-д энэ хаяг нь . гэсэн тэмдэгтээр илэрхийлэгддэг (цэг биш харин . тэмдэгт). CVS-д энэ нь залруулалт заагаагүй тохиолдолд анхдагч байдаг. Хэрэв та өөрөө хүсээгүй л бол STABLE машин дээр CURRENT эхийг татан авч шинэчлэх нь ихэвчлэн тийм ч сайн санаа биш юм. RELENG_7 FreeBSD-7.X-д зориулсан хөгжүүлэлтийн шугам, бас FreeBSD 7-STABLE гэгддэг RELENG_7_1 FreeBSD-7.1-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_7_0 FreeBSD-7.0-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_6 FreeBSD-6.X-д зориулсан хөгжүүлэлтийн шугам, бас FreeBSD 6-STABLE гэгддэг RELENG_6_4 FreeBSD-6.4-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_6_3 FreeBSD-6.3-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_6_2 FreeBSD-6.2-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_6_1 FreeBSD-6.1-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_6_0 FreeBSD-6.0-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_5 FreeBSD-5.X-д зориулсан хөгжүүлэлтийн шугам, бас FreeBSD 5-STABLE гэгддэг. RELENG_5_5 FreeBSD-5.5-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_5_4 FreeBSD-5.4-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_5_3 FreeBSD-5.3-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_5_2 FreeBSD-5.2 болон FreeBSD-5.2.1-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_5_1 FreeBSD-5.1-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_5_0 FreeBSD-5.0-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4 FreeBSD-4.X-д зориулсан хөгжүүлэлтийн шугам, бас FreeBSD 4-STABLE гэгддэг. RELENG_4_11 FreeBSD-4.11-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_10 FreeBSD-4.10-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_9 FreeBSD-4.9-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_8 FreeBSD-4.8-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_7 FreeBSD-4.7-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_6 FreeBSD-4.6 болон FreeBSD-4.6.2-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_5 FreeBSD-4.5-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_4 FreeBSD-4.4-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_4_3 FreeBSD-4.3-д зориулсан хувилбарын салбар, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд болон бусад чухал засваруудад зориулж зөвхөн ашиглагддаг. RELENG_3 FreeBSD-3.X-д зориулсан хөгжүүлэлтийн шугам, бас 3.X-STABLE гэгддэг. RELENG_2_2 FreeBSD-2.2.X-д зориулсан хөгжүүлэлтийн шугам, бас 2.2-STABLE гэгддэг. Энэ салбар нь гол төлөв хуучирсан. Хувилбарын хаягууд Эдгээр хаягууд нь &os;-ийн тодорхой нэг хувилбар гарсан үеийн цагийн тодорхой цэгийг заадаг. Хувилбар инженерчлэлийн процессийн талаар Хувилбар инженерчлэлийн мэдээлэл болон Хувилбарын процесс баримтуудад илүү дэлгэрэнгүй баримтжуулагдсан байдаг. src мод нь RELENG_ гэж эхэлсэн хаягийн нэрсийг ашигладаг. ports болон doc моднууд нь RELEASE гэж эхэлсэн хаягийн нэрсийг ашигладаг. Төгсгөлд нь www мод нь хувилбаруудад зориулсан ямар нэг тусгай нэрээр хаяглагддаггүй. + + RELENG_7_2_0_RELEASE + + + FreeBSD 7.2 + + + RELENG_7_1_0_RELEASE FreeBSD 7.1 RELENG_7_0_0_RELEASE FreeBSD 7.0 RELENG_6_4_0_RELEASE FreeBSD 6.4 RELENG_6_3_0_RELEASE FreeBSD 6.3 RELENG_6_2_0_RELEASE FreeBSD 6.2 RELENG_6_1_0_RELEASE FreeBSD 6.1 RELENG_6_0_0_RELEASE FreeBSD 6.0 RELENG_5_5_0_RELEASE FreeBSD 5.5 RELENG_5_4_0_RELEASE FreeBSD 5.4 RELENG_4_11_0_RELEASE FreeBSD 4.11 RELENG_5_3_0_RELEASE FreeBSD 5.3 RELENG_4_10_0_RELEASE FreeBSD 4.10 RELENG_5_2_1_RELEASE FreeBSD 5.2.1 RELENG_5_2_0_RELEASE FreeBSD 5.2 RELENG_4_9_0_RELEASE FreeBSD 4.9 RELENG_5_1_0_RELEASE FreeBSD 5.1 RELENG_4_8_0_RELEASE FreeBSD 4.8 RELENG_5_0_0_RELEASE FreeBSD 5.0 RELENG_4_7_0_RELEASE FreeBSD 4.7 RELENG_4_6_2_RELEASE FreeBSD 4.6.2 RELENG_4_6_1_RELEASE FreeBSD 4.6.1 RELENG_4_6_0_RELEASE FreeBSD 4.6 RELENG_4_5_0_RELEASE FreeBSD 4.5 RELENG_4_4_0_RELEASE FreeBSD 4.4 RELENG_4_3_0_RELEASE FreeBSD 4.3 RELENG_4_2_0_RELEASE FreeBSD 4.2 RELENG_4_1_1_RELEASE FreeBSD 4.1.1 RELENG_4_1_0_RELEASE FreeBSD 4.1 RELENG_4_0_0_RELEASE FreeBSD 4.0 RELENG_3_5_0_RELEASE FreeBSD-3.5 RELENG_3_4_0_RELEASE FreeBSD-3.4 RELENG_3_3_0_RELEASE FreeBSD-3.3 RELENG_3_2_0_RELEASE FreeBSD-3.2 RELENG_3_1_0_RELEASE FreeBSD-3.1 RELENG_3_0_0_RELEASE FreeBSD-3.0 RELENG_2_2_8_RELEASE FreeBSD-2.2.8 RELENG_2_2_7_RELEASE FreeBSD-2.2.7 RELENG_2_2_6_RELEASE FreeBSD-2.2.6 RELENG_2_2_5_RELEASE FreeBSD-2.2.5 RELENG_2_2_2_RELEASE FreeBSD-2.2.2 RELENG_2_2_1_RELEASE FreeBSD-2.2.1 RELENG_2_2_0_RELEASE FreeBSD-2.2.0 AFS сайтууд FreeBSD-д зориулсан AFS серверүүд нь дараах сайтууд дээр ажиллаж байна: Швед Файлуудад хүрэх зам нь: /afs/stacken.kth.se/ftp/pub/FreeBSD/ stacken.kth.se # Stacken Computer Club, KTH, Sweden 130.237.234.43 #hot.stacken.kth.se 130.237.237.230 #fishburger.stacken.kth.se 130.237.234.3 #milko.stacken.kth.se Арчлагч ftp@stacken.kth.se rsync сайтууд Дараах сайтууд нь FreeBSD-г rsync протоколоор түгээгдэх боломжийг бүрдүүлдэг. rsync хэрэгсэл нь &man.rcp.1; тушаалтай бараг төстэйгөөр ажилладаг боловч илүү олон тохируулгуудтай бөгөөд хоёр талын файлуудын зөвхөн ялгаатайг нь дамжуулдаг. Ингэснээр сүлжээгээр хийх хамгийн сүүлийн хэлбэрт аваачих үйлдлийг ихээхэн хурдасгадаг байна. Хэрэв та FreeBSD FTP сервер юм уу эсвэл CVS архивын толин тусгал сайт бол энэ нь их ашигтай байдаг. rsync цуглуулга нь олон үйлдлийн системүүд дээр байдаг. FreeBSD-ийн хувьд net/rsync порт эсвэл багцыг үзнэ үү. Бүгд Найрамдах Чех Улс rsync://ftp.cz.FreeBSD.org/ Байгаа цуглуулгууд: ftp: FreeBSD FTP серверийн хэсэгчилсэн толин тусгал. FreeBSD: FreeBSD FTP серверийн бүрэн толин тусгал. Нидерланд rsync://ftp.nl.FreeBSD.org/ Байгаа цуглуулгууд: vol/4/freebsd-core: FreeBSD FTP серверийн бүрэн толин тусгал. Орос rsync://cvsup4.ru.FreeBSD.org/ Байгаа цуглуулгууд: FreeBSD-gnats: GNATS цох хянах мэдээллийн сан. Тайвань rsync://ftp.tw.FreeBSD.org/ rsync://ftp2.tw.FreeBSD.org/ rsync://ftp6.tw.FreeBSD.org/ Байгаа цуглуулгууд: FreeBSD: FreeBSD FTP серверийн бүрэн толин тусгал. Их Британи rsync://rsync.mirror.ac.uk/ Байгаа цуглуулгууд: ftp.FreeBSD.org: FreeBSD FTP серверийн бүрэн толин тусгал. Америкийн Нэгдсэн Улс rsync://ftp-master.FreeBSD.org/ Энэ серверийг FreeBSD-ийн анхдагч толин тусгал сайтууд зөвхөн хэрэглэж болно. Байгаа цуглуулгууд: FreeBSD: FreeBSD FTP серверийн мастер архив. acl: FreeBSD-ийн мастер ACL жагсаалт. rsync://ftp13.FreeBSD.org/ Байгаа цуглуулгууд: FreeBSD: FreeBSD FTP серверийн бүрэн толин тусгал.